ݺߣ
Submit Search
ургамлын хөдөлгөөн
•
Download as PPTX, PDF
•
1 like
•
5,701 views
Maral Ganbat
Follow
1 of 16
Download now
Downloaded 68 times
More Related Content
ургамлын хөдөлгөөн
1.
Ургамлын хөдөлгөөн Г.Маралгоо
2.
Агуулга - Ургамлын хөдөлгөөн -
Тропизм - Насти - Түргэн зуурын хөдөлгөөн - Шавьжаар хооллогч ургамал
3.
• Ургамлын бие
өөрийнхөө эрхтнийг орон зайд байрлуулахын тулд чиглэлээ өөрчлөх чадвартай. • Тухайн эрхтний хөдөлгөөн өсөлт ба тургорын өөрчлөлтөөс хамаарна. • Өсөлтөөс шалтгаалах хөдөлгөөний нэг хэлбэр бол тропизм юм. Гэрэл, газрын татах хүч зэрэг гадаад хүчин зүйлийн нэг нөхцөл зөвхөн нэг талаас нь үйлчлэхэд үүсдэг хөдөлгөөнийг тропизм гэнэ. • Харин гэрэл, температаур зэрэг гадаад нөхцлүүд олон талаас нь нийлж үйлчлэхэд илэрдэг хөдөлгөөнийг насти гэнэ.
4.
Үйлчилж буй хүчин
зүйлүүдээс хамаарч тропизм олон янз юм. Геотропизм- газрын татах хүчний нэг талаас үзүүлэх нөлөө. Үрнээс гарсан залуу цухуйцыг тодорхой хугацаанд хэвтээгээр байрлуулахад үндэс нь доошоо, иш нь дээшээ чиглэж хөдөлнө. • Үндэс доош чиглэн өсөхийг эерэг, иш дээш чиглэн өсөхийг сөрөг геотропизм гэнэ. • Геотропизмын үйлчлэлээр өсөлт өөрчлөгдөх чиглэл нь орчны нөхцлөөс шалтгаалны. • Температур буурах үед ишний сөрөг геотропизм өөрчлөгдөж иш газрын гадаргатай зэрэгцээ чиглэлээр буюу өндиймөл байдалтай өснө. • Намуу цэцгийн шилбэний хөдөлгөөн бундуунаас цэцэг гарч ирээгүй байхад эерэг, бундуу дэлгэрсний дараа сөрөг геотропизм үзүүлнэ.
5.
•Фототропизм- цухуйцыг олон
талаас нь жигд биш гэрэлтүүлэхэд ажиглагдах хөдөлгөөн юм. Хэрэв нэг талаас нь гэрэлтүүлэхэд цухуйцын иш гэрэл рүү чиглэн тахийж өснө. • Үүнийг эерэг фототропизм гэнэ. • Харин үндэс гэрэл туссан чиглэлээс зайлж өснө. Энэ нь сөрөг фототропизм юм. • Гэрэл маш хүчтэй шарах үед ирмэгээрээ гэрэл рүү чиглэнэ. • Настурцид цэцэглэхээс өмнө иш нь эерэг фототропизм үзүүлдэг, үр боловсорсны дараа ишинд сөрөг фототропизм ажиглагдана.
8.
Гидротропизм- ус уруу
чиглэх, эсвэл зугтаах чиглэлээр тахийж өсөх үзэгдэл юм. Үндэс ус уруу эерэг чиглэлтэй тахийна.
9.
• Хемотропизм –
химийн бодисуудын нэг талын үйлчилгээнд чиглэл өөрчлөгдөх хөдөлгөөн юм. Ялангуяа ургамлын үндэс, тоосны эсийн цоргоны ургалтад тодорхой ажиглагдана. Ихэнхи ургамлын үндэс тэжээлийн бодис байгаа хэсэг рүү чиглэж ургана. Хөрсөнд тэжээлийн бодис жигд тархаагүй нөхцөлд ажиглагдана. • Аэротропизм – хүчилтөрөгч харилцан адилгүй нөхцөлд эрхтнүүд чиглэлээ өөрчлөх хөдөлгөөн юм. Ялангуяа үндэс нь хөрсөнд агаар элбэгтэй хэсэг рүү чиглэж хөдөлнө. • Тигмотропизм – нэг талаас нь үйлчлэх механик үйлчлэлд илрэх хөдөлгөөн юм. Ороодог, авирч өсдөг ургамалд ихээхэн ажиглагдана.
11.
Насти хөдөлгөөнийг эпинасти
буюу доошоо тахийх, гипонасти буюу дээшээ тахийх гэж хоѐр хуваана. Үйлчлэх хүчин зүйлээс нь хамааруулж насти хөдөлгөөнийг ялгаж үзнэ. • Термонасти – температурын солигдлоор үүсдэг хөдөлгөөн болно. Алтан зул, крокус зэрэг ургамалд цэцэг дэлгэрэх, хумигдах нь температураас хамаарна. Температур нэмэгдэхэд цэцгүүд дэлгэрч (эпинасти), буурахад хумигдана (гипонасти). • Фотонасти – гэрэл, харанхуй ээлжээр солигдоход илэрдэг хөдөлгөөн юм. Багваахай зэрэг ургамлын цэцгүүд харанхуй болоход хаагдаж гэрэлтэйд нээгддэг. • Никтинасти – гэрэл, температур хавсран үйлчлэхэд илрэх хөдөлгөөн юм. Өдөр, шөнийн солигдол их нөлөөтэй. Ихэнхи ургамалд навч өглөөгүүр өндийж дээшлээд шөнө болоход доош унждаг. • Сейсмонасти – ургамлын биед юмаар хүрэлцэхэд үүсдэг хөдөлгөөн. Ичимхий мимозын навчинд гар хүрэхэд түргэн зуур хумирч, навчинцрууд нийлнэ. Тийм хариу үйлдэл ердөө л 0.1 сэк л болох бөгөөд цочрол нь 40-50 см/сек хурдтай дамждаг байна. • Автонасти – навч тодорхой эрэмбээр хөдөлнө. Гадаад орчны нөхцөл нөлөөлөхгүй юм. Шошийн навч нэг цагийн туршид доош унжиж, мөн дээш өндийнө.
12.
Түргэн зуурын хөдөлгөөн
ба шавьжаар хооллогч ургамлууд • Mimosa pudica буюу ичимхий мимозын бие хэсгийг механикаар цочрооход секундын дараа навчинцар хумигдана. Навчны бариулын эс механик өдөөлт хүлээн аваад цахилгаан дохио өгч байгаа юм.
14.
Үст хиг(Drosera)
Download