Хувцас
- 2. Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгал нь
үндэсний хувцас мөн бөгөөд хүний нийгмийн түүх олон
жилээр тасралтгүй үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж,
хүний өмссөн хувцас ч хөгжлийнхээ явцад тухайн цаг
үеийнхээ өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлэн
бий болгож эцсийн хувилбараа олсон байдаг.
Хүн төрөлхтний соѐл иргэншилд Монгол угсаатны
оруулсан үнэт зүйлсийн нэг бол монгол хувцасны соѐл
мөн билээ. Монгол үндэсний хувцас нь манай орны цаг
уурын нөхцөл болон дөрвөн улирлын байдалд зохицсон
дөрвөн цагийн гол хувцас болох дээл юм.
- 3. Дээл гэсэн үгний учрыг тайлбарлавал, монгол бичигт
“дэбэл”, ойрадын аялгуунд “дэвэл”, буриад
аялгуунд“дэгэл, дэглэй”, халх өвөрлөгчийн аялгуунд
“дээл”, монгол хэлэнд “диээр” гэж байгаа нь
“дээгүүр нөмөрдөг юм” гэсэн агуулгатай.
Монгол дээл хувцасны хөгжил түүхэн замналаас
товч дурьдвал монголчуудын хувцасны нэн эртний
дурсгал нь шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл,
төмрийн үеийн Хүннү нарын олдвороос олдсон.
- 4. Монгол дээлний урдуураа битүү зөрдөг энгэр
нь өврөөр салхи оруулахгүй, бүсэлж юм өвөртлөхөд
зохилдсон байна. Мөн дээлний нударга нь гар
хамгаалах болон юм барих жийрэг болдог. Дайнч,
моринд гарамгай монголчуудын хувцас хүний
хөдөлгөөнд бүрэн зохицсон, тайван цагт ч, дайн
тулааны үед ч өөрчлөгдөхөөргүй хэв загвартай,
салхи хаасан битүү энгэртэй, гар даарахгүй
нударгатай дээл, морин дээр удаан явахад биед
түшигтэй өргөн бүс, урт өмд, өвдөг хүрсэн урт
түрийтэй гутал сэлтээс бүтэж байв.
Эртний монгол нийт хүмүүсийн дээл нь зөв
энгэртэй, энгэр нь дөрвөлжин хэлбэртэй байв.