Ой тогтоолт
- 2. ОЙ ТОГТООЛТ
Xүний өнгөрсөн туршлагыг оюун
ухаандаа хадгалан тогтоох таних
процессуудыг ой тогтоолт эрдэмтэн
И.П.Павлов анх тайлбарласан
байдаг. Ой тогтоолт бол нөхцөлт
рефлекс юм. Ой тогтоолт бол
мэдээллийг хадгалах, санах, эргэн
дурсах мөн туршлага явуулах
чадвартай организм юм.
- 3. Хүний уураг тархины гайхамшигт
шинж чанар бол өнгөрсөн
туршлаг, мэдлэг чадвараа оюун
ухаандаа хадгалах сэргээн
санах, танин мэдэх, төсөөлөн
дүрслэн бодох явдал бөгөөд ой
гэдэг нь мэдлэг, дадлага чадвар
эзэмших түүнийгээ аж
амьдралдаа хэрэглэх үндсэн
нөхцөлийг ой тогтоолт
бүрдүүлнэ..
- 4. ОЙ ТОГТООЛТЫН ҮНДСЭН ПРОЦЕСС
• Тогтоох
• Хадгалах
• Сэргээн санах
• Мартах
Хүн өөрт ирсэн
мэдээллийг тогтоодог
ба тогтоосон зүйлээ
хадгалдаг. Хадгалсан
зүйлээ сэргээн санаж
мөн өөрт хэрэгцээгүй
зүйлээ мартдаг байна.
- 5. ОЙ ТОГТООЛТЫН АНГИЛАЛ
Зориудын – Ямар нэгэн зорилгын үндсэн дээр хүч
тэвчээр гарган арга барил хэрэглэн тогтоохыг
зориудын гэнэ. Үүнийг дотор нь ухамсартай тогтоох,
цээжлэн тогтоох гэж ангилдаг.
• Ухамсартай тогтоох – тухайн зүйлийнхээ агуулга
учрыг олох логик холбоон дээр тулгуурлан тогтоох
• Цээжлэн тогтоох – гадаад холбоос дээр тулгуурлан
олон давтахад бий болно.
Зориудын бус – Тодорхой зорилгогүйгээр тогтоохыг
хэлнэ. Энэ нь ихэвчлэн гадаад юмс үзэгдлийн
гэнэтийн нөлөө хүчтэй цочирлын улмаас үүсдэг.
- 6. ОЙ ТОГТООЛТЫН ХЭЛБЭР ТӨРӨЛ
1. Дүрслэх ой - Юмыг хараад нүдлэх, сонсох,
амтлах, үнэрлэх зэрэг таван үндсэн мэдрэх
эрхтний тусламжтайгаар бий болдог. Энэ ой
тогтоолт нь хүмүүсийн мэргэжлийн онцлогтой
ихээхэн холбоотой байдаг байна. Жишээ нь: Эмч
хүн ойролцоогоор 250-300 өвчтөнийхөө нэрийг
тогтоодог бол нэхмэлийн үйлдвэрийн ажилчид
хар өнгийн 40-өөд янзын утсыг тогтоодог байна.
2. Үгсийн ба утгын ой нь санаа бодол тогтоох
ой юм. Үг утгын ойд дохионы систем их үүрэгтэй
бөгөөд энэ төрлийн ой амьтанд огт байдаггүй.
- 7. 4. Хөдөлгөөний ой нь алхах гишгэх, бичих,
зурах, хэмжих, хөдөлмөрийн дадал зүй, спортын
ба бүжгийн хөдөлгөөнд их хэрэг болдог юм.
5. Сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох
сэргээх ой нь хүний сэтгэлийн өөрчлөлт эерэг
ба сөрөг хөдөлгөөнийг тусган авдаг юм. Баярлах,
гуних, гайхах, хайрлах дурлах зэрэг сэтгэлийн
хөдөлгөөнийг хүн багаасаа хүлээн авч чаддаг
бөгөөд заримд нь бүр насан туршид нь
хадгалагддаг.
- 8. 6. Богино хугацааны буюу түр зуур тогтоох
ой
7. Удаан хадгалах ойг зүүн тал хариуцдаг.
Удаан санах ой нь үзэгдлийг харьцангуй удаан
хугацаанд хадгалах идэвхтэй процесс юм.
- 9. ХҮНИЙ ОЙ САНАМЖИЙН ТАЛААРХИ
СОНИРХОЛТОЙ БАРИМТ
Судалгаагаар солгой хүмүүс илүү ой санамжтай
байдаг гэдэг нь тогтоогджээ. Тархин дахь эргэн
санахад гол үүрэг үзүүлдэг холбогч эд нь солгой
хүмүүст арай том хэмжээтэй байдаг байна.
Сонирхол татах сэдэв байсан ч насанд хүрэгсэд 20
минут л анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна.
Тааламжгүй дурсамжийг арилгаж болдог хэмээн
судлаачид beta blocker хэмээх эмийг санал болгож
байгаа бөгөөд энэ нь таагүй дурсамжийг эргэн санах
үйл ажиллагааг цоожлох ажээ.
Богино хэмжээний дурсамж нэгэн цаг хугацаанд 7
төрлийн мэдээллийг агуулж чаддаг гэнэ. Гэхдээ
зөвхөн 20 секундэд.
- 10. Хүний царай тогтоохгүй буюу мартах
үзэгдэл нь ой тогтоолтын ховор төрлийн
гажиг юм.
Согтууруулах ундааны зүйл нь тархин
дахь ой санамжийг удаан хугацаанд
хадгалах үйл ажиллагаанд саатал
учруулдаг ,тус идээг хэрэглэсний
маргааш нь өмнөх оройнхоо явдлыг
санахдаа муу байдаг ажээ.
Хэрэв хүний тархи хаард диск байсан бол
2500000 гигабайт хэмжээтэй байх нь.
Бидний хэрэглэдэг утасны мимори карт
гэхэд дунджаар 1 гегабайт байдаг.
- 11. СОНЖОО
ТАНЫ ОЙ ТОГТООЛТ ХЭР САЙН БЭ?
Дараахь асуултад “тийм”, эсвэл “vгvй” гэж хариулна уу!
1. Та утасны таван өөр дугаарыг хялбархан тогтоож чаддаг уу?
2. Ажил хэргийн болон анд нөхөдтэйгөө уулзалттай гэдгээ хэзээ ч мартаж
байгаагүй.
3. Гурван өдрийн өмнө өглөөний хоолон дээрээ юу идэж байснаа санаж
чадах уу?
4. 5 сарын өмнө үзэж байсан олон ангит киноныхоо гол дүрийн баатруудын
нэрийг санаж байна уу?
5. Анх ямар ном уншиж байснаа санаж байна уу?
6. Сургуульд орсон анхны өдрөө санаж чадах уу?
7. Багадаа цээжилж байсан шулгээ уншиж чадах уу?
8. Анхны болзоондоо өмсч байсан хувцасныхаа аль нэгийг санаж байна уу?
9. Утсаар ярихынхаа өмнө тэмдэглэлийн дэвтрээ эсвэл хадгалсан дугаараа
хардаг уу?
10. Анх удаа vнсэлцэж байхдаа ямар хувцастай байснаа санаж байна уу?
11. Зарим нэг vнэр танд танил газрыг санагдуулдаг уу?
12. Сургуульдаа ямар замаар явж байснаа санаж байна уу?
13. Найз нөхдийнхөө төрсөн өдөр, тэмдэглэлт баярыг санадаг уу?
- 12. СОНЖООНЫ ҮНЭЛГЭЭ:
11 ба тvvнээс дээш оноо : Та найдвартай, дээд
зэргийн ой тогтоолттой, маш олон зvйлийг сайн
санадаг юм байна.
6-10 оноо: Заримдаа алдаа гаргасандаа
сандардаг ч хангалттай сайн ой тогтоолттой, олон
зvйлийг санадаг юм байна.
5 болон тvvнээс цөөн оноо: Дунд зэргийн ой
тогтоолттой юм байна. Магадгvй, чухал ажил
хэргийн уулзалт болон утсаар ярих зэргээ нэг бус
удаа мартаж байсан байх. Гэвч аливаа юм хоѐр
талтай байдаг болохоор та алдаагаа хурдан
мартаж, байнга өөдрөг сэтгэлтэй байдаг давуу тал
ажиглагдаж байна.
- 13. ОЙ ТОГТООЛТОО
САЙЖРУУЛАХ АРГУУД
Сурах болон амьдрах хэлбэрээ зохион байгуул.
Ой санамж ер нь цэгцтэй байдаг. Ямар ч
зүйлийг, хүмүүс мэдээллийг эмх цэгцтэй
хадгалдаг учир та ч бас эмх замбараатай
санадаг. Тийм учраас та өөртөө хамаатай
зүйлийг илүү хялбар санадаг.
- 14. Бохь. Бохь зажлах нь сэргэг
байдал болон санах ойг
нэмэгдүүлдэг болохыг
судалгаагаар тогтоосон байна.
Эдгээр судалгааны тусгай тестийн
явцад бохь зажилсан оролцогчид
зажлаагүй оролцогчдоос
илүүтэйгээр тестийн агуулгуудыг
зөв санаж байв.
- 15. Дасгал хөдөлгөөн. 10 гаруй жил хийсэн
судалгаагаар дасгал хөдөлгөөн оюун
ухааныг нууцаар сайжруулдаг нь
илэрчээ. Ажилруугаа алхаж, цахилгаан
шат хэрэглэхгүйгээр дээшээ гарах нь
таны бие төдийгүй оюун ухаанд
нэмэртэй байх нь.
Бясалгалд яв. Бясалгал хийдэг
хүмүүсийн тархи бусдыг бодвол илүү
хөгжсөн байдаг ба анхаарлаа илүү
төвлөрүүлж чаддаг байна. Хэдэн
минутын амьсгалын дасгал хийхэд
анхаарал төвлөрөх чадвар сайжирдаг
гэнэ.
- 16. Өдрийн цагаар богино хугацаагаар унтах.
Шинжлэх ухааны судалгаа танд өдрийн
цагаар хэсэг хугацаагаар унтах нь ой
ухааныг сайжруулдаг болохыг зөвлөж байна.
Энэ нь таны санах ойд онцгой сайн байдаг
гэнэ. Ядарч байгаагаа мэдэрвэл хэсэг
дугхийгээд авахад буруудах зүйл байхгүй.
Гэхдээ энэ нь богино хугацаанд (45 минутаас
бага) байвал үр дүнгээ өгдөг гэдгийг
санаарай. Удаан хугацаагаар унтах нь эргээд
таныг нойрмог байдалд хүргэх болно.
- 17. Шингэнийхээ тэнцвэрийг
хадгал. Шингэн зүйл бол
тархийг зөв ажиллуулах гол
эх үүсвэр юм. Судалгаагаар
жимс ногооны шүүс уусан
хүмүүс мартамхай болохоос
өөрсдийгөө сэргийлж чадсан
дүн гарсан. Өдөрт 8 аяга ус
уух нь хэвийн шингэнээ
хадгалахад тустай аж.
- 18. Хүн тогтмол юм бичиж байвал
тархинд байнга шинэ санаа төрж
эхэлдэг ба энэ үйлдэл нь аливаа
асуудлыг дүгнэж цэгнэх, сэтгэн
бодох сайхан дасгал болж өгдөг
байна. Үүнээс гадна гарын тодорхой
цэгүүдэд иллэг хийгдэж, ой ухаанд
сайнаар нөлөөлдөг.
Шинийг эрэлхийл. Шинийг
эрэлхийлж, идэвхитэй байх нь уураг
тархи, оюуны тань хөгжилд чухал
алхам билээ. Жишээ нь хөгжмийн
зэмсгээр хичээллэ. Энэ нь нэг дор
анхаарлаа төвлөрүүлэх, сонсох,
хуруугаа ажилуулах гээд хэд хэдэн
үйлдлийг нэгэн зэрэг хийлгэдэг
учир оюуны хөгжилд тустай.
Эерэг бодол тээ.
- 19. ЗӨВ ХООЛЛОЛТ ОЙ ТОГТООЛТОНД ТУСТАЙ
Самар, үр ид. Хулууны үрэнд
агуулагдах цайр нь ой санамжийг,
самранд байх Е витамин нь сэтгэн
бодох чадварыг сайжруулдаг аж.
Шоколад. Саяхны судалгаагаар хар
шоколад, дарс, ногоон цай, нэрс
жимсэнд агуулагддаг амин дэмүүд нь
тархины үйл ажиллагааг маш богино
хугацаанд сэргээх, сайжруулах ашиг
тустайг олжээ.
Тахианы мах, өндөг хэрэглэ. Эдгээрт
агуулагддаг В амин дэм нь ой
санамжийг дээшлүүлэх тархины үйл
ажиллагаанд сайн. Энэ төрлийн амин
дэм нь мөн загас, сүү, элэг, шошинд
байдаг гэнэ.
- 20. ДҮГНЭЛТ
Хүмүүс бид ой ухаанаа бүрэн
сайн ашиглаж хөгжүүлвэл 60
наслахдаа 3 дээд сургууль
төгсөж 6 гадаад хэл сурж
бүрэн хэмжээний нэвтэрхий
толь бичгийн зуун мянган
өгүүллийг тогтоож чадна гэсэн
тооцоо байдаг. Тиймээс ой
тогтоолтоо хөгжүүлэхийн тулд
зөв хооллож, дасгал
хөдөлгөөн идэвхитэй хийж,
эерэг бодолтой эмх цэгцтэй
амьдарцгаая.