ݺߣ
Submit Search
Хүүхдийн эрх
•
0 likes
•
747 views
Gan-Ochir Batbold
Follow
Хүүхдийн эрхийн талаар
Read less
Read more
1 of 6
Download now
More Related Content
Хүүхдийн эрх
1.
“Хүүхдийн эрхийг хамгаалцгаая”
HiUB.mn НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц /ерөнхий зарчмууд/ 1 дүгээр зүйл: Энэхүү Конвенцид заасан бүх эрхийг 18 нас хүрээгүй хүн бүр эдэлнэ. 2 дүгээр зүйл: Арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс, угсаа, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлалгүй хүн бүрт энэхүү Конвенци хамааралтай. 3 дүгээр зүйл: Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангана. 4 дүгээр зүйл: Энэхүү Конвенцид заасан хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоох, захиргааны болон бусад бүх арга хэмжээг төр хариуцна. 5 дүгээр зүйл: Конвенцид нэгдсэн улсууд гэр бүл, эцэг эхийн зүгээс нутгийн ёс заншлын дагуу хүүхдээ удирдан чиглүүлэх, сургах, хүмүүжүүлэх эрх, үүрэг, хариуцлагыг хүндэтгэнэ. 6 дүгээр зүйл: Хүүхэд амьдралыг бүрэн эдлэх эрхтэй бөгөөд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр төр бүрдүүлэн хангана. 7 дүгээр зүйл: Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхийнхээ хайр халамжийг хүртэх эрх эдэлнэ. 8 дүгээр зүйл: Хүүхэд хуульд заасан иргэний харьяалалтай байх, нэр авах, гэр бүлийн холбоогоо хадгалах эрхийг хүндэтгэх, үүнд хууль бусаар оролцохгүй байх үүргийг төр хүлээнэ. 9 дүгээр зүйл: Эцэг эх хүүхэдтэйгээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих болон Шүүх шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгах ёсгүй. Гэр бүл салсан бол хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхтэй. 10 дүгээр зүйл: Эцэг эх нь өөр улсад амьдарч байгаа хүүхэд онцгой шалтгаангүй тохиолдолд аав, ээжтэйгээ тогтмол хувийн болон шууд харилцаатай байх эрхтэй. Энэ зорилгоор хүүхэд гадаад улсад зорчих эрхийг конвенцэд нэгдсэн улсууд хүндэтгэнэ.
2.
“Хүүхдийн эрхийг хамгаалцгаая”
HiUB.mn 11 дүгээр зүйл: Оролцогч улсууд хүүхдийг хууль бусаар шилжүүлэх буюу гадаад улсаас эх оронд нь буцаахгүй байхтай тэмцэх арга хэмжээ авна. 12 дүгээр зүйл: Хүүхдийг өөртэй нь холбоотой бүх асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр хангах бөгөөд хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд төр зохих ач холбогдол өгнө. 13 дүгээр зүйл: Үндэсний аюулгүй байдал, бусдын нэр хүндэд хохирол учруулахааргүй тохиолдолд хүүхэд төрөл бүрийн мэдээлэл, үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэмэл буюу урлагийн бүтээлийн хэлбэрээр, өөрийн сонгосон мэдээллийн хэрэгслээр эрэх, олж авах, дамжуулах эрхтэй. 14 дүгээр зүйл: Үндэсний аюулгүй байдал, нийгэмд хохирол учруулахааргүй тохиолдолд хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, сүсэглэх эрхтэй. 15 дүгээр зүйл: Хүүхэд эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах эрхтэй. Энэ эрх нь нийгмийн аюулгүй байдал, дэг журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхолтой харшлах ёсгүй. 16 дүгээр зүйл: Хүүхэд хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй эрхтэй. Түүний захидал харилцааны нууцад хөндлөнгөөс дур мэдэн оролцох, нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй. 17 дүгээр зүйл: Хүүхдийг олон улсын болон үндэсний аливаа эх сурвалжаас мэдээлэл, материал олж авах, ялангуяа хүүхдийн нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл, материал олж авах боломжоор төр хангана. 18 дүгээр зүйл: Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол үүрэг, хариуцлага хүлээнэ. Хэрэв эцэг эх нь ажил хийдэг бол төр нь үйлчилгээ үзүүлэх замаар тусалж, дэмжих үүрэгтэй. 19 дүгээр зүйл: Төр нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх, бэлгийн хүчирхийллээс хамгаалах үүрэгтэй.
3.
“Хүүхдийн эрхийг хамгаалцгаая”
HiUB.mn 20 дүгээр зүйл: Гэр бүлийн орчноосоо түр буюу бүрэн хагацсан, эсхүл ийм орчинд байх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй бол хүүхдэд улсаас онцгой хамгаалалт, туслалцаа үзүүлнэ. Ингэхдээ хүүхдийн хүмүүжлийн залгамж чанарыг эрхэмлэхийн дээр түүний гарал угсаа, шашин болон соёлын хамаарал, төрөлх хэлийг зохих ёсоор харгалзан үзэх ёстой. 21 дүгээр зүйл: Үрчлэлтэд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих бөгөөд хүүхдийн эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн байх ёстой. Хүүхдийг улс хооронд үрчлүүлэх тохиолдолд тухайн улсад хүүхэд үрчлүүлэхэд дагаж мөрддөг баталгаа болон хууль журам, хэм хэмжээг хангана. 22 дүгээр зүйл: Гэр бүлээсээ аливаа шалтгаанаар түр буюу бүрмөсөн хагацсан дүрвэгч хүүхэд тухайн орны уугуул хүүхэдтэй адил эрх эдэлнэ. 23 дүгээр зүйл: Төр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр төрийг хүндэтгэн өөртөө тулгуурлах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой орчинд бүрэн бүтэн, зохистой амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. 24 дүгээр зүйл: Хүүхэд бүр эрүүл байх, эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээ, эмнэлгийн зайлшгүй шаардлагатай тусламж авах, өвчнөө эмчлүүлэх нөхцөл бололцоо, арга хэрэгслээр хангагдах эрхтэй. Мөн хүүхэд нь хүрээлэн байгаа орчин бохирдох эрсдэл, аюулаас хамгаалуулах, ундны цэвэр ус, тэжээллэг хоол хүнсээр хангагдах эрхтэй. 25 дүгээр зүйл: Хүүхэд нь эмчилгээ, сувилгаа, асран хамгаалахтай холбогдсон бүх нөхцлийг тогтсон хугацаанд үнэлж дүгнүүлэх эрх эдэлнэ. 26 дүгээр зүйл: Төр нь хүүхэд бүрийн нийгмийн халамж, түүний дотор нийгмийн даатгалд хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө. Хүүхэд өөрөө буюу түүний нэрийн өмнөөс тэтгэмж хүссэн өргөдөл гаргавал холбогдох бусад зүйлийг харгалзан төр тэтгэмж олгоно. 27 дүгээр зүйл: Хүүхэд бүр бие бялдар, оюун ухаан, оюун санааны болон нийгмийн хөгжлийг хангасан түвшинд амьдрах эрхтэй. Төр нь шаардлагатай тохиолдолд материаллаг тусламж, ялангуяа хувцас, орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. 28 дүгээр зүйл: Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй. Суурь боловсролыг хүүхдэд үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлнэ. Төр нь хүүхэд бүрийг ерөнхий болон мэргэжлийн, дээд боловсрол
4.
“Хүүхдийн эрхийг хамгаалцгаая”
HiUB.mn эзэмших бололцоогоор хангана. Шаардлагатай тохиолдолд санхүүгийн тусламж үзүүлэх буюу үнэ төлбөргүй боловсрол олгоно. Сургууль нь хүүхдийн нэр хүндийг хүндэтгэдэг байх шаардлагатай. 29 дүгээр зүйл: Боловсрол нь хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх, авьяас билэг, оюуны болон биеийн чадавхийг бүрэн төгс хөгжүүлэх үүрэгтэй. Мөн хүний эрх, үндсэн эрх чөлөө болон эцэг эх, соёл, хэл, үнэт зүйлс, амьдарч байгаа улс, төрсөн эх орныхоо үндэсний үнэт зүйлс, өөр улсын соёл иргэншлийг хүндэтгэх, байгаль орчноо хайрлах үзлийг төлөвшүүлэхийг чухалчилна. 30 дүгээр зүйл: Хүүхэд угсаатан, шашин, хэлний цөөнхөөс үл хамаарч соёл, шашнаа шүтэх, зан үйлээ үйлдэх, төрөлх хэлээрээ ярих эрхтэй. Гэхдээ бусдад саад учруулахгүй байхыг эрхэмлэнэ. 31 дүгээр зүйл: Хүүхэд бүр амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, насныхаа онцлогт тохирсон тоглоом болон наадамд оролцох, соёлын амьдрал, урлан бүтээх үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох эрхтэй. 32 дүгээр зүйл: Төр нь хүүхдийг эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, ёс суртахуунд харшилсан ажил эрхлэх, эдийн засгийн мөлжлөгөөс хамгаалах үүрэгтэй. 33 дүгээр зүйл: Хүүхдийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар хэрэглэх явдлаас төр хамгаалах үүрэгтэй. Мөн эдгээр бодисыг хууль бусаар үйлдвэрлэх, борлуулахад хүүхэд ашиглагдахаас сэргийлж бүх арга хэмжээг авна. 34 дүгээр зүйл: Төр нь хүүхдийг бэлгийн замаар ашиглан мөлжих бүхий л хэлбэрээс хамгаалах үүрэг хүлээнэ. 35 дүгээр зүйл: Хүүхдийг аливаа зорилго, хэлбэрээр хулгайлах, зарах, хил дамжуулан худалдах явдлаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг төр авна. 36 дүгээр зүйл: Хүүхдийг хохироосон бүх хэлбэрийн мөлжлөгөөс төр хамгаалах үүрэгтэй. 37 дүгээр зүйл: Хүүхдэд эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэхийг цээрлэнэ. Хүүхдийн эрх чөлөөг хууль бусаар буюу дур мэдэн хязгаарлаж болохгүй. Хүүхдийг баривчлах, саатуулах, хорих арга хэмжээг хамгийн богино тохиромжтой хугацаанд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэвэл зохино. Эрх
5.
“Хүүхдийн эрхийг хамгаалцгаая”
HiUB.mn чөлөөгөө хасуулсан хүүхэд бүр насанд хүрэгчдээс тусдаа байх, гэр бүлтэйгээ харилцаатай байх эрхтэй. 38 дүгээр зүйл: 15 насанд хүрээгүй хүүхдийг цэргийн алба хаалгахыг хориглоно. Зэвсэгт мөргөлдөөний үед нэн түрүүнд хүүхдүүдийг хамгаалж, асран халамжилж аюулгүй байдлыг хангана. 39 дүгээр зүйл: Үл хайхрах, мөлжих, зүй бусаар ашиглах, эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус хандах, нэр төрийг нь доромжилсон харьцаа, хандлагад өртөх, зэвсэгт мөргөлдөөний хохирогч болох гэх мэт зүй бус үйлдэлд хохирсон хүүхдүүдийн бие бялдар, сэтгэл зүйг нөхөн сэргээх, нийгмийн амьдралд буцаан оруулах бүх арга хэмжээг төр хүлээнэ. 40 дүгээр зүйл: Төр нь эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэжиглэгдсэн, яллагдсан, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэнэ, эрхийг хүндэтгэнэ. Хүүхэд бүр хууль, эрх зүйн туслалцаа авах эрхтэй. Хүүхдийн хувьд хорих ялыг хамгийн ноцтой хэрэгт хэрэглэнэ. 41 дүгээр зүйл: Тухайн орны хууль тогтоомж хүүхдийг илүүтэйгээр хамгаалж чадаж байгаа нөхцөлд тэдгээр хууль тогтоомжийг энэхүү конвенцийн заалтаас илүүд үзнэ. 42 дүгээр зүйл: Конвенцид нэгдсэн улсууд насанд хүрэгчид болон хүүхдүүдэд уг конвенцийг таниулан сурталчлах үүрэг хүлээнэ. 43 дүгээр зүйл: НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн хороо энэхүү конвенци хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавина. 44 дүгээр зүйл: Тухайн улс нь Хүүхдийн эрхийн конвенцийг хэрхэн хэрэгжүүлж буй талаараа 2-5 жил тутам тайлан гаргаж НҮБ-д хүргүүлнэ. 45 дүгээр зүйл: Конвенцийн хамрах салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд төлөөлөгчөө оролцуулах эрхтэй. 46 дүгээр зүйл: Энэхүү Конвенц бүх улс нэгдэж гарын үсэг зурах эрх нээлттэй байна. 47-53 дүгээр зүйлд хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд, насанд хүрэгчид болон улс орнууд хэрхэн хамтран ажиллах тухай заасан байдаг ажээ.
6.
“Хүүхдийн эрхийг хамгаалцгаая”
HiUB.mn 54 дүгээр зүйл: Англи, араб, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд энэхүү Конвенцийн жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулав. Үүнийг баталж, өөрсдийн засгийн газраас зохих бүрэн эрх олгогдсон төлөөлөгчид энэхүү Конвенцид гарын үсгээ зурав.
Download