иммануэль валлерштайн
- 3. Ертөнц системийн онол
O Давжаа систем: хүй нэгдлийн байгуулал
O Ертөнц эдийн засаг: улс төрийн хувьд нэгдмэл биш,
эдийн засгийн хувьд нягт уялдаа холбоо бүхий
харилцаатай
O Дээрхийн аль нь ч нэг улсын эрх мэдлийн дор
нэгтгэсэн ертөнц эзэнт гүрэн болж хувирдаг.
Харин орчин үеийн ертөнц систем буюу капиталист
ертөнц систем болон хувирч чадсан дундад зууны
европын систем нь ертөнц эзэнт гүрэн гэсэн дүрмийг
гажсан. (1450-1650)
- 4. “Нийгмийн систем”“үйлдвэрлэлийн арга”-д
үндэслэдэг.
Тэрээр “үйлдвэрлэлийн арга” гэдгийг
хөдөлмөрийн үйл явцын зохион байгуулалтын
онцгой хэлбэр хэмээн ойлгож, түүний хүрээнд ямар
нэг хөдөлмөрийн хуваарийн тусламжтайгаар
системийн нийт үйлдвэрлэл хэрэгжинэ гэж үзсэн.
- 5. Ингээд үйлдвэрлэлийн гурван арга, нийгмийн
системийн гурван хэв маягийг ялган үзэх болжээ.
1. Солилцооны харилцаанд үндэслэсэн реципрокт-
линижийн жижиг систем (бэлэг-солилцооны)
2. Редистрибутив ертөнц-эзэнт гүрний (импери)
систем
3. Таваар-мөнгөний харилцаанд үндэслэсэн
капиталист ертөнц-систем (ертөнц-эдийн засаг)
- 6. “Ертөнц-эзэнт гүрэн”
-татвар
-бюрократ засгийн дахин хуваарилж буй нөөц
Онцлог шинж
Захиргааны төвлөрөл, эдийн засгийг улс төр давамгайлах
явдал.
Ертөнц-эзэнт гүрэн нь “ертөнц-эдийн засаг”-т шилжин
өөрчлөгдөж болдог.
Ертөнц-эдийн засгийн олонхи нь хэврэг, мөхөж сөнөдөг.
Амьдарч үлдсэн цорын ганц ертөнц-эдийн засаг нь капитализм
болно.
- 7. Төв буюу Цөм
Баруун өмнөд европ нь анхны цөм болон
хөгжсөн.
O Төвлөрсөн засгийн газартай
O Өргөн уудам газарт ноёрхсон
O Цагдаагийн үүрэг гүйцэтгэх нь ихэссэн
Олон улсын худалдаанд хяналтыг бий болгож,
өөрсдийн ашиг сонирхлын тулд худалдаанаас
капиталын(ажиллах хүчний) илүүдлийг бий
болгосон.
- 8. Зах хязгаар
O Төвлөрсөн засгийн газаргүй
O Бусад гүрнүүдийн хяналтанд байж, түүхий эдээ цөм
хэсгийн улсуудад экспортлдог.
Зүүн Европ, тэр дундаа Польш, мөн Латин Америк нь
зах хязгаарын улсын шинжтэй. Зах хязгаарын орнуудын
хөдөлмөрийн систем нь дотоодын хэрэгцээгээ хангахад
биш капиталист ертөнцийн орнуудад бараа таваар
үйлдвэрлэж өгөхийн тулд байгуулагдсан дундад зууны
үеийн Европын хөдөлмөрийн систем юм.
- 9. Хагас зах хязгаар
O Цөмийн улс болон зах хязгаарын улсуудын хооронд
буфер болж өгдөг.
O Төвлөрсөн засгийн газар болон хүчирхэг газар
өмчлөгч хоорондын зөрчилдөөнийг харуулж байдаг.
O Олон улсын банкны үйл ажиллагаанд оролцох
оролцоо буурсан
O Өндөр үнэтэй, чанар сайтай аж үйлдвэрийн бараа
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрлэл нь буурсан
(Итали, Португал, өмнөд Герман, Өмнөд Франц, Спайн,)
- 10. Системийн гадна орших улсууд
Ихэвчлэн дэлхийн эдийн засгийн системээс
ангид, өөрсдийн гэсэн эдийн засгийн системтэй
улсууд юм. (ОХУ)
Оросын холбооны бүтэц нь
O Эдийн засгаа өөрөө зохицуулах боломжийг бий
болгодог
O Гадаад худалдааны нөлөөг хязгаарладаг.
- 11. Валлерстайн капиталист системийн
ертөнцийг түүхийн 4н үе шатад хүваан үзсэн.
O 1,2р шат нь 1450-1670 оныг хамарсан.
O Баруун европын орнууд олон улсын харилцааны
систем дэх байр сууриа хүчирхэгжүүлэхийг зорьж
байсан. Дотоодын эдийн засаг, улс төр болон
нийгмийн нөөц боломжоо бэхжүүлсэн.
O Европт ажлын хөлс огцом буурсан.
- 12. O Ноёрхлоо тогтоох(тухайн гүрэн иргэдээсээ татвар
хурааснаар хаан ноёрхлоо тогтоож, тухайн улс
орон бусдад зээлдүүлэх хэмжээний хүчирхэг
болно).
O Тухайн хүн амын дунд нийтлэг байдлыг бий
болгох (ялангуяа шашины хувьд. Ингэснээр
хүчирхэг болно)
O Төвлөрсөн хаант засгийг бий болгох, гадны
халдлагаас улсыг хамгаалахын тулд цэрэг армийг
өргөжүүлэх
- 13. 3,4р үе шат 18р зуунаас хойшхи үеийг хамарсан.
O Аж үйлдвэржилт давамгайлсан
O Европын ихэнх улсууд дэлхийн шинэ зах зээлд идэвхтэй оролцож
эхэлсэн.
O Латин америкийн орнууд тусгаар тогтносноор дэлхийн эдийн засгийн
системд зах хязгаарын бүс нутгийн статустай оролцох болсон.
O Энэ нь бусад цөмийн улс орнууд статусаа сайжруулахад хүргэсэн.
O Энэ үед цөмийн статустай орнууд аж үйлдвэр, ХАА хосолсон байснаа
цэвэр аж үйлдвэрийн болон хувирсан.
O Ингэснээр цөмийн улс орнууд зах хязгаарын болон хагас зах хязгаарын
улсууд дахь аж үйлдвэрийн хэрэглээг өсгөсөн. Ингээд тэд эдгээр
улсуудад аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизмыг зарах
боломжтой болсон.
- 14. Валлерстайны үзсэнээр капитализм бол байнга
хувьсан өөрчлөгдөж байдаг динамик систем юм. Хэдий
тийм ч зарим онцлог шинжүүд нь хувьсалгүй, хэвээр
үлдсэн байдаг.
Энэхүү онолоороо Валлерстайн аливаа шинчлэлт нь
яагаад дэлхийд маш өргөн цар хүрээтэй, ялгаатай
байдлаар нөлөөлдөг вэ гэдгийг тайлбарлахыг зорьсон.
Мөн тэрээр феодализмын уналтын дараах улс төр,
эдийн засгийн нөхцөл байдал нь баруун хойд европыг
худалдаа болон улс төрийн хувьд хэрхэн хүчирхэг,
ноёрхогч болгон өөрчилснийг харуулсан.