ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Ш. ГАНБАТ – ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН
ТЭНХМИЙН ЭРХЛЭГЧ
ЭРИХ ФРОММ: НАЙДВАРАА
ХУВЬСГАХУЙ
ЭРИХ ФРОММ / 1900-1980 /
• Тодорхойгүй байдал
• Найдвар
• Бид хаана явна цаашид
хаашлах бол?
• Хүн байх гэж юу вэ?
• Технологич нийгмийг
хүмүүнжүүлэх арга зам
• Бид үүнийг хийж чадах
уу?
найдвараа хувьсгахуй
ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ
Эдүгээ нийгэмд хий үзэгдэл тэнэж явна. ...Энэ бол
шинэ хий үзэгдэл.
 Бүтээгдэхүүнийг хахаж цацтал үйлдвэрлэж, хэрэглэх явдал
руу чиглэн эрмэлзэж, компьютерийн тусламжтайгаар
удирдагддаг ... нийгэм юм. Нийгмийн эл явцын уршгаар хүн
өөрөө ... жижиг эрэг шураг болон хувирна, тэр тусмаа эл эрэг
шургийн сэтгэл хөдлөлийн зүйл, амьдралыг таалах сонирхол
нь уг чанараа алдан мэлийнэ.
Ер нь хүн байгалийг ялахын оргил дээрээ ирчихээд
өөрийнхөө бүтээсний боол нь болж, тэр бүтээсэн
зүйлээрээ устгуулах ноцтой аюулд орлоо.
Хүн үнэнийг эрж хайх явцдаа мэдлэгийг олов, сайх мэдлэг нь
байгалийг байлдан эзэгнэхэд туслав. Энэ тухайд хүн их
амжилт олжээ. Гэвч ажил хэргийн зөвхөн техникийн талыг,
сайн сайханы зөвхөн материаллаг талыг өсгөх хэмээн
өрөөсгөлөөр хөөцөлдсөний уршгаар хүн өөртэйгээ болон
хүрээлэн буй ертөнцтэй харьцах органик  Ш.Г холбоогоо
алдсан. Хүн шашны сүсэг бишрэл түүнтэй холбоотой
хүмүүнлэгийн үнэт цэнэт зүйлээ алдаж... сэтгэл хөдлөлийн
баярлан баясах, уйтгарлан гуниглах чадвараа алджээ.
...миний найдвар дор дурдсан хүчин зүйлүүдэд
үндэслэдэг.
Үүнд:1. “Хүн” хэмээх системийг нийгмийн бүхий л
системтэй уяж холбовол орчин үеийн нийгмийн тогтолцоог
илүү сайн сэтгэн ухаарч болно.”Хүн” системийг судалсаны
дүнд нийгэм, эдийн засгийн ... хүчин зүйлүүд хүнд хэрхэн
нөлөөлдөг, хүний функцийг эвдлэх нь нийгмийн тогтолцоог
тэнцвэрээс нь хэрхэн гаргадаг дүр зургийг олж харах болно.
...Хүний тогтолцоог өөрийнх нь бүтцийн утгаар өөрөөр хэлбэл
хүний сайн сайхан гэдэг утгаар хөгжүүлэх нь хамгийн эрхэм
зорилго мөн.
2. Бидний одоогийн аж төрж буй ёс, бидний идэвхигүй байдал,
энэ чимээгүй уйтгар, бидний хувийн амьдралын эзэнгүйдэл,
хомсдолд сэтгэл дундуур байх явдал нэмэгдэж байна. ...Энэ
хандлага газар авч буйн учир гэвэл, ...чинээлэг хэсэг нь эд
материалын хэрэглээндээ хахаж цадталаа ханаж,бас
хэрэглээний диваажин хүнд горьдсон сайн сайхан цэнгэлийг
нь өгөхгүй нь мэдрэгдсэнд оршино.
НАЙДВАР
 Найдвар гэдэг болбаас хүнийг илүү их эрүүл саруулаар
сэтгэдэг, баяр баясгалантай амьдардаг болгоход чиглэгдсэн
нийгмийн өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх гэсэн оролдлого
бүрийн шийдвэрлэх эд эс нь мөн.
 Найдна гэдэг бол хараахан бий болоогүй юм бий болно гэдэгт
цаг хугацааны мөч бүхэнд бэлэн байна гэсэн үг, хүлээж байсан
зүйл бий болохгүй байвал тэсвэр алдахгүй байх гэсэн үг.
 Найдаж чаддаггүй хүн эд хогшил, эрх мэдлээр сэтгэл ханадаг,
найдаж чаддаг хүн амьдралын бүхий л шинж төрхийг таньж
үнэлж чаддаг, шинэ зүйл төрж мэндлэхэд туслахад бэлэн
байдаг.
 Найдвар гэдэг бол ахуйн төрх төлөв юм. Энэ нь эрчтэй,
идэвхитэй үйл ажиллагаанд, өөрөөр хэлбэл идэвхитэй ахуйд
дотоод сэтгэлдээ бэлэн байх чанар юм.
 Найдвар гэдэг бол амьдрал, өсөлтөнд нөлөөлдөг сэтгэл зүйн
ойлголт юм. Хүний найдвар мэдрэхүй, оюун ухаантай
холбоотой.
 Наранцэцэг наранд найддаг уу? , Хөхний хүүхэд эхийнхээ сүүнд
найддаг, Шоронгийн хоригдол хугацаанд найддаг. Хүн унтахаар
хэвтэхдээ маргааш өглөө сэрнэ гэж найддаг.
 Найдвар нь хүний оюун санааны динамикийг илэрхийлж
хүний амьдралд төгс суусан итгэлтэй нягт холбоотой. Итгэх
гэдэг нь үй олон тооны бодит боломжоос “ зөвийг нь олсон,
цагийг нь олсон” гэдэгт үнэмшсэн байх явдал юм.
 Итгэл нь найдвартай адил ирээдүйг урьдчилан харахад биш,
харин эдүгээг харахад оршино.  Итгэлийн гажиг нь тодорхойгүй
зүйлийг үнэн ноттой гэж үздэгт оршино.
 Найдвар бол итгэл лүгээ хөтлөлцөн явдаг сэтгэл санааны төрх
байдал юм. Итгэлийн л суурин дээр найдварын барилгыг
сүндэрлүүлж чадна.
• Найдвар , итгэл хоёртой нягт холбоотой нэгэн эд эс нь сэтгэлийн
тэнхээ юм. Сэтгэлийн тэнхээ  эр зориг нь найдвар, итгэл хоёрыг
аюулд учруулж, хоосон зүйл болгох гэсэн оролдлогыг эсэргүүцэх
чадвар юм. Товчдоо “тийм” гэсэн үгийг бүгдээрээ сонсохыг хүсч
байхад нь “үгүй” гэж хэлэх чадвар мөн.
• “ Аймшиггүй зоригт” хэмээх ойлголтын 3 гол дүрс:
- Амьдралд дургүй байгаад нь түүний аймшигггүй нь оршдог, бусдаас,
өөрөөсөө айх айдсаа арилгах гэж осолтой нөхцөл, байдлыг сонгодог.
- Ямар нэгэн шүтээн нам, хүмүүс-д захирагддаг хүн аймшиггүй
байдаг, ийм хүнд шүтээний шийдвэр өөрийн биенээс нь чухал байдаг
агаад бусдаас тусгаарлагдаж солиорлын байдалд оршдог.
- Амьдралд итгэлтэй, өндөр хөгжсөн, шуналаа дарж чаддаг, шүтээний
өмнө сөхөрдөггүй, алдах юмгүй учраас баян, эрч хүчтэй байдаг.
 Бие хүн юмуу нийгмийг өөрчлөх нь оршин байхуйгаа өөрчлөн
төвхнүүлж амьдралд хандах хүний хандлагыг шинэчлэх гэсэн
үг.
 Хүн, нийгэм хоёр нь өөрийнхөө “дахин амилахуй”-г найдвар,
итгэл хоёрын үйлдлээр цаг мөч бүхэнд мэдэрч байдаг.
 Амьдралын эгшин бүр дахин амилахуй, үхэл хоёрын
сонголтод оршдог.  Э. Фромм идэвхигүй байдал, сувдаг
шуналын үйлдэл бүр нь үхэл гэж тайлбарласан
 Найдвар нурах нь элбэг байдаг. Орчин нөхцөл өөрчлөгдөх нь
найдварын чадавхи нэмэгдэх эсвэл хаагдахад хүрдэг.
 Найдвар нурах нь:
- Амьдралын хачирхалтай зүйлтэй эвлэрч өөрсдийн боломжийн
хязгаараас давсан ауудлыг орхиж найдвараа нураадаг. Тэд
зохицохыг гол болгож найдвараа нурааж буйгаа мэдэрдэггүй.
- Найдварыг нураах нэг нөхцөл нь “хатуу сэтгэл” юм. Ийм хүмүүс
мэдрэх, энэрэх чадвараа алдах бөгөөд бусад хүмүүст муу юм
хийснээрээ ханамж авдаг....тэдний олонхи нь мөс мэт хүйтэн
бөлгөө, иймээс тэд үхэн үхтэлээ зол заяагүй байдаг.
- Эвдрэл, хүчирхийлэл нь найдар нурах нөхцөл мөн. Зарим хүн
бүтээгүй амьдрал, олоогүй зүйлээ бусдын амьдралыг эвдэн нураах
замаар “хорслоо тайлж” өөрийгөө бусадтай хамт устгадаг.
ЭДҮГЭЭ БИД ХААХНА БАЙНА
ЦААШИД ХААШЛАХ БОЛ?
 18, 19 дүгээр зууны аж үйлдвэржсэн нийгмээс ирээдүй рүү хөтөлж
байнаа хурдны зам дээр бид яваа. Харин чөлөөт ажил хэрэгч
нийгэм рүү яваагүй, түүнээс хурдацтай холдож байна.
 Хэрэгтэй зүг рүүгээ хөдлөхийн тулд бид маш үнэн зурагтай байх
ёстой.Ийм үнэн зургийн чухал хэмжүүр нь аж үйлдвэрийн нэг,
хоёрдугаар хувьсгал юм.  анхдугаар хувьсгалын үр дүн нь уурын
болон тосны механик энерги,цахилгаан эрчим хүч, цөмийн
хөдөлгүүрийг ашиглаж сурсанд оршино. Хоёрдугаар хувьсгал нь
хүний сэтгэхүйг машинаар сольсонд оршино.
 Хүн боддог мэдэрдэггүй машин болон хувирчихалгүй хүн
хэвээр үлдэх нь эрин үеийн эхлэх цэг байх ёстой.
 Джон Стюарт Миллийн зураглал: “Бие биентэйгээ завсар зайгүй
тэмцэлдэх,зодолдон үзэлцэх, толхилцох бие биенийхээ өлмий
дээр гишгэж өсгий рүү нь өшиглөхийг эрмэлзэх зэрэг нь эдүгээ
үеийн нийгмийн ухамсарын гол шинж болжээ. ...хүмүүс аж
үйлдвэрийн дэвшлийн өчүүхэн жижиг эрэг шураг нь бүү
болчихоосой гэж л хүсэх байна”
 Льюис Мэмфорд 1967 онд бичсэн “Миф о машине” бүтээлдээ
“Аврага машин бол дээд зэргээр зохион байгуулагдсан,
бүхнийг нэгэн төрөл болгосон нийгмийн тгтолцоо бөгөөд энэ
тогтолцооны үеийн нийгэм яг л машин шиг ажиллана, хүн нь
энэ машины эд анги шиг амьдарна” хэмээн шинэ нийгмийн дүр
зургийг ойлгомжтой дүрсэлсэн. Египитийн аврага машин
албадлагын шинжтэй байсан бол одоо энэ шинж нь буурсан
 Орчин үеийн нийгмийн гишүүдийн санаа бодлыг удирдаж буй 2
зарчим:
Нэг. Техникийн үүднээс бололцоотой хэмээн төсөөлөгдөж байгаа
тэр зүйлийг хийх хэрэгтэй.  энэ зарчим хүний уламжлалт
хүмүүнлэгийн үнэт зүйлсийг устгах зам руу хөтөлнө.
Хоёр. Дээд зэргийн үр ашиг, дээд зэргийн бүтээмжтэй ажиллах
хэрэгтэй.  Дээд зэргийн үр ашиг нь хүний чанарыг доод зэргээр
анхаарах шаардлагыг араасаа дагуулж явдаг.Хүнийг зөвхөн ажлын
нэгж гэж үзээд хүнд суртлын аппаратын тусламжтайгаар
удирдахад амархан. Харин энд хүний хувийн чанарыг хайхрахгүйд
хүрнэ.
Үр ашгийг тодорхойлох үндсэн го лхүчин зүйл нь хүн өөрөө
гэдгийг л бодох ёстой.
 Явцуу утгаар үр ашиг руу дагнан эрмэлзэх нь хувь хүнд ч,
нийгэмд ч сөрөг нөлөөтэй. ... Зарим байгууллагын
ажилтнуудын дунд “Ямар ч гэсэн бид чинь хүн шүүдээ”, “Энэ
ажил хүнийг орхисон байна” гэх яриа газар авч буй
харамсалтай.
 Хэрэв бид ажилд ашиглаж байгаа аргуудыг хүний
өөрийнх нь мөн чанарт нөлөөлөх талаас нь үзвэл уг аргууд
хүчиндээ үл итгэх, айж сандрахын болон гутрал дарамтын
мэдрэмжийг үүсгэж буйг мэдэхэд ядаад байх зүйлгүй. Ийм
байдал хоёр маягаар илэрнэ. нэгд, сэтгэл зүйн сөрөг ачааллаас
болж бүтээж туурвих боломж, чадвар эрс буурна. ...
хоёрт, мэдрэлийн ядаргаа сульдаанаасаа болж хүмүүсийн бие
олон янзаар өвчилж эхэлнэ.
 Тэр систем нь хүнийг машины салангид эд ангийн үүрэгтэй
болгоно. Энэ систем хүнийг аль болох их юмтай байхыг гав
ганцхан зорилгоо болгосон нэлэнхүй хэрэглэгч болгож
хувиргана. ... Хүн маань асар том машины шүдэт араатай адил
болон хувирч хүн байхаа болино.
 Цаг хугацааны ихэнхийг өөртөө ямар ч сонирхолгүй байгаа ажил
дээрээ өнгөрөөж, түүний хувьд ямар ч хэрэгггүй зүйлсийг
үйлдвэрлэнэ. Тэр бол амаа ангайлгаад хэвтэж байгаа мөнхийн
хүүхэд.
 Хүний идэвхигүй байдал бол нийгэм бүхэлдээ өвчилсөний
шинж тэмдэг, тэр өвчнийг “хүнийсгэлийн”/ харьших/ өвчин
гэж нэрлэж болно.
 ...бүхий л амьгүй юманд татагдах мэдрэмж нь ... амьдралд
тоомсоргүй хандах хандлага үүсэхэд хүргэдэг. Амьгүй юмсад
татагдаж байдаг хүмүүс амьтай бүтцээс илүү “ хууль ба ёсыг”
дээгүүр учир холбогдолтойд үзэж хүнд суртлыг өндөр суурин
дээр тавьдаг.
 Тийм хүмүүс амьд амьтнаас механик аппаратыг, эх хувиас
хуулбарыг, задгай бялхам байдлаас эмхэлж явцууруулсан чанарыг
илүүд үздэг. Тэд урсгал чанараас үхтэлээ айж явдаг учир бүх л
амьдралыг хянаж байх гэж хүсдэг.
 Технологийн нийгмийн үед хүний хувийн хүрээ алга
болно. ...Хувийн хүрээнд хөндлөнгөөс оролцох нь тодорхой хүн
нэг бүрийг хянахад хүргэнэ, хяналт маш хурдан бүх нийтийг
хамарч тоталитар дэглэмээс ч илүү эвдэн бусниулах нөлөө
үзүүлнэ.
ХҮН БАЙХ ГЭЖ ЮУ ВЭ?
Homo faber - хүн бол хөдөлмөрийн багаж зэвсэг
үйлдвэрлэгч мөн.
Homo sapiens- ухаажсан хүн. Энэ нь хүний адгууснаас
ялгагдах ялгааг харуулж байгаа бол хангалтгүй, харин
сэтгэхүй гэсэн утгаархи оюун ухааныг, үйлдлийн утгыг
ухаарах оюун ухааныг гэсэн утгаар хүнийг тодорхойлоход
нийцнэ.
Homo ludens-тоглодог амьтан. Тоглоом гэдэгт амь зуух
хэрэгцээгээ хангах төдийгүй бусад үйл ажиллагааг
хамруулан ойлгох хэрэгтэй.
Homo negans- Энэ нь олонхи тодорхой асуудлаар
“зүйтэй” гэж үзэж байхад “үгүй”хэмээн хэлж чаддаг
хүн гэсэн утгатай. Хүний эрсдэл хийх чадвар нь бусад
амьтдаас ялгарах ялгааг харуулна.
Homo esperans- найдвар бүхий хүн.Найдвар бол хүний
оршихуйн нэн чухал нөхцөл мөн.Найдвараа алдвал хүн
байхаа болино гэсэн үг.
“Чөлөөтэй ухамсарлагдсан үйл ажиллагаа”- К.
Марксын энэ тодорхойлолт нэлээд оновчтой.
Хүний оршин амьдрахуйн нөхцөлүүд:
 Хувьслын явцад хүний зөн совин оролцсон шалтгаацал
байнга багасаж ирсэн.  Хүн зөн совингоороо биш харин мэдлэг
туршлагаараа шийдвэр гаргах болсон, олон хувилбараас сонголт
хийж шийдвэр гаргах болсон.
 Палеолитын П хагасаас эхлэн биеийн жинтэй нь харьцуулбал
хүний уураг тархи үлэмж томорсон  Уураг тархи томорсоноор
өөрөө өөрийгөө ухамсарлах, билэг тэмдэгүүд, ойлголтууд бий
болох нөхцөл бүрдэж хэл яриа хөгжсөн.
Хүний “бараг” бүх үйлдэл, амьдрал хүний оршин байхуйн
нөхцөлийн үр дагаварууд юм.
 Хэрэв хүнээс баяр баясгалан, хүсэл сонирхолыг нь булаагаад
авчихвал ажлаасаа жигшин дургүйцэж, мэргэшсэн жижиг
ажлаа ч хийх чадваргүй болно.
 Хүн юугаарч дутахгүй хангалуун байгаа боловч түүнийг боол
шиг болгон хувиргавал тэрээр хамгийн шийдэмгийгээр
эсэргүүцэл илэрхийлж эхэлдэг.
 Хэрэв хүнийг машин шиг болговол тэрээр амьдралын бүхий л
үнэт зүйлээ алдах болно, энэ бол аюул. Ингэх юм бол хүн
адгуус амьтан юмуу амьгүй материас ч ялгагдахаа болино.
Хүний өвөрмөц мэдрэмжүүд:
- Шунал. Энэ нь хүний зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллийн
илэрхийлэл мөн. Шуналын 2 үндсэн шалтгаан:
а. Физиологийн тэнцвэр алдагдсанаас уух, идэх рүү өөрийн эрхгүй
шахагдах  энэ нь байнгын зүйл
б. Айх, ганцаардах, итгэлээ алдах, биеэ мэдэрч чадахгүй болох
зэргээс сэтгэлийн тэнцвэр алдагдах  эрх мэдэл, нэр алдар, эд
хөрөнгөнд тэмүүлсэн шунал бөгөөд тухайн хүний зан аашаар
тодорхойлогдоно
- Энхрийлэл. Энэ нь нас, хүйстэй холбоогүй бөгөөд нэг хүн
нөгөөдөө яаж хандаж, юу бодож, яаж харьцаж буйгаар илэрдэг,
эхээс хүүхэддээ хандах мэдрэмжээс эхтэй боловч хүний оршихуйн
дотор энхрийлэл шиг хурц тод мэдрэмж бараг үгүй.
- Өрөвдөхүй. Өрөвдөхүй нь өөр хүн мэдрэн амсч байгаа тэр
зүйлийг би өөрөө өөр дээрээ амсан мэдэрч байна гэсэн үг, бас би
өөрийгөө нөгөө хүний байран дээр тавьж байна гэсэн үг.
Өнөөдрийн төрөөс иргэддээ үзүүлж байгаа материаллаг дэмжлэг
өрөвдөхүйн илрэл огт биш.
- Сонирхол ба сониуч зан. Сонирхолыг латины “яг голд нь байх”
”оролцох” гэсэн утгаар нь ойлгох хэрэгтэй, харин” би үүнийг,
эсвэл түүнийг сонирхож байна” гэсэн хариуцлагаа нууцалсан,
тодорхой бус зүйл болгож болохгүй. Харин сониуч зан бол өнгөц,
хов жив, дуулианаар хооллож явдаг, хүний идэвхигүй ахуйн шинж
юм.
- Хариуцлагын мэдрэмж. Эдүгээ энэ мэдрэмжийн утга нь
үүргийн мэдрэмжтэй холилдсон байна. Үүргийн мэдрэхүй нь эрх
чөлөө байхгүй газарт хэрэглэгддэг даргынхаа өгсөн үүргийг
биелүүлэхэд бэлэн байх агуулгатай бол хариуцлагын мэдрэхүй нь
өөрөө хариулага хүлээх эрх чөлөөтэй холбоотой.
- Өөртөө дүйхүйн мэдрэмж. Энэ нь өөрийнхөө “БИ”-г зүй ёсоор
тодорхойлох хүний тэр чадвараар томъёологдоно.Уг чадавхид
надад байгаа бүхий л үйл ажиллагааны зохион байгуулалт, идэвхи
тшинж хамаарна.”БИ” хэмээх ойлголт хүний идэвхит шинжийг
заана, харин “ЭГО” хэмээх ойлголт харилцаанд орохдоо юмтай
байхыг заана. “Эхнэр бид хоёр бие биедээ хайртай” гэхийн оронд
“Би азтай гэр бүлтэй” гэж ярих болсон нь харамсалтай...
Үнэт зүйлс ба хэм хэмжээ
- ...зан авиртаа удирдлага болгодог үнэт зүйлс хүнд хэрэгцээтэй
байдаг.  шударга хандах, адил тэгш хандах гэх мэт
- Шашны болон хүмүүнлэгийн уламжлалтай холбогдож үүссэн
хувь чанар, хайр дурлал, өрөвдөхүй, найдвар зэрэг үнэт зүйлс
ямар ч нийгэмд зөвшөөрөгдөх боловч эдгээрийг үзэл суртлын
бүрхэвч Ш. Г -тэй болж байгаагаар жинхэнэ утгаа алдаж байна.
- Албан ёсоор зөвшөөрөгдсөн, бодитойгоор оршиж байгаа үнэт
зүйлс нь дээд үнэт зүйлс, хэрэгжүүлэхийн тулд засвар оруулах
ёстой үнэт зүйлс гэсэн зэрэг дэвтэй.
 ҮНЭТ ЗҮЙЛСИЙН СЭТГЭХҮЙН ЗАГВАРУУД:
1. Үнэмлэхүй релятивизм. Энэ загвар нь бүхий л үнэт
зүйлсийг тодорхойлох ганц үндэс нь хүний дур
сонирхол гэж үздэг.
“Хүн бол амьдралын ямар ч төслөө хүссэнээрээ
сонгон авах дур зорготой,энэ төсөл нь уг хүнд чухал
гэгдэж байгаа цагтаа дээд зэргийн үнэт зүйлс нь
байдаг” гэж Сартр хэлдэг.
2. Энэ загвар нь нийгмийн дотоодод төгс байгаа үнэт
зүйлсийг бүхнээс дээгүүр тавьдаг. ...тэсэж амьдрах
ёстой тэр хэр хэмжээнүүд нийгмийн гишүүн бүрийн
заавал биелүүлэх зүйл нь байдаг.  Эрх мэдэл эзэмшигч
гартаа байгаа бүх хэрэгслийг ашиглаж хэрэгжүүлдэг.
3. Үнэт зүйлс нь хүний дотоодод шингэсэн зүйл. Энэ
нь хүний хайрлах, энхрийлэх, эв нэгдлийг эрхэмлэх
мэдрэмжид үндэслэдэг.
Альберт Швейцерийн бичсэнээр “хүний
амьдралаас гарч ирсэн, хүний бүхий л авъяас чадварыг
бүрэн дүүрэн нээж чадах тэр бүхэн нь үнэт зүйл” юм.
 Бүхий л хэм хэмжээ , үнэт зүйлсийн үйлчлэх чадвар хүний
оршин ахуйн нөхцөлөөс хамаардаг. Иймд хүн өөрийнхөө зан
аашийг хэрхэн төлөвшүүлэх, ямар чиг баримжааг илүүд чухал гэж
үзэхээ шийдэх ёстой.
 Хүн өөрийн зан аашиндаа зохицсон үнэт зүйлсийг сонгож авдаг.
Ер нь “хүн” гэдэг системийг дээд зэргийн амилаг, зөв
найрсалтай болоход нөлөөлж чадах тэр хэм хэмжээ, үнэт
зүйлийг л сонгох нь эцсийн зорилго юм.
 Амьдрал дээр хүмүүсийн олонхи нь үнэт зүйлсийн янз бүрийн
системийн хооронд “займчих” нь их байдаг. Ийм хүмүүс өөртөө ч
дүйдэггүй, өөрийн “БИ” ч байхгүй болдог.
ТЕХНОЛОГИЧ НИЙГМИЙГ ХҮМҮҮНЖҮҮЛЭХЭД
ХҮРГЭХ ЗАМ
 Нийгмийг хүмүүнжүүлэхэд дор дурдсан алхамуудыг зайлшгүй хийх
хэрэгтэй. Үүнд:
1. “Хүн” хэмээх системийг багтаасан төлөвлөлт хийх . 
Хүний үйл ажиллагаа ямар нөхцөлд сайн үр дүнтэй болох тухай
асуудлыг нарийвчлан судалсаны үндсэн дээр гаргаж авсан хэм
хэмжээнүүүд энэ төлөвлөлтийн үндэс нь байх учиртай.
2. Хүний оролцоо, хариуцлагын мэдрэмжийг дээшлүүлж
идэвхижүүлэх зориудын бүлгүүд , ҮЭ, улс төрийн ажил гэх мэт
оролцооны арга хэлбэрийг өргөжүүлж хариуцлага үүрүүлэх
3. Хэрэглээг өөрчлөх Энэ нь хүнийг хувийн хүмүүнлэг
бус орчноос нийтийн хэрэглээний шинэ хэлбэр рүү
хөтөлж идэвхижүүлнэ.
4. Оюун ухаан-сэтгэлийг дахин сэргээх.  Хүн явцуу
жаазнаасаа гарах, залбирч суулгүй идэвхитэй
ажиллах, амьдралдаа үнэт зүйлсийг удирдлага болгох,
амьдралаа дээгүүр тавих Энэ бүхний үр дүнд хүн дахин
амьдрал руугаа эргэж ирнэ.
БИД ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДАХ УУ?
 Системийн өөрчлөлтийн хүчин зүйлс
- Хүн амын олонхи нь дэмжих, дор хаяж эсэргүүцэхгүй байх
- Нийгмийг хүмүүнжүүлэхэд чиглэсэн шинэтгэлийг нийгмийн хэд
хэдэн хүчин дэмжиж байх  тухайлбал зүүний чиглэлийнхэн
- Хүн амын бүтцийн үлэмж хэсгийг бүрдүүлдэг оюутан,
залуучуудад хүмүүнлэгийн шинэчлэлийн утга учрыг ойлгуулах
-Арвин их эд хөрөнгөнд бялууртлаа умбасан нийгмийн хэсэг
хэрэглээгээ байнга нэмэгдүүлэх нь хүнд аз жаргал авчирдаггүй юм
байна гэдгийг ойлгосон байх
- Хөрөнгөжсөн хүмүүсийн сэтгэлийн гүнд аймхай, хулчгар,
өрөвдөлтэй, ганцаардмал байдал үүсэх
- Эцэг эх, хүүхдийн харилцааны сөрөг хандлага нэмэгдэх
-Шинэ үзэл санаа дэлгэрэх  энэ нь хамгийн чухал
 Нийгмийн өөрчлөлт нь эдийн засаг, нийгмийн институт, улс төр,
соёлыг эн түрүүнд хамрах ёстой. Заавал хийх өөрчлөлт:
1. Үйлдвэрлэл,хэрэглээний бүх үйл ажиллагаа нь
хүний боломж, авъяас чадварыг нээн тлрүүлэхэд
чиглэсэн байх / Үйлдвэрлэлийг дээд зэргээр өсгөх, техникийн
үр ашгийг аль болохоор нэмэгдүүлэх гэсэн өрөөсгөл байдлыг
халах /
2. Хүнийг иргэний болон нийгмийн амьдралд
идэвхитэй оролцогч болгон өөрчлөх / Хүнд сурталд
толгой нь эргэж суудаг биш, бүтээлч, үйлч хүнийг бий болгох /
3. Идэвхигүй байдал, хүнийсгэлийг арилгахад
чиглэсэн соёлын өөрчлөлт хийх / Шинэ үзэл санааг
радикал хөдөлгөөнийг түшиглэн нийгэмд түгээх /
...технологижсон нийгмийг хүмүнч болгох
бололцоо байна.
“ БОЛОЛЦООТОЙГИЙН САЛБАРТ ОГТ
БОЛОМЖГҮЙ ТООЦОГДДОГ ТЭР ЗҮЙЛ Ч
ОРДОГ”
АРИСТОТЕЛЬ
АНХААРАЛ ХАНДУУЛСАН ТАНД
БАЯРЛАЛАА
ganbat_4416@yahoo.com

More Related Content

найдвараа хувьсгахуй

  • 1. Ш. ГАНБАТ – ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТЭНХМИЙН ЭРХЛЭГЧ ЭРИХ ФРОММ: НАЙДВАРАА ХУВЬСГАХУЙ
  • 2. ЭРИХ ФРОММ / 1900-1980 / • Тодорхойгүй байдал • Найдвар • Бид хаана явна цаашид хаашлах бол? • Хүн байх гэж юу вэ? • Технологич нийгмийг хүмүүнжүүлэх арга зам • Бид үүнийг хийж чадах уу?
  • 4. ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ Эдүгээ нийгэмд хий үзэгдэл тэнэж явна. ...Энэ бол шинэ хий үзэгдэл. Бүтээгдэхүүнийг хахаж цацтал үйлдвэрлэж, хэрэглэх явдал руу чиглэн эрмэлзэж, компьютерийн тусламжтайгаар удирдагддаг ... нийгэм юм. Нийгмийн эл явцын уршгаар хүн өөрөө ... жижиг эрэг шураг болон хувирна, тэр тусмаа эл эрэг шургийн сэтгэл хөдлөлийн зүйл, амьдралыг таалах сонирхол нь уг чанараа алдан мэлийнэ.
  • 5. Ер нь хүн байгалийг ялахын оргил дээрээ ирчихээд өөрийнхөө бүтээсний боол нь болж, тэр бүтээсэн зүйлээрээ устгуулах ноцтой аюулд орлоо. Хүн үнэнийг эрж хайх явцдаа мэдлэгийг олов, сайх мэдлэг нь байгалийг байлдан эзэгнэхэд туслав. Энэ тухайд хүн их амжилт олжээ. Гэвч ажил хэргийн зөвхөн техникийн талыг, сайн сайханы зөвхөн материаллаг талыг өсгөх хэмээн өрөөсгөлөөр хөөцөлдсөний уршгаар хүн өөртэйгээ болон хүрээлэн буй ертөнцтэй харьцах органик Ш.Г холбоогоо алдсан. Хүн шашны сүсэг бишрэл түүнтэй холбоотой хүмүүнлэгийн үнэт цэнэт зүйлээ алдаж... сэтгэл хөдлөлийн баярлан баясах, уйтгарлан гуниглах чадвараа алджээ.
  • 6. ...миний найдвар дор дурдсан хүчин зүйлүүдэд үндэслэдэг. Үүнд:1. “Хүн” хэмээх системийг нийгмийн бүхий л системтэй уяж холбовол орчин үеийн нийгмийн тогтолцоог илүү сайн сэтгэн ухаарч болно.”Хүн” системийг судалсаны дүнд нийгэм, эдийн засгийн ... хүчин зүйлүүд хүнд хэрхэн нөлөөлдөг, хүний функцийг эвдлэх нь нийгмийн тогтолцоог тэнцвэрээс нь хэрхэн гаргадаг дүр зургийг олж харах болно. ...Хүний тогтолцоог өөрийнх нь бүтцийн утгаар өөрөөр хэлбэл хүний сайн сайхан гэдэг утгаар хөгжүүлэх нь хамгийн эрхэм зорилго мөн.
  • 7. 2. Бидний одоогийн аж төрж буй ёс, бидний идэвхигүй байдал, энэ чимээгүй уйтгар, бидний хувийн амьдралын эзэнгүйдэл, хомсдолд сэтгэл дундуур байх явдал нэмэгдэж байна. ...Энэ хандлага газар авч буйн учир гэвэл, ...чинээлэг хэсэг нь эд материалын хэрэглээндээ хахаж цадталаа ханаж,бас хэрэглээний диваажин хүнд горьдсон сайн сайхан цэнгэлийг нь өгөхгүй нь мэдрэгдсэнд оршино.
  • 8. НАЙДВАР  Найдвар гэдэг болбаас хүнийг илүү их эрүүл саруулаар сэтгэдэг, баяр баясгалантай амьдардаг болгоход чиглэгдсэн нийгмийн өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх гэсэн оролдлого бүрийн шийдвэрлэх эд эс нь мөн.  Найдна гэдэг бол хараахан бий болоогүй юм бий болно гэдэгт цаг хугацааны мөч бүхэнд бэлэн байна гэсэн үг, хүлээж байсан зүйл бий болохгүй байвал тэсвэр алдахгүй байх гэсэн үг.  Найдаж чаддаггүй хүн эд хогшил, эрх мэдлээр сэтгэл ханадаг, найдаж чаддаг хүн амьдралын бүхий л шинж төрхийг таньж үнэлж чаддаг, шинэ зүйл төрж мэндлэхэд туслахад бэлэн байдаг.
  • 9.  Найдвар гэдэг бол ахуйн төрх төлөв юм. Энэ нь эрчтэй, идэвхитэй үйл ажиллагаанд, өөрөөр хэлбэл идэвхитэй ахуйд дотоод сэтгэлдээ бэлэн байх чанар юм.  Найдвар гэдэг бол амьдрал, өсөлтөнд нөлөөлдөг сэтгэл зүйн ойлголт юм. Хүний найдвар мэдрэхүй, оюун ухаантай холбоотой. Наранцэцэг наранд найддаг уу? , Хөхний хүүхэд эхийнхээ сүүнд найддаг, Шоронгийн хоригдол хугацаанд найддаг. Хүн унтахаар хэвтэхдээ маргааш өглөө сэрнэ гэж найддаг.
  • 10.  Найдвар нь хүний оюун санааны динамикийг илэрхийлж хүний амьдралд төгс суусан итгэлтэй нягт холбоотой. Итгэх гэдэг нь үй олон тооны бодит боломжоос “ зөвийг нь олсон, цагийг нь олсон” гэдэгт үнэмшсэн байх явдал юм.  Итгэл нь найдвартай адил ирээдүйг урьдчилан харахад биш, харин эдүгээг харахад оршино. Итгэлийн гажиг нь тодорхойгүй зүйлийг үнэн ноттой гэж үздэгт оршино.  Найдвар бол итгэл лүгээ хөтлөлцөн явдаг сэтгэл санааны төрх байдал юм. Итгэлийн л суурин дээр найдварын барилгыг сүндэрлүүлж чадна.
  • 11. • Найдвар , итгэл хоёртой нягт холбоотой нэгэн эд эс нь сэтгэлийн тэнхээ юм. Сэтгэлийн тэнхээ эр зориг нь найдвар, итгэл хоёрыг аюулд учруулж, хоосон зүйл болгох гэсэн оролдлогыг эсэргүүцэх чадвар юм. Товчдоо “тийм” гэсэн үгийг бүгдээрээ сонсохыг хүсч байхад нь “үгүй” гэж хэлэх чадвар мөн. • “ Аймшиггүй зоригт” хэмээх ойлголтын 3 гол дүрс: - Амьдралд дургүй байгаад нь түүний аймшигггүй нь оршдог, бусдаас, өөрөөсөө айх айдсаа арилгах гэж осолтой нөхцөл, байдлыг сонгодог. - Ямар нэгэн шүтээн нам, хүмүүс-д захирагддаг хүн аймшиггүй байдаг, ийм хүнд шүтээний шийдвэр өөрийн биенээс нь чухал байдаг агаад бусдаас тусгаарлагдаж солиорлын байдалд оршдог. - Амьдралд итгэлтэй, өндөр хөгжсөн, шуналаа дарж чаддаг, шүтээний өмнө сөхөрдөггүй, алдах юмгүй учраас баян, эрч хүчтэй байдаг.
  • 12.  Бие хүн юмуу нийгмийг өөрчлөх нь оршин байхуйгаа өөрчлөн төвхнүүлж амьдралд хандах хүний хандлагыг шинэчлэх гэсэн үг.  Хүн, нийгэм хоёр нь өөрийнхөө “дахин амилахуй”-г найдвар, итгэл хоёрын үйлдлээр цаг мөч бүхэнд мэдэрч байдаг.  Амьдралын эгшин бүр дахин амилахуй, үхэл хоёрын сонголтод оршдог. Э. Фромм идэвхигүй байдал, сувдаг шуналын үйлдэл бүр нь үхэл гэж тайлбарласан
  • 13.  Найдвар нурах нь элбэг байдаг. Орчин нөхцөл өөрчлөгдөх нь найдварын чадавхи нэмэгдэх эсвэл хаагдахад хүрдэг.  Найдвар нурах нь: - Амьдралын хачирхалтай зүйлтэй эвлэрч өөрсдийн боломжийн хязгаараас давсан ауудлыг орхиж найдвараа нураадаг. Тэд зохицохыг гол болгож найдвараа нурааж буйгаа мэдэрдэггүй. - Найдварыг нураах нэг нөхцөл нь “хатуу сэтгэл” юм. Ийм хүмүүс мэдрэх, энэрэх чадвараа алдах бөгөөд бусад хүмүүст муу юм хийснээрээ ханамж авдаг....тэдний олонхи нь мөс мэт хүйтэн бөлгөө, иймээс тэд үхэн үхтэлээ зол заяагүй байдаг. - Эвдрэл, хүчирхийлэл нь найдар нурах нөхцөл мөн. Зарим хүн бүтээгүй амьдрал, олоогүй зүйлээ бусдын амьдралыг эвдэн нураах замаар “хорслоо тайлж” өөрийгөө бусадтай хамт устгадаг.
  • 14. ЭДҮГЭЭ БИД ХААХНА БАЙНА ЦААШИД ХААШЛАХ БОЛ?  18, 19 дүгээр зууны аж үйлдвэржсэн нийгмээс ирээдүй рүү хөтөлж байнаа хурдны зам дээр бид яваа. Харин чөлөөт ажил хэрэгч нийгэм рүү яваагүй, түүнээс хурдацтай холдож байна.  Хэрэгтэй зүг рүүгээ хөдлөхийн тулд бид маш үнэн зурагтай байх ёстой.Ийм үнэн зургийн чухал хэмжүүр нь аж үйлдвэрийн нэг, хоёрдугаар хувьсгал юм. анхдугаар хувьсгалын үр дүн нь уурын болон тосны механик энерги,цахилгаан эрчим хүч, цөмийн хөдөлгүүрийг ашиглаж сурсанд оршино. Хоёрдугаар хувьсгал нь хүний сэтгэхүйг машинаар сольсонд оршино.  Хүн боддог мэдэрдэггүй машин болон хувирчихалгүй хүн хэвээр үлдэх нь эрин үеийн эхлэх цэг байх ёстой.
  • 15.  Джон Стюарт Миллийн зураглал: “Бие биентэйгээ завсар зайгүй тэмцэлдэх,зодолдон үзэлцэх, толхилцох бие биенийхээ өлмий дээр гишгэж өсгий рүү нь өшиглөхийг эрмэлзэх зэрэг нь эдүгээ үеийн нийгмийн ухамсарын гол шинж болжээ. ...хүмүүс аж үйлдвэрийн дэвшлийн өчүүхэн жижиг эрэг шураг нь бүү болчихоосой гэж л хүсэх байна”  Льюис Мэмфорд 1967 онд бичсэн “Миф о машине” бүтээлдээ “Аврага машин бол дээд зэргээр зохион байгуулагдсан, бүхнийг нэгэн төрөл болгосон нийгмийн тгтолцоо бөгөөд энэ тогтолцооны үеийн нийгэм яг л машин шиг ажиллана, хүн нь энэ машины эд анги шиг амьдарна” хэмээн шинэ нийгмийн дүр зургийг ойлгомжтой дүрсэлсэн. Египитийн аврага машин албадлагын шинжтэй байсан бол одоо энэ шинж нь буурсан
  • 16.  Орчин үеийн нийгмийн гишүүдийн санаа бодлыг удирдаж буй 2 зарчим: Нэг. Техникийн үүднээс бололцоотой хэмээн төсөөлөгдөж байгаа тэр зүйлийг хийх хэрэгтэй. энэ зарчим хүний уламжлалт хүмүүнлэгийн үнэт зүйлсийг устгах зам руу хөтөлнө. Хоёр. Дээд зэргийн үр ашиг, дээд зэргийн бүтээмжтэй ажиллах хэрэгтэй. Дээд зэргийн үр ашиг нь хүний чанарыг доод зэргээр анхаарах шаардлагыг араасаа дагуулж явдаг.Хүнийг зөвхөн ажлын нэгж гэж үзээд хүнд суртлын аппаратын тусламжтайгаар удирдахад амархан. Харин энд хүний хувийн чанарыг хайхрахгүйд хүрнэ. Үр ашгийг тодорхойлох үндсэн го лхүчин зүйл нь хүн өөрөө гэдгийг л бодох ёстой.
  • 17.  Явцуу утгаар үр ашиг руу дагнан эрмэлзэх нь хувь хүнд ч, нийгэмд ч сөрөг нөлөөтэй. ... Зарим байгууллагын ажилтнуудын дунд “Ямар ч гэсэн бид чинь хүн шүүдээ”, “Энэ ажил хүнийг орхисон байна” гэх яриа газар авч буй харамсалтай.  Хэрэв бид ажилд ашиглаж байгаа аргуудыг хүний өөрийнх нь мөн чанарт нөлөөлөх талаас нь үзвэл уг аргууд хүчиндээ үл итгэх, айж сандрахын болон гутрал дарамтын мэдрэмжийг үүсгэж буйг мэдэхэд ядаад байх зүйлгүй. Ийм байдал хоёр маягаар илэрнэ. нэгд, сэтгэл зүйн сөрөг ачааллаас болж бүтээж туурвих боломж, чадвар эрс буурна. ... хоёрт, мэдрэлийн ядаргаа сульдаанаасаа болж хүмүүсийн бие олон янзаар өвчилж эхэлнэ.
  • 18.  Тэр систем нь хүнийг машины салангид эд ангийн үүрэгтэй болгоно. Энэ систем хүнийг аль болох их юмтай байхыг гав ганцхан зорилгоо болгосон нэлэнхүй хэрэглэгч болгож хувиргана. ... Хүн маань асар том машины шүдэт араатай адил болон хувирч хүн байхаа болино.  Цаг хугацааны ихэнхийг өөртөө ямар ч сонирхолгүй байгаа ажил дээрээ өнгөрөөж, түүний хувьд ямар ч хэрэгггүй зүйлсийг үйлдвэрлэнэ. Тэр бол амаа ангайлгаад хэвтэж байгаа мөнхийн хүүхэд.  Хүний идэвхигүй байдал бол нийгэм бүхэлдээ өвчилсөний шинж тэмдэг, тэр өвчнийг “хүнийсгэлийн”/ харьших/ өвчин гэж нэрлэж болно.
  • 19.  ...бүхий л амьгүй юманд татагдах мэдрэмж нь ... амьдралд тоомсоргүй хандах хандлага үүсэхэд хүргэдэг. Амьгүй юмсад татагдаж байдаг хүмүүс амьтай бүтцээс илүү “ хууль ба ёсыг” дээгүүр учир холбогдолтойд үзэж хүнд суртлыг өндөр суурин дээр тавьдаг.  Тийм хүмүүс амьд амьтнаас механик аппаратыг, эх хувиас хуулбарыг, задгай бялхам байдлаас эмхэлж явцууруулсан чанарыг илүүд үздэг. Тэд урсгал чанараас үхтэлээ айж явдаг учир бүх л амьдралыг хянаж байх гэж хүсдэг.  Технологийн нийгмийн үед хүний хувийн хүрээ алга болно. ...Хувийн хүрээнд хөндлөнгөөс оролцох нь тодорхой хүн нэг бүрийг хянахад хүргэнэ, хяналт маш хурдан бүх нийтийг хамарч тоталитар дэглэмээс ч илүү эвдэн бусниулах нөлөө үзүүлнэ.
  • 20. ХҮН БАЙХ ГЭЖ ЮУ ВЭ? Homo faber - хүн бол хөдөлмөрийн багаж зэвсэг үйлдвэрлэгч мөн. Homo sapiens- ухаажсан хүн. Энэ нь хүний адгууснаас ялгагдах ялгааг харуулж байгаа бол хангалтгүй, харин сэтгэхүй гэсэн утгаархи оюун ухааныг, үйлдлийн утгыг ухаарах оюун ухааныг гэсэн утгаар хүнийг тодорхойлоход нийцнэ. Homo ludens-тоглодог амьтан. Тоглоом гэдэгт амь зуух хэрэгцээгээ хангах төдийгүй бусад үйл ажиллагааг хамруулан ойлгох хэрэгтэй.
  • 21. Homo negans- Энэ нь олонхи тодорхой асуудлаар “зүйтэй” гэж үзэж байхад “үгүй”хэмээн хэлж чаддаг хүн гэсэн утгатай. Хүний эрсдэл хийх чадвар нь бусад амьтдаас ялгарах ялгааг харуулна. Homo esperans- найдвар бүхий хүн.Найдвар бол хүний оршихуйн нэн чухал нөхцөл мөн.Найдвараа алдвал хүн байхаа болино гэсэн үг. “Чөлөөтэй ухамсарлагдсан үйл ажиллагаа”- К. Марксын энэ тодорхойлолт нэлээд оновчтой.
  • 22. Хүний оршин амьдрахуйн нөхцөлүүд:  Хувьслын явцад хүний зөн совин оролцсон шалтгаацал байнга багасаж ирсэн. Хүн зөн совингоороо биш харин мэдлэг туршлагаараа шийдвэр гаргах болсон, олон хувилбараас сонголт хийж шийдвэр гаргах болсон.  Палеолитын П хагасаас эхлэн биеийн жинтэй нь харьцуулбал хүний уураг тархи үлэмж томорсон Уураг тархи томорсоноор өөрөө өөрийгөө ухамсарлах, билэг тэмдэгүүд, ойлголтууд бий болох нөхцөл бүрдэж хэл яриа хөгжсөн. Хүний “бараг” бүх үйлдэл, амьдрал хүний оршин байхуйн нөхцөлийн үр дагаварууд юм.
  • 23.  Хэрэв хүнээс баяр баясгалан, хүсэл сонирхолыг нь булаагаад авчихвал ажлаасаа жигшин дургүйцэж, мэргэшсэн жижиг ажлаа ч хийх чадваргүй болно.  Хүн юугаарч дутахгүй хангалуун байгаа боловч түүнийг боол шиг болгон хувиргавал тэрээр хамгийн шийдэмгийгээр эсэргүүцэл илэрхийлж эхэлдэг.  Хэрэв хүнийг машин шиг болговол тэрээр амьдралын бүхий л үнэт зүйлээ алдах болно, энэ бол аюул. Ингэх юм бол хүн адгуус амьтан юмуу амьгүй материас ч ялгагдахаа болино.
  • 24. Хүний өвөрмөц мэдрэмжүүд: - Шунал. Энэ нь хүний зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллийн илэрхийлэл мөн. Шуналын 2 үндсэн шалтгаан: а. Физиологийн тэнцвэр алдагдсанаас уух, идэх рүү өөрийн эрхгүй шахагдах энэ нь байнгын зүйл б. Айх, ганцаардах, итгэлээ алдах, биеэ мэдэрч чадахгүй болох зэргээс сэтгэлийн тэнцвэр алдагдах эрх мэдэл, нэр алдар, эд хөрөнгөнд тэмүүлсэн шунал бөгөөд тухайн хүний зан аашаар тодорхойлогдоно - Энхрийлэл. Энэ нь нас, хүйстэй холбоогүй бөгөөд нэг хүн нөгөөдөө яаж хандаж, юу бодож, яаж харьцаж буйгаар илэрдэг, эхээс хүүхэддээ хандах мэдрэмжээс эхтэй боловч хүний оршихуйн дотор энхрийлэл шиг хурц тод мэдрэмж бараг үгүй.
  • 25. - Өрөвдөхүй. Өрөвдөхүй нь өөр хүн мэдрэн амсч байгаа тэр зүйлийг би өөрөө өөр дээрээ амсан мэдэрч байна гэсэн үг, бас би өөрийгөө нөгөө хүний байран дээр тавьж байна гэсэн үг. Өнөөдрийн төрөөс иргэддээ үзүүлж байгаа материаллаг дэмжлэг өрөвдөхүйн илрэл огт биш. - Сонирхол ба сониуч зан. Сонирхолыг латины “яг голд нь байх” ”оролцох” гэсэн утгаар нь ойлгох хэрэгтэй, харин” би үүнийг, эсвэл түүнийг сонирхож байна” гэсэн хариуцлагаа нууцалсан, тодорхой бус зүйл болгож болохгүй. Харин сониуч зан бол өнгөц, хов жив, дуулианаар хооллож явдаг, хүний идэвхигүй ахуйн шинж юм.
  • 26. - Хариуцлагын мэдрэмж. Эдүгээ энэ мэдрэмжийн утга нь үүргийн мэдрэмжтэй холилдсон байна. Үүргийн мэдрэхүй нь эрх чөлөө байхгүй газарт хэрэглэгддэг даргынхаа өгсөн үүргийг биелүүлэхэд бэлэн байх агуулгатай бол хариуцлагын мэдрэхүй нь өөрөө хариулага хүлээх эрх чөлөөтэй холбоотой. - Өөртөө дүйхүйн мэдрэмж. Энэ нь өөрийнхөө “БИ”-г зүй ёсоор тодорхойлох хүний тэр чадвараар томъёологдоно.Уг чадавхид надад байгаа бүхий л үйл ажиллагааны зохион байгуулалт, идэвхи тшинж хамаарна.”БИ” хэмээх ойлголт хүний идэвхит шинжийг заана, харин “ЭГО” хэмээх ойлголт харилцаанд орохдоо юмтай байхыг заана. “Эхнэр бид хоёр бие биедээ хайртай” гэхийн оронд “Би азтай гэр бүлтэй” гэж ярих болсон нь харамсалтай...
  • 27. Үнэт зүйлс ба хэм хэмжээ - ...зан авиртаа удирдлага болгодог үнэт зүйлс хүнд хэрэгцээтэй байдаг. шударга хандах, адил тэгш хандах гэх мэт - Шашны болон хүмүүнлэгийн уламжлалтай холбогдож үүссэн хувь чанар, хайр дурлал, өрөвдөхүй, найдвар зэрэг үнэт зүйлс ямар ч нийгэмд зөвшөөрөгдөх боловч эдгээрийг үзэл суртлын бүрхэвч Ш. Г -тэй болж байгаагаар жинхэнэ утгаа алдаж байна. - Албан ёсоор зөвшөөрөгдсөн, бодитойгоор оршиж байгаа үнэт зүйлс нь дээд үнэт зүйлс, хэрэгжүүлэхийн тулд засвар оруулах ёстой үнэт зүйлс гэсэн зэрэг дэвтэй.
  • 28.  ҮНЭТ ЗҮЙЛСИЙН СЭТГЭХҮЙН ЗАГВАРУУД: 1. Үнэмлэхүй релятивизм. Энэ загвар нь бүхий л үнэт зүйлсийг тодорхойлох ганц үндэс нь хүний дур сонирхол гэж үздэг. “Хүн бол амьдралын ямар ч төслөө хүссэнээрээ сонгон авах дур зорготой,энэ төсөл нь уг хүнд чухал гэгдэж байгаа цагтаа дээд зэргийн үнэт зүйлс нь байдаг” гэж Сартр хэлдэг.
  • 29. 2. Энэ загвар нь нийгмийн дотоодод төгс байгаа үнэт зүйлсийг бүхнээс дээгүүр тавьдаг. ...тэсэж амьдрах ёстой тэр хэр хэмжээнүүд нийгмийн гишүүн бүрийн заавал биелүүлэх зүйл нь байдаг. Эрх мэдэл эзэмшигч гартаа байгаа бүх хэрэгслийг ашиглаж хэрэгжүүлдэг.
  • 30. 3. Үнэт зүйлс нь хүний дотоодод шингэсэн зүйл. Энэ нь хүний хайрлах, энхрийлэх, эв нэгдлийг эрхэмлэх мэдрэмжид үндэслэдэг. Альберт Швейцерийн бичсэнээр “хүний амьдралаас гарч ирсэн, хүний бүхий л авъяас чадварыг бүрэн дүүрэн нээж чадах тэр бүхэн нь үнэт зүйл” юм.
  • 31.  Бүхий л хэм хэмжээ , үнэт зүйлсийн үйлчлэх чадвар хүний оршин ахуйн нөхцөлөөс хамаардаг. Иймд хүн өөрийнхөө зан аашийг хэрхэн төлөвшүүлэх, ямар чиг баримжааг илүүд чухал гэж үзэхээ шийдэх ёстой.  Хүн өөрийн зан аашиндаа зохицсон үнэт зүйлсийг сонгож авдаг. Ер нь “хүн” гэдэг системийг дээд зэргийн амилаг, зөв найрсалтай болоход нөлөөлж чадах тэр хэм хэмжээ, үнэт зүйлийг л сонгох нь эцсийн зорилго юм.  Амьдрал дээр хүмүүсийн олонхи нь үнэт зүйлсийн янз бүрийн системийн хооронд “займчих” нь их байдаг. Ийм хүмүүс өөртөө ч дүйдэггүй, өөрийн “БИ” ч байхгүй болдог.
  • 32. ТЕХНОЛОГИЧ НИЙГМИЙГ ХҮМҮҮНЖҮҮЛЭХЭД ХҮРГЭХ ЗАМ  Нийгмийг хүмүүнжүүлэхэд дор дурдсан алхамуудыг зайлшгүй хийх хэрэгтэй. Үүнд: 1. “Хүн” хэмээх системийг багтаасан төлөвлөлт хийх . Хүний үйл ажиллагаа ямар нөхцөлд сайн үр дүнтэй болох тухай асуудлыг нарийвчлан судалсаны үндсэн дээр гаргаж авсан хэм хэмжээнүүүд энэ төлөвлөлтийн үндэс нь байх учиртай. 2. Хүний оролцоо, хариуцлагын мэдрэмжийг дээшлүүлж идэвхижүүлэх зориудын бүлгүүд , ҮЭ, улс төрийн ажил гэх мэт оролцооны арга хэлбэрийг өргөжүүлж хариуцлага үүрүүлэх
  • 33. 3. Хэрэглээг өөрчлөх Энэ нь хүнийг хувийн хүмүүнлэг бус орчноос нийтийн хэрэглээний шинэ хэлбэр рүү хөтөлж идэвхижүүлнэ. 4. Оюун ухаан-сэтгэлийг дахин сэргээх. Хүн явцуу жаазнаасаа гарах, залбирч суулгүй идэвхитэй ажиллах, амьдралдаа үнэт зүйлсийг удирдлага болгох, амьдралаа дээгүүр тавих Энэ бүхний үр дүнд хүн дахин амьдрал руугаа эргэж ирнэ.
  • 34. БИД ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДАХ УУ?  Системийн өөрчлөлтийн хүчин зүйлс - Хүн амын олонхи нь дэмжих, дор хаяж эсэргүүцэхгүй байх - Нийгмийг хүмүүнжүүлэхэд чиглэсэн шинэтгэлийг нийгмийн хэд хэдэн хүчин дэмжиж байх тухайлбал зүүний чиглэлийнхэн - Хүн амын бүтцийн үлэмж хэсгийг бүрдүүлдэг оюутан, залуучуудад хүмүүнлэгийн шинэчлэлийн утга учрыг ойлгуулах -Арвин их эд хөрөнгөнд бялууртлаа умбасан нийгмийн хэсэг хэрэглээгээ байнга нэмэгдүүлэх нь хүнд аз жаргал авчирдаггүй юм байна гэдгийг ойлгосон байх - Хөрөнгөжсөн хүмүүсийн сэтгэлийн гүнд аймхай, хулчгар, өрөвдөлтэй, ганцаардмал байдал үүсэх - Эцэг эх, хүүхдийн харилцааны сөрөг хандлага нэмэгдэх -Шинэ үзэл санаа дэлгэрэх энэ нь хамгийн чухал
  • 35.  Нийгмийн өөрчлөлт нь эдийн засаг, нийгмийн институт, улс төр, соёлыг эн түрүүнд хамрах ёстой. Заавал хийх өөрчлөлт: 1. Үйлдвэрлэл,хэрэглээний бүх үйл ажиллагаа нь хүний боломж, авъяас чадварыг нээн тлрүүлэхэд чиглэсэн байх / Үйлдвэрлэлийг дээд зэргээр өсгөх, техникийн үр ашгийг аль болохоор нэмэгдүүлэх гэсэн өрөөсгөл байдлыг халах /
  • 36. 2. Хүнийг иргэний болон нийгмийн амьдралд идэвхитэй оролцогч болгон өөрчлөх / Хүнд сурталд толгой нь эргэж суудаг биш, бүтээлч, үйлч хүнийг бий болгох / 3. Идэвхигүй байдал, хүнийсгэлийг арилгахад чиглэсэн соёлын өөрчлөлт хийх / Шинэ үзэл санааг радикал хөдөлгөөнийг түшиглэн нийгэмд түгээх /
  • 37. ...технологижсон нийгмийг хүмүнч болгох бололцоо байна. “ БОЛОЛЦООТОЙГИЙН САЛБАРТ ОГТ БОЛОМЖГҮЙ ТООЦОГДДОГ ТЭР ЗҮЙЛ Ч ОРДОГ” АРИСТОТЕЛЬ

Editor's Notes