кмабэгх
- 2. АГУУЛГА
• КМАБ-ын эсрэг гэмт хэргийн үүсэл
• КМАБ-ын эсрэг гэмт хэргийн ойлголт
• КМАБ-ын эсрэг гэмт хэргийн тогтолцоо
• КМАБ-ын эсрэг гэмт хэргийн нийтлэг бүрэлдэхүүн
- 3. ҮҮСЭЛ
• Компьютерийн гэмт хэрэг хэмээх ойлголт 1960-аад оны эхэн үед ЭТМ
ашиглаж үйлдсэн гэмт хэргийн анхны тохиолдлыг илрүүлсэний дараа
АНУ-д хэрэглэгдэж эхэлсэн түүхтэй.
• Компьютерийн технологи болон мэдээллийн сүлжээний хөгжил кибер
орчин дахь гэмт хэрэг өсөх үндсэн хүчин зүйл болсон.
• Хиймэл дагуулын сувгийг ашиглах теле холбооны бүх систем,
хөдөлгөөнт холбооны үүрэн систем тоон технологи ашиглах
болсоноор сүлжээнүүд нээлттэй болсон бөгөөд тэдгээрийн нэг нь
интернет юм. Нээлттэй системүүд нь янз бүрийн гэмт үйлдлийн суваг
болж байна.
• Зөвхөн АНУ-д ийм гэмт хэргийн хохирол 100 млрд долларт хүрсэн.
• Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд илүү өсч улам “нуугдмал
шинжтэй болж байна.
- 4. ОЙЛГОЛТ
• Компьютерийн мэдээллийн хүрээний гэмт хэрэгтэй тэмцэхэд нэгдсэн
ойлголт бий болгох үүднээс Европын холбооноос 1989 оноос зөвлөмж
гаргасан.
• Энэ зөвлөмжид компьютер буруугаар ашиглаж байгаа үйлдлийн
жагсаалт жагсаалт 1, жагсаалт 2 гаргаж гэмт хэрэг гэж үзэн
эрүүгийн хууль тогтоомждоо тусгахыг улс орнуудад санал болгосон.
1. КОМПЬЮТЕРИЙН ЛУЙВАР Өөртөө буюу бусдад эдийн
засгийн ашиг олох зорилгоор компьютерийн мэдээлэл, программыг
оруулах, өөрчлөх, арилгах, мэдээллийн боловсруулалтад өөр байдлаар
нэвтрэх замаар эдийн засгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгө
алдагдахад хүргэсэн байдал
- 5. 2. КОМПЬЮТЕРИЙН ХУУРМАГЛАЛ Тодорхой халдлагын
зүйлийг хуурамчаар үйлдэхийн тулд компьютерийн мэдээлэл,
программ оруулах, арилгах эсвэл мэдээллийн боловсруулалтад өөр
байдлаар нэвтэрсэн үйлдэл
3. КОМПЬЮТЕРИЙН МЭДЭЭЛЭЛ, ПРОГРАММД ХОХИРОЛ
УЧРУУЛАХ Компьютерийн мэдээлэл, программыг хууль бусаар
арилгах, хохирол учруулах, чанарыг нь муутгах үйлдэл
4. КОМПЬЮТЕРИЙН ХОРЛОН СААТУУЛАЛТ Компьютерийн
болон холбоо харилцааны системийн ажиллагаанд саад учруулах
зорилгоор компьютерийн мэдээлэл, программыг оруулах, өөрчлөх,
арилгах, дарах үйлдэл
- 6. 5.ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР НЭВТРЭХ Компьютерийн систем буюу
сүлжээнд хамгаалалтыг эвдэн нэвтрэх үйлдэл
6. ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ЗАМААС НЬ БАРЬЖ АВАХ
Компьютерийн систем, сүлжээний хэмжээнд дамжуулагдаж буй
мэдээллийг техник хэрэгслийн тусламжтайгаар хууль бусаар барьж
авах үйлдэл
7. ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭР ХАМГААЛАГДСАН
КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАММЫГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ
ХУУЛБАРЛАХ Хуулиар хамгаалагдсан компьютерийн программыг
хууль бусаар хуулбарлах, тараах, дамжуулах үйлдэл
8. МИКРО СХЕМИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУУЛБАРЛАХ
Хуулиар хамгаалагдсан хагас дамжуулагчийн микро схемийг хууль
бусаар хуулбарлан ашиглах, импортлох үйлдэл
- 7. ТОГТОЛЦОО
Европын холбооны нэмэлт зөвлөмжийн жагсаалт:
- Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх хууль бусаар
өөрчлөх үйлдэл
- Компьютерийн тагнуул Бусдад эдийн засгийн хохирол учруулах,
хууль бусаар ашиг олох зорилгоор бизенс, худалдааны нууцыг эрх
зүйн үндэслэлгүй хориглосон арга хэрэглэн олж авах, задруулах,
дамжуулах, ашиглах үйлдэл
- Компьютер зөвшөөрөлгүй ашиглах Компьютерийн систем,
сүлжээг хууль бусаар ашиглан хохирол учруулах байсан эсвэл
компьютерийн хэвийн ажиллагааг алдагдуулсан үйлдэл
-Хуулиар хамгаалагдсан компьютерийн программыг
зөвшөөрөлгүй ашиглах Хууль бус ашиг олох зорилгоор программыг
ашиглаж эрх эзэмшигчид хохирол учруулсан үйлдэл
- 8. • Дээр дурдсан жагсаалтад заасан үйлдэлд мөрдөх зарчмууд:
-Компьютерийн технологи ашиглаж үйлдсэн эрх зүйн зөрчлийн
явцад хувийн нууцыг чанд хамгаалах
- Хууль тогтоомжоор хориглосон зүйлүүдийг тодорхой зааж өгөх
- Компьютер ашиглаж хувийн нууцад санаатай халдсан
тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэх
- Зөрчигдсөн эрх, ашиг сонирхол болон үйлдсэн гэмт хэргийн
байдлыг харгазан хариуцлага оногдуулах
- Компьютер ашиглан хувийн нууцад халдсан зөрчлийг гагцхүү
гомдлын дагуу авч үзэх
- 9. • Кибер гэмт хэрэг гэж юу вэ?
Кибер гэмт хэрэг гэдэгт компьютерийн систем халдлагын зүйл
болсон нийгэмд аюултай үйлдэл, түүнчлэн компьютерийн
системийг гэмт үйлдлийн багаж хэрэгсэл болгосон нийгэмд
аюултай үйлдлийг оруулна. Кибер гэмт хэргийг эдийн засгийн
шинжтэй, нууцад халдсан гэж 2 ангилна. 2001 оны Европын
конвенци
Кибер гэмт хэрэгт хамааруулсан үйлдэл:
1. Компьютерийн мэдээллийн эсрэг чиглэсэн үйлдэл, компьютерийн
мэдээллийг гэмт хэрэг үйлдэх зэвсэг болгон ашигласан үйлдэл
2. Хуулиар хамгаалагдсан өөр бусад үнэт зүйлд халдсан үйлдэл
- 10. • Интерполын ажлын хэсгийн боловсруулсан компьютерийн
мэдээллийн хүрээний гэмт хэргийн ангилал:
1. QA- Хууль бусаар нэвтрэх, олж авах
- QAH – хууль бусаар нэвтрэх
- QAI – техник хэрэгслийн тусламжтайгаар замаас нь барьж авах
- QAT – цаг хулгайлах ашигласан төлбөрөө төлөхөөс зайлсхийх
- QAZ- хууль бусаар нэвтрэх, олж авах бусад хэлбэр
2. QD- Компьютерийн мэдээллийг өөрчлөх
- QDL – логик бөмбөг
- QDT – Трояны морь
- QDV – компьютерийн нян вирус
- QDW – компьютерийн өт
-QDZ- мэдээллийг өөрчлөх бусад төрөл
- 11. 3. QF – Компьютерийн залилан
- QFC – мөнгөний автоматыг залилах
- QFF – компьютерээр хуурамч баримт хийх
-QFG – тоглоомын автоматыг залилах
-QFM- оруулах, гаргах программ дээр заль хийх
-QFP – төлбөрийн хэрэгслүүд ашиглан залилах
-QFT – телефоны залилан
-QFZ – компьютерийн бусад залилан
4. QR- Хууль бусаар хуулбарлах
- QRG – компьютерийн тоглоомуудыг
- QRS- бусад программ хангамжийг
- QRT- хагас дамжуулагч төхөөрөмжүүдийн топологийг
- QRZ- хууль бус бусад хуулбар
- 12. 5. QS – Компьютерийн ажиллагааг тасалдуулах
- QSH – аппаратын хангамжийг компьютерийн ажиллагааны
-QSS – программ хангамжийг мэдээллийг устгах өөрчлөх
-QSZ- ажиллагааг тасалдуулах бусад төрөл
6. QZ –Компьютерийн бусад гэмт хэргүүд
- QZB – компьютерийн зарлалын самбарыг ашиглан үйлдсэн
- QZE – арилжааны нууц агуулсан мэдээллийг ашиглах
-QZS – шүүхээр хэлэлцвэл зохих мэдээллийг дамжуулах
- QZZ – компьютерийн бусад гэмт хэргүүд
- 13. • Өндөр технологийн гэмт хэрэг Интерполын ажиллагаанд ашигладаг
Электрон тооцоолох машин, түүний үндсэн систем, сүлжээнд хууль
бусаар нэвтрэх
Төлбөр төлөхөөс зайлсхийхийн тулд компьютерийн ашиглалтын журам
зөрчих
Компьютерийн мэдээллийг устгах, түгжих, өөрчлөхийн тулд техник
хэрэгсэл, программ хангамжид өөрчлөлт оруулах
Компьютерийн луйвар болон мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгсэл,
тоглоомын автоматыг хуурмаглах
Компьютерийн техник, программ хангамжийг хууль бусаар хуулбарлах
Албан тушаалтнаас компьютерийн техник, программын ашиглалтын
журмыг санаатайгаар биелүүлэхгүй байх
Интернет сүлжээг хууль бус зорилгоор ашиглах
Мэргэжлийн болон үйлдвэрлэлийн нууцыг хамгаалах
- 14. БҮРЭЛДЭХҮҮН
• ОБЪЕКТ Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт
хэргүүдийн нийтлэг объект нь мэдээллийг компьютерээр
боловсруулах үеийн нийгмийн харилцаа юм.
Халдлагын зүйл нь компьютерийн тодорхой мэдээлэл, систем болон
сүлжээний өгөгдлийн сан, түүний файлууд, түүнчлэн хангамжийн
тусгай технологи, программ, компьютерийн мэдээллийг хамгаалах
хэрэгсэл болон бусад зүйл байна.
Энэ төрлийн гэмт хэргийн объект нь нийгмийн аюулгүй
байдал болон нийгмийн дэг журам мөн, харин шууд объект нь
компьютерийн мэдээллийг зүй зохистой, аюулгүй ашиглахтай
холбогдсон нийгмийн харилцаа байна.
- 15. ОБЪЕКТИВ ТАЛ Энэ гэмт хэрэг нь гол төлөв материаллаг үр
дагавартай байдаг өөрөөр хэлбэл зөвхөн нийгэмд аюултай төдийгүй
ауюлтай үр дагавар бий болгодогт объектив тал нь оршино. Эл гэмт
хэргийн үйлдсэн хугацааг үр дагаварын хугацаагаар биш, үйлдэл
төгссөн хугацаагаар тооцдог байна.
СУБЪЕКТ. Энэ гэмт хэргийн субъект нь тусгай субъекттэй байж
болно , тухайлбал компьютерийн систем сүлжээ ашиглах, нэвтрэх
эрхтэй хүмүүс байж болно.
СУБЪЕКТИВ ТАЛ Энэ төрлийн гэмт хэрэг нь зөвхөн санаатай
хэлбэрээр үйлдэгдэх нь зонхилно. Шунахай, эсвэл танхайн сэдэлттэй
байхын хамт өс хонзон, атаа жөтөө байж болно.