ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
ЁС ЗҮЙН ОНОЛУУД
Ш. ГАНБАТ- ТЕХНОЛОГИЙН
СУРГУУЛИЙН ТЭНХИМИЙН
ЭРХЛЭГЧ
АГУУЛГА
- МЕТА ЁС ЗҮЙН ГОЛ ЧИГЛЭЛҮҮД,
ТЭДГЭЭРИЙН БАРИМТЛАЛ
- НОРМАТИВ ЁС ЗҮЙН ЗАРИМ ОНОЛУУД
ТЭДГЭЭРИЙН БАРИМТЛАЛ
• МЕТА ЁС ЗҮЙН ГОЛ ЧИГЛЭЛҮҮДИЙН ҮЗЭЛ ОНОЛ
НЭГ. ИНТУИТИВИЗМ
-ЭНЭ ОНОЛ 19-20 ДУГААР ЗУУНЫ ЗААГ ДЭЭР ИНТУИЦИ
НЬ ТАНИН МЭДЭХҮЙН БУСАД АРГУУДААС ИЛҮҮ ҮНЭН
МЭДЛЭГ ӨГДӨГ ГЭСЭН ҮЗЛИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮҮССЭН
ФИЛОСОФИЙН УРСГАЛ ЮМ.
-ПОЗИТИВИСТ МЭДЛЭГ, МЭДЭРЧ ТАНИН МЭДЭХҮЙГ
ЗЭРЭГ ҮГҮЙСГЭСЭН
- ИНТИУТИВИЗМ ДОТРОО 2 ЧИГЛЭЛТЭЙ. Үүнд:
А. Францын А. Бергсоны баримтлал  интуици оюун ухаан хоёрыг
эсрэгцүүлж тайлбарласан
Б. Оросын Н.О.Лосскийн баримтлал  интиуци оюун ухаан хоёрыг
нэгтгэж тайлбарласан. Интуицийн 3 хэлбэр байдаг мэдрэхүйн, оюун
ухааны, мистик
• Интуитивизм анх Англид ёс зүйн хүрээнд бие дааж хөгжсөн. Гол
төлөөлөгчид нь Жорж Мур, Чарлз Брод, Дэвид Росс, Алфред Юинг
нар юм.
• Тэрээр ёс суртахууны хэм хэмжээг шинжлэх ухааны
мэдлэгийн үүднээс тогтоохгүй, харин интуициийн
тусламжтайгаар тогтооно гэсэн гол баримтлал дэвшүүлсэн
• ЁС ЗҮЙН НИГИЛИЗМ
• ЁС ЗҮЙН ҮГҮЙСГЭХ ҮЗЭЛ НЬ АЛИВАА ЗҮЙЛ ЁС ЗҮЙТЭЙ Ч
БИШ, ЁС ЗҮЙГҮЙ Ч БИШ БАЙДАГ ГЭЖ ТАЙЛБАРЛАДАГ.
ЖИШЭЭ НЬ ӨӨРИЙГӨӨ ЕГҮҮТГЭХИЙГ ШАЛТГААН
НӨХЦӨЛӨӨС НЬ ХАМААРУУЛАХГҮЙГЭЭР САЙН ЭСВЭЛ МУУ
ҮЙЛДЭЛ ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮЗДЭГ.
• ЭНЭ ҮЗЛИЙГ БАРИМТЛАГЧИД: ЁС СУРТАХУУН БОЛ СЭТГЭЛ
ЗҮЙ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТОДОРХОЙ ДҮНД ХҮРГЭХ
ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ЦУГЛУУЛГА, ХИЙМЭЛ ЗҮЙЛ БОЛОХООС
БИШ ЭЦСИЙН ҮНЭНИЙ ТУХАЙ ЯРЬЖ БОЛОХГҮЙ ГЭЖ
НОМЛОДОГ.
• ЁС ЗҮЙН ҮГҮЙСГЭХ ҮЗЭЛ 2 ҮНДСЭН ХЭЛБЭРТЭЙ
А. ЭКСПРЕССИВИЗМ- Энэ чиглэлийнхэн ёс суртахуун бодит
байдлыг тусгаж байгааг үгүйсгэж хэн нэгэн ёс суртахууны талаар
ярьж байгаа бол бодит байдлаас хөндий зөвхөн өөрийнхөө
мэдрэмжийн тухай өгүүлж байгаа юм гэж үздэг.
Б. АЛДААНЫ ОНОЛ – Энэ үзлийг баримтлагчид ёс суртахууны
талаар ярихдаа бид байнга алдаа гаргаж байдаг. Бидний ёс
суртахууны үзэл, бодол алдаатай байдаг. Ёс суртахуун нь үнэт
зүйлсийн утга учиргүй байдаг гэж үздэг.
ГУРАВ. ЁС ЗҮЙН РЕЛЯТИВИЗМ
Энэ чиглэл туйлын сайн муу, жаргал зовлон гэж байхгүй хэмээн
ёс суртахууны шалгуур, хэм хэмжээг үгүйсгэж ёс суртахууны хэм
хэмжээний харьцангуй талыг дөвийлгөж үздэг.
ОХУ-ын эрдэмтэн В.Н Порусын үзэж байгаагаар ёс зүйн релятивизм
нь альтернатив хувилбаруудаас сонголт хийхийг чухалчилдаг.
Ёс зүйн релятивизмын төлөөлөгчид: ёс суртахууны ойлголт нь янз
бүрийн цаг хугацаанд, янз бүрийн нөхцөлд харьцангуй шинжтэй
заримдаа бүр эсрэг тэсрэг байдаг хэмээн тайлбарладаг.
ДӨРӨВ. ЁС СУРТАХУУНЫ УНИВЕРСАЛИЗМ
Энэ чиглэлийг баримтлагчид аливаа нийгмийн гишүүдийн зан
төлөвийг зохицуулагч ёс зүйн систем нь тухайн ард түмний соёл,
арьс, хүйс, шашин,үндэстэний болон бусад ялгаанаас хамаарахгүй
түгээмэл үйлчидэг гэсэн дүгнэлт хийдэг.
Ёс зүйн универсализмын эх үндэс нь хүний өөрийнх нь шинж, бүх ёс зүйн
түгээмэл зарчим буюу өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, эрүүл байх,
эрх тэгш хандах гэх мэт шаардлагуудаас эхтэй юм.
Эртний Грекийн сэтгэгч Аристотелийн ёс суртахууны “Алтан дүрэм”
Относись к людям так, как хочешь, чтобы относились к тебе.
Эртний Платоноос эхлээд Христ, Мусульманаар дайран НҮБ-ын хүний
эрхийн түгээмэл тунхаглал нь ёс зүйн универсализмын илрэл мөн.
ТАВ. ПЕРФЕКЦИОНИЗМ
Францын perfection  боловсронгуй болгох гэсэн үгнээс гаралтай.
Мета ёс зүйн энэ урсгал нь хүн бүр өөрийгөө болон бусад
хүнийг төгөлдөржүүлэх зорилготой болохыг итгүүлэн үнэмшүүлэх
нь чухал гэж сургаж ирсэн.
Бие хүн төгөлдөржих гэдэг нь ёс суртахууны өндөр чанарыг эзэмших
төдийгүй авъаяс билгийг хөгжүүлнэ гэсэн үг.
Энэ онолыг Г.В Лейбниц, И. Кант, Ф. Ницше зэрэг аугаа эрдэмтэд
хөгжүүлж байсан.
ЗУРГАА. ПРЕСКРИПТИВИЗМ
Английн зааварлах, зөвлөх гэсэн утгатай.
Мета ёс зүйн энэ урсгал нь ёс зүйн сургаал  хэл нь нь гол төлөв
зааварласан шинжтэй байдаг. Иймд ёс суртахууны нэр томъёо,
хэллэг нь үнэний шалгуур болох үндэсгүй, үнэн худлыг шалгах
боломжгүй. Гэхдээ ёс суртахууны үг хэллэг нь логикийн хуулинд
захирагддаг учраас рациональ шинжтэй. Иймд ёс суртахууны
хууль нь мэдрэхүйд биш, оюун ухаанд захирагддаг хэмээн үздэг.
Энэ урсгалын гол төлөөлөгч нь Английн философич Ричард Мервин
Хэар юм.
ДОЛОО. ЭМОТИВИЗМ
Мета ёс зүйн нэг урсгал болох Эмотивизм нь ёс зүйн хэм
хэмжээнүүд нь логик байгууламжийн үр дүн биш тухайн хүний эмоцийн
илрэл гэж үздэг Позитивизмын үзлийг үндэслэн анх үүссэн.
Ёс зүйн хэллэг, хэм хэмжээ нь ертөнцийн тухай бодит мэдээлэл,
фактад суурилдаггүй учраас үнэн худал шалгагддаггүй, тухайн хүний
эмоцийн илрэл, үнэлэмжийг харуулдагаараа ач холбогдолтой юм.
Эмотивизмыг үндэслэгч нь Дэвид Юм бөгөөд А. Айер, Ч.
Стивенсон нар гол хувь нэмэр оруулж ирсэн.  Англи хэлт
орнуудад 1920-1950-аад онд хүчтэй дэлгэрсэн.
НОРМАТИВ ЁС ЗҮЙН ЗАРИМ
ОНОЛУУДЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
НЭГ. ГЕДОНИЗМ  наслаждение, удовольствие
Үндэслэгч нь эртний Грекийн сэтгэгч Аристипп бөгөөд хүний аз жаргалд
хүрэх зам бол дээд зэргийн таашаал авах явдал мөн гэж үзэж байсан.
Амьдралын утга учир бол дээд зэргийн таашаал эдлэх явдал мөн.
Эпикур өвчин,зовлон зүдгүүрийг давж хэрэгцээт зүйлээ хэрэгжүүлэх нь
хүний эцсийн зорилго хэмээн тайлбарласан.
Хүний амьдралын дээд таашаал бол өвчин зовлонгоос ангид байх явдал
мөн.
Гедонизм нь 20 –р зуунаас ёс зүйн, сэтгэл зүйн гэсэн 2 чиглэлээр
хөгжсөнийг Генри Сидгвик тэмдэглэж байсан.
Ёс зүйн гедонизм нь хүн жаргалтай амьдралд тэмүүлэх ёстой
хэмээн үздэг ёс зүйн норматив онол юм.
ХОЁР. ДЕОНТОЛОГИ Грекийн “деон”- үүргийн дагуу хийх,
“логос”- сургаал гэсэн үгнээс гаралтай.
 Энэ нэр томъёог английн нэрт эрдэмтэн И. Бентам анх эргэлтэнд
оруулсан. Харин В.Д.Росс, К. Эвинг нар бие даасан ёс зүйн үзэл
болгон дэвшүүлсэн. “Үйл ажлын зөв буруу нь түүний сэдэл, үр
дүнгээс хамаарахгүй, харин үүргээ биелүүлж хийхээс шалтгаална”
хэмээн гол үндэслэл гаргасан.
 Деонтологи орчин үед олон шинжлэх ухаанд нэвтрэх болсон. Жишээ
нь: анагаахын ёс зүйд деонтологийг өргөн хүрээтэй хүлээн авч
хөгжүүлж байна.
ГУРАВ. ЛИБЕРТИНИЗМ
Энэ урсгал нь нийгмийн ерөнхий хэм хэмжээ, тэр дундаа ёс
суртахууны хэм хэмжээг үгүйсгэдэг. Ёс суртахууны чөлөөт
байдлыг эрхэмлэх нь зүйтэй гэж энэ урсгал үздэг.
Либертинизм хэмээх нэр томъёог анх Ж. Кальвин
хэрэглэсэн бөгөөд нийгэм, шашин, ёс суртахууны хэм
хэмжээг үгүйсгэж тайлбарлаж байсан.
17-18 дугаар зуунд Англи, Францад хүчтэй дэлгэрч чөлөөт
ёс суртахууныг номлож байсан. Гол номлогч нь маркиз де
Сад юм.
ДӨРӨВ. ЁС СУРТАХУУНЫ АБСОЛЮТИЗМ
Норматив ёс зүйн энэ чиглэл нь нийгмийн ёс суртахууны зөвхөн нэг
үндсэн эх үндэс байдаг тэр нь түгээмэл шинж чанартай гэж үздэг.
Ёс суртахууны аливаа зөрчил, асуудлыг контекстээс нь үл
хамаарч шийдвэрлэхэд ашигладаг абсолют стандарт тогтоох ёстой
хэмээн үздэг. Джон Ролзын шударга ёсны онол
Тэдний үзлээр ёс суртахууны хууль нь байгалийн хуулиудын
нэгэн хэсэг, Бурханы болон хүний хүсэл зоригийн илэрхийлэл зэрэг
суурь эх үүсвэрийн тусгал болж байдаг.
Ёс суртахууны абсолютизм нь ёс суртахуун нь харьцангуй олон
нөхцөл байдал, хүчин зүйлийн үр дүн гэж үздэг ёс суртахууны
релятивизмын эсрэг байр суурь баримталдаг.
ТАВ. УТИЛИТАРИЗМ  Латины utilitas- ашиг тус гэсэн үг 
Утилитаризм нь ёс суртахууны үнэт зүйлс, үйл хэрэг түүний ашиг
тусаар тодорхойлогддог гэж үздэг норматив ёс зүйн нөлөө бүхий
урсгал юм. Энэ онолын үзэл санааг анх Эртний Грекийн Эпикур анх
дэвшүүлж байсан.
Иеремия Бентам, Жон Стюарт Милль нар утилитаризмыг
онолын хувьд бүрэн боловсруулсан. Тэрээр зөв буруу, сайн мууг ялгах
бодит зарчим байх ёстой гэж үзээд түүнийгээ “ашиг тусын зарчим”
хэмээн нэрлэсэн.
“Аливаа үйлдэл хамгийн олон хүнд аз жаргал хайрлах
эрмэлзлэлийнхээ хэмжээгээр зөв байдаг”. “Ашиг тус бол цэвэр
ариун, тасралтгүй удаан үргэлжлэх таашаалыг авах явдал мөн”.
“Үйлдлийн зөв буруу нь түүний үр дүнгээс бүхэлдээ хамаарна”.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

теории этики

  • 1. ЁС ЗҮЙН ОНОЛУУД Ш. ГАНБАТ- ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ
  • 2. АГУУЛГА - МЕТА ЁС ЗҮЙН ГОЛ ЧИГЛЭЛҮҮД, ТЭДГЭЭРИЙН БАРИМТЛАЛ - НОРМАТИВ ЁС ЗҮЙН ЗАРИМ ОНОЛУУД ТЭДГЭЭРИЙН БАРИМТЛАЛ
  • 3. • МЕТА ЁС ЗҮЙН ГОЛ ЧИГЛЭЛҮҮДИЙН ҮЗЭЛ ОНОЛ НЭГ. ИНТУИТИВИЗМ -ЭНЭ ОНОЛ 19-20 ДУГААР ЗУУНЫ ЗААГ ДЭЭР ИНТУИЦИ НЬ ТАНИН МЭДЭХҮЙН БУСАД АРГУУДААС ИЛҮҮ ҮНЭН МЭДЛЭГ ӨГДӨГ ГЭСЭН ҮЗЛИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮҮССЭН ФИЛОСОФИЙН УРСГАЛ ЮМ. -ПОЗИТИВИСТ МЭДЛЭГ, МЭДЭРЧ ТАНИН МЭДЭХҮЙГ ЗЭРЭГ ҮГҮЙСГЭСЭН - ИНТИУТИВИЗМ ДОТРОО 2 ЧИГЛЭЛТЭЙ. Үүнд: А. Францын А. Бергсоны баримтлал интуици оюун ухаан хоёрыг эсрэгцүүлж тайлбарласан Б. Оросын Н.О.Лосскийн баримтлал интиуци оюун ухаан хоёрыг нэгтгэж тайлбарласан. Интуицийн 3 хэлбэр байдаг мэдрэхүйн, оюун ухааны, мистик
  • 4. • Интуитивизм анх Англид ёс зүйн хүрээнд бие дааж хөгжсөн. Гол төлөөлөгчид нь Жорж Мур, Чарлз Брод, Дэвид Росс, Алфред Юинг нар юм. • Тэрээр ёс суртахууны хэм хэмжээг шинжлэх ухааны мэдлэгийн үүднээс тогтоохгүй, харин интуициийн тусламжтайгаар тогтооно гэсэн гол баримтлал дэвшүүлсэн
  • 5. • ЁС ЗҮЙН НИГИЛИЗМ • ЁС ЗҮЙН ҮГҮЙСГЭХ ҮЗЭЛ НЬ АЛИВАА ЗҮЙЛ ЁС ЗҮЙТЭЙ Ч БИШ, ЁС ЗҮЙГҮЙ Ч БИШ БАЙДАГ ГЭЖ ТАЙЛБАРЛАДАГ. ЖИШЭЭ НЬ ӨӨРИЙГӨӨ ЕГҮҮТГЭХИЙГ ШАЛТГААН НӨХЦӨЛӨӨС НЬ ХАМААРУУЛАХГҮЙГЭЭР САЙН ЭСВЭЛ МУУ ҮЙЛДЭЛ ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮЗДЭГ. • ЭНЭ ҮЗЛИЙГ БАРИМТЛАГЧИД: ЁС СУРТАХУУН БОЛ СЭТГЭЛ ЗҮЙ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТОДОРХОЙ ДҮНД ХҮРГЭХ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ЦУГЛУУЛГА, ХИЙМЭЛ ЗҮЙЛ БОЛОХООС БИШ ЭЦСИЙН ҮНЭНИЙ ТУХАЙ ЯРЬЖ БОЛОХГҮЙ ГЭЖ НОМЛОДОГ.
  • 6. • ЁС ЗҮЙН ҮГҮЙСГЭХ ҮЗЭЛ 2 ҮНДСЭН ХЭЛБЭРТЭЙ А. ЭКСПРЕССИВИЗМ- Энэ чиглэлийнхэн ёс суртахуун бодит байдлыг тусгаж байгааг үгүйсгэж хэн нэгэн ёс суртахууны талаар ярьж байгаа бол бодит байдлаас хөндий зөвхөн өөрийнхөө мэдрэмжийн тухай өгүүлж байгаа юм гэж үздэг. Б. АЛДААНЫ ОНОЛ – Энэ үзлийг баримтлагчид ёс суртахууны талаар ярихдаа бид байнга алдаа гаргаж байдаг. Бидний ёс суртахууны үзэл, бодол алдаатай байдаг. Ёс суртахуун нь үнэт зүйлсийн утга учиргүй байдаг гэж үздэг.
  • 7. ГУРАВ. ЁС ЗҮЙН РЕЛЯТИВИЗМ Энэ чиглэл туйлын сайн муу, жаргал зовлон гэж байхгүй хэмээн ёс суртахууны шалгуур, хэм хэмжээг үгүйсгэж ёс суртахууны хэм хэмжээний харьцангуй талыг дөвийлгөж үздэг. ОХУ-ын эрдэмтэн В.Н Порусын үзэж байгаагаар ёс зүйн релятивизм нь альтернатив хувилбаруудаас сонголт хийхийг чухалчилдаг. Ёс зүйн релятивизмын төлөөлөгчид: ёс суртахууны ойлголт нь янз бүрийн цаг хугацаанд, янз бүрийн нөхцөлд харьцангуй шинжтэй заримдаа бүр эсрэг тэсрэг байдаг хэмээн тайлбарладаг.
  • 8. ДӨРӨВ. ЁС СУРТАХУУНЫ УНИВЕРСАЛИЗМ Энэ чиглэлийг баримтлагчид аливаа нийгмийн гишүүдийн зан төлөвийг зохицуулагч ёс зүйн систем нь тухайн ард түмний соёл, арьс, хүйс, шашин,үндэстэний болон бусад ялгаанаас хамаарахгүй түгээмэл үйлчидэг гэсэн дүгнэлт хийдэг. Ёс зүйн универсализмын эх үндэс нь хүний өөрийнх нь шинж, бүх ёс зүйн түгээмэл зарчим буюу өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, эрүүл байх, эрх тэгш хандах гэх мэт шаардлагуудаас эхтэй юм. Эртний Грекийн сэтгэгч Аристотелийн ёс суртахууны “Алтан дүрэм” Относись к людям так, как хочешь, чтобы относились к тебе. Эртний Платоноос эхлээд Христ, Мусульманаар дайран НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглал нь ёс зүйн универсализмын илрэл мөн.
  • 9. ТАВ. ПЕРФЕКЦИОНИЗМ Францын perfection боловсронгуй болгох гэсэн үгнээс гаралтай. Мета ёс зүйн энэ урсгал нь хүн бүр өөрийгөө болон бусад хүнийг төгөлдөржүүлэх зорилготой болохыг итгүүлэн үнэмшүүлэх нь чухал гэж сургаж ирсэн. Бие хүн төгөлдөржих гэдэг нь ёс суртахууны өндөр чанарыг эзэмших төдийгүй авъаяс билгийг хөгжүүлнэ гэсэн үг. Энэ онолыг Г.В Лейбниц, И. Кант, Ф. Ницше зэрэг аугаа эрдэмтэд хөгжүүлж байсан.
  • 10. ЗУРГАА. ПРЕСКРИПТИВИЗМ Английн зааварлах, зөвлөх гэсэн утгатай. Мета ёс зүйн энэ урсгал нь ёс зүйн сургаал хэл нь нь гол төлөв зааварласан шинжтэй байдаг. Иймд ёс суртахууны нэр томъёо, хэллэг нь үнэний шалгуур болох үндэсгүй, үнэн худлыг шалгах боломжгүй. Гэхдээ ёс суртахууны үг хэллэг нь логикийн хуулинд захирагддаг учраас рациональ шинжтэй. Иймд ёс суртахууны хууль нь мэдрэхүйд биш, оюун ухаанд захирагддаг хэмээн үздэг. Энэ урсгалын гол төлөөлөгч нь Английн философич Ричард Мервин Хэар юм.
  • 11. ДОЛОО. ЭМОТИВИЗМ Мета ёс зүйн нэг урсгал болох Эмотивизм нь ёс зүйн хэм хэмжээнүүд нь логик байгууламжийн үр дүн биш тухайн хүний эмоцийн илрэл гэж үздэг Позитивизмын үзлийг үндэслэн анх үүссэн. Ёс зүйн хэллэг, хэм хэмжээ нь ертөнцийн тухай бодит мэдээлэл, фактад суурилдаггүй учраас үнэн худал шалгагддаггүй, тухайн хүний эмоцийн илрэл, үнэлэмжийг харуулдагаараа ач холбогдолтой юм. Эмотивизмыг үндэслэгч нь Дэвид Юм бөгөөд А. Айер, Ч. Стивенсон нар гол хувь нэмэр оруулж ирсэн. Англи хэлт орнуудад 1920-1950-аад онд хүчтэй дэлгэрсэн.
  • 12. НОРМАТИВ ЁС ЗҮЙН ЗАРИМ ОНОЛУУДЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ НЭГ. ГЕДОНИЗМ наслаждение, удовольствие Үндэслэгч нь эртний Грекийн сэтгэгч Аристипп бөгөөд хүний аз жаргалд хүрэх зам бол дээд зэргийн таашаал авах явдал мөн гэж үзэж байсан. Амьдралын утга учир бол дээд зэргийн таашаал эдлэх явдал мөн. Эпикур өвчин,зовлон зүдгүүрийг давж хэрэгцээт зүйлээ хэрэгжүүлэх нь хүний эцсийн зорилго хэмээн тайлбарласан. Хүний амьдралын дээд таашаал бол өвчин зовлонгоос ангид байх явдал мөн. Гедонизм нь 20 –р зуунаас ёс зүйн, сэтгэл зүйн гэсэн 2 чиглэлээр хөгжсөнийг Генри Сидгвик тэмдэглэж байсан. Ёс зүйн гедонизм нь хүн жаргалтай амьдралд тэмүүлэх ёстой хэмээн үздэг ёс зүйн норматив онол юм.
  • 13. ХОЁР. ДЕОНТОЛОГИ Грекийн “деон”- үүргийн дагуу хийх, “логос”- сургаал гэсэн үгнээс гаралтай.  Энэ нэр томъёог английн нэрт эрдэмтэн И. Бентам анх эргэлтэнд оруулсан. Харин В.Д.Росс, К. Эвинг нар бие даасан ёс зүйн үзэл болгон дэвшүүлсэн. “Үйл ажлын зөв буруу нь түүний сэдэл, үр дүнгээс хамаарахгүй, харин үүргээ биелүүлж хийхээс шалтгаална” хэмээн гол үндэслэл гаргасан.  Деонтологи орчин үед олон шинжлэх ухаанд нэвтрэх болсон. Жишээ нь: анагаахын ёс зүйд деонтологийг өргөн хүрээтэй хүлээн авч хөгжүүлж байна.
  • 14. ГУРАВ. ЛИБЕРТИНИЗМ Энэ урсгал нь нийгмийн ерөнхий хэм хэмжээ, тэр дундаа ёс суртахууны хэм хэмжээг үгүйсгэдэг. Ёс суртахууны чөлөөт байдлыг эрхэмлэх нь зүйтэй гэж энэ урсгал үздэг. Либертинизм хэмээх нэр томъёог анх Ж. Кальвин хэрэглэсэн бөгөөд нийгэм, шашин, ёс суртахууны хэм хэмжээг үгүйсгэж тайлбарлаж байсан. 17-18 дугаар зуунд Англи, Францад хүчтэй дэлгэрч чөлөөт ёс суртахууныг номлож байсан. Гол номлогч нь маркиз де Сад юм.
  • 15. ДӨРӨВ. ЁС СУРТАХУУНЫ АБСОЛЮТИЗМ Норматив ёс зүйн энэ чиглэл нь нийгмийн ёс суртахууны зөвхөн нэг үндсэн эх үндэс байдаг тэр нь түгээмэл шинж чанартай гэж үздэг. Ёс суртахууны аливаа зөрчил, асуудлыг контекстээс нь үл хамаарч шийдвэрлэхэд ашигладаг абсолют стандарт тогтоох ёстой хэмээн үздэг. Джон Ролзын шударга ёсны онол Тэдний үзлээр ёс суртахууны хууль нь байгалийн хуулиудын нэгэн хэсэг, Бурханы болон хүний хүсэл зоригийн илэрхийлэл зэрэг суурь эх үүсвэрийн тусгал болж байдаг. Ёс суртахууны абсолютизм нь ёс суртахуун нь харьцангуй олон нөхцөл байдал, хүчин зүйлийн үр дүн гэж үздэг ёс суртахууны релятивизмын эсрэг байр суурь баримталдаг.
  • 16. ТАВ. УТИЛИТАРИЗМ Латины utilitas- ашиг тус гэсэн үг Утилитаризм нь ёс суртахууны үнэт зүйлс, үйл хэрэг түүний ашиг тусаар тодорхойлогддог гэж үздэг норматив ёс зүйн нөлөө бүхий урсгал юм. Энэ онолын үзэл санааг анх Эртний Грекийн Эпикур анх дэвшүүлж байсан. Иеремия Бентам, Жон Стюарт Милль нар утилитаризмыг онолын хувьд бүрэн боловсруулсан. Тэрээр зөв буруу, сайн мууг ялгах бодит зарчим байх ёстой гэж үзээд түүнийгээ “ашиг тусын зарчим” хэмээн нэрлэсэн. “Аливаа үйлдэл хамгийн олон хүнд аз жаргал хайрлах эрмэлзлэлийнхээ хэмжээгээр зөв байдаг”. “Ашиг тус бол цэвэр ариун, тасралтгүй удаан үргэлжлэх таашаалыг авах явдал мөн”. “Үйлдлийн зөв буруу нь түүний үр дүнгээс бүхэлдээ хамаарна”.