либертарианизм
- 3. НЭГ. ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ
ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ
• Франц хэлний “laissez- faire”, Латины “ liber” хэмээх үг либертари
үзлийн гарал үүслийг тодорхойлно.
• Франц хэлний “хөндлөнгөөс үл оролцох, зөнд нь орхих”, Латины
“чөлөөтэй” гэсэн утга нь либертарианизмын үндэс болсон.
• Либертарианизмын анхны үр хөврөлийг Эртний Хятадын сэтгэгч Лао-
Цзы тавьсан. Тэрээр “хүмүүс хууль болон албадлагагүйгээр эв
зохицолтой байдаг” гэжээ.
• Либертарианизмын үндсийг жинхэнэ утгаар нь Английн философич
Джон Локк, Адам Смит нар анх тавьсан агаад сонгодог
либериализмын загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг. Тэд “Жам ёсны
эрх буюу дээд хууль” бол амьдрах, эрх чөлөөтэй байх, өмч эзэмших
явдал мөн. гэж тунхагласан
- 4. • АНУ-ын Томас Пейн: “Бид нийгмийг өөрсдийн хүсэл сэтгэлээс,
харин төрийг муу чанараасаа бий болгодог...”
• АНУ-ын “Тусгаар тогтнолын гэрээ” нь түүхэн дэх анхны
либертари баримт бичиг болсон 1776 он Жефферсон
• Германы И. Кант “Хувь хүний бие даасан байдал нь түүний оюуны
эрх чөлөөгөөр илэрнэ” хэмээн үзэж байсан.
• Либериализм Х1Х зууны сүүл үед хамт олонч үзэл, төрийн эрх мэдэлд
зайгаа тавьж зарим талаар бүдгэрсэн.
• ХХ зуунд Австрийн эдийн засагч Л.Мизес, Харвардын профессор
Р,Нозек нарын олон эрдэмтэд либертари үзлийг хамгаалж хөгжүүлсэн.
хамгийн бага засагладаг төр л хүнд урам өгдөг, либертари үзэл
дээр тулгуурласан нийгэм л хамгийн эрчтэй, шинэлэг байж чадна.
- 5. • ЛИБЕРТАРИАНИЗМЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТ
- “Хүн өөртөө таалагдсан амьдралаар амьдрах эрх чөлөөтэй байж,
бусдынхаа ийм эрхийг хүндэтгэх ёстой”.
- “Амжилт ч таных, алдаа ч таных. Зөв бол ач тусыг нь та өөрөө
хүлээнэ, буруу бол горыг нь өөрөө амсана”.
- “Таны эдэлж буй эрх бол төрийн түшмэд, хуулийн ажилтан гэх мэтийн
ярьж ойлгуулах гээд байдаг шиг төр, хуулийн өгөөмөр сайхан бэлэг
биш. Эрх чөлөөтэй байх, өмчтэй байх, амьдрах эрх гэдэг бол та
анхнаасаа мах, цусанд төрдөг шиг Тантай хамт энэ ертөнцөд
ирсэн Бурханы хишиг юм. Тиймээс танд анхнаасаа байсан тэр
зүйлийг хэн ч өгч чадахгүй”.
- “ Өөрийн үзэл бодлыг бусдад тулгадаг хүн хэзээ ч либертари
үзэлтэй байж чадахгүй”
- 6. • Либертарианизм нь хувь хүнийг дээдлэх үзэлтэй шууд холбоотой.
индивидуализм
• Индивидуализм нь хувь хүний чөлөөт өрсөлдөөнийг хөхүүлэн
дэмждэг. Индивидуальность Хувь хүний онцлог болон чадварыг
хөгжүүлэх нь нийгмийн үнэт зүйл мөн.
• Индивидуализм ба Коллективизм “эрх бол эрх” зарчим нь
индивидуализмын суурь үндэслэл мөн
• Эдийн засгийн либералчлалын үндэс нь өмч хувьчлал мөн
• Төгс өрсөлдөөний үндэс нь хувийн өмчийн харилцааны ноёрхол мөн
- 7. ХОЁР.ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БА
ХАМГААЛАГДСАН БАЙДАЛ
• Эдийн засгийн эрх чөлөө нь эдийн засгийн утга агуулгатай үйл
ажиллагаанд төр саад хийхгүй байх тухай ойлголт юм.
• ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮНДЭС НЬ ӨМЧИЙН
ХАРИЛЦААНЫ ЛИБЕРАЛЧЛАЛ МӨН.
• Эдийн засгийн эрх чөлөөний нэгэн тал нь иргэдийн хамгаалагдсан
байдал буюу эрх чөлөөт байдлыг хангах процесс юм.
• Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн нь хувийн чадварыг байнга
сайжруулахыг шаардах ба эрх чөлөө нь хамгаалагдсан байдаг.
- 8. нэг. ХЯЗГААРЛАГДМАЛ ХАМГААЛАГДСАН БАЙДАЛ
-Энэ нь нийгмийн гишүүн бүрийн хууль ёсны шаардлагыг хангах
явдал юм. Товчоор хэлбэл хүн бүрийн наад захын зүй ёсны
баталгаат хангамж юм.
- Амьдралын баталгаажих доод түвшин бол хязгаарлагдмал
хамгаалагдсан байдлын нэг илрэл мөн Энэ нь хот хөдөөгийн
бүсүүдэд ялгавартай тогтоогддог
- Хүн бүрийн наад захын баталгаат хангамж нь хүн бүрийг эрүүл энх,
ажлын чадвартай байхад нь хоол хүнс, орон сууц, хувцас хунараар
хангах гэсэн утгатай.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох нь төр
засгийн бодлогын асуудал, харин компаниуд өөр өөрийнхөөрөө
ханддаг.
- 9. - Хязгаарлагдмал хамгаалагдсан байдалд эрсдлийн тусламж, өвчин
эмгэг, золгүй тохиолдын зэрэг нийгэм- хангамжийн арга хэмжээнүүд
багтдаг.
- Нийгэм хангамжийн баталгааны нэр барьж өрсөлдөөний үр нөлөөг
бууруулж, өвөрмөц ашиг олох арга болгож хувиргаж болохгүй.
Японы “Өвсний үндэс” хөтөлбөрөөр тараасан гурил будаа ядуурал
буурахад аль хэр нөлөөлсөн бэ?
- Хувийн эрх чөлөө ба төлөвлөлт хоёрын харьцааг зөв тохируулахгүй
бол зах зээлд аюул учруулна. хувийн эрх чөлөөг хангасан
төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой, эс тэгвээс зах үээлд аюул учирна
- Хүний гэр бүлийн хуримтлуулсан хөрөнгийн тодорхой хувийг
хэн нэгэнд зориулах нь шударга бус, зүй ёсны бус гэсэн үндэслэл
нь либертарианизмын гол санаа мөн.
- 10. хоёр. ҮНЭМЛЭХҮЙ ХАМГААЛАГДСАН БАЙДАЛ
- “ХҮН БҮХЭНД ДАВУУ ЭРХ БАЙХ УЧИРГҮЙ” хэмээх үндэслэл
нь үнэмлэхүй хамгаалагдсан байдлын агуулгыг илэрхийлнэ.
- Энд шүүгч нарын бие даасан байдлын баталгаа зэрэг зарим нэг
тусгай тохиолдлыг хамаарахгүй. Шүүгч нарын сарын цалинг 3 саяас
дээш тогтоосон
- Үнэмлэхүй хамгаалагдсан байдлын илрэл бол амьдралын талбараа
сонгож авах эрх чөлөө, хүн ажил мэргэжлийн хүрээгээ сонгох эрх
чөлөө юм.
- Хувь хүн ажилдаа сонирхолтой байх тусам удаан хугацааны турш
хамаг бүхнээ зориулдаг. Үйлдвэрлэлийн хөдөлмөрийн хүрээнд болон
зохион байгуулалт, удирдлагын түвшинд аль алинд урамшууллын ач
холбогдол өндөр байна.
- 11. - Засгийн газар нийгмийн нэг бүлэгт давуу байдал олговол бусад
бүх хэсгийг үнэмлэхүй хамгаалалтгүй байдалд хүргэнэ.
- Хариуцлагыг либертари үзлийн үүднээс хувь хүн өөрсдөө хүлээж
чадвал харьцангуй ба үнэмлэхүй хамгаалалт зөв хэрэгжих боломж
бүрдэнэ.
- Төрийн зүгээс бэлэнчлэх сэтгэлгээг дэмжиж биеийн болоод
сэтгэхүйн залхуурлыг өөгшүүлэх аваас төр нь иргэдийнхээ дээр
гарах зам нь улам бүр шулуудах болно
- Төр хувийн хэвшлийн түншлэл бол орчин нийгмийн хөгжлийн
нэг зөв гарц, ирээдүйтэй чиглэл мөн