макро болон микро эдийн
- 1. МАКРО БОЛОН МИКРО ЭДИЙН
ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР
Ш.ГАНБАТ –ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН
ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ
- 2. АГУУЛГА
НЭГ. Макро эдийн засгийн өрсөлдөх чадвар
- Үндэстнүүдийн өрсөлдөх чадвар
- Макро эдийн засгийн өрсөлдөх чадвар
- Өрсөлдөх чадварын 12 тулгуур ба хөгжлийн үе шатууд
ХОЁР. Микро эдийн засгийн өрсөлдөх чадвар
- Давуу байдлын тухай
- Үйлдвэрлэл, үйлчилгээний кластер ба өрсөлдөх чадвар
- Инноваци ба өрсөлдөх чадвар
- Байгалийн өгөөж ба өрсөлдөх чадвар
- Экологи ба өрсөлдөх чадвар
- 3. a. Үндэстнүүдийн өрсөлдөх чадвар Дэ лхийн 200
гаруй орнуудын 75% нь хөгжиж байгаа орнууд бөгөөд
дэлхийн нийт орлогын 16% ноогдож байна.
Үндэстний өрсөлдөх чадвар гэдэг нь өндөр технологид
суурилсан, оюуны багтаамж ихтэй, хэрэглэгчдийн
таашаал, сэтгэлд нийцсэн,чанар сайтай бараа,
үйлчилгээг дэлхийн зах зээлд хямд үнээр нийлүүлэх
чадвартай, тэдгээрийг бүрдүүлэхэд шаардагдах бүх
нөхцөлийг бий болгосон байх цогц ойлголт мөн.
- 4. • Өрсөлдөх чадварын үндсэн нөхцөлүүд юу вэ?
- хууль эрх зүйн боловсронгуй орчин
- төрийн байгууллагуудын зохион байгуулалт, шуурхай
байдал
- нийгмийн чөлөөт байдал, шударга ёс, эрх чөлөө
- бизнесийн орчин, төгс өрсөлдөөн
- шинэ технологийг бий болгох орчин, хугацааны динамик
- менежментийн чадавхи
- 5. • Өрсөлдөх чадварын чадавхи нь тухайн үндэстэн
үйлдвэрлэл, үйлчилгээндээ инноваци хийх чадвараас
хамаарна.
• Өрсөлдөх чадвар бол хөгжил цэцэглэлтийн түвшинг тодорхойлдог
хүчин зүйлс, бодлого, институцүүдийн цогц мөн
• ҮНДЭСТНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЬ ТУХАЙН ОРНЫ
ХӨДӨЛМӨР, КАПИТАЛ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН
АШИГЛАЛТААС ХАМААРНА.
- 6. б. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР
Макро эдийн засгийн өрсөлдөх чадварт нийгмийн дэд
бүтэц, улс төрийн институцүүд, эдийн засгийн бодлогын
асуудлуудыг хамааруулдаг.
- Нийгмийн дэд бүтцэд: - хүн амын үндсэн чадавхи
- боловсрол
- эрүүл мэндийг хамааруулна.
- Улс төрийн институцэд: - үндэстний аюулгүй байдал
- улс төрийн байгууллагууд
- хууль эрх зүй
- 7. - эдийн засгийн бодлогод: - төсвийн бодлого
- мөнгөний бодлого
- эдийн засгийн нээлттэй байдал
зэргийг хамааруулан тооцдог.
Өрсөлдөх чадварын үндсэн нөхцөлүүд
- бодлогын зөв хөшүүрэг
- шилдэг тэргүүний практик туршлага
- улс төр, эрх зүйн тогтвортой орчин
- 8. Төсвийн бодлого дахь засгийн газрын зардал
санхүүжилтийн хувь хэмжээ
Өндөр хөгжилтэй орнуудад ДНБ-д Засгийн газрын
зардлын хувь хэмжээ буурах хандлагатай А. Вагнер
Засгийн газрын зардлын хэмжээнээс гадна засгийн газар
мөнгийг хэрхэн зарцуулж байгаа болон татварын бүтэц
илүү чухал татварын дарамт
Засгийн газрын санхүүжилтийн тогтвортой байдал нь
бүтээмжид нөлөөлнө.
Засгийн газрын өр ихэдвэл татвараа нэмэх, зардлаа
багасгах аргуудаас заавал хэрэглэнэ
Инфляци нь мөнгөний бодлогын талбар мөн
- 9. • Хүний суурь чадавхи нь боловсрол, эрүүл мэнд, цэвэр
орчин гэсэн үзүүлэлтээр хэмжигдэнэ
• Улс төрийн байгууллагууд нь эдийн засгийн ерөнхий
нөхцөл бий болгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий
болгодог.
• Хөрөнгө өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулах нь
хүмүүсийн эдийн засгийн харилцаанд оролцох оролцоог
өдөөнө.
• Авилгал нь хуулиар баталгаажсан аль ч асуудлыг
сүйрүүлнэ
- 10. • Өрсөлдөх чадварыг тодорхойлох үзүүлэлт олон бөгөөд
цогц шинжтэй байдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд :
боловсрол, мэргэжлийн сургалт, технологийн процесс,
макро эдийн засгийн тогтвортой байдал, сайн засаглал,
хууль эрх зүй, тээвэр, сайн ажиллагаа бүхий
институцүүд, фирмын боловсронгуй байдал, эрэлтийн
нөхцөл байдал, зах зээлийн хэмжээ гэх мэт олон
үзүүлэлтийг тооцдог болсон.
Тухайн орны онцлог, цаг үеийн шаардлагаас хамаарч
зарим үзүүлэлэтийг сонгож онцгой анхаарал тавьж болно.
Жишээ нь эдийн засгийн хямралын үед санхүүгийн зах
зээлд анхаарах
- 11. ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН 12 ТУЛГУУР
БА ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ
• Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн хүрээнд 2008 онд
өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 12 тулгуурт бүлэглэн авч
үзсэн.
• Эдийн засгийн хөгжлийн өөр өөр шатны орнуудыг
ерөнхий индексийн тооцоонд ялгавартай авч үзсэн байна.
Жишээ нь Бүтээмжийг юу хөтөлж байгаа нь АНУ, Бразилд
ялгаатай байна.
• 12 тулгуурыг гурван дэд хэсэгт хуваасныг харуулая.
- 12. ҮЕ ШАТ 1. Үндсэн хүчин зүйлсэд хөтлөгдөх
- Институциүд тулгуур 1
- Дэд бүтэц тулгуур 2
- Макро эдийн засаг тулгуур 3
- Эрүүл мэнд ба бага боловсрол тулгуур 4
Хүчин зүйлсэд хөтлөгдсөн эхний шатанд улс орнууд
ерөнхийдөө үнийн доогуур түвшингээр өрсөлддөг. Хямд
ажиллах хүч болон бэлэн байгаа байгалийн нөөц баялагаа
ашиглан өргөн хэрэглээний бараа буюу энгийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
- 13. ҮЕ ШАТ 2. Үр ашигт хөтлөгдөх
- Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт тулгуур 5
- Барааны зах зээлийн үр ашигт байдал тулгуур 6
- Хөдөлмөрийн зах зээлийн үр ашигт байдал тулгуур 7
- Санхүүгийн зах зээлийн төгөлдөршил тулгуур 8
- Технологийн бэлэн байдал тулгуур 9
- Зах зээлийн хэмжээ тулгуур 10
Энэ шатанд үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь
эрхэм болдог. Өрсөлдөх чадварыг үнийн доогуур түвшин
бус, бүтээгдэхүүний чанар тодорхойлно.
- 14. ҮЕ ШАТ 3. Инновацид хөтлөгдөх
- Бизнесийн боловсронгуй байдал тулгуур 11
- Инноваци, төгөлдөршил тулгуур 12
Шинэ санаачлагад хөтлөгдөх хөгжлийн гурав дахь
шатанд улс орнууд зөвхөн үр ашигтай ажилласнаараа бус
харин үйлдвэрлэлийн хамгийн боловсронгуй процессийг
ашиглан шинэ бүтээгдэхүүнийг бий болгосноороо
өрсөлдөнө.
- 15. ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ БҮРИЙН ГУРВАН ҮНДСЭН
БҮЛГИЙН ХУВИЙН ЖИН
Хувийн жин Үндсэн хүчин
зүйлсэд
хөтлөгдөх
Үр ашигт
хөтлөгдөх
Инноваци,
төгөлдөршилд
хөтлөгдөх
Хүчин зүйлсэд
хөтлөгдөх үе шат
60% 40% 20%
Үр ашигт
хөтлөгдөх үе шат
35% 50% 50%
Инноваци,
төгөлдөршилд
хөтлөгдөх үе шат
5% 10% 30%
- 16. ХӨГЖЛИЙН ТҮВШИН ТОГТООХ
ОРЛОГЫН ЯЛГАА 2008 он
ХӨГЖЛИЙН ТҮВШИН 1 хүнд ногдох ДНБ ам.
доллар
Нэгдүгээр үе шат 2000- аас доош монгол гм 50 орон
Нэгээс хоёрт шилжих үе шат 2000- 3000 Казакстан гм 17 орон
Хоёрдугаар үе шат 3000- 9000 Малайз гм 27 орон
Хоёроос гуравт шилжих үе шат 9000- 17000 Тайвань гм 15 орон
Гуравдугаар үе шат 17000-аас дээш Япон гм 35 орон
- 17. ЗАРИМ ОРНУУДЫН ДАВУУ
ТАЛУУД
• АНУ: - өндөр үр ашиг бүхий нэн төгөлдөржсөн компаниуд
- Судалгаа, хөгжлийн чиглэлээр бизнесийн салбартай нягт
хамтран ажилладаг их, дээд сургуулийн тогтолцоо
- дотоод эдийн засгийн хэмжээ том
- Компаниуд нь судалгаа, хөгжилд их хөрөнгө оруулалт
хийснээр инновацийн тулгуур сайтай
- Инновацийг хүний болон санхүүгийн нөөцийн үр ашиг
бүхий хуваарилалтаар дэмждэг
- Хөдөлмөрийн зах зээлээс ажил олоход хялбар, цалин нь
уян хатан
- Сайн чанарын бараа, үйлчилгээний өргөн сонголт
- 18. • ШВЕЙЦАР: - инновацийн өндөр чадавхи
- бизнесийн төгөлдөржсөн соёл
- судалгаа, хөгжилд их хөрөнгө оруулалт
хийдэг
- төрийн байгууллагууд үр ашигтай, ил тод
- дэд бүтэц өндөр хөгжсөн, хөдөлмөрийн зах
зээл уян хатан
- макро эдийн засгийн орчин үндэсний
хуримтлал өндөр, зээлийн хүү бага
- оюуны өмчийн хамгаалалт сайн
- 19. ХОЁР. МИКРО ЭДИЙН ЗАСГИЙН
ӨРСӨЛДӨХ ЧАДВАР
• Давуу байдлын тухай ойлголт
- Хямд зардал, байгалийн баялаг, хямд ажиллах хүч зэрэг давуу
талууд нь байнгын тогтвортой давуу талыг бий болгож
чадахгүй.
- Өрсөлдөх чадвар нь компанийн үйл ажиллагааны
төгөлдөршил, стратеги, бизнесийн орчны чанараас хамаарна.
- Өрсөлдөх давуу байдлыг бий болгох худалдан авах чадвартай
хэрэглэгчийн сегментэд чиглэсэн бараа, бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэх
- Өвлөгдсөн харьцангуй давуу талаа үнэт зүйлс, соёл, эдийн
засгийн бүтэц, түүхэн уламжлал г м өрсөлдөх давуу байдал
болгож хувиргах
- 20. • Харвардын профессор М.Портер нарын эрдэмтэд 1980-
аад онд өрсөлдөх давуу тал, өрсөлдөх чадварын “Очир
эрдэнийн загвар” Diamond model -ыг боловсруулсан.
• Тэрээр “ компаниудын стратеги, практик үйл ажиллагаа,
бизнесийн бодлого тэдгээрийг дэмжих байгууллагууд,
оролт, дэд бүтэц зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлийн
нөхцөлийг бүгдийг нь багтаасан загвар” хэмээн үзсэн
ажээ.
- 21. • Үйлдвэрлэл, үйлчилгээний кластер
Кластер гэдэг нь хоорондоо харилцан холбоо бүхий компанууд,
төрөлжсөн нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид үндэсний болон
бүсийн хэмжээнд үйл ажлаараа уялдан холбогдсон байгууллагуудын
газар зүйн төвлөрөл юм.
• Кластерийг хөгжүүлэх нь эдийн засгийн бодлого, макро эдийн
засгийн тогтворжуулалт, зах зээлийг нээлттэй болгох, бизнесийн үйл
ажиллагааны зардлыг бууруулах чухал чиглэл мөн.
• Өнөөдөр хоорондоо харилцан уялдаа бүхий компануудын
төвлөрөл нь эдийн засгийн хөгжлийн шинэ давалгаа болж
байна.
- 22. • Кластерийн хөгжлийн тархалт нь өрсөлдөөний давуу
байдал дахь байршлын ач холбогдлыг нэмэгдүүлж байна.
• Өрсөлдөөнтэй уялдан өсөн нэмэгдэж байгаа мэдлэгт
суурилсан динамик эдийн засгийн нөхцөлд компануудын
бүтээмжийг өсгөх, инновацийг өдөөх, бизнесийн шинэ
чиглэлийг бий болгоход кластерийн ач холбогдол өсч
байна.
• Компануудын газар зүйн ба соёлын ойр дөт байдал нь
тэдний хоооронд нягт харилцаа, мэдээллийн илүү
солилцоог бий болгожбие биеэ тэтгэх давуу талуудыг
олгож байна.
- 23. • Инноваци
- Өрсөлдөх чадвар, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд
шинэ бүтээгдэхүүн, процесс, менежментийн арга барилын инноваци
нэн чухал юм.
- Үндэсний инновацийн чадавхи гэдэг нь инновацийн
технологийн урсгалыг бий болгон удаан хугацаанд арилжаалах
тухайн орны чадавхи юм. Инновацийн чадавхи нь эрдэмтэд,
инженерүүдийн ажлын эрчим, оюуны өмчийн хамгаалалтын
түвшин, кластерийн гүнзгийрэл зэрэгт суурилна.
- Инноваци нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг сайжруулах
зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач
холбогдолтой.
- 24. • Компануудад инновацийн байршил нэн чухал агаад
инновацийн менежментийн өргөн хүрээ бүхий шинэ
үүргүүдийг бий болгодог.
Тухайлбал, судалгаа, хөгжлийн байгууллагуудын байршил, менежмент
нь инновацийн хамгийн өндөр чадавхийг бий болгох нөхцөлийг
хангахад чигэх ёстой.
• Инновацийн байршлын давуу тал нь бусдад үл гүйцэгдэх өрсөлдөх
давуу тал болж микро эдийн засгийн эерэг дүр төрх имиж болно.
- 25. • Байгалийн өгөөжийн нөлөө
- Зарим судлаачид байгалийн баялагийн элбэг байдалд “нөөцийн
хараал” resource curse тусч хөгжил цэцэглэлтэд сөрөг нөлөө үзүүлдэг
гэсэн дүгнэлт хийдэг ажээ. Үүний эсрэг үнэд хүрэх нөөцийг ашиглах
нь хөгжил цэцэглэлтэд эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг.
- Байгалийн нөөцийн экспортын орлого нь валютын ханшны
бодит хүүг нэмэгдүүлэхэд хүргэж улмаар үйлдвэрлэлийн
бүтээмжийг удаан хугацаагаар бууруулах хүчин зүйл болох
магадлал өндөр . Байгалийн нөөц баялаг нь улс төрийн институц,
эдийн засгийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэх нь элбэг тохиолддог.
- Газар зүйн байршил нь баялагт нөлөөлөх нэгэн өгөөж мөн. Жишээ
нь том зах зээлд ойрхон байх нь гадаад худалдааны үр ашигт эерэгээр
нөлөөлнө.
- 26. • Экологи
- Өрсөлдөх чадвар байгаль орчин хоёр бие биенээ харилцан нөхдөг.
- Байгаль орчны стандарт нь компануудыг нөөцөө илүү оновчтой,
бүтээмжтэй ашиглахад чиглүүлж өрсөлдөх чадварыг нь
нэмэгдүүлдэг.
- Байгаль орчныг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологи, зах
зээлийн шинэ боломжийн эх сурвалж гэж ойлгох ёстой.
- Байгаль орчин нь эдийн засаг, нийгмийн хөгжилтэй хариуцлагын
хамааралтай.
- Байгаль орчноо хамгаалах явдал компануудаас нөөцийн бүтээмжээ
дээшлүүлэх инновацийг шаарддаг.
- 27. • Орчин үед байгаль орчин, нөөцийн бүтээмж, инноваци,
өрсөлдөх чадварыг холбосон эдийн засгийн суурь үзэл
баримтлалыг бий болгох шаардлагатай.
• Үйлдвэрийн экологи нь материал, эрчим хүчний урсгалд
гол анхаарлаа хандуулахыг шаардана.
• Орчин үед үйлдвэрлэлийн бүх процесс “эко” байж
хэрэглэгчдийг хангах нь экофилософийн судлагдахуун
мөн.