меркантилизм
- 2. Меркантилизм нь Италийн мерканте /худалдаачин/ гэсэн
үгнээс үүссэн бөгөөд эдийн засгийн шинжлэх ухааны
анхны урсгал юм.
Меркантилизм нь 2 үндсэн утгатай. Үүнд:
1. Худалдааны капиталын ашиг сонирхлыг харуулсан
капиталын анхны хуримтлалын /экспортод чиглэсэн/
эдийн засгийн бодлого
2. Меркантилист бодлогыг үндэслэх зорилготой эдийн
засгийн сургаал
- 3. Меркантилизм нь феодализмын төгсгөлийн үед үүссэн.
Меркантилизм үүсэхэд капитализмд шилжих нөхцөл
нөлөөлсөн:
а/ мөнгөөр төлөх рент зонхилох болсон
б/ тариачины аж ахуй зах зээлд татагдах болсон
в/ ажиллах хүчийг хөлсөлсөн мануфактурууд үүссэн
г/ улс төрийн бутархай байдал арилж төвлөрсөн төр /хаант
ёс/ үүссэн
- 4. д/ газар зүйн нээлтүүд гарсан нь зах зээл үүсэх эхлэлийг
тавьсан
е/ экспортод чиглэгдсэн том үйлдвэрүүд бий болсон
ё/ худалдааны капитал өсч үйлдвэрлэлд ноёрхох болсон
- 5. Капиталын анхны хуримтлалын гүйцэтгэсэн үүрэг
а/ үйлдвэрлэгчдийг үйлдвэрийн хэрэгслээс нь тусгаарласан
/тариачдыг газаргүй болгосон/
б/ колончлолын булаан эзлэх бодлого нь дээрэмдсэн эд
баялаг капитал болж хувирахад хүргэсэн /испани,
португальчууд хошуучилсан/
в/ тэгш бус худалдаа хийх болсон /колончлогдсон орнуудтай/
г/ үнэт металын нөөцтэй уурхайнуудыг нээсэн /алт,
мөнгөний өртөгийг бууруулсан/
- 6. Меркантилистуудын судлах зүйл нь гүйлгээний хүрээ
байсан /худалдааны капиталын сонирхлыг илэрхийлсэн/
Гол бодлого: Их хэмжээний алт, мөнгийг өөрийн улс оронд
татан оруулах, /мөнгөний өсөн нэмэгдэгч хэрэгцээ/ гадаад
худалдааг баялгийн эх булаг болгох
- 7. Меркантилизм 2 үе шатаар хөгжсөн
I. Эртний үеийн /мөнгөний тэнцлэлийн бодлого явагдаж
байсан бөгөөд ямарч хамаагүй арга хэрэгслээр мөнгийг
өөр улсад гаргахгүй байхад чиглэж байсан/
I. Хожуу үеийн /худалдааны тэнцлэлийн бодлогыг
хэрэгжүүлсэн бөгөөд экспортыг импортоос их байлгах
замаар алт, мөнгөний нөөцийг арвижуулах/
- 8. Эртний ба хожуу үеийн үе шатны онцлог
А. Гадаад худалдааны түвшин
1. эртний үед улс орнуудын худалдааны харилцаа сул
2. хожуу үед улс орнуудын худалдаа байнгын
тогтвортой
- 9. Б. Худалдааны идэвхитэй балансыг хангах арга зам
Эртний үед Хожуу үед
Экспортын таваарт хамгийн өндөр
үнэ тогтох
Экспортод доогуур үнэ тогтоож,
гадаад орнуудын таваарыг
дамжуулан худалдах
Таваарын импортыг бүх талаар
хязгаарлах
Гадаад худалдаа эерэг нөхцөлд
импортын таваарыг зөвшөөрөх
Алт, цагаан мөнгийг гадагш
гаргахыг хориглох
Ашигтай худалдаа хийх зорилгоор
мөнгийг гадагш гарган зуучлах,
худалдааны идэвхитэй балансыг
хадгалах
- 10. В. Мөнгөний онол дахь байр суурь
Эртний үед Хожуу үед
Мөнгөний онолын нэрийдсэн
ойлголтыг эзэмших (үндэсний
зоосны бат бөх байдлыг анхаарах)
Мөнгөний тооны онолд шилжсэн
(мөнгөний үнэ цэнэ нь тэдгээрийн
тоонд урвуу хамааралтай, үний
түвшин ба хувийн жин нь
мөнгөний тоонд шууд хамааралтай.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт,
эрэлт нэмэгдэх нь худалдааг
урамшуулна)
Алт ба мөнгөн мөнгөний
(биметалл-хос металлт систем)
гүйлгээнд харьцаа тогтоосон
Монометалл систем тогтоосон
Алт ба цагаан мөнгөний мөн чанар
нь мөнгө болохыг магадласан
Мөнгөний мөн чанар нь таваар
болохыг магадласан
- 11. Мөнөгний үүрэг нь:
1. Өртөгийн хэмжүүр
2. Эрдэнэсийн зүйлийг бүрдүүлэх
3. Дэлхийн мөнгөний үүрэг
Мөнгөний гол үүрэг нь гүйлгээний
хэрэгсэл.