физиократизм
- 3. • Физиократизм нь эртний грекийн физис- байгаль, кратос-
засаглал эрхшээл гэсэн үгнээс гаралтай
• Физиократизм нь 18 дугаар зууны баруун Европын эдийн
засаг, нийгмийн амьдралын нэгэн тусгал болж үүссэн.
• Арга зүйн хувьд тэр үеийн соён гэгээрүүлэгчдийн Дидро,
Руссо гэх мэт үзэл санаа, меркантилизмын үзэл
нөлөөлсөн.
• Феодализмаас капитализмд шилжих шилжилтийн тэр үед
Францад мануфактурын үйлдвэрлэл хөгжиж эхэлж байсан.
• Эдийн засаг дахь ХАА-н үүргийг өндөрт өргөсөн.
- 4. • ФРАНСУА КЕНЭГИЙН ҮЗЭЛ
• Ф. Кенэ “Население ”1756,“Фермеры”, “Зерно”
“Налоги” 1757, “Экономическая таблица” 1758 зэрэг
бүтээлүүддээ үзэл баримтлалаа суулгасан.
а. Жам ёсны байгууллын үзэл
- үл өөрчлөгдөх сайн хуулиуд нийгмийн үндсийг
бүрдүүлдэг, эдгээр нь байгалийн хуулийн нэгэн адил жам
ёсны зүйл мөн.
- Нийгэм өргөжин хөгжихийн тулд жам ёсны хуулийг
дагах ёстой бурхан анх бүтээсэн учраас тэдгээр нь жам
ёсны байгууллыг бүтээдэг.
- 5. • Жам ёсны байгуулал нь баялаг үйлдвэрлэж хүмүүсийг
хангана.
• Цэвэр бүтээгдэхүүн гагцхүү ХАА-н салбарт
үйлдвэрлэгдэнэ. энэ нь онолынх нь цөм ойлголт юм.
• Газар, газар тариалан бол үндэсний бүх баялагийн цорын
ганц эх сурвалж мөн. Ганцхан ХАА л зардлаасаа
илүүдлийг гаргаж чаддаг
• Газар бусад үйлдвэрлэлийн түүхий эдийг нийлүүлдэг эх
үүсвэр юм. бусад нь тус дэм багатай
• ХАА-гаас бусад салбар зөвхөн хэрэглэгдэхүүнийг
өөрчлөх, байршлыг өөрчлөх маягаар ажилладаг тул үр дүн
муутай.
- 6. б. Орчлын онол
- Улс үндэстэн хүн амын 3 давхаргад хувагддаг. Үүнд:
1. ХАА-н эдийн засгийн хувьд цорын ганц үр бүтээлтэй
давхарга
2. Газрын өмчтөний газрын ашиг, рентээр аж төрдөг
3. Үйлдвэр, худалдаа эрхлэгчдийн ХАА-н бус үйл
ажиллагаа эрхэлдэг учир “үргүй” давхарга
- Хүн амын 3 давхаргын хоорондын орлогын хуваарилалт
, бүтээгдэхүүний урсгал, дахин үйлдвэрлэлт нь эдийн
засгийн орчлыг бий болгодог. Эдийн засгийн таблиц
- 7. • Жишээ нь: - Үр бүтээлт давхарга жилд 5 тэрбум ливрийн өртөг
бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
- Үүний 2 тэрбум нь зарцуулсан зардлаас илүү
гарсан цэвэр бүтээгдэхүүн бөгөөд энэ нь газрын өмчтөнд очно.
Газрын эзэд 1 тэрбумыг өөрсөддөө зориулж үр бүтээлт
давхаргаас хүнс худалдаж авахад, 1 тэрбумыг “үргүй”
давхаргад бүтээгдэхүүн авахад нь зориулж зарцуулна.
- Ингэснээр үр бүтээлт давхарга газрын эздэд өгсөн
2 тэрбумаа бүрэн буцааж авна.
- 3 тэрбумаас 2 тэрбум нь орчлын гадна үлдэх ба
нөөц хөрөнгө болж хэрэглэгдэнэ.
- Үлдэж буй 1 тэрбум нь “үргүй” давхаргын аж
үйлдвэрийн бүтээгдэхүүнийг төлөхөд зарцуулагдах ба тэд
эргээд үр бүтээлт давхаргаас хүнс бүтээгдэхүүн авна.
- 8. • ДҮГНЭЛТ
сайн талууд
- Физиократизм нь эдийн засгийн шинжлэх ухаан үүсч
хөгжихөд чухал алхам болсон тухайлбал цэвэр бүтээгдэхүүн,
капитал, бүтээлч хөдөлмөр зэрэг ойлголтыг гаргаж тавьсан.
- Баялагийн эх үүсвэрийн тухай асуудлыг гүйлгээний хүрээнээс
гаргаж үйлдвэрлэлийн хүрээнд шилжүүлсэн.
- “Анхны урьдчилгаа”, ба “жил бүрийн урьдчилгаа” гэсэн
ойлголтыг шинжлэх ухаанд оруулсан. үндсэн ба эргэлтийн
капитал
- Нийгмийн ангийн бүтэц, тэдгээрийн орлогын хуваарилалтын
загварыг дэвшүүлсэн.
- 9. дутагдалтай талууд
- ХАА-г үйлдвэрлэлийн цорын ганц бүтээлч салбар гэж
үзсэн
- Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөгт нэмүү өртөгийг
шингээлгүй орхисон
- ХАА-гаас бусад салбарын үүрэг ролийг бууруулсан
дүгнэлт нь хэт өрөөсгөл болсон
- Эдийн засгийн хууль, категори түүхэн шинжтэй болохыг
анзаараагүй.