шинжилгээг хийх аргачлалыг сонгоход анхаарах шаардлагатай хүчин зүйлүүд
- 1. Албан бус Монгол орчуулга Agilent Technologies компанийн Монгол дахь
албан ёсны дистрибютор Медимпекс
Интернэйшнл ХХК
Бидний амьдралд хэрэглэгддэг болон тааралддаг
байгалийн болон хүн бүтээсэн бүхий л зүйлсийг
өнөө үед хэрэглэгдэж байгаа маш олон төрлийн
арвин их сонголттой шинжилгээний багаж тоног
төхөөрөмжөөр шинжлэн судалж байна. Орчин
үеийн техник тоног төхөөрөмжүүд нь хамгийн
хэцүү бөгөөд төвөгтэй дээжүүдэд өчүүхэн бага
түвшний концентрацийн агууламжийг шинжлэн
тодорхойлах чадвартай болсон.
Химийн мэргэжилтэн таны хувьд өөртөө хуримтлуулсан онолын мэдлэг, ур чадвараа
ашиглан орчин үеийн багаж тоног төхөөрөмжийг хамгийн үр бүтээлтэйгээр ашиглах
шаардлагатай бөгөөд энэхүү товч мэдээлэл нь Та бүхний цаашдын шинжилгээний
аргачлал болон багаж тоног төхөөрөмжийн сонголтонд туслах болно. Хэрвээ та болон
танай лабораторийн хувьд ямар аргаар шинжилгээгээ хийхээ мэддэг, энэ бүх мэдээлэл
лабораторийн стандарт хяналтын журмын дагуу бүрэн тэмдэглэгдэж хөтлөгддөг бол ямар
ч байсан эхний том алхамаа хийсэн байна гэсэн үг. Гэхдээ, зарим тохиолдолд бүх бэлэн
байгаа зүйл болгон зөв байдаггүй буюу эргээд нэг сайн нягтлаад үзэхэд хэзээ ч алдахгүй
юм. Үүний тулд та бүхнийг дараахь алхмуудын дагуу шалгаад үзэхийг зөвлөж байна. Мөн
түүнчлэн, шинээр шинжилгээний аргачлалыг нэвтрүүлэх гэж байгаа, үүний дагуу тоног
төхөөрөмж худалдан авах гэж буй лабораторийнханд бол бүр ч зайлшгүй бэлтгэх
шаардлагатай юм.
Шинжилгээг хийх аргачлалыг
сонгоход анхаарах
шаардлагатай хүчин зүйлүүд
- 2. Албан бус Монгол орчуулга Agilent Technologies компанийн Монгол дахь
албан ёсны дистрибютор Медимпекс
Интернэйшнл ХХК
Алхам 1 - Шинжлэх гэж буй дээж болон шаардлагатай
шинжилгээний талаар илүү нарийн мэдээлэлтэй болох
Ямар нэгэн шинжилгээ хийж, аргачлалаа тодорхойлохын өмнө та өөрөөсөө наад захын дараахь
асуултуудыг асууж, түүндээ хариулт өгөх чадвартай байх естой.
Ямар дээжүүдэд шинжилгээ хийх гэж буй, эдгээр дээжүүдтэй ажиллахад ямар нэгэн
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагтай эсэх
Шинжилгээгээр тодорхойлох гэж буй химийн нэгдэл болон элементүүдийн мэдээлэл
Дээжний матриц буюу дээжинд байх бусад нэгдлүүдийн талаархи мэдээлэл, ингэснээр
бусад саад бологч зүйлсийг тодорхойлох, тэдгээрийг зайлуулах аргуудыг бодолцоно
Шинжилгээний үр дүнг концентрацийн (агууламжийг) ямар түвшинд гаргах шаардлагатай
Нарийвчлал, мэдрэмжийн түвшин ямар хэмжээнд байх шаардлагатай
Алхам 2 - Мэдээллийг хайж эхлэх
Стандарт сурах бичгүүдэд санал болгосон аргачлалуудтай танилцах
Pharmacopoeia, CODEX (Олон улсын Хүнсний хууль эрх зүйн хороо, олон улсын
хүнсний стандартууд), ASTM (олон улсын стандартын байгууллага), EPA (АНУ-ын
Байгаль Орчныг Хамгаалах Агентлаг), APHA (АНУ-ын Эрүүл Мэндийн
Нийгэмлэг), зэрэг олон улсын байгууллагуудаас баталсан стандартын баримт
бичгүүдэд заагдсан аргуудыг эрж хайх, танилцах
Шинжилгээний багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэгч АНУ-ын Agilent Technologies
(agilent.com) компанийн сайтад салбар тус бүрээр нь өргөн хүрээнд хийгддэг
шинжилгээнүүд, тэдгээрийн аргачлалын талаар мэдээллүүдийг байрлуулсан
байдаг.
Pubmed.com сайтаас индексжүүлсэн шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдсэн
шнижилгээний аргачлалыг олж авах
Google scholar болон google сайтаас илүү өргөн мэдээллийн сангаас хайлтыг хийнэ
Алхам 3 - Сонгосон аргуудаасаа хэрэглэх боломжтойг нь
тодорхойлох
Сонгож буй арга нь хэтэрхий олон шат дамжлагатай байхаас аль болох зайлсхийх,
учир нь шат бүрт алдаа гарах эрсдэл өндөр байдаг. Түүнээс гадна шат дамжлага
олон байх тусам цаг хугацаа их авсан, лабораторийн бүтээмжийг багасгадаг
Лабораторийн тоног төхөөрөмж, урвалжийн хангамж
Сонгож буй аргачлал нь ижил төрлийн дээжинд хийсэн шинжилгээ эсвэл их
ойролцоо матрицтай байх шаардлагатай
- 3. Албан бус Монгол орчуулга Agilent Technologies компанийн Монгол дахь
албан ёсны дистрибютор Медимпекс
Интернэйшнл ХХК
Сонгож буй аргачлал нь өргөн хүрээнд буюу шугаман динамик хүрээнд
агуудамжийг тодорхойлох чадвартай байх, өөрөөр хэлбэл өчүүхэн бага болон их
агууламжийн алинг нь ч шинжлэх чадвартай байх
Цаг хугацаа болон өртгийн хувьд бага байхаар бодолцох (хэт өртөг ихтэй
аргачлалаас татгалзах)
Алхам 5 - Аргыг хэрэглэхийн өмнө анхаарч үзэх
шаардлагатай гол асуудлууд
Шинжилгээний эцсийн зорилгонд нийцэж буй эсэхийн дахин баталгаажуулах
Шинжилгээг гардан хийх мэргэжилтнийг шинжилгээний техник, тоног
төхөөрөмж болон химийн бодистой зөв гардан ажиллах, шинжилгээний үр
дүнг тайлбарлан унших чадварыг эзэмшүүлэх сургалтуудад хамруулах
Калибровк хийх процессийг сайн ойлгодог байх
Найдвартай эх үүсвэрээс чанарын шаардлага хангасан химийн бодис, урвалж,
стандарт бодисуудын нөөцтэй байх
Та бүхэн өөрсдийн шинжилгээний шаардлаганд яг таг тохирсон аргачлалын тухай мэдээллийг
олоход хүндрэл гарч болзошгүй, мөн тэр болгон заавал хамгийн энгийн байх шаардлагатай
гэдгийг мэдээж нэн тэргүүний ээлжинд тавин хамгийн зөв сонголт гэж үзэх нь тохиромжгүй. Учир
нь энэ бүхэн таны шинжилгээнд тавьж буй шаардлагаас шалтгаалах учраас ямар нэгэн аргыг
сонгосны дараа заавал баталгаажуулж байж өдөр тутмын шинжилгээнийхээ арга болгож
хэвшүүлэх хэрэгтэй гэдгийг дахин сануулмаар байна.
AGILENT TECHNOLOGIES КОМПАНИЙН
МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ
ДИСТРИБЮТОР
МЕДИМПЕКС ИНТЕРНЭЙШНЛ ХХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо
Олимпийн гудамж-6,
Нью хоризон байшин, 2 давхарт,
Утас: 70120429, 88083752
Факс: (976)-11-318254
И-мэйл: info@medimpex.mn
Вэб: www.medimpex.mn