ݺߣ
Search
Submit Search
компанийн тухай
•
Download as PPTX, PDF
•
0 likes
•
8,534 views
F
Facebook
Компанийн тухай хуулийн үндсэн ойлголтууд
Read less
Read more
1 of 29
Download now
Downloaded 71 times
More Related Content
компанийн тухай
1.
КОМПАНИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
2011-10-06 М.Оюунбилэг МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2.
Хуулийн зорилт: Компани
үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулах
3.
Компани, түүний хэлбэр: -
Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ. Компани Хязгаарлагдмал хариуцлагатай Хувьцаат
4.
ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ Хувьцаа эзэмшигчийн
оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компани.
5.
ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ -
Компани байгуулах үеийн хувьцаа эзэмшигчдийн тоо 50-с дээшгүй - Хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.
6.
ХУВЬЦААТ КОМПАНИ Нээлттэй хувьцаат
компани Хаалттай хувьцаат компани Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ
7.
ХУВЬЦААТ КОМПАНИ - Хувьцаа
эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ - хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн бол хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээдэд бүртгүүлэх үүрэгтэй
8.
Компанийн нийт
гаргасан энгийн хувьцааны 20- 50 хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани гэнэ. /Бие даасан тайлан баланс гаргана/ Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50- аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ. /санхүүгийн тайлангаа тусдаа гаргах ба толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргана/
9.
Нэг толгой
компанийн хараат болон охин компаниуд, эсхүл нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг компаниудыг зэргэлдээ компани гэнэ. Компанийн нэгдэлд хамаарагдаж байгаа компани нь толгой компани, эсхүл хараат болон охин компани, зэргэлдээ компани аль нь болохоос үл хамааран түүнийг нэгдлийн оролцогч компани гэнэ.
10.
КОМПАНИ БАЙГУУЛАХ Компани үүсгэн
байгуулах хурлыг үүсгэн байгуулагчид зарлан хуралдуулна. Компани байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад өгнө.
11.
КОМПАНИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ,
ТАТАН БУУЛГАХ Компанийг энэ хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно. Компанийг өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор өөрчлөн байгуулагдсан компани нь зээлдүүлэгч болон бусад харилцагчид өөрчлөн байгуулагдсан тухайгаа бичгээр мэдэгдэнэ.
12.
Хоёр буюу
хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг компанийг нийлүүлэх гэнэ. Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ. Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш компанид шилжүүлэхийг компанийг хуваах гэнэ.
13.
Компанийн үйл
ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ. Компани өөрчлөх ХК ХХК ХХК ХК Компанийн хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар сольж болох бөгөөд үүнийг өрийг хувьцаагаар солих гэнэ.
14.
Компанийг хувьцаа эзэмшигчдийн
хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана. Шүүх компанийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана.Үүнд: дампуурсан; нэг ч гишүүн үлдээгүй; Хуульд заасан бусад үндэслэл.
15.
КОМПАНИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН
ХӨРӨНГӨ, КОМПАНИЙН БУСАД ХУВЬЦАА, ҮНЭТ ЦААС Тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй. Нэрлэсэн үнэ - Компанийн дүрмээр тогтоосон үнэ
16.
Хувьцаа нь компанид
хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ. Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ Хувьцаа Энгийн хувьцаа /саналын эрхтэй хувьцаа/ Давуу эрхийн хувьцаа / урьдчилан ногдол ашиг зарлаж гаргасан хувьцаа/
17.
АЛТАН ХУВЬЦАА Засгийн газар
тодорхой хугацаанд компанийн хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн болон гүйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй, өөр ямар нэг эрхгүй хувьцаа гаргаж болох бөгөөд үүнийг “алтан хувьцаа” гэдэг.
18.
ОПЦИОН Тодорхой эд хөрөнгийг
(активийг) тогтоосон үнээр, тогтоосон хугацааны өмнө эсвэл эцэст худалдан авах буюу худалдах эрх. Опционы бүрдүүлбэрт нэгж опцион эзэмшигчийн худалдах болон худалдан авч болох хувьцааны тоо, төрөл, үнэ, эцсийн хугацааг заана.
19.
НОГДОЛ АШИГ Хязгаарлагдмал хариуцлагатай
компани Ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон тодорхойлно. Хувьцаат компани Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргах үед тогтоох
20.
КОМПАНИ ӨӨРИЙН ГАРГАСАН
ҮНЭТ ЦААСЫГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХ Хувьцаа Хувьцаа ТУЗ Хувьцаа эзэмшигч 25%<
21.
ХУВЬЦААНЫ ХЯНАЛТЫН БАГЦ Компанийн
гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ.
22.
КОМПАНИЙН УДИРДЛАГА Хувьцаа эзэмшигчдийн
хурал / Компанийн эрх барих дээд байгууллага/ Ээлжит /санхүүгийн жил дууссанаас 4 сарын дотор/ Ээлжит бус - ТУЗ-ын гишүүдийн 50-с дээш хувь нь ажиллах боломжгүй эсвэл ажиллахаа больсон - ТУЗ-ын 2-с дээш гишүүн эсвэл 10-с дээш хувийн хувьцаа эзэмшигч шаардсан - Компаний алдагдал тайлант үеийн эцэст 30%-с хэтэрсэн - Компаний өр 2 жил дараалан өөрийн хөрөнгөөс илүү болсон - ТУЗ шийвдэр гаргасан - Аудитийн хорооноос шаардсан
23.
Компанийн саналын эрх
бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно. Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.
25.
Компанийн албан ёсны
шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно. Үүнд: төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал санхүүгийн албаны дарга ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга
26.
Их хэмжээний хэлцэл
/ ТУЗ-ын шийдвэр/: Сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл Компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн гаргалт
27.
Компанийн дүрэмд өөрөөр
заагаагүй бол компани санхүүгийн тайлангаа шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаандаа бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудитын байгууллагыг томилон ажиллуулж болно. Хувьцаат компанийн дүрэмд аудиторыг заавал ажиллуулахаар заана.
28.
КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНД
ДАРААХ ЗҮЙЛИЙГ ТУСГАНА: баланс; орлого, үр дүнгийн тайлан; мөнгөн гүйлгээний тайлан; хуримтлагдсан ашгийн тайлан; тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүн, удирдлагад олгосон цалин, шагнал, урамшуулал; нэмэлт тайлбар;
Download