ݺߣ
Submit Search
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
•
Download as PPTX, PDF
•
9 likes
•
10,965 views
Khulan Jugder
Follow
ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим
Read less
Read more
1 of 17
Download now
More Related Content
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
1.
Инфографик гэж юу
вэ, түүний зориулалтууд Сэтгүүл зүйн III анги
2.
Яагаад инфографик хэрэгтэй
вэ? “Сэтгүүлчид дата мэдээллийг өөрсдийн бодож байгаа шигээ үр дүнтэй өгч чаддаггүй тул сэтгүүл зүйн сургуулиуд шаардлагата, ач холбогдолтой мэдээлэлтэй хамт явах үзүүлэн материалыг боловсруулах онолын мэдлэг, ур чадварыг олгох нь зүйтэй” Альберто Каиро, University of Miami
3.
Инфографик гэж юу
вэ? • Information graphic /мэдээллийн график/ буюу инфографик нь мэдээлэл, дата, мэдлэгийг цогц байдлаар түргэн, тодорхой өгөхийн тулд бүтээж буй график дүрслэлт илэрхийлэл юм. • Инфографик бүтээх үйл явцыг visualization, information design, эсвэл information architecture гэж нэрлэдэг.
4.
• Сүүлийн жилүүдэд
ашиглахад хялбар, хямд хэрэглүүрүүд бий болохын хэрээр инфографикийг хэрэглэх нь түгээмэл болж байна. Facebook, Twitter-ээр л гэхэд зураг, линк ч биш инфографикууд ихээр үзэгдэх болсон. • Сонин, сэтгүүлд инфографикийг цаг агаарын мэдээ, газрын зураг, газар төлөвлөлт болон статистик мэдээлэл хүргэх зорилгоор ашиглаж байна. Түүнчлэн The Way Things Work зэрэг зөвхөн инфографикаас бүтсэн номууд ч бий.
5.
Судлаач Edward Tufte
график үзүүлэлтийн зорилгыг дараах байдлаар тодорхойлжээ • Датаг харуулах • Үзэгчийг гол мөн чанарт хөтлөх, түүнээс биш графикийг хийсэн арга, технологид өөр бусад зүйлд хөтлөхгүй байх • Датагаар өгөх мэдээллийг гажуудуулахаас зайлсхийх • Их хэмжээний тоон мэдээллийг бага зайд өгөх • Том хэмжээний датаг уялдаа холбоотой, цэгцтэй өгөх • Олон хэсэг мэдээллийг үзэхэд нүд ядраахгүй байлгах • Тодорхой тайлбар, чимэг, хүснэгтээр ялгах
6.
Хураангуй байлгах Нэг л
санааг тодорхой гаргахын тулд инфографикаа төлөвлө. Энэ нь эрдэм шинжилгээний бичиг баримт биш тул уншигч нарийн мэдээллийг ухаад байхгүй. Гэхдээ ингэснээр үй олон тоог дүрслэх биш нийтлэлийн аль нэг санааг график чинь илэрхийлэх ёстойг сана. Тиймээс өөр баримт нэмэх зэргээр инфографик дангаар байсан ч мэдээлэл өгөхүйц байлга.
7.
Уух зүйлсийн агуулдаг
каффейны хэмжээг харуулж байна. Өнгөөр ялгаснаар аль нь ямар хэмжээтэйг агуулж байгааг харж болж байна.
8.
Дүрслэл • Инфографик дуусч,
хүнд харуулахад ямар болох вэ гэдгийг бодож графикийн дизайнаа төлөвлө. Ихэнх вэб сайт график дээр дарж үзэх сонголтыг хийсэн байдаг нь алдаа юм. График нийтлэлтэй зэрэгцэж хүлээн авагчид хүрэх ёстой. Хэдийгээр нэмж дараад тухтай үзэх нь буруу биш ч, нийтлэлийг унших явцдаа графикт юу байгааг ойлгосон байх нь чухал юм. • Харин тусад нь хийсэн графикийг цааш шейр хийж түгээх зэрэг боломжтой байвал жинхэнэ давуу тал болно.
9.
Ойлгомжтой • Дата мэдээлэл
ба тайлбарыг зохимжтой зөв өгөхгүй бол уншигч ойлгоход төвөгтэй, их цаг зарцуулах болно. Энэ тохиолдолд инфографик хийсний ач холбогдол үгүй болно. • Мэдээж шууд харахад ил, ойлгомжтой байна гэж үгүй. Уншигчийн нүд дээрээс доош, урагш хойш графикийг даган уншина. Гагцхүү энэ нь учир утгатай, ойлгомжтой тайлбартай байх ёстой.
11.
Ил тод бай •
Инфографик хүлээн авагчийг буруу дүгнэлтэд хөтөлж мэднэ. Тиймээс мэдээллийн эх сурвалжаа дурьдаж, мэдээллийг дэлгэрүүлж авах бол хааш хандах линк, холбоо барих мэдээллийг үргэлж хавсарга. • Зарим мэдээлэлд шууд хүснэгт, статистик мэдээллийг эхээр нь харах холбоосыг оруулсан байх нь бий.
12.
Өөр шийдэл эрэлхийл •
Боломж л байвал багана, шугаман болон дугуй графикаас зайлсхий. • Аль болох шинэлэг өөр хэлбэрийг хайж, бусад графикуудыг анхааралтай ажигла.
13.
Тодорхой байх Геометр дүрслэл ашиглахдаа
харьцаануудаа сайн бодоорой. Олон янзын дүрс, хэлбэр ашиглахдаа тэдгээрийн хэмжээс нь хоорондоо хэрхэн зохицож байгааг шалгах хэрэгтэй.
14.
Сонирхолтой байлгах: Зураг,
бусад элементийг ашигла Фото зураг болон бусад дүрслэлүүд инфографикийг улам сонирхолтой гол нь ойлгомжтой болгодог. Доорх жишээ нь хэдийгээр баганан дүрслэлтэй боловч логог байрлуулснаар уншигч ойлгоход харьцангуй дөхөм болгож байгаа юм.
15.
Олон төрлийн илэрхийлэмж
ашиглахаас битгий санаа зов • Дата мэдээллээ илэрхийлэх тохиромжтой дүрслэлийг ол. Хэрэв улс орнуудын тухайд бол газрын зураг байж болно зэргээр. • Түүнчлэн нэг инфографикт олон дүрслэл ашиглахаас зовох хэрэггүй. • Дараах инфографик нь Хэйтийн газар хөдлөлтийн дараах байдлаар хийсэн Эмили Шварцманийн бүтээл юм. GOOD сэтгүүлийн шилдэг загвараар шалгарсан.
17.
Санал болгох • http://piktochart.com/ •
http://www.google.com/publicdata/directory • http://www.wordle.net/ • http://www.gapminder.org/ • http://www.informationisbeautiful.net/ • http://www.gapminder.org/
Download