эхийн хувиргал
- 13. Өвгөн дархан шавиа шалгахаар шийдэж
түүнд чимхийн төдий алт өгөөд:
-За чи юу сурснаа харуул гэжээ.Шавь нь:
-Жа би сурч базаасан юм багадаа гээд хөл
дороо явсан тонгоо хорхойг шүүрч авангаа
л чимхийн төдий алтаар бүрчихжээ.Эл
байдлыг хараад багш нь санаандгүй:
-Алтан цох уу даа гээд инээвхийлжээ.
-Шавийн эрдэм багшаас гэдэг л энэ байжээ
Тонгоо хорхой-
- 14. 1.Эхийг хурааж хувиргахад эхийн гол
утга санаа алдагдах уу?
А. Тийм Б. Үгүй
2. Аль нь дэлгэрүүлэх хувиргал вэ?
А. Тулгуур үгсийг дэлгэрүүлэн
холбоо үг, өгүүлбэр, цогцолбороор
илэрхийлэх
Б. Цөм өгүүлбэрт дэлгэрүүлэгч
гишүүд нэмэн, утга санааг
дэлгэрүүлнэ.
В. Хоёулаа
- 15. 3. Аль нь хураах хувиргал вэ?
а.Тулгуур үгсийг таньж олох
б.Цөөн үгт багтааж гол утга санааг
товчоор илэрхийлнэ.
в. Хоёулаа
4. Үг, өгүүлбэр, цогцолборын утга санааг
тодотгон өргөжүүлэхийг
А. Хураах Б. Дэлгэрүүлэх
- 16. Багш
Багш гэдэг сайхан үг. Хүндэтгэл дүүрэн энэ
үгээр хамгийн ойр дотно түшиг тулгуур
болсон хүнээ нэрлэнэ.
Тусч өвгөн
Өвгөн алимны мод суулгав.
Хүмүүс: Яах гэж алимны мод тарьж биедээ
зовлон хурааж байгаа юм бэ? Та үүнийг
үзэхгүй шүү дээ гэхэд.
Өвгөн: Би идэхгүй ч бусад нь идэг. Тэд
мэдээж надад талархана шүү дээ гэв.
- 17. Мэлхийн 2 зулзага
Нэг мэлхий хоёр зулзагатай юмсанжээ. Зулзаганууд нь ээжийнхээ
үгэнд ер ордоггүй байжээ. -Зулзаганууд минь хоол битгий ид гэвэл. Бид
идэх дуртай гээд улам их иддэг. -Битгий их унт даа бос гэвэл
унтаад л байдаг байжээ. Ээж нь хөгширч үхэхдээ өөрийн нь эцсийн
гуйлтыг биелүүлэхгүй гэдгийг мэдэж. Намайг үхэхээр голын эрэгт
оршуулаарай гээд үхжээ. Гэтэл зулзаганууд нь эхийнхээ эцсийн гуйлтыг
биелүүлж голын эрэгт оршуулжээ. Эх бодохдоо: Эд хэргээр зөрж
хуурай газар оршуулна гэж горьдсон байжээ.
Эхийн гол санааг хэлцээр илэрхийл.
Зөрүүд илжиг
Хээр талаар өдөржин явсан илжиг босох тэнхэлгүй болоод мөсөн дээр
хэвтээд өгчээ. Нэгэн болжмор нисэн ирж. Илжиг минь хурдан бос. Чи
зам дээр биш цөөрөм дээр хэвтэж байна гэж дахин дахин хэлсэн
боловч илжиг боссонгүй , удалгүй халуун дулаан биед нь дөнгөж
хөлдөх төдий байсан мөс гэсэж илжиг цөөрөмд живж үхжээ.
- 20. Дасгал 136
Дараах өгүүлбэрүүдийг дэлгэрүүлэн бичээрэй
А.Яргуй ургана.Газар нялхарна.Шувууд үдэлнэ
Б.Эрвээхэй эргэлдэнэ.Нүд төөрнө.Ишиг хурга тонгочно.
В.Тариа халиурна.Шувууд буцна.Бороо зүсэрнэ.Нар тусна.
Г.Одод гялалзана.Модод мөнгөрнө.Цасан бударна.Хүйтний
эрч чангарна.