ݺߣ
Submit Search
Сургалтын нэгэн арга
•
Download as DOCX, PDF
•
0 likes
•
5,305 views
Сэтгэмж Цогцолбор Сургууль
Follow
Д.Зоригтбаатар. Сургалтын нэгэн арга.
Read less
Read more
1 of 9
Download now
Downloaded 28 times
More Related Content
Сургалтын нэгэн арга
1.
“Сэтгэмж” Цогцолбор сургууль Зураг зүй,
технологийн секц Сэдэв: Сургалтын нэгэн арга ба түүний тухай Илтгэл бичсэн: . . . . . . . . . . . . . . .У.Очирсүрэн . . . . . . . . . . . . . . С.Түшигтулга . . . . . . . . . . . .Д.Зоригтбаатар Улаанбаатар 2014 он
2.
Сургалтын нэгэн арга
ба түүний тухай Боловсролын шинэчлэлийн бодлогын нэг алхам болох багшийн заах арга хандлагыг шинэчлэх, сурагчийн сурах хандлагыг өөрчлөх, багш сурагчийн нөхөрсөг харилцааг бий болгох зэрэг асуудал нь яах аргагүй багш бидэнтэй холбоотой асуудал юм. “Сони” корпорацийг үндэслэгч Айко Морита «Хэрвээ хүнийг хийсэн алдаагаар нь шившиг болгож, өсч өндийх ирээдүйн боломжийг нь үүрд хаах аваас, тэр хүний ажилд хандах урам зориг нь насан туршдаа мохож, уг хүний өгч чадах байсан бүхнийг алдана гэсэн үг » гэж хэлсэн нь өнөөдөр бид хүүхдийн сэтгэл хандлагыг анхаарах нь чухал юм гэдгийг илтгэж байгаа юм. Энэ шаардлагын үндсэн дээр багш сурагчдын эрэлт хэрэгцээг судлах, оношлох, сэтгэлийг нь татах, өөрийг нь хэн болохыг хэн шиг болж болохыг ухааруулах хэрэгтэй. Иймээс сургалтандаа ойлгоход хялбар дөхөм, сонирхол татам идэвхитэй сургалтын аргуудыг сонгож, уйдаахгүй залхаахгүй, үе үе биш, багш үргэлж сайн хичээлийг заах тал дээр багш өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадваас суралцагчдад өөрийгөө илэрхийлэх, бүтээлч үйл ажиллагаанд суралцах, бусдыг сонсох, юмсыг урьдчилан таамаглаж төсөөлж сурах, үүний үр дүнд асуудлыг шийдвэрлэх, юмсыг олон талаас нь тунгааж бодох зэрэг амьдралын турш хэрэгцээтэй олон төлөвшлийг олж авдаг байна. Хүүхдийн төлөвшил гэдэг нь энгийн зүйлээс эхэлдэг. Багштайгаа мэндлэх, хичээлдээ хандах хандлага, өөрийгөө илэрхийлэх зэргээс эхэлдэг бөгөөд энд багш, сурагчдаас “Хичээлээ яаж заавал үр дүнтэй байх вэ?” гэсэн 6 асуулга бүхий судалгааг авсан юм. Судалгаанд 11-р ангийн сурагчид оролцсоноос: № Асуулга Дийлэнх хариулт 1 Хичээл заадаг багш нар тань хичээлээ ихэвчлэн ямар аргаар явуулдаг вэ? Лекц, харилцан яриа 2 Хичээлийн явцад багш сурагчдын үйл ажиллагаа илүү давамгайлдаг вэ? Багш 3 Та нарын бодлоор хичээлүүд үйл ажиллагаа Мэдээлэл, хоёулаа
3.
төвтэй юу, мэдээлэл
төвтэй юу? 4 Та нар хичээлийн ямар аргаар явуулбал илүү үр дүнтэй гэж бодож байна вэ? Хөгжүүлэх сургалтын арга 5 Та нар сургалтын ямар арга мэдэх вэ? Ppt, багаар, сурагч багш харилцан ярилцах 6 Хичээл зааж байгаа багш нар тань хичээлээ ямар аргаар явуулсанаа хэлж өгдөг үү. Хааяа, үгүй Судалгааны хариултаас харахад багш нар нь ихэнхдээ мэдээлэл дамжуулж , өөрөө ярьж ,хааяа асууж ярилцаж хичээлээ заадаг гэж хариулсан байгаа бөгөөд сурагчдад харилцан ярьж , өөрсдийг нь хөгжүүлэх сургалтын арга гэсэн хариултыг ихэнх нь сонгосноор хичээлд хандах хандлагаа өөрчлөөсэй гэсэн санаа харагдаж байна. Чи ямар арга мэдэх вэ? гэсэн асуултын хариултаас ( Би-сурагч багш болж p.p.t цахим мэдээлэл ашиглаж зааж үзэх юмсан) гэсэн сонирхол нь ажиглагдаж байна. Багш нараас авсан асуулгад 30 багш оролцсоноос: № Асуулга Дийлэнхи хариулт 1 Та хичээлээ голдуу сургалтын ямар аргаар явуулдаг вэ? Харилцан яриа тулгуур дохионы 2 Таны явуулж буй хичээл тань ихэвчлэн мэдээлэл төвтэй байдаг уу ? эсвэл үйл ажиллагааны төвтэй байдаг уу? Хоёулаа 3 Таны явуулж буй хичээлд тань багш сурагчийн үйл ажиллагааны аль нь илүү давамгайлдаг вэ? Багш 4 Та улиралд хэдэн удаа нээлттэй хичээл заадаг вэ? Нэг 5 Та нээлттэй хичээлээ ихэвчлэн ямар аргаар заадаг вэ? p.p.t багаар , бүтээлч үйлийн , KWL, дасгалын 6 Та хичээлээ сургалтын ямар аргаар явуулснаа сурагчдад хэлж танилцуулдаг уу? Хааяа Судалгааны хариултаас харахад багш нар ховор заах нээлттэй хичээлдээ сайн бэлтгэж , бүтээлч аргуудыг хэрэглэж байгаа боловч өдөр тутмын хичээлдээ ашигладаггүй болох нь ажиглагдлаа. Энэ шалтгааныг тодруулахад сургалтын
4.
хөтөлбөрийн агуулгыг багтаах,
дасгал бодлогыг шалгах, гэрийн даалгаварыг шалгах зэргээр ачаалал их болохыг тайлбарлаж байгаа. Энэ судалгаанаас харахад манай багш нарын эзэмшүүлэх ёстой агуулга нь их байдаг учраас мэдлэгийг олгох, шалгах аргачлалаасаа салж чадахгүй байгаа нь нэг талаас ачаалал өгч, нөгөө талаас сурагчдаар бие даалгах мэдлэгийг бүтээлгэх үйл ажиллагааг бага хийлгэж байгаа нь ажиглагдлаа. Өнөөдөр Боловсролын шинэчлэлийн бодлогын хүүхдэд эзэмшүүлэх 1 чадвар нь чадварт суурилсан мэдлэгийг олгох асуудал бөгөөд багш хандлагаа өөрчлөн сурагч төвтэй хичээлийн технологийн үйлдлийг зөв ойлгон зөв хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Шавь төвтэй хичээлийн технологийн үндэс нь: 1. Бидний өмнө юу мэддэг ,чаддаг хүүхэд байна вэ гэдгийг оношлох 2. Сурагчдын хэрэгцээ сонирхлыг судлан тэр юу мэддэг, чаддаг болох хэрэгтэй байна вэ гэдгийг тодорхой болгоход байна. Дээрх эрэлт хэрэгцээнд хийсэн судалгааны үр дүнд сурагчдыг хэрэглээнд сургах , хөгжүүлэх , мэдлэг бүтээлгэх, өөрөөр нь үнэлүүлэх чадвар эзэмшүүлэх , давхар хүмүүжил, төлөвшилд нөлөөлөх бөгөөд багш өөрөө ч хөгжих боломж харагдана. Эндээс үзэхэд багш нарын хичээлийн технологийн асуудал сурагч шинэчлэх нь өнөө үед зайлшгүй болсон бөгөөд олон жил хэрэглэсээр ирсэн багшийн үйл ажиллагаа давамгайлсан уламжлалт хичээлийг өөрчлөх нь сурагчдын эрэл хэрэгцээд нийцэх нь тодорхой болжээ . Уламжлалт болон сурагч төвтэй хичээлийн харьцуулалт Хичээлийн элемент Уламжлалт хичээл Сурагч төвтэй хичээл Хичээлийн үндсэн үүрэг зориулалт Дээрээс тогтоосон хугацаанд сурагчдад ихээхэн хэмжээний мэдлэг олгох Сурагчдад бие дааж сурах, бүтээлчээр сэтгэх арга эзэмшүүлэх , тэднийг нийгэмшүүлэх Хичээлийн үндсэн зорилго, зорилт Шинжлэх ухааны их хэмжээний мэдлэг олгох сурагчдад коммунист хүмүүжил олгох Сурагчдад хэрэгтэй мэдээлэл , мэдлэгийг бие дааж олж авах арга барил эзэмшүүлэх
5.
нийгэмшүүлэх Бүтэц, зохион байгуулалт Тогтсон
нэг бүтэцтэй : өмнө үзсэнийг давтах ,шинэ мэдлэг олгох , бататгах, хянж шалгах Бүтэц уян хатан нээлттэй /тогтсон нэг загвар байхгүй/ Хичээлд хамрах сурагчдын тоо Ижил насны тогтмол тооны сурагчдыг хамран сургадаг, жишээ нь , нэг анги 35 сурагчтай Янз бүрийн насны сурагчид тухайн цагийн хичээлд сонирхлоороо орж ирдэг, сурагчдын тоо заавал тогтмол байх албагүй Зарим /бодитоор хэрэгждэг/ Сурагчдад шинжлэх ухааны системтэй мэдлэг олгох багш ярина сурагч сонсоно гэсэн зарчим үйлчилдэг Сурагчид хэрэгтэй мэдлэг туршлага олж авах , нээлттэй ардчилсан байх , багш бага ярьж , сурагчид ихииг хийж бүтээнэ гэсэн зарчим хэрэгждэг Багшийн үүрэг Хичээлдээ сайн бэлдэж зохион явуулах дээд газраас баталсан хөтөлбөрийн агуулгыг бүрэн хэрэгжүүлэх Багш мэдээлэл дамжуулах үүрэгтэй Нийгмийн болон сурагчдын хэрэгцээг судалсны үндсэн дээр : а/сурагчдын заавал үзэх болон сонгон үзэх хөтөлбөр хийх б/хичээлээ сайн бэлдэж бүтээлчээр зохион явуулах Багш судлаач-менежер байх үүрэгтэй Багшийн хэрэглэдэг арга Тайлбарлан ярих , үзүүлэн таниулах, бодлого бодуулах, дасгал Сэдэлжүүлэх , сурагчдаар эрэл хайгуул хийлгэх, багаар ажилуулах ,
6.
даалгавар өгөх, шалгаж дүгнэх
зэрэг сурагчдаар мэдлэг бүтээлгэх , өөрсдөөр нь мэдлэг чадварыг нь хянуулж үнэлүүлэх зэрэг Багшийн сурган хүмүүжүүлэх үйлдлийн онцлог Багш бүгдийг хийдэг идэвхтэй субъект байна. Багш нар сурагчдад амжилттай суралцах таатай нөхцлийг бүрдүүлж сурагчдын туслан зөвлөгч , хамтран зүтгэгч байна. Ээлжит хичээлийн агуулгын а/хэмжээ б/шинж в/хэрэглээ а/олон шинжлэх ухааны маш их хэмжээний мэдлэг, б/онолын шинжтэй хийсвэр мэдлэг давамгайлсан в/ хэрэглээ маш бага , сурагчдын өдөр тутмын амьдралаас хол а/тийм их биш, боломжийн б/практик шинжтэй интеграци мэдлэг чадвар в/сурагчдын өдөр тутмын амьдралтай холбоотой Сурагчийн үндсэн үүрэг Багшийг сонсох, багшийн бүх шаардлагыг уг дуугүй биелүүлэх Өөрийн амьдрал ирээдүйн ажил мэргэжилд хэрэгтэй мэдлэг туршлагыг өөрөө олж авах идэвхи санаачлагтай байх, бие даасан байх бусдаас хараат бус байна. Сурагчийн сурах үйлийн онцлог Сурагчийн сурах үйл: хуулбарлан дууриасан шинжтэй бие даасан бус Бүтээлч шинжтэй бие даасан шинжтэй Хяналт үнэлгээ Зөвхөн багш бүх сурагчдын мэдлэг Багшийн хяналт үнэлгээ, сурагчийн өөрийн хяналт
7.
чөдвөрыг шалгаж дүгнэнэ
үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээ Хугацаа 40 минут , 90 минут Сургуулийн багш , эцэг эх сурагчид тогтооно /20,40,70/ Давуу тал Сурагчдад системтэй мэдлэг олгодог , дэг журам сайтай , Сурагчдын хэрэгцээг хангадаг, сурагчид өөрсдийн хурдаар сурах боломжтой сурагчид бие дааж суралцдаг Сул тал Сурагчдын хэрэгцээ сонирхолыг харгалздаггүй Сурагчид бие дааж бүтээлчээр сэтгэх сурах , хийж бүтээх арга эзэмшдэггүй Системтэй мэдлэг олгодоггүй , хамтач хүмүүжил сул ,шинжлэх ухааны төвшин доогуур Онцлог Бүх сурагчдад ижил хэмжээний онолын их мэдлэг олгодог , түүнийгээ тэд амьдралдаа хэрэглэж чаддагүй , сурагчид багшаас маш их хараат байдаг , сурагчдад ямар нэг сонголт байдаггүй Сурагч бүр өөрийн хурдаар өөртөө хэрэгтэй мэдлэг чадварыг олж эзэмшдэг , түүнийгээ тэд амьдралдаа хэрэглэж чаддаг, багш сурагчид эрх тэгш , хамтрагчид сурагчдад аль болох өргөн сонголт олгохыг гол болгодог Энэ хүснэгтээс үзэхэд манай өнөөгийн уламжлалт хичээлд өөрчлөх юм их байгаагаас хамгийн гол нь багшиын зүгээс сурагчид Юунд ? Яах гэж? Яаж сурах? Ямар арга барил эзэмшүүлэх вэ? гэсэн зорилтуудыг дэвшүүлэн шийдвэрлэх сурагчдын сурах үйлүүдийг төлөвлөх тэдний ажлыг зохион байгуулах , хянах, алдаа дутагдалыг нь цаг тухайд нь засч залруулах , туслах , зөвлөх, дэмжих зэрэг
8.
үйлүүд чухал бөгөөд
нөгөө талаас сурагчийн би юу сурах вэ? надад ямар мэдлэг хэрэгтэй вэ ? түүнийг яаж олж эзэмших вэ? өөрийн эзэмшиж буй арга барилаа өөр нөхцөлд яаж хэрэглэх вэ ? өөрийнхөө мэдлэгийг хянах , алдаа дутагдалаа засч залруулах , өөрийн эзэмшсэн мэдлэг чадвараа бодитой үнэлж дүгнэх гэх мэтийн үйлдлүүдыг мэдэх ёстой. Манайд хэрэгжиж буй боловсрол чиглэлийн олон хөтөлбөрийн нэг болох нь 2006 оноос Японы Жайка төслийн хүрээнд суралцагчдын суралцахуйг дэмжих хичээл явагдсан бөгөөд багш хичээлийн бэлтгэлд судалгаатай хандан судалгаанд түшиглэсэн хичээлийг нийслэлийн болон орон нутгийн зарим сургуулийг хамруулснаар багш нар ихээхэн бүтээлчээр хандаж заах арга зүй , хичээл төлөвлөлтөндөө нилээд амжилт олсон бөгөөд энэ судалгаат хичээлийн сургалтын арга зүй нь сурагчдаар мэдлэгийг бүтээлгэж байсан нь манай шавь төвтэй сургалттай ихээхэн холбоотой байлаа . Хичээлийн судалгааг ажлын төлөвлөлтөндөө оруулсан , жилд 3 удаа заасан 20 багш нараас дараах судалгааг авахад : № Асуулт Хариулт 1 Хичээлийн судалгааны сургалтанд хамрагдсан уу тийм 2 Хичээлийн судалгаа нь сурагч төвтэй хичээл болж чаддаг уу тийм 3 Манай орны нөхцөлд хичээлийн судалгааны давуу тал юу вэ Багш нар хамтран ажиллах боломж их 4 Хичээлийн судалгаанд хамрагдсанаар таны заах арга зүйд өөрчлөлт гарсан уу Сургалтын бүтээлч аргуудаас их суралцсан 5 Хичээлийн судалгааны дутагдалтай тал, юу ажиглагдсан бэ Агуулгын цагт нь багтаахад дутагдалтай Эндээс харахад манай багш нар шавь төвтэй хичээл заах , бэлтгэл нэлээд хангагдсан бөгөөд энэ төслийн хүрээнд заах арга зүй болон сургалтын бүтээлч аргуудад идэвхтэй суралцсан нь ажиглагдаж байгаа юм . Иймээс багш нар хөгжихийн хамт сурагч бүр хөгжиж байгаасай хэмээн энэ эргэцүүллээ өндөрлөж байна.
9.
Ном зүй 1. Батхуяг.С
нар., “Боловсрол судлалын үндэс” УБ 2006 2. Батхуяг.С “Амжилттай суралцах арга зам” УБ 2012 3. Боз.И “Анги удирдах урлаг” УБ 2005 4. Боловсролын хүрээлэн Боловсрол судлал сэтгүүл 2011/02 2011/04 5. Жадамбаа.Б Чимэдлхам.Ц “ Судалгааны арга зүй” УБ 2011 6. Жадамбаа.Б “ Үйлийн явцдаа суралцаж хүншихүй” УБ2010 7. Ичинхорлоо.Ш “Орчин үеийн хичээлийн тухай өгүүлэх нь” УБ 2011 8. Ичинхорлоо.Ш “Шавь төвтэй хичээл” УБ 2003 9. Ичинхорлоо.Ш “Сурган хүмүүжүүлэх арга ба онол хэрэглээ ” УБ 2002 10.Ичинхорлоо.Ш “Багшийн ном ” УБ 2012 11.www.meds.gov.mnЕрөнхий боловсролын сургууль,цэцэрлэгийн багш, удирдах ажилтны ёс зүйн дүрэм
Download