ݺߣ
Submit Search
Интерактив гэж юу вэ?
•
Download as PPTX, PDF
•
1 like
•
7,969 views
Khulan Jugder
Follow
ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим
Read less
Read more
1 of 12
Download now
More Related Content
Интерактив гэж юу вэ?
1.
Интерактив гэж юу
вэ? Сэтгүүл зүйн III анги Интерактив мультимедиа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
2.
• Судлаач Лиу
ба Шрумын тодорхойлсноор (2002) эргэх холбоо гэдэг нь “Харилцаанд оролцогч хоёр ба түүнээс дээш тооны талын бие биедээ ижил хэмжээнд нөлөөлөх байдал юм” гэжээ. Энгийнээр бол, эргэх холбоо гэдэг нь харилцаа ба удирдлагын тухай л юм.
3.
Эргэх холбоот харилцаа Сэтгүүлч ХэрэглэгчХэрэглэгч
4.
Хэрэглэгч мэдээлэл хэзээ,
хаанаас оруулах нь хязгаарлагдмал биш болсноор сэтгүүлч дангаараа мэдээлэгч байх боломж үгүй болж байгаа юм. Түүнчлэн хэрэглэгчээс санал, сэтгэгдэл авч мэдээ бэлтгэх нь ямар мэдээлэл оруулах удирдлагыг тэдэнд өгөхөөс гадна, заримдаа хэрхэн хүргэхийг ч хэрэглэгч шийддэг болоод байна. Software Цаг хугацаа Орон зай Hardware Гаралт Гипертекст, онлайн видео/аудио, подкаст, флэш, .pdf файлууд, Last.fm Гар утас, iPod, зөөврийн компьютер Оролт Блог, подкаст, вилог, форум, чат, сэтгэгдэл, вики, олон нийтийн сүлжээ, и-мейл, Flickr, SMS Моблоггин, UGC буюу хэрэглэгчийн оруулсан агуулга, Твиттер, Shozu
5.
Өөрийн мэдээллээ хэрхэн
эргэх холбоотой байлгахыг ч сэтгүүлч өөрөө шийдэж болно. Жишээ нь, • Аливаа орон зайгаар дамжиж байгаа мэдээлэлдээ хэрхэн хэрэглэгчийн удирдлага бий болгох вэ? Оруулсан видеогоо татаж авах боломжоор хангах уу? • Мэдээлэл оруулах явцдаа хэрхэн удирдлага өгөх вэ? Блог бичиж нийтлэлийн өнцөг, эх сурвалж, судалгааны талаар санал асуух уу? • Тэгвэл мэдээлэл хүргэх явцад хэрхэх вэ? Хэрэглэгчийг хаягаа оруулснаар тухайн нийтлэл тэдэнд ямар хамаатай талаар мэдээлэл авах боломж олгоно.
6.
Орон зай, цаг
хугацааны удирдлага • Телевиз нь хэрэглэгчийг зайлшгүй төхөрөмжийн өмнө “уядаг” бол гар утас, MP3 тоглуулагч, wi-fi төхөөрөмж нь орон зайн хязгаарыг үгүй болгосон. • Хэрэв чат, блогоор шууд мэдээлэл дамжуулж байгаа бол тэмдэглэл хөтөлж, бичлэг хийж тухайн цагт үзэж чадаагүй хүмүүст дараа нь үзэх боломж олгох уу? Аудио эсвэл видео хийсэн бол түүнийгээ татаж авахаар оруулж, дараа нь хэрэглэгч өөрийн хүссэн төхөөрөмжөөсөө үзэх нөхцөл бүрдүүлэх үү? Тэдгээр чинь iTunes-д байрласан уу гэсэн асуулт гарч ирнэ.
7.
Мэдээлэл оруулах ба
түгээх • Уламжлалт хэрэгсэлд мэдээллийг бэлтгэсэн хүн л юуг (ярилцлагын аль хэсэг, дүрсний сонголт, нийтлэл, нэвтрүүлгийн өнцөг) дамжуулах үгүйг шийддэг бол дэвшилтэт хэрэгслийн хувьд хэрэглэгчид тодорхой удирдлага бий.
8.
o Хамгийн энгийн
түвшинд хэрэглэгч аль гипертекст (hyperlink, link) холбоосоор дамжин юу үзэхээ шийднэ o Онлайн видео, аудио хүлээн авч байгаа бол гүйлгэх, түр зогсоохоос гадна урт видеог бол хэсгээс нь л хараад өнгөрч мэднэ o RSS, Follow хийснээр хэрэглэгч өөртөө медиа бүтээгдэхүүн бий болголоо гэсэн үг. Аль сонины шинэ мэдээг харах, хэний блогийг унших, ямар “tag” орсныг харах гээд бүх сонголтоо өөрөө хийж байна
9.
o Флэш интерактив
програмчлал нь мэдээлэл түгээх явцад ч нөлөөлнө. Тоглоом, тааварт оролцсоноор програм хэрэглэгчийн зөв, буруу эсэх, ямар амжилт үзүүлсэн зэргийг тооцон харуулж байгаа.
10.
Уламжлалт хэрэгсэлтэй харилцах
байдал нь эрхлэгчид илгээсэн захидал, радио нэвтрүүлэгт утсаар холбогдох, үзэл бодлын индэрт яриа өгөх хэлбэртэй байсан нь орчин үед дараах байдлаар шинэчлэгджээ. • Блог, подкаст, вилог, YouTube, Facebook-ийн тусламжтайгаар хэрэглэгч өөрийн хэрэгслээ бүтээж байна. • Форум, чат, сэтгэгдэл, алдартай блогууд нь хэлэлцүүлэг өрнүүлэх, мэдээлэл хуваалцах хангалттай боломжийг бий болгосон.
11.
• UGC буюу
хэрэглэгчийн бүтээсэн агуулга нь иргэний сэтгүүл зүйн шинэ хэлбэр болж байна. • Вики сайтууд нь хэрэглэгчид хамтран өөрсдийн агуулгыг бүтээх орон зай боллоо • Хуудсын стастикийг харгалзан хамгийн түгээмэл, олон хүнд хүрсэн нийтлэлийг ангилах, уншигчид “ойр” болгох оролдлого хийж байна • И-мейл. Редакц руу утас цохих, захидал бичихээс илүү нийтлэл, онлайн хуудсын төгсгөлд байгаа мейл хаяг руу хүссэнээ бичээд илгээх нь хэрэглэгчид хамаагүй амар билээ.
12.
“Харилцан яриа бол
хаан” Сэтгэгдэл Нээлттэй байдал Хариу Холбоос Сонс
Download