хаөхаөх
- 1. ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД БИЗНЕС
ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО
......оны ..... сарын... өдөр №.... Улаанбаатар хот
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Г. УЯНГА ТАНАА
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бизнэс эрхлэгчдийн холбоо нь 130 орчим
гишүүнтэй бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулах
зөвшөөрөл авах хүсэлтээ холбогдох байгуулагуудад удаа дараалан гаргасаар
2-3 жил болж байна. Энэ хугацаанд нийслэлийн иргэдийн төлөөлөгч болон
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг нь ард иргэдийн
асуудлыг шийдэхгүй мөртлөө удаа дараалан компаниудтай хууль бус гэрээ
хийсэн. АТГ болон Шудрага өрсөлдөөний газраас зөрчилүүдийг тогтоож Бат-
Үүл даргад арга хэмжээ авахыг бичгээр явуулсан байсан. Удаа дараалан
цэцэрлэгт хүрээлэн дээр арга хэмжээ зохиож архи, пиво зарах зөвшөөрлүүдийг
олгож байсан нь ард иргэдэд болон холбооны гишүүдэд хүндрэл учруулж
байсан. Сая өмчийн харилцааны газарт зарлагдсан сонгон шалгаруулалтанд
ялагч нь 6 сарын 2 нд тодрох ёстой байтал 10 хоногийн өмнө Б.Саранчимэг
ялагчийг тодруулж 6D кино театр болон 4X12 хэмжээтэй түргэн хоолны
павьлон 4X8 хэмжээтэй түргэн хоолны павьлон мөн тоглоомын зөвшөөрөл
авах холбооны гишүүдтэй холбооны эсрэг өргөдөл бичиж өгвөл гэрээ хийе гэж
дарамталж байгаа нь холбоог ямар нэгэн байдлаар эмх замбараагүй болгох
хүсэлтэй байгаа нь тогтоогдсон. Иймд УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Г.УЯНГА
таньд энэхүү бичгийг хүргүүлж анхаарал тавихыг хүсэж байна.
ХОЛБООНЫ ТЭРГҮҮН: П. БАЗАРРАГЧАА