ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
“Өөрөө өөрийгөө
эрүүлжүүлэх сайн
энергийн төв
НҮТББ
Хүн төрөлхтөний эрүүл энхийн цорын ганц гарах гарц бол эрүүл мэндийн
тухай мэдлэгт суралцахад байх юм. Хүн бүр суралцаж эзэмшиж
амьдралдаа зуршил болгож чадваас эрүүл мэндийн суурийг бөх бат
болгож бие сэтгэлийн эрүүл мэндээ хамгаалж чадна. Шинжлэх ухааны
үндэстэй эрүүл аж төрөх ёсны энгийн мэдлэгийг эзэмшиж чадвал эрүүл гоо
сайхан болж өвчилсөн ч түргэн эдгэрнэ.
/Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос/
архи
Архи нь мансууруулах бодис бөгөөд этилийн спирт ус хоёрын холимог юм.
Хүний биед ашиг тустай бодис өчүүхэн ч байхгүй бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл
маш их хор хөнөөлтэй.
Уусан архины 20% ходоодоор,80% нарийн гэдсээр шимэгдэн түргэн хугацаанд
цусанд орж хамгийн түрүүнд их тархинд нөлөөлдөг.
Тархийг эхлээд хөөрөлд оруулж нэмж уухын хэрээр төв мэдрэлийг хязгаарлаж,
ухаалаг уураг тархины мэдрэлийн дамжих сувгийг хааж доод зэргийн төрөлхийн
уураг тархийг хөөрөлд оруулдаг.
Үүний уршгаар согтуу хүн аливаа чухал хэрэг явдлыг орхиж,зөв бурууг ялгаж
танихгүй,зөвхөн баяр жаргалыг хөөцөлдөнө.
Цаашилбал төрөлхийн араатны зөн билэг мөн чанар сэргэн амилж бусдад гай
зовлон учруулна.
Архийг үргэлж хэтрүүлэн хэрэглэвэл их тархины мэдрэлийн эс бүлэг бүлгээрээ
хордож үхэн уураг тархи агшиж багасан сэтгэх чадвар эрс доройтно.
Энэ нь даамжирвал өөрийн мэдрэлгүй болж архинаас салж чадахгүй цагаан
солио өвчин тусч,биеийн дархлаа шалдаа бууж,эд эрхтэний үйл ажиллагаа
доройтон өвчний үүр болно.
/Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос/
архи
 Дэлхий дахинд жил бүр 2,3сая хүн архинаас болж амь насаа алдаж
байна.Авто ослын 50%,гэр бүлийн хүчирхийллийн 50% архинаасболж
байна.Гэмтэл бэртэл,өвчин шаналал,харамсал гэмшил,хагацал гуниг гээд энэ
гашуун хар усны учруулсан гамшгииг тоочоод баршгүй.Цаана нь нийгэм,гэр
бүл, хувь хүний эрүүл мэнд,хүмүүжил ёс суртахуун,эдийн засаг санхүүд
учруулж буй хор хохирлыг ч тоолоод баршгүй.Та нэг удаа архийг хэтрүүлэн
хэрэглэсэн ч өөртөө болон өрөөлд сэтгэлийн зовлон авчирч амь нас,эд
хөрөнгийг хохироож насан туршдаа харамсах гай зовлонд унах
магадлалтай.Ийм жишээ маш олон бий.Хүмүүс минь амьдралыг тань үгүй
хийж байгаа архийг жигшиж сур.Ялангуяа залуус минь огт амсахгүй,ууж
сурахгүй бол хичнээн сайн билээ.Хэрэв та архинд орсон бол таны ууж байгаа
чинь архи биш харин хайртай аав ээж,хань ижил,үр хүүхэд,дотно
найзуудынхаа зовлонгоор бүтээсэн гашуун нулимсыг ууж байна.Бусад хүний
гашуун нулимсыг жаргалаа болгож байна.Та архинаас болж ажил
амьдрал,эрүүл мэндээрээ хохирч,уураг тархи чинь агшин ширгэж ,оюун
ухаан чинь солиорч байна.
 /Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос/
архи
Ямарваа хүний архинаас гарах эсэхийг ердөө л хоёр шат болгон хувааж үздэг.
Тэнэгрэл үүссэн үү үгүй юу. Хэрэв цагаан солио тусч тэнэг болсон бол тэр хүн
архинаас хэзээ ч гарахгүй.
Хэрэв та энэ номыг уншиж байгаа бол та тэнэг биш гэсэн үг. Гэхдээ та энэ
хэвээрээ уувал удахгүй ном унших нь бүү хэл юу ч ойлгохгүй тэнэг болох нь
гарцаагүй.
Төрсөн эх нь нүдэн дээр нь амьсгал хурааж байхад тоохгүй архиа ууж чадах
тийм тэнэг болно.Адгууснаас хүн оюун ухаанаараа л ялгаатай.Өөр юу ч байхгүй.
Хэрэв та архины солио тусч оюун ухаанд чинь тэнэгрэл үүсвэл та хүн биш мал
болно.Та архинд хорсож өс санавал таарна.
Таныг архинаас болж ядарч зүдэрч явахад зангаа хувиргасан,үл тоож
дээрэлхсэн хүмүүст ямар аавын хүү гэдгээ үзүүлээд өгөх хэрэгтэй.
Архийг нэг өдрийн өмнө ч гэсэн хаяж чадвал танд сайхан амьдрах их ирээдүй
бий.Тэнэгрэхээс наагуур архичин байгаад сэтгэлийн тэнхээгээрээ даван туулсан
хүмүүсийн ихэнх нь нэр төр,мөнгө төгрөгтэй сайхан амьдардаг.
Учир нь тэдний архинаас гарах гэж хичээсэн ухаан,тэвчээр тэдэнд их зүйл өгдөг.
Архииг үнэн сэтгэлээс хорсож архинаас гарах юм сан гэсэн чин хүсэл,зориг
тэвчээр,бат хатуужил гаргаж чадвал та лавтай архинаас холдож чадна.
Хэн нэгэн биш та өөрөө хичээсэн цагт найдлага бий гэсэн үг.
/Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос/
архи
ХХI зууныг эрүүл мэндийн зуун хэмээсний учир бол хүн төрөлхтөн өвчилсөн
хойноо эмчлүүлэх бус өвчнөөс урьдчилан сэргийлж өвчлөхгүй байх тухайд
хэлсэн үг юм.
Эмч хүнд үг хэл, эм тан, мэс заслын хутга хэмээх 3 багаж зэвсэг байдаг.
Тэгвэл би энэ 3 зэвсгээс үг хэлийг сонгон авч та бүхнийг өвчнөөс сэргийлж, эрүүл
аж төрөх ухааныг ойлгуулахаар хичээнгүйлэн чармайх болно.
Эрүүл аж төрөх ухаанд суралцаж эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалыг олж
авна гэдэг тийм ч хэцүү биш. Таны хамгийн сайн эмч бол та өөрөө гэдгийг ямагт
санаж яваарай.
Хүний биеийн нууцыг ойлгож өөрийн биеийг зөв удирдан бие сэтгэлээ
уялдуулж чадваас хорт хавдар ч гэсэн эдгэшгүй өвчин биш ээ.
Бид эрүүл амьдрах арга ухаанд хамтдаа суралцаж, эрүүл мэнд амь насаа
нандигнан байгаль дэлхийтэйгээ зохицож сайн сайхан амьдарья.
/ А.Мөнхөө Эрүүл энерги эрүүлжих ухаан номноос /

More Related Content

архи

  • 2. Хүн төрөлхтөний эрүүл энхийн цорын ганц гарах гарц бол эрүүл мэндийн тухай мэдлэгт суралцахад байх юм. Хүн бүр суралцаж эзэмшиж амьдралдаа зуршил болгож чадваас эрүүл мэндийн суурийг бөх бат болгож бие сэтгэлийн эрүүл мэндээ хамгаалж чадна. Шинжлэх ухааны үндэстэй эрүүл аж төрөх ёсны энгийн мэдлэгийг эзэмшиж чадвал эрүүл гоо сайхан болж өвчилсөн ч түргэн эдгэрнэ. /Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос/
  • 4. Архи нь мансууруулах бодис бөгөөд этилийн спирт ус хоёрын холимог юм. Хүний биед ашиг тустай бодис өчүүхэн ч байхгүй бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл маш их хор хөнөөлтэй. Уусан архины 20% ходоодоор,80% нарийн гэдсээр шимэгдэн түргэн хугацаанд цусанд орж хамгийн түрүүнд их тархинд нөлөөлдөг. Тархийг эхлээд хөөрөлд оруулж нэмж уухын хэрээр төв мэдрэлийг хязгаарлаж, ухаалаг уураг тархины мэдрэлийн дамжих сувгийг хааж доод зэргийн төрөлхийн уураг тархийг хөөрөлд оруулдаг. Үүний уршгаар согтуу хүн аливаа чухал хэрэг явдлыг орхиж,зөв бурууг ялгаж танихгүй,зөвхөн баяр жаргалыг хөөцөлдөнө. Цаашилбал төрөлхийн араатны зөн билэг мөн чанар сэргэн амилж бусдад гай зовлон учруулна. Архийг үргэлж хэтрүүлэн хэрэглэвэл их тархины мэдрэлийн эс бүлэг бүлгээрээ хордож үхэн уураг тархи агшиж багасан сэтгэх чадвар эрс доройтно. Энэ нь даамжирвал өөрийн мэдрэлгүй болж архинаас салж чадахгүй цагаан солио өвчин тусч,биеийн дархлаа шалдаа бууж,эд эрхтэний үйл ажиллагаа доройтон өвчний үүр болно. /Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос/
  • 6.  Дэлхий дахинд жил бүр 2,3сая хүн архинаас болж амь насаа алдаж байна.Авто ослын 50%,гэр бүлийн хүчирхийллийн 50% архинаасболж байна.Гэмтэл бэртэл,өвчин шаналал,харамсал гэмшил,хагацал гуниг гээд энэ гашуун хар усны учруулсан гамшгииг тоочоод баршгүй.Цаана нь нийгэм,гэр бүл, хувь хүний эрүүл мэнд,хүмүүжил ёс суртахуун,эдийн засаг санхүүд учруулж буй хор хохирлыг ч тоолоод баршгүй.Та нэг удаа архийг хэтрүүлэн хэрэглэсэн ч өөртөө болон өрөөлд сэтгэлийн зовлон авчирч амь нас,эд хөрөнгийг хохироож насан туршдаа харамсах гай зовлонд унах магадлалтай.Ийм жишээ маш олон бий.Хүмүүс минь амьдралыг тань үгүй хийж байгаа архийг жигшиж сур.Ялангуяа залуус минь огт амсахгүй,ууж сурахгүй бол хичнээн сайн билээ.Хэрэв та архинд орсон бол таны ууж байгаа чинь архи биш харин хайртай аав ээж,хань ижил,үр хүүхэд,дотно найзуудынхаа зовлонгоор бүтээсэн гашуун нулимсыг ууж байна.Бусад хүний гашуун нулимсыг жаргалаа болгож байна.Та архинаас болж ажил амьдрал,эрүүл мэндээрээ хохирч,уураг тархи чинь агшин ширгэж ,оюун ухаан чинь солиорч байна.  /Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос/
  • 8. Ямарваа хүний архинаас гарах эсэхийг ердөө л хоёр шат болгон хувааж үздэг. Тэнэгрэл үүссэн үү үгүй юу. Хэрэв цагаан солио тусч тэнэг болсон бол тэр хүн архинаас хэзээ ч гарахгүй. Хэрэв та энэ номыг уншиж байгаа бол та тэнэг биш гэсэн үг. Гэхдээ та энэ хэвээрээ уувал удахгүй ном унших нь бүү хэл юу ч ойлгохгүй тэнэг болох нь гарцаагүй. Төрсөн эх нь нүдэн дээр нь амьсгал хурааж байхад тоохгүй архиа ууж чадах тийм тэнэг болно.Адгууснаас хүн оюун ухаанаараа л ялгаатай.Өөр юу ч байхгүй. Хэрэв та архины солио тусч оюун ухаанд чинь тэнэгрэл үүсвэл та хүн биш мал болно.Та архинд хорсож өс санавал таарна. Таныг архинаас болж ядарч зүдэрч явахад зангаа хувиргасан,үл тоож дээрэлхсэн хүмүүст ямар аавын хүү гэдгээ үзүүлээд өгөх хэрэгтэй. Архийг нэг өдрийн өмнө ч гэсэн хаяж чадвал танд сайхан амьдрах их ирээдүй бий.Тэнэгрэхээс наагуур архичин байгаад сэтгэлийн тэнхээгээрээ даван туулсан хүмүүсийн ихэнх нь нэр төр,мөнгө төгрөгтэй сайхан амьдардаг. Учир нь тэдний архинаас гарах гэж хичээсэн ухаан,тэвчээр тэдэнд их зүйл өгдөг. Архииг үнэн сэтгэлээс хорсож архинаас гарах юм сан гэсэн чин хүсэл,зориг тэвчээр,бат хатуужил гаргаж чадвал та лавтай архинаас холдож чадна. Хэн нэгэн биш та өөрөө хичээсэн цагт найдлага бий гэсэн үг. /Авирын Мөнхөө"Эрүүл энерги эрүүлжих ухаан"номноос/
  • 10. ХХI зууныг эрүүл мэндийн зуун хэмээсний учир бол хүн төрөлхтөн өвчилсөн хойноо эмчлүүлэх бус өвчнөөс урьдчилан сэргийлж өвчлөхгүй байх тухайд хэлсэн үг юм. Эмч хүнд үг хэл, эм тан, мэс заслын хутга хэмээх 3 багаж зэвсэг байдаг. Тэгвэл би энэ 3 зэвсгээс үг хэлийг сонгон авч та бүхнийг өвчнөөс сэргийлж, эрүүл аж төрөх ухааныг ойлгуулахаар хичээнгүйлэн чармайх болно. Эрүүл аж төрөх ухаанд суралцаж эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалыг олж авна гэдэг тийм ч хэцүү биш. Таны хамгийн сайн эмч бол та өөрөө гэдгийг ямагт санаж яваарай. Хүний биеийн нууцыг ойлгож өөрийн биеийг зөв удирдан бие сэтгэлээ уялдуулж чадваас хорт хавдар ч гэсэн эдгэшгүй өвчин биш ээ. Бид эрүүл амьдрах арга ухаанд хамтдаа суралцаж, эрүүл мэнд амь насаа нандигнан байгаль дэлхийтэйгээ зохицож сайн сайхан амьдарья. / А.Мөнхөө Эрүүл энерги эрүүлжих ухаан номноос /