ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Үндэсний аюулгүй байдлыг
хангах тогтолцоо
Үндэсний аюулгүй байдлыг хангах
тогтолцооны бүтэц
• Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо нь Монгол Улсын
Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/,
Засгийн газар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй
төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага
болон холбогдох албан тушаалтнаас бүрдэнэ.
• Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч
байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь
үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Монгол Улсын
Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжид
нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх
үүрэгтэй.
• Улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, Монгол Улсын
иргэн үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи хууль
тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.
Үндэсний аюулгүй байдлыг хангах
тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг
үүрэгтэй байгууллагууд:
• 7.1.1. Байгаль орчныг хамгаалах алба;
• 7.1.2. Гаалийн алба;
• 7.1.3. Дипломат алба;
• 7.1.4. Гамшгаас хамгаалах алба;
• 7.1.5. Мэргэжлийн хяналтын алба;
• 7.1.6. Зэвсэгт хүчин, бусад цэрэг;
• 7.1.7. Татварын алба;
• 7.1.8. Тусгай алба.
• 7.1.9. иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхлэх алба;
• 7.1.10. иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн асуудал
эрхэлсэн алба.
• 7.2. Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрсдийн бүрэн
эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй
байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах үүрэгтэй.
Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого
боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад
аж ахуйн нэгж, байгууллага, иргэний
оролцоо
Үндэсний аюулгүй байдлыг хангахад Улсын
Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын
бүрэн эрх
• Улсын Их Хурал нь үндэсний аюулгүй байдлыг хангах
төрийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын үндэсний
аюулгүй байдлын үзэл баримтлалыг батална.
• 8.2. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Үндсэн хууль, бусад
хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний
аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ерөнхий
удирдлагаар хангаж, үндэсний аюулгүй байдлыг хангах
асуудлаар холбогдох байгууллагуудын ажилтай танилцаж,
чиглэл өгнө.
• 8.3. Монгол Улсын Засгийн газар нь үндэсний аюулгүй
байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авч
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч
байгууллагын оролцоо
• Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч
байгууллага үндэсний аюулгүй байдалд
хохирол учруулж болзошгүй гэмт хэргийн
шинжтэй нөхцөл байдал үүсэхээс
сэрэмжилж, энэ талаар үндэсний аюулгүй
байдлыг хангах чиг үүрэгтэй албадад
мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
авахуулах асуудлаар санал өгнө.
Нутгийн өөрөө удирдах
байгууллагын оролцоо
• Нутгийн өөрөө удирдах байгууллага төрийн
бодлого, хууль тогтоомжид нийцүүлэн
нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үндэсний
аюулгүй байдлыг хангах асуудлаар бодлого
боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион
байгуулж, биелэлтэд хяналт тавьж
ажиллана.
Бүх шатны Засаг дарга нарын
оролцоо
• Бүх шатны Засаг дарга үндэсний аюулгүй
байдалд хохирол учруулж болзошгүй үйл
ажиллагаанаас сэргийлэх, таслан зогсоох,
түүний шалтгаан, нөхцлийг судлан тогтоох,
арилгах арга хэмжээ авч, энэ асуудлаар
нутаг дэвсгэртээ байгаа үндэсний аюулгүй
байдлыг хангах чиг үүрэгтэй албадад
чиглэл өгч, холбогдох байгууллагад санал,
хүсэлт тавина.
Төрийн байгууллага, албан
тушаалтны оролцоо
• Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй
байдлыг хангах асуудлаар тогтоосон журмыг сахин
биелүүлэх төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд
хамгаалах, өөрийн хууль ёсны үүрэгт хамаарах мэдээ
баримтыг холбогдох дээд байгууллагад гаргаж өгөх
үүрэгтэй.
• Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний
аюулгүй байдлыг хангах асуудлаар Зөвлөлд санал,
хүсэлтээ тавих эрхтэй.
• Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй
байдлын холбогдолтой асуудлаар шийдвэр гаргах,
аливаа хэлбэрээр байр сууриа илэрхийлэхдээ Үндэсний
аюулгүй байдлын үзэл баримтлал, энэ хуулийг үндэс
болгоно.
Төрийн бус байгууллага, аж ахуйн
нэгжийн оролцоо
• Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж
үндэсний аюулгүй байдлыг хангахад
дэмжлэг үзүүлж, үндэсний язгуур ашиг
сонирхлыг дээдлэх үүрэгтэй.
• Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж
үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн
байгууллага, албан тушаалтанд санал,
хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
Иргэний оролцоо
• Монгол Улсын иргэн үндэсний язгуур ашиг
сонирхлоо дээдэлж, хуулиар тогтоосон
үүргээ биелүүлэх, төр, байгууллага, хувь
хүний нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
• Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй
байдалд хохирол учруулж болзошгүй
асуудлаар төрийн зохих байгууллага, албан
тушаалтанд санал, гомдлоо тавьж
шийдвэрлүүлэх эрхтэй.
Үндэсний аюулгүй байдлыг хангах
бодлогын хэрэгжилтэд хяналт тавих
• Улсын Их Хурал нь өөрийн бүтцийн зохих хэлбэрээр
дамжуулан энэ хуулийн биелэлтэд хяналт тавина.
• Зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл
ажиллагааны зохицуулалт, хэрэгжилтэд хяналт тавина.
• Зөвлөлөөс үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж буй
талаар Улсын Их Хуралд жилд нэгээс доошгүй удаа мэдээлж
байна.
• Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн захиргааны
төв болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад
байгууллагаас үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн
бодлого болон энэ хуулийг биелүүлэх чиглэлээр явуулж буй үйл
ажиллагаанд хяналт тавина.
Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл
ажиллагааг уялдуулан зохицуулахад
баримтлах зарчим
• Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг
уялдуулан зохицуулахад төрийн нэгдмэл бодлогод
нийцүүлэх, шуурхай, уян хатан байх, харилцан мэдээлэл
солилцох, төрийн нууцыг хамгаалах зарчмыг баримтална.
Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл
ажиллагааг уялдуулан зохицуулах
Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, үйл ажиллагааг төрийн нэгдмэл бодлогод
нийцүүлэн уялдуулан зохицуулах чиг үүргийг Зөвлөл хэрэгжүүлнэ.
Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
• үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үндэсний аюулгүй
байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар холбогдох байгууллагад
чиглэл өгөх;
• шаардлагатай мэдээллийг төрийн байгууллага, албан тушаалтнаар гаргуулан авах.
• Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь
хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, Зөвлөлийн шийдвэр болон түүний гишүүдээс өгсөн
чиглэлийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
асуудлаар Зөвлөлийн нарийн бичгийн дарга холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг
даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина.
• Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн байгууллагууд нь
хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж, хамтран ажиллах үүрэгтэй.
• Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй
байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож хамтран
ажиллана.
Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар
мэдээлэл солилцох, зөвлөлдөх ажлын хэсэг
• Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл харилцан
солилцох, Зөвлөлөөс гарах шийдвэрийн төсөл боловсруулахад туслах
болон гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх төрийн
байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийг дор
дурдсанаар Зөвлөлийн дэргэд байгуулна:
• Гадаад бодлогын;
• Мэдээллийн аюулгүй байдлын;
• Мэргэжлийн хяналтын;
• Тусгай албадын;
• Цэргийн бодлогын;
• Шашны асуудлын;
• Эдийн засгийн бодлогын;
• Экологийн бодлогын.
• хүнсний аюулгүй байдлын.
• Ажлын хэсгүүдийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь
уялдуулан зохицуулна. Ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зөвлөлийн
гишүүдийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
Олон улсын гэрээ ба үндэсний
аюулгүй байдал
• Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт
байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал,
үндэсний язгуур ашиг сонирхолд харш олон
улсын гэрээ, хэлэлцээр байгуулахыг
хориглоно.
Хууль тогтоомж зөрчигчид
хүлээлгэх хариуцлага
• Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг
зөрчигчид Монгол Улсын хууль
тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Үндэсний аюулгүй байдлыг хангахтай
холбогдсон зардлын санхүүжилт
• Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдон
гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
• Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон
зардлыг орон нутгийн төсөв, төсвийн гадуурх
хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.
үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо
үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо

More Related Content

үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо

  • 2. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцооны бүтэц • Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/, Засгийн газар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон холбогдох албан тушаалтнаас бүрдэнэ. • Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй. • Улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.
  • 3. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд: • 7.1.1. Байгаль орчныг хамгаалах алба; • 7.1.2. Гаалийн алба; • 7.1.3. Дипломат алба; • 7.1.4. Гамшгаас хамгаалах алба; • 7.1.5. Мэргэжлийн хяналтын алба; • 7.1.6. Зэвсэгт хүчин, бусад цэрэг; • 7.1.7. Татварын алба; • 7.1.8. Тусгай алба. • 7.1.9. иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхлэх алба; • 7.1.10. иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн алба. • 7.2. Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах үүрэгтэй.
  • 4. Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоо
  • 5. Үндэсний аюулгүй байдлыг хангахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрх • Улсын Их Хурал нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батална. • 8.2. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангаж, үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудын ажилтай танилцаж, чиглэл өгнө. • 8.3. Монгол Улсын Засгийн газар нь үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  • 6. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын оролцоо • Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэхээс сэрэмжилж, энэ талаар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй албадад мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулах асуудлаар санал өгнө.
  • 7. Нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо • Нутгийн өөрөө удирдах байгууллага төрийн бодлого, хууль тогтоомжид нийцүүлэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар бодлого боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллана.
  • 8. Бүх шатны Засаг дарга нарын оролцоо • Бүх шатны Засаг дарга үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаанаас сэргийлэх, таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцлийг судлан тогтоох, арилгах арга хэмжээ авч, энэ асуудлаар нутаг дэвсгэртээ байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй албадад чиглэл өгч, холбогдох байгууллагад санал, хүсэлт тавина.
  • 9. Төрийн байгууллага, албан тушаалтны оролцоо • Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар тогтоосон журмыг сахин биелүүлэх төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хамгаалах, өөрийн хууль ёсны үүрэгт хамаарах мэдээ баримтыг холбогдох дээд байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. • Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар Зөвлөлд санал, хүсэлтээ тавих эрхтэй. • Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлын холбогдолтой асуудлаар шийдвэр гаргах, аливаа хэлбэрээр байр сууриа илэрхийлэхдээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, энэ хуулийг үндэс болгоно.
  • 10. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо • Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэх үүрэгтэй. • Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
  • 11. Иргэний оролцоо • Монгол Улсын иргэн үндэсний язгуур ашиг сонирхлоо дээдэлж, хуулиар тогтоосон үүргээ биелүүлэх, төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх үүрэгтэй. • Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн зохих байгууллага, албан тушаалтанд санал, гомдлоо тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
  • 12. Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтэд хяналт тавих • Улсын Их Хурал нь өөрийн бүтцийн зохих хэлбэрээр дамжуулан энэ хуулийн биелэлтэд хяналт тавина. • Зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны зохицуулалт, хэрэгжилтэд хяналт тавина. • Зөвлөлөөс үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж буй талаар Улсын Их Хуралд жилд нэгээс доошгүй удаа мэдээлж байна. • Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагаас үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого болон энэ хуулийг биелүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд хяналт тавина.
  • 13. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад баримтлах зарчим • Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад төрийн нэгдмэл бодлогод нийцүүлэх, шуурхай, уян хатан байх, харилцан мэдээлэл солилцох, төрийн нууцыг хамгаалах зарчмыг баримтална.
  • 14. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, үйл ажиллагааг төрийн нэгдмэл бодлогод нийцүүлэн уялдуулан зохицуулах чиг үүргийг Зөвлөл хэрэгжүүлнэ. Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: • үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар холбогдох байгууллагад чиглэл өгөх; • шаардлагатай мэдээллийг төрийн байгууллага, албан тушаалтнаар гаргуулан авах. • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, Зөвлөлийн шийдвэр болон түүний гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар Зөвлөлийн нарийн бичгийн дарга холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина. • Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн байгууллагууд нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж, хамтран ажиллах үүрэгтэй. • Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллана.
  • 15. Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх ажлын хэсэг • Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл харилцан солилцох, Зөвлөлөөс гарах шийдвэрийн төсөл боловсруулахад туслах болон гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийг дор дурдсанаар Зөвлөлийн дэргэд байгуулна: • Гадаад бодлогын; • Мэдээллийн аюулгүй байдлын; • Мэргэжлийн хяналтын; • Тусгай албадын; • Цэргийн бодлогын; • Шашны асуудлын; • Эдийн засгийн бодлогын; • Экологийн бодлогын. • хүнсний аюулгүй байдлын. • Ажлын хэсгүүдийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулна. Ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
  • 16. Олон улсын гэрээ ба үндэсний аюулгүй байдал • Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулахыг хориглоно.
  • 17. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага • Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчигчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
  • 18. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зардлын санхүүжилт • Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. • Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зардлыг орон нутгийн төсөв, төсвийн гадуурх хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.