ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
МАТЕМАТИКИЙН БАГШ Б.ОЮУНГЭРЭЛИЙН СУРАЛЦАГЧ БҮРИЙГ
ХӨГЖҮҮЛЭХ, ХҮМҮҮЖҮҮЛЭХ АРГА ТУРШЛАГА
Боловсролд чанарын шинэчлэл хийх , хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хүсэл тэмүүлэл
итгэл дүүрэн байгаа багш нар маань монголын ирээдүйн удирдагч, түүх соёлыг
бүтээгчид, улс төрч, эрдэмтэн, мэргэд, ажилчин залуусыг бэлтгэн гаргах агуу үйлсийн
эзэд билээ.Тийм ч учраас үүргээ ухамсарлан Зөв монгол хүүхэд, хүүхэд бүрийг хөгжүүлэх
тэргүүн туршлага өвөртлөн явж буй билээ.
Багш мэргэжилтэйгээ холбон өөрийн сонссон, бодсон, тунгаасан, ажигласан,
бодож явдаг зүйлийнхээ талаар багш бид Хувь хүний зан чанар төлөвшил, хүмүүжилд
хэрхэн нөлөөлж буй арга туршлагаа бичлээ.
Миний бие 7 жил боловсролын байгууллагад ажиллахдаа 5 жил анги удирдан
зохион байгуулах, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаар болон хичээлээс гадуурх үйл
ажиллагаагаар сурагчдыг хөгжүүлсээр ирлээ. Би “ Хүүхдийн төлөвшил” гэж ярихаар
өөрийн эрхгүй хүмүүжлийн доголдолтой, багшийнхаа өмнөөс хэдэрлэн байгаа, хичээлээ
хийхгүй үймүүлэн байгаа, анги хамт олон, найз нөхдөө элдэв бусаар дуудан доромжлон,
соёлгүй бүдүүлэг үг хэл хэрэглэдэг, эмх цэгцгүй, ёс журамгүй, өөрийн ариун цэвэрт
анхаардаггүй, бусдыг хүндэлдэггүй, зөв суудаггүй, үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа
сурагчид, шавь нараа хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөх юм. Энэ хувь хүмүүс Монголын
ирээдүйг авч явах иргэд гэж бодохоор харамсах сэтгэл төрж байлаа. Энэхүү сурагчдад
чадах чинээгээрээ сэтгэлийн дэм өгч, зан аашийг нь өөрчлөн, төлөвшүүлэх нандин бодол
тээсээр явна. “ Нэг үг амьдралыг өөрчлөх ид шидтэй” гэсэн байдаг. Эцэг, эхийн хайр
халамжийг мэдрээгүй, амьдралдаа сэтгэл дундуур явдаг, баяр баясгалан аз жаргалыг хайж
олдоггүй, гутранги үзэлтэй хүүхэд залуус сая саяараа байна. Хувь хүн болон төлөвшөөгүй,
суурь соёл, хүмүүжилгүй хүүхэд залуус олноороо байгаа нь нийгэмд харгис хэрцгий
балмад үйл хэрэг гарах шалтгаан нь болсоор байна. Эцэг эх багш, сурган
хүмүүжүүлэгчид бидний нандин үүрэг юу байх ёстой вэ?
Ирээдүйн хөгжлийг авч явах иргэдээ , үр хүүхдээ зүгээр л хог мэт хаяж болно гэж
үү. Бид хүмүүжүүлэн, төлөвшүүлэх их үйлсэд хүчин зүтгэх үүргээ ухамсарлан тэдэнд
туслья. Ингээд хараад сууна гэхэд дэндүү харамсалтай юм. Эцэг эхийн хайр халамжийг
мэдрээгүй өссөн, тэдний суурь хүмүүжил муу байсан, бид өөрчилж чадахгүй, бид өссөн
төрсөн орчныг нь өөрчилж чадахгүй, хүмүүжилгүй хүүхэд, засрашгүй хүүхэд гэсэн бодол
зарим багш нарт байдаг. Бид өөрсдийгөө бодон зүгээр л энэ муу хүмүүжилгүй хүүхдийг
хаяж өөрөөсөө түлхэх эрх байхгүй. Сэтгэлээрээ, урамаараа, хэдхэн үгээрээ тэдний
амьдралыг өөрчлье.
Бид эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ үүргийг хэрхэн биелүүлж байгаа
билээ гэдгээ дахиад нэг бодоод үзээрэй. Нэг сурагч нулимас туслуулан хэлсэн байдаг.
“Багшийн хэлсэн нэгхэн өгүүлбэр миний амьдралыг эерэгээрээ өөрчилсөн,
Баярлалаа гэдэг үгийг ч хэлэхэд багадна.” . Эцэг эх нь түүнийг анхаардаггүй, архидан
ирж зодолддог, түүний амьдралд сурна, амьдрана гэж хөмөрсөн тогоо шиг л байсан. Найз
нөхөдтэйгээ нийлэн архи уун, тамхи татан явах нь түүнийг жаахан ч гэсэн сэтгэлийн
зовлонгоос нь салгах шиг.Тэр сургуулиасаа гарч улмаар хялбархан аргаар мөнгө олох
гэсэн бодол өвөртлөн алхах тэр үед ангийн багштайгаа таарсан юм. Одоо тэр 10 жилээ
амжилттай төгсөөд, их сургуульд орон суралцаж байгаа. Тэгэхээр ангийн багшийн үүрэг
болон багш нарын үүрэг ямар их эерэг нөлөө үзүүлдэг нь туршлагаас харагдаж байна. Энэ
жишээнээс харахад бид хүний зан, төлөвшил, хүмүүжил, суурь соёлд бага ч гэсэн
нөлөөлж чадна гэсэн санаа юм. Хувь хүний төлөвшил нь эхийн хэвлий, өсөж төрсөн
орчин нөхцөл, эцэг эхийн хайр халамж, багшийн ёс зүйн харьцаа, хүмүүс хооорондын
эерэг харилцаа, нийгмийн ёс суртахуун зэрэг маш олон зүйлээс шалтгаалдаг гэдэг нь
харагдаж байна.
Хүмүүжил сайн бол орчиндоо болон өөртөө нөлөөлөх нөлөөлөл нь эерэг байдаг.
Төлөвшил сайтай, хүмүүжил сайтай айлын хүүхэд амжилттай сурч, их орондоо ихийг
бүтээн амжилт оргил өөд үргэлж тэмүүлж байдаг. Өөрийн хүмүүжлээрээ, төлөвшлөөрөө
бусдыг манлайлан удирдан эх орноо хөгжүүлсээр байна. Төлөвшил сайтай хүүхдийн ар
гэрийг судлахаар боловсролтой, сэхээтэн айлын хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байдаг нь
өссөн төрсөн орчин, эцэг эхийн хайр халамж, анхаарал нь шууд хүний төлөвшилд
нөлөөлж байдаг нь харагдаж байна.
“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг шүү дээ. Өөрийн багш хүний
онцлог ч юмуу жаахан зүйл дээр зүрх омогшоод ирээдүйн их орноо авч явах хүүхэд
багачуудыг харахаар миний тусламж хэрэг болох л юм бол нэг ч хүний хүмүүжлийг,
төлөвшлийг өөрчлөх юмсан гэж бодогдох юм. Энэхүү туршлагаа багш мэргэжилтэйгээ
холбон сурагчдын хүмүүжил, төлөвшилд багш хүний гүйцэтгэх үүрэг их гэдгийг
ойлгуулахыг зорилоо. Багш бид сургахын зэрэгцээ хүмүүжүүлэх үүрэгтэй гэдгийг үргэлж
санаж, гэрэлт ирээдүйн төлөө, сурагчид, шавь нартаа үлгэр дуурайлалтай хандаж, нэг ч
хүний амьдралыг гэрэл гэгээтэй болгож, урмын үгээр сэтгэлийг нь баясгаж яваарай гэж
хэлмээр байна.
Анхаарал тавьсанд баярлалаа
Хүндэтгэсэн Б.Оюунгэрэл
Арга зүйн туршлага

More Related Content

Арга зүйн туршлага

  • 1. МАТЕМАТИКИЙН БАГШ Б.ОЮУНГЭРЭЛИЙН СУРАЛЦАГЧ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ХҮМҮҮЖҮҮЛЭХ АРГА ТУРШЛАГА Боловсролд чанарын шинэчлэл хийх , хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хүсэл тэмүүлэл итгэл дүүрэн байгаа багш нар маань монголын ирээдүйн удирдагч, түүх соёлыг бүтээгчид, улс төрч, эрдэмтэн, мэргэд, ажилчин залуусыг бэлтгэн гаргах агуу үйлсийн эзэд билээ.Тийм ч учраас үүргээ ухамсарлан Зөв монгол хүүхэд, хүүхэд бүрийг хөгжүүлэх тэргүүн туршлага өвөртлөн явж буй билээ. Багш мэргэжилтэйгээ холбон өөрийн сонссон, бодсон, тунгаасан, ажигласан, бодож явдаг зүйлийнхээ талаар багш бид Хувь хүний зан чанар төлөвшил, хүмүүжилд хэрхэн нөлөөлж буй арга туршлагаа бичлээ. Миний бие 7 жил боловсролын байгууллагад ажиллахдаа 5 жил анги удирдан зохион байгуулах, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаар болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар сурагчдыг хөгжүүлсээр ирлээ. Би “ Хүүхдийн төлөвшил” гэж ярихаар өөрийн эрхгүй хүмүүжлийн доголдолтой, багшийнхаа өмнөөс хэдэрлэн байгаа, хичээлээ хийхгүй үймүүлэн байгаа, анги хамт олон, найз нөхдөө элдэв бусаар дуудан доромжлон, соёлгүй бүдүүлэг үг хэл хэрэглэдэг, эмх цэгцгүй, ёс журамгүй, өөрийн ариун цэвэрт анхаардаггүй, бусдыг хүндэлдэггүй, зөв суудаггүй, үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа сурагчид, шавь нараа хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөх юм. Энэ хувь хүмүүс Монголын ирээдүйг авч явах иргэд гэж бодохоор харамсах сэтгэл төрж байлаа. Энэхүү сурагчдад чадах чинээгээрээ сэтгэлийн дэм өгч, зан аашийг нь өөрчлөн, төлөвшүүлэх нандин бодол тээсээр явна. “ Нэг үг амьдралыг өөрчлөх ид шидтэй” гэсэн байдаг. Эцэг, эхийн хайр халамжийг мэдрээгүй, амьдралдаа сэтгэл дундуур явдаг, баяр баясгалан аз жаргалыг хайж олдоггүй, гутранги үзэлтэй хүүхэд залуус сая саяараа байна. Хувь хүн болон төлөвшөөгүй, суурь соёл, хүмүүжилгүй хүүхэд залуус олноороо байгаа нь нийгэмд харгис хэрцгий балмад үйл хэрэг гарах шалтгаан нь болсоор байна. Эцэг эх багш, сурган хүмүүжүүлэгчид бидний нандин үүрэг юу байх ёстой вэ? Ирээдүйн хөгжлийг авч явах иргэдээ , үр хүүхдээ зүгээр л хог мэт хаяж болно гэж үү. Бид хүмүүжүүлэн, төлөвшүүлэх их үйлсэд хүчин зүтгэх үүргээ ухамсарлан тэдэнд туслья. Ингээд хараад сууна гэхэд дэндүү харамсалтай юм. Эцэг эхийн хайр халамжийг мэдрээгүй өссөн, тэдний суурь хүмүүжил муу байсан, бид өөрчилж чадахгүй, бид өссөн төрсөн орчныг нь өөрчилж чадахгүй, хүмүүжилгүй хүүхэд, засрашгүй хүүхэд гэсэн бодол зарим багш нарт байдаг. Бид өөрсдийгөө бодон зүгээр л энэ муу хүмүүжилгүй хүүхдийг хаяж өөрөөсөө түлхэх эрх байхгүй. Сэтгэлээрээ, урамаараа, хэдхэн үгээрээ тэдний амьдралыг өөрчлье.
  • 2. Бид эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ үүргийг хэрхэн биелүүлж байгаа билээ гэдгээ дахиад нэг бодоод үзээрэй. Нэг сурагч нулимас туслуулан хэлсэн байдаг. “Багшийн хэлсэн нэгхэн өгүүлбэр миний амьдралыг эерэгээрээ өөрчилсөн, Баярлалаа гэдэг үгийг ч хэлэхэд багадна.” . Эцэг эх нь түүнийг анхаардаггүй, архидан ирж зодолддог, түүний амьдралд сурна, амьдрана гэж хөмөрсөн тогоо шиг л байсан. Найз нөхөдтэйгээ нийлэн архи уун, тамхи татан явах нь түүнийг жаахан ч гэсэн сэтгэлийн зовлонгоос нь салгах шиг.Тэр сургуулиасаа гарч улмаар хялбархан аргаар мөнгө олох гэсэн бодол өвөртлөн алхах тэр үед ангийн багштайгаа таарсан юм. Одоо тэр 10 жилээ амжилттай төгсөөд, их сургуульд орон суралцаж байгаа. Тэгэхээр ангийн багшийн үүрэг болон багш нарын үүрэг ямар их эерэг нөлөө үзүүлдэг нь туршлагаас харагдаж байна. Энэ жишээнээс харахад бид хүний зан, төлөвшил, хүмүүжил, суурь соёлд бага ч гэсэн нөлөөлж чадна гэсэн санаа юм. Хувь хүний төлөвшил нь эхийн хэвлий, өсөж төрсөн орчин нөхцөл, эцэг эхийн хайр халамж, багшийн ёс зүйн харьцаа, хүмүүс хооорондын эерэг харилцаа, нийгмийн ёс суртахуун зэрэг маш олон зүйлээс шалтгаалдаг гэдэг нь харагдаж байна. Хүмүүжил сайн бол орчиндоо болон өөртөө нөлөөлөх нөлөөлөл нь эерэг байдаг. Төлөвшил сайтай, хүмүүжил сайтай айлын хүүхэд амжилттай сурч, их орондоо ихийг бүтээн амжилт оргил өөд үргэлж тэмүүлж байдаг. Өөрийн хүмүүжлээрээ, төлөвшлөөрөө бусдыг манлайлан удирдан эх орноо хөгжүүлсээр байна. Төлөвшил сайтай хүүхдийн ар гэрийг судлахаар боловсролтой, сэхээтэн айлын хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байдаг нь өссөн төрсөн орчин, эцэг эхийн хайр халамж, анхаарал нь шууд хүний төлөвшилд нөлөөлж байдаг нь харагдаж байна. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг шүү дээ. Өөрийн багш хүний онцлог ч юмуу жаахан зүйл дээр зүрх омогшоод ирээдүйн их орноо авч явах хүүхэд багачуудыг харахаар миний тусламж хэрэг болох л юм бол нэг ч хүний хүмүүжлийг, төлөвшлийг өөрчлөх юмсан гэж бодогдох юм. Энэхүү туршлагаа багш мэргэжилтэйгээ холбон сурагчдын хүмүүжил, төлөвшилд багш хүний гүйцэтгэх үүрэг их гэдгийг ойлгуулахыг зорилоо. Багш бид сургахын зэрэгцээ хүмүүжүүлэх үүрэгтэй гэдгийг үргэлж санаж, гэрэлт ирээдүйн төлөө, сурагчид, шавь нартаа үлгэр дуурайлалтай хандаж, нэг ч хүний амьдралыг гэрэл гэгээтэй болгож, урмын үгээр сэтгэлийг нь баясгаж яваарай гэж хэлмээр байна. Анхаарал тавьсанд баярлалаа Хүндэтгэсэн Б.Оюунгэрэл