ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Бодис болон энергийн
солилцоо
2015:03:31
Анаболизм
 Эсэд орсон энгийн бага молекулт нэгдлүүд нийлэгжиж энерги шингээж нийлмэл өндөр
молекултай нэгдлийг үүсгэнэ. Үүнийг анаболизм буюу нийлэгжих өмнө ангиудад үзэж
байсан ассимиляциар сайн мэднэ. Тухайлбал:
 Амин хүчил + Амин хүчил = Уураг ( Энэ үед энерги ялгарах уу? Шингээгдэх үү? Яагаад? )
 Глюкоз + Глюкоз = Нүүрс ус ( Гликоген, Цардуул, Целлюлоз )
 Нуклеотид + Нуклеотид = Нуклейн хүчил ( ДНХ, РНХ )
 Өөхний дээд хүчил + Глицерин = Липид гэх мэтээр байнга нийлэгжиж байдаг.
Катаболизм
 Амьд биеийн эс дотор нийлмэл бодис нийлэгжих үйл явцын хажуугаар бас задрах
үзэгдэл буюу катаболизм бидний мэдхээр диссимиляцийн процесс явагдана. Өөрөөр
хэлбэл үүсэж нөөцлөгдсөн өндөр молекулт нэгдлүүд нь хэрэгцээтэй үед задарч тухайн
биеийг шим бодис болон энергээр хангана гэсэн үг юм.
 Уураг = Амин хүчил + Амин хүчил ( Энэ үед энерги ялгарах уу? Шингээгдэх үү? Яагаад? )
 Нүүрс ус ( Юу, юу багтдаг билээ?) = Глюкоз + Глюкоз
Нуклейн хүчил ( Юу, юу багтдаг билээ?) = Нуклеотид + Нуклеотид
 Липид = Өөхний дээд хүчил + Глицерин
 Эс отор тасралттгүй явагддаг анаболизм, катаболизмын процессийг нийтэд нь
метаболизм буюу бодисын солилцоо гэдэг.
Нүүрс усны задрал 3 үе шаттай
 Бэлтгэл үе
 Хүчилтөрөгчгүй орчны исэлдэлт (Анаэорб гликолиз)
 Хүчилтөрөгчтэй орчны исэлдэлт ( Аэроб гликолиз)
1. Бэлтгэл үед эсийн доторх цардуул гликоген зэрэг нийлмэл өндөр молекулт нэгдлүүд
задарч энгийн бага молекулт нэгдэл глюкозыг үүсгэнэ.
 Дараах асуултанд хариулцгаая 
Нүүрс усны задрал хаана явагдах вэ?
Нүүрс ус ямар учраас задрах шаардлагатай болсон бэ?
Задрахгүй байж болох уу? Яагаад ?
Глюкозын задралын 4 шат
1. Гликолиз
2. Ацетил Коэнзим-А үүсэх
3. Кребсийн мөчлөг
4. Электрон дамжуулах хэлхээ
 Гликолиз гэдэг нь глюкоз цитоплазмд шат дараалласан 10 урвалд орж задран 2 молекул
пируват ( усан үзмийн хүчил) болж задарна. Энэ үед электрон хүлээн авагч нь НАД байдаг.
Энэ үед глюкоз устөрөгчийн 4 атомоо алдаж байгаа юм. Устөрөгчийн электроныг 2НАД
катион хүлээн авч мөн 2НАД.Н үүснэ.
 C6H12O6 = 2C3H4O3 + 4H+ 2АТФ C3H4O3 - пируват
Хүчилтөрөгчгүй орчны исэлдэлт
 Эсийн дотор хүчилтөрөгчгүй юмуу дутагдалтай бол глюкозоос үүссэн 2 молекул пируват
цаашдаа 2НАД.Н-ийн оролцоотой ангижирч лактат ( сүүний хүчил) үүсгэнэ. Үүнд:
2C3H4O3 + 2НАД.Н+ 2Н+= 2 C3H6O3 + 2НАД+
 Ингэж анаэроб гликолиз төгсөх бөгөөд глюкоз бүрэн бус исэлдэхэд зөвхөн 2 молекул
АТФ үүсдэг.
Хүчилтөрөгчтэй орчны исэлдэлт
 Хүчилтөрөгч хангалттай бол 2 молекул пируват цитоплазмаас митохондрийн матриксд
ирж исэлдэхэд 1 молекул НАД+ ангижирч НАД.Н үүсэх бөгөөд нэг атом нүүрстөрөгч исэлдэж
нүүрсхүчлийн хий (CO2) үүснэ.
 Үүний үр дүнд пируватаас 2 нүүрстөрөгч бүхий идэвхижсэн цууны хүчил үүснэ. Үүнийг
Ацетил Коэнзим А гэдэг. Ацетил Ко-А нь кребсийн мөчлөгийн гинжин урвалд орж аажмаар
бүрэн исэлдэж дуусдаг.
Ацетил Ко-А = C2H14O2
Кребсийн мөчлөг
 Пируватын исэлдэх олон шатны урвалыг Английн эрдэмтэн Г.Кребс 1937 онд нээсэн.
Кребсийн эргэлт митохондрийн матрикс дотор явагддаг найман шат дараалласан урвал
бөгөөд урвалын эцэст анхны бүтээгдэхүүн дахин үүсдэг тул мөчлөг гэж нэрлэнэ.
 Кребсийн мөчлөгийн үед 2 молекул нүүрсхүчлийн хий (CO2) ялгарч НАД+ ангижирах
явцад 3 молекул НАД.Н, 1 молекул ФАД.Н электроноо цааш дамжуулж хэлхээнд орлцоно.
Эндээс ялгаран гарсан эрчим хүчээ АТФ-ийн молекул нийлэгжихэд зарцуулдаг байна.
 НАД, ФАД глюкозын задралын явцад үүссэн устөрөгчийн электрон зөөгч
 НАД- накотинамидадениндинуклеотид НАД= 3АТФ
 ФАД- флавинадениндинуклеотид ФАД= 2АТФ
Электрон дамжуулах гинжин хэлхээ
 Анаэроб ба аэроб исэлдэлтийн явцад үүссэн НАД, ФАД нь
устөрөгчийн электроныг зөөж митохондрийн крист дээр явагдах
электрон дамжуулах гинжин урвалын ферментүүдэд өгнө.
 Исэлдэн ангижирах процессоороо өөр 4 комплекс фермент нь
АТФ-ийн нийлэгжилтыг хурдасгадаг фермент юм.
 4 комплекс ферментийн потенциалын зөрүүнээс болж ихээхэн
сул энерги үүсэх бөгөөд тэдгээр нь дараах урвалд зарцуулагддаг.
АДФ + H3PO4= АТФ + H2O
 Энэ АДФ-ээс АТФ үүсч фосфоржих үзэгдэл нь исэлдэлт болон
хүчилтөрөгчтэй холбоотой учир “Исэлдэн фосфоржих урвал” гэж
нэрлэдэг.
 Дээрхи дамжлагын урвалаас ирсэн устөрөгчийн 2 электрон
хүчилтөрөгчтэй нэгдэж ус үүсгэнэ.
2H+ + 0,5 O2 = H2O
Дүгнэлт
o 1 молекул молекул глюкозын хүчилтөрөгчтэй болон хүчилтөрөгчгүй орчны задралын
нийлбэрийг авч үзье:
C6H12O6 + 6O2 + 38АДФ + 38H3PO4 = 38АТФ + 6CO2 + 44H2O
o Ингэж глюкозын бүрэн задралын үед үүсэх:
- CO2 кребсийн мөчлөгөөр
- H2O нь электрон дамжуулах хэлхээний үр дүнд тус тус үүснэ.
o Эс дотор глюкоз задрах явцад гаднаас амьсгалаар авсан O2-ийг ашигладаг учраас үүнийг
“эсийн амьсгал” гэж нэрлэдэг.
o Глюкозын бүрэн задралын дүнд үүссэн 38 молекул АТФ хаана хаана хэдэн ширхэг
үүссэнийг ярилцаж дэвтэртээ тэмдэглээрэй 

More Related Content

Бодис болон энергийн солилцоо

  • 2. Анаболизм  Эсэд орсон энгийн бага молекулт нэгдлүүд нийлэгжиж энерги шингээж нийлмэл өндөр молекултай нэгдлийг үүсгэнэ. Үүнийг анаболизм буюу нийлэгжих өмнө ангиудад үзэж байсан ассимиляциар сайн мэднэ. Тухайлбал:  Амин хүчил + Амин хүчил = Уураг ( Энэ үед энерги ялгарах уу? Шингээгдэх үү? Яагаад? )  Глюкоз + Глюкоз = Нүүрс ус ( Гликоген, Цардуул, Целлюлоз )  Нуклеотид + Нуклеотид = Нуклейн хүчил ( ДНХ, РНХ )  Өөхний дээд хүчил + Глицерин = Липид гэх мэтээр байнга нийлэгжиж байдаг.
  • 3. Катаболизм  Амьд биеийн эс дотор нийлмэл бодис нийлэгжих үйл явцын хажуугаар бас задрах үзэгдэл буюу катаболизм бидний мэдхээр диссимиляцийн процесс явагдана. Өөрөөр хэлбэл үүсэж нөөцлөгдсөн өндөр молекулт нэгдлүүд нь хэрэгцээтэй үед задарч тухайн биеийг шим бодис болон энергээр хангана гэсэн үг юм.  Уураг = Амин хүчил + Амин хүчил ( Энэ үед энерги ялгарах уу? Шингээгдэх үү? Яагаад? )  Нүүрс ус ( Юу, юу багтдаг билээ?) = Глюкоз + Глюкоз Нуклейн хүчил ( Юу, юу багтдаг билээ?) = Нуклеотид + Нуклеотид  Липид = Өөхний дээд хүчил + Глицерин  Эс отор тасралттгүй явагддаг анаболизм, катаболизмын процессийг нийтэд нь метаболизм буюу бодисын солилцоо гэдэг.
  • 4. Нүүрс усны задрал 3 үе шаттай  Бэлтгэл үе  Хүчилтөрөгчгүй орчны исэлдэлт (Анаэорб гликолиз)  Хүчилтөрөгчтэй орчны исэлдэлт ( Аэроб гликолиз) 1. Бэлтгэл үед эсийн доторх цардуул гликоген зэрэг нийлмэл өндөр молекулт нэгдлүүд задарч энгийн бага молекулт нэгдэл глюкозыг үүсгэнэ.  Дараах асуултанд хариулцгаая  Нүүрс усны задрал хаана явагдах вэ? Нүүрс ус ямар учраас задрах шаардлагатай болсон бэ? Задрахгүй байж болох уу? Яагаад ?
  • 5. Глюкозын задралын 4 шат 1. Гликолиз 2. Ацетил Коэнзим-А үүсэх 3. Кребсийн мөчлөг 4. Электрон дамжуулах хэлхээ  Гликолиз гэдэг нь глюкоз цитоплазмд шат дараалласан 10 урвалд орж задран 2 молекул пируват ( усан үзмийн хүчил) болж задарна. Энэ үед электрон хүлээн авагч нь НАД байдаг. Энэ үед глюкоз устөрөгчийн 4 атомоо алдаж байгаа юм. Устөрөгчийн электроныг 2НАД катион хүлээн авч мөн 2НАД.Н үүснэ.  C6H12O6 = 2C3H4O3 + 4H+ 2АТФ C3H4O3 - пируват
  • 6. Хүчилтөрөгчгүй орчны исэлдэлт  Эсийн дотор хүчилтөрөгчгүй юмуу дутагдалтай бол глюкозоос үүссэн 2 молекул пируват цаашдаа 2НАД.Н-ийн оролцоотой ангижирч лактат ( сүүний хүчил) үүсгэнэ. Үүнд: 2C3H4O3 + 2НАД.Н+ 2Н+= 2 C3H6O3 + 2НАД+  Ингэж анаэроб гликолиз төгсөх бөгөөд глюкоз бүрэн бус исэлдэхэд зөвхөн 2 молекул АТФ үүсдэг.
  • 7. Хүчилтөрөгчтэй орчны исэлдэлт  Хүчилтөрөгч хангалттай бол 2 молекул пируват цитоплазмаас митохондрийн матриксд ирж исэлдэхэд 1 молекул НАД+ ангижирч НАД.Н үүсэх бөгөөд нэг атом нүүрстөрөгч исэлдэж нүүрсхүчлийн хий (CO2) үүснэ.  Үүний үр дүнд пируватаас 2 нүүрстөрөгч бүхий идэвхижсэн цууны хүчил үүснэ. Үүнийг Ацетил Коэнзим А гэдэг. Ацетил Ко-А нь кребсийн мөчлөгийн гинжин урвалд орж аажмаар бүрэн исэлдэж дуусдаг. Ацетил Ко-А = C2H14O2
  • 8. Кребсийн мөчлөг  Пируватын исэлдэх олон шатны урвалыг Английн эрдэмтэн Г.Кребс 1937 онд нээсэн. Кребсийн эргэлт митохондрийн матрикс дотор явагддаг найман шат дараалласан урвал бөгөөд урвалын эцэст анхны бүтээгдэхүүн дахин үүсдэг тул мөчлөг гэж нэрлэнэ.  Кребсийн мөчлөгийн үед 2 молекул нүүрсхүчлийн хий (CO2) ялгарч НАД+ ангижирах явцад 3 молекул НАД.Н, 1 молекул ФАД.Н электроноо цааш дамжуулж хэлхээнд орлцоно. Эндээс ялгаран гарсан эрчим хүчээ АТФ-ийн молекул нийлэгжихэд зарцуулдаг байна.  НАД, ФАД глюкозын задралын явцад үүссэн устөрөгчийн электрон зөөгч  НАД- накотинамидадениндинуклеотид НАД= 3АТФ  ФАД- флавинадениндинуклеотид ФАД= 2АТФ
  • 9. Электрон дамжуулах гинжин хэлхээ  Анаэроб ба аэроб исэлдэлтийн явцад үүссэн НАД, ФАД нь устөрөгчийн электроныг зөөж митохондрийн крист дээр явагдах электрон дамжуулах гинжин урвалын ферментүүдэд өгнө.  Исэлдэн ангижирах процессоороо өөр 4 комплекс фермент нь АТФ-ийн нийлэгжилтыг хурдасгадаг фермент юм.  4 комплекс ферментийн потенциалын зөрүүнээс болж ихээхэн сул энерги үүсэх бөгөөд тэдгээр нь дараах урвалд зарцуулагддаг. АДФ + H3PO4= АТФ + H2O  Энэ АДФ-ээс АТФ үүсч фосфоржих үзэгдэл нь исэлдэлт болон хүчилтөрөгчтэй холбоотой учир “Исэлдэн фосфоржих урвал” гэж нэрлэдэг.  Дээрхи дамжлагын урвалаас ирсэн устөрөгчийн 2 электрон хүчилтөрөгчтэй нэгдэж ус үүсгэнэ. 2H+ + 0,5 O2 = H2O
  • 10. Дүгнэлт o 1 молекул молекул глюкозын хүчилтөрөгчтэй болон хүчилтөрөгчгүй орчны задралын нийлбэрийг авч үзье: C6H12O6 + 6O2 + 38АДФ + 38H3PO4 = 38АТФ + 6CO2 + 44H2O o Ингэж глюкозын бүрэн задралын үед үүсэх: - CO2 кребсийн мөчлөгөөр - H2O нь электрон дамжуулах хэлхээний үр дүнд тус тус үүснэ. o Эс дотор глюкоз задрах явцад гаднаас амьсгалаар авсан O2-ийг ашигладаг учраас үүнийг “эсийн амьсгал” гэж нэрлэдэг. o Глюкозын бүрэн задралын дүнд үүссэн 38 молекул АТФ хаана хаана хэдэн ширхэг үүссэнийг ярилцаж дэвтэртээ тэмдэглээрэй 