эерэг сэтгэлгээ
- 2. Д элхий дээр амжилт -а нд хvрсэн хvмvvс биднээс “сэтгэлгээ”-гээрээ л ялгаатай б айдаг. Х арин өнөөдрийн хичээлээр тэдний амжилтын нууц болсон “ эерэг сэтгэлгээ ”-ний талаар ярилцъя.
- 5. Жишээ нь : Нэг удаа та нэрт илтгэгчийн лекцэнд сууж байлаа. Гэтэл, гэнэт хажуугийн суудал дээр тань нэгэн бvрзийсэн залуу ирээд суув. Тvvнээс бензин сэнгэнэтэл vнэртэж байна. Эргэн тойрны хvмvvс гайхсан янзаар тэр залуу руу харж байна. Яг тэр vед та тэр залуугийн тухай юу гэж бодох вэ?
- 6. Ямар арчаагvй юм бэ Хувцсаа сольж болоогvй юм байх даа Олон нийтийн газар биеэ зөв авч явахад яадаг юм бэ! г.м Сөрөг бодол:
- 7. Эерэг бодол: Сайхан жолооч залуу байна даа Амьдралын идэвхитэй, шинийг эрэлхийлэгч нэгэн байна. Лекцээс хоцрохгvй юм сан гэсэндээ Хувцасаа сольж амжаагvй байх л даа г.м
- 8. Эерэг бодол Сайхан жолооч залуу байна даа Амьдралын идэвхитэй, шинийг эрэлхийлэгч нэгэн байна. Лекцээс хоцрохгvй юм сан гэсэндээ Хувцасаа сольж амжаагvй байх л даа г.м Ямар арчаагvй юм бэ Хувцсаа сольж болоогvй юм байх даа Олон нийтийн газар биеэ зөв авч явахад яадаг юм бэ! г.м Сөрөг бодол
- 10. Эхний хэсэгт бол та сөрөг сэтгэлгээтэй хvн байна. 2-р хэсэгт багтаж байвал та эерэг сэтгэлгээтэй хvн байна гэж хэлж болно.
- 11. Хүний сэтгэлгээ нь эерэг, сөрөг 2 хандлагаар илэрхийлэгддэг. Эерэг сэтгэлгээ нь аливаа зvйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол сөрөг сэтгэлгээ нь байнга болж бvтэхгvй, дутагдалтай талыг хардаг учраас хvнийг урагш бус хойш чангааж байдаг.
- 12. Хүний сэтгэлгээний эерэг, сөрөг хандлага нь тухайн хүний эхийн хэвлийд байхаасаа эхлээд өнөөдрийг хүртлэх хугацаанд гэр бүлийнхэн, найз нөхөд, ангийнхан, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх мэт олон олон орчиноос авсан мэдээллийн эерэг эсвэл сөрөг хандлагаас шууд шалтгаалдаг байна.
- 13. Өнөөгийн нийгэмд монголчуудын ихэнх хувь нь болохгvй, бvтэхгvй зvйлийн талаар ярьж сэтгэл хангалуун бус амьдарч байна. Тэдний оюун ухааныг айдас, эргэлзээ сvйрvvлж, амьдрал нь амжилтгvй vргэлжилсээр… Яагаад ийм байгаа юм вэ?
- 15. Мэдээлэл гэдэг бол оюун ухаан, сэтгэлгээний хоол Сэтгэлгээ эерэг эсвэл сөрөг байх эсэх нь тухайн хvмvvсийн эхийнхээ хэвлийд байхаас эхлээд өнөөг хvртэл авсан мэдээллийн хандлага /эерэг, сөрөг/-аас хамаардаг.
- 16. Дээрх хамаарлыг хүн дээр төдийгүй амьтан дээр хүртэл туршиж үзсэн байна. Ж ишээл бэл: АНУ-н нэгэн мужийн 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийг цуглуулаад 3-н анги болгон хуваажээ. Эхний ангийн сурагчдад багш нар нь хичээлээ заасны дараа байнга сөрөг мэдээлэл өгдөг байжээ. /Эдний анги гэж сахилгагүй юмнууд, нүдэнд хүйтэн, хүмүүжилгүй, замбараагүй г.м/, 2-дах ангид нь хичээлээс өөр нэмэлт мэдээлэл өгсөнгүй, 3-дах ангид нь хичээлээс гадуур байнга эерэг сайхан мэдээлэл өгдөг байжээ. /Эдний ангийнхан ухаалаг, авъяастай, алсын хараатай, манай сургуулийн нүүр царай, ирээдүйн удирдагч нар г.м/
- 18. эхний ангийнхан маш сахилгагүй, дэггүй, муу зүйлд гаршсан хүн болцгоосон бо л, 2-дах ангийнхан жирийн л нэг сэхээтнүүд, 3-дах ангийнхан үнэхээр манлайлагч, удирдагчид болж төлөвшсөн байна.
- 19. Дээрх 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийн 1-дэх хэсгийг мэдээлэл 360‘өөрчилжээ. Харамсалтай нь буруу тийш нь…
- 20. Бидний авч буй м эдээллийн сувгууд ын хэдэн хувь нь сөрөг мэдээлэл өгдөг вэ? гэвэл: 1. Телевиз 80% 2. Радио, FM 30% 3. Сонин 99%, шар хэвлэл 70% 4. Сэтгүүл 20% 5. Найз нөхөд 70% 6.Аав ээж 50% 7. Багш нар 50% 8. Хөрш 90% 9. Цуурхал 99%
- 21. Хэний ч аав, ээж үр хүүхдээ муу яваасай гэж хүсдэггүй! Гэтэл, яаж сөрөг мэдээлэл бидэнд өгдөг юм бэ? гэж та гайхаж магадгүй!
- 22. Үнэхээр сайн яваасай гэсэндээ л хэлдэг боловч хэлж буй арга, ашиглаж буй үг хэллэг нь үр хүүхдээ дээш биш доош чангаасан буруу үйлдэл болдог байна.
- 23. Ж.бэл: - Манай энэ гэж, нэг бүтэлгүй амьтан, сургууль соёлгүй, ажилгүй, арчаагүй юм болно… гэж зарим эцэг эх загнадаг. Бухимдлаас үүссэн энэхүү сөрөг үг хэллэг нь хүүхдийг, за даа би ч бүтэлгүй хүн дээ, надад ч ажил олдохгүй, би угаасаа л азгүй, арчаагүй нэгэн гэсэн өөрийгөө голсон тодорхой зорилгогүй нэгэн болгож хувиргадаг. ( Айлын нэг нь муу хүүхэд байдаг !!!)
- 24. Та худал үгийг мянган удаа давтвал үнэн болдог гэж сонссон байх, яг л үүнтэй адил…
- 25. Дүгнэвэл бид аав ээжээсээ 50% сөрөг мэдээлэл авдаг нь үнэн бөгөөд дунджаар амьдралаас сонсч, мэдэж авч буй мэдээ мэдээллийн 70%-нь сөрөг байх нь. За тэгвэл та нарын бие махбодийг хоол тэжээдэг, оюун ухаан сэтгэлгээг тань мэдээлэ л тэжээдэг.
- 26. Нэгэн асуулт асууя! Та нарын өмнө тавагтай “гуляш” байна. Үүний мах нь муудаад үнэр орчихсон, ногоо нь бас эвгүй үнэртэй болчихсон, будаа нь л шинэ байна. /Гэхдээ мэдээж хэрэг махны сүүмс будаанд шингэсэн байна/ Та энэ хоолыг идэх үү? Мэдээж үгүй шүү дээ. Бид бие организмдаа байнга шинэ, сайхан хоол хүнсийг хэрэглэдэг.
- 27. Тэгвэл 70% сөрөг мэдээлэл бүхий оюуны, сэтгэлгээний хоолыг /70%-нь муудсан хоол гэсэн үг/ та хэдэн жил идсэн бэ? Насаараа л байх. Магадгүй таны бие 70%-нь муудсан хоол хүнсийг иддэг байсан бол та хэр зэрэг удаан амьдрах вэ? Өвчин эмгэгт баригдаад нэг ч их удахгүй байсан байх. Тэгвэл бидний сэтгэлгээ ялзарч, муудах нь аргагүй биз дээ?
- 29. Ж.бэл: Гутлын үйлдвэрийн эзэн нэг менежерээ Африкруу гутал заруулахаар явуулжээ. Менежер Африкт очоод онгоцноос буунгуутаа хөл нүцгэн Африкчуудыг хараад эзэнрүүгээ –Захиралаа, энд ерөөсөө нэг ч хүн гутал өмсдөггүй юм байна /гутал зарагдахгүй нь ойлгомжтой/ гэж хэлээд, ирсэн онгоцондоо суугаад буцжээ.
- 30. Тэгэхээр эзэн нь “Манай энэ ч сөрөг хүн дээ, арай эерэг менежерээ Африк явуулаад үзье гэж бодоод эерэг менежерээ явуулжээ. Гэтэл тэр менежер онгоцноос буунгуутаа, Африкчуудыг хараад эзэнрүүгээ, -Захиралаа энд ерөөсөө нэг ч хүн гуталгүй байна, наанаа байгаа бүх гутлыг нааш нь явуулчих /гуталгүй учраас олон гутал худалдаж болно/ гэсэн байна.
- 31. Тухайн үед Африкчууд гутал өмсөөгүй байж болно гэхдээ халуун элс хайрга, өргөс бутан дээр хөл нүцгэн явж буй хүмүүст гутал хэрэгтэй л байх ёстой. Үүнийг сөрөг сэтгэлгээтэй хүн харж чадаагүйгээрээ ажил нь амжилтгүй буцсан бол харин эерэг сэтгэлгээтэй хүн харж чадсан учир ажил нь амжилттай болжээ.
- 32. Тэгвэл: Амьдрал дээр 100%, ганцхан талтай, туйлын зүйл гэж байдаггүй, бүх зүйл 2 болон түүнээс дээш талтай байдаг. Тэрхүү талуудын аль өнцгөөс харсан эсэхээс хамаарч өөр хариулттай.
- 33. Бид сөрөг сэтгэлгээг цаашид үргэлжлүүлэн тэжээж, аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй, өө сэвийг хараад байх юм бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй!
- 34. Ө нөөдрөөс эхлээд авч буй мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж сөрөг мэдээллээс татгалзаж, эерэг мэдээллээр оюунаа хооллоцгооё!
- 36. Үүний тулд бодол санаа, хүсэл зориг, хэлж ярих бүхэн тань эерэг, сайхан үг хэллэгээр илэрхийлэгдэх ёстой юм
- 38. Тэгвэл энергийн ертөнцөд “Ижил нь ижлээ дууддаг” гэсэн том хууль байдаг. Энэ хуул ий н дагуу та өнөөдөр сөрөг зүйлийг бодож, айдас, эргэлзээгээр дүүрэн байвал тэр айдас эргэлзээ чинь л ирнэ, харин сайн сайхан зүйлийг бодож сэтгэвэл тэр сайхан зүйлүүд тань ирэх болно .
- 39. Т иймээс өөрөөсөө байнга эерэг сэтгэлгээг бий болгож эерэг энерги цацруулж аз жаргалтай амьдралыг бий болгохын төлөө яг одооноос өөртэйгээ тэмцээрэй!