ݺߣ
Submit Search
митоз
•
2 likes
•
8,181 views
davkadaa
Follow
1 of 7
Download now
Downloaded 90 times
More Related Content
митоз
1.
Эсийн цикл 11-р
анги митоз хуваагдал 1. Эсийн цикл 2. Интерфаз 3. Митоз хуваагдал 4. Митоз хуваагдлын бичлэг 5. Митоз хуваагдлын биологийн ач холбогдол Бэлтгэсэн: 97-р Сургуулийн Биологийн багш Э. Даваахүү
2.
Эсийн цикл
Эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлын хооронд болох үе шат, тэдгээрт дараалан өрнөх үйл явцыг эсийн цикл гэнэ.
3.
Интерфаз нь 3
үе шаттай 1. G1 2. S 3. G2 1.G1 Цитоплазм доторх эрхтэнцрүүд нийлэгжиж тоогоо олшруулна. Мөн РНХ бөөмхөнөөс үүснэ. Эс дэх бодисын солилцоо, уургийн нийлэгжил эрчимтэй явагдаж эс томорно. 2.S ДНХ нийлэгжинэ. Хромосом, хроматин нь хос хроматидаас тогтох болно. 3. G2Центроиль, митохондри, хлоропластид хуваагдана. Эс дэх энергийн нөөц нэмэгдэнэ. Эс хуваагдахад бэлэн болно.
4.
Интерфазын үе
5.
Митоз хуваагдал
Митоз нь биеийн эсийн хуваагдал юм. Энэхүү хуваагдал нь дараах 4 үе шаттай. 1. Профаз: Бөөмийн эзэлхүүн ихсэж, бөөм дотор хроматидууд эрчлэгдэн мушгирч богиносно. Центроиль эсийн 2 туйлруу очиж хоорондоо ээрүүлэн утаслагаар холбогдоно. Төгсгөлд нь бөөмийн бүрхүүл уусна. 2. Метафаз: Хроматидуудын эрчлэлт дээд хэмжээндээ хүрч центромер үзэгдэнэ. Хроматидууд эсийн төв хэсэгт жигдрэн жагсаж хроматидын центромер ээрүүлэн утаслагаар холбогдоно. 3. Анафаз: Ээрүүлэн утаслагийн агшилтаар хроматидууд центромерээрээ салж эсийн 2 туйлруу татагдана. Эсийн туйл дээр очсон хроматид хромосом болно. 4. Телофаз: Хромосомуудын эрчлээс суларч уртсан нарийссаар интерфазын байдалд эргэн шилжинэ. Энэ үед хромосом хроматин болно.
6.
Митоз хуваагдлын бичлэг
7.
Митоз хуваагдлын биологи
ач холбогдол 1. Митозын үр дүнд үүссэн төл эсүүдийн хромосомын тоо эх эсийн хромосомын тоотой яг адилхан байдаг. 2. Төл эсүүдийн генетикийн мэдээлэл эх эсийн генетикийн мэдээлэлтэй ижил байна. 3. Митоз хуваагдлаар эсийн тоо олширч бие махбод өснө. 4. Нөхөн төлжилт явагдана. Жишээ нь: Шарх анина. 5. Бэлгийн бус үржлийг нөхцөлдүүлнэ.
Download