ݺߣ
Submit Search
дуртай зохиол
•
Download as ODT, PDF
•
0 likes
•
555 views
O
oyunbileg08
Follow
шүүдэрцэцэг Шүрэн бугуйвч
Read less
Read more
1 of 6
Download now
More Related Content
дуртай зохиол
1.
Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл17) Оруулсанadmin on 20051111 13:06:00 Contributed by admin Худаг дээр ч хүн харагдсангүй. Зулаа нь гараад ирэх ч юм бил үү гээд сигнаалдав. гараад нөгөө төмөр хаалгийг ч нүдэв. хашаанд нь ямар цонх байх биш. Хаалгийг нь нүдэж зогсохдоо хашааны банзны завсраар харав. Ганц гэр модон амбаартай жижиг умгар хашаа байлаа. Удалгуй гэрээс нэг халзан туранхай өвгөн гарч ирээд Хэн бэ? Гэрлийн байцаагч уу гэж ууртай асуулаа. Итгэл хаалганаас холдон банзны нилээн том завсраар шагайн Ахаа энд Алтанзул гэдэг охин байдаг уу гэв Юун Алтанзул манайд тийм хүн байхгүй. муусайн хулгайч нар худлаа юм асуусан болж хашаа өнгөлзөөд гэж загнаад зогсолтгүй боргох нохой руугаа алхах нь тэр. Ахаа., хажуугийн чинь хашаанд тийм хүн байдаг бол уу? Яасан салдаггүй хулгайч бэ, тийм хүн энд байхгүй гээд нөгөө хүн нохойгоо суллан тавив. Нөгөө нохой ч уяанаасаа алдуурангуут Итгэл руу сум шиг гүйн ирээд яах ийхийн зуургүй хашааны доогуур ухсан нүхээр толгой нь цухуйн хөлөөс нь зуугаад авах дөхөв. Манай дурласан залуу ч ум хумгуй зугатан машиндаа орон байж сая нэг амьсгаа авлаа. Өглөө зам явахдаа Жакагийн хэлсэн бүхэн санаанд нь орж яахаа мэдэхээ болив. Ажил дээр нь очихооор гарчихсан, гар утасаа салгачихсан, гэрт нь ирэхээр тийм хүн байдагггүй . Яахаа ч мэдэхээ болиод дэмий л машинаа асаан хөдөллөө. Өнөөх ууртай өвгөн хашааны завсраар хялайн харснаа гэр рүүгээ оров. Нохой нь хашаан доогуурх нүхээрээ шургаад гарчихсан машиныг нь тойрон бургаж байлаа. Хайлаастын гудамжны нунтаг шороо манаран хөдөөгийн замын өлөн тоос дээрээс давхарлан дарлаа. Итгэл хотын төв руу давхиж явахдаа одоо хаачих юу хийхээ мэдэхгүй байлаа. Ямар ч гэсэн гэрээрээ орж хувцсаа сольж усанд орох хэрэгтэйгээ мэдэж байв. Байрныхаа гадаа машинаа тавиад гэртээ ороод шууд халуун шүршүүрт орлоо. Гарч ирээд өрөөндөө орвол дуу нь бяцхан зурвас бичиж орхиж ээ. Ах аа таны гар утсыг цэнэглэсэн. Зулаа гэдэг эгч гар утсаа орхисон гээд мобизонны азын дугаар бичэж ээ. Юу болоод байгааг бүүр мэдэхээ болив. Зулаа яагаад өөрийнх нь өгсөн дугаарыг салгаад 9911тай дугаартай болчихсон байдгийг бүү мэд Утас авч залгалаа. Ашгүй Зулаа мөөн. Утсаар ярьснаас уулзсан нь дээр 50 Цент кафед цагийн дараа гэж Зулаа хэлээд тасалчихлаа. Итгэл гэрийн утасаа тавиад хөшсөн мэт сууж байснаа гар утасаа залгав. Гар утасных нь дэлгэц дээр инээд алдсан Зулаагийн зураг дотрон гарч ирлээ. Тэр утасаа унтраачихаад асаах, дуудлага орж ирэх бүрд Зулаагийн зураг дэлгэц дээр нь тодордог билээ. Татварын байцаагтай уулзсан, бас вэб хуудас хийлгэж байгаа тухай Аянга мессэж бичиж ээ. Дуут шууданд яриагаа үлдээж болох л байсан. Ганц нэгжээр мессэж явуулчихсан нь хямд дусна гэдэг нь Аянгын тооцоотойн шинж. Баагийгийн өвөөгийн оршуулганд явдаг тэр өглөө Аянгын шүд өвдөөд хотод үлдсэн билээ. ямар ч байсан Зулаагийн тухай сураг гаргасан тул Итгэл ээжийнхээ үлдээсэн хоолыг халааж идээд гарлаа. Түүнийг компаныхаа өрөөнд очихож Жака ирчихсэн вэб хуудасныхаа сүүлчийн хувилбарыг дуусгаж байлаа. Удалгүй Аянга орж ирээд Заяатай тусдаа гарах болсноо дуулгав. Жака ч чихэвчний хөгжим сонссон хэмнэлд нь толгой хөлөө хөдөлгөн компьютер шагайн сууснаа чихэвчээ тайлаад тас тас хөхрөн за манай сангийн сайд гэнэт баяжаад байр хөлслөх нь үү? гэхэд Аянга бохь зажлангаа Юун байр хөлслөх. Манай Тэмүүлэн дарханй сургуульд орох болсон тэгэхээр би өрөөндөө ганцаараа байх болоод азны юм байхгүй юу. бодоод байсна чинь Зая бид 2 хамт байвал хамаагүй хэмнэлттэй юм байна та нар хараач гээд тооны машинаа гарган бид 2 уулзах гэж сард Тэнгисд доод тал нь 6н удаа кино үздэг, 2 хүний билет 5000төг, дээрээс нь нэг нэг ундаа 2000аар авч л
2.
таарна. тэгэхгүй бол Заяа уурлаад намайг харамч нарийн гээд загначихдаг юм чинь. ингээд 7000 ыг * нь 6=560000 болж байгаа юм. За тэгээд Берлин бургерт бас 56 удаа орж дунджаар 6000ыг идчихдэг гэхээр 36000 . Би Заяаг хүргэж өгөх гэж өдөрт нэг удаа ирэх очихын 1000аар такси гэхээр сарын 30000. нийтдээ зөвхөн уулзахын тулд сардаа 120000 төг үрчихдэг юм байна. За бэлэг чиколад энэ тэрийг оруулахгүйгээр шүү дээ. Хэрэв бид 2 манай өрөөнд тусдаа гарах юм бол энэ мөнгөө хэмнээд дээрээс нь сар бүр нэг цахилгаан бараа аваад байж болох юм байна. Манай гэр сургуулын хажууд болохоор унаанд мөнгө үрэхгүй, бас та 3аас тусдаа гарсны бэлэг авнаа гээд инээлээ. Та 2 хамт байлаа гээд кино үзэхээ болохгүй шүү дээ. Хамгийн гол нь чи ийм нарийн хүн байж яах гэж найз охинтой болсын бурхан чиний нарийн занг шийтгэх гэж Заяаг илгээсэн байх аа гэж Жака хэллээ. “Баян аав, ядуу аавд” баяжъя гэвэл илүү зардлаа хэмнэ гэсэн байдаг юм. Хэрэглээ чинь орлогоосоо давчихаад байвал хэзээ ч мөнгөтэй болохгүй. Найз охинтой байна гэдэг чинь бас хэмнэлт байхгуй юу. Чи бэлгийн хэрэгцээгээ хангах гэж янз бүрийн хүүхэн найрах гэж надаас 2 дахин их мөнгө үрдэг биз дээ? гэж Аянгыг хэлж дуусаагуй байхад Заяа орж ирсэн тул бушуухан чимээгүй болж найзууд руугаа нүд ирмэв. Итгэл ярианд оролцоогүй бодолд автан сууж байлаа. За манай дарга яагаад ийм дүнсгэр байгаа юм бэ? гэж Аянгийг яриагаа дүйвүүлэхэд Заяа гүйж очин чихийг нь мушгиад чи сая юу юу гээд байсан бэ? би сонссон шүү гэхэд Ёо, ёо. өрхийн тэргүүнд хүрээд задарсан хүүхэн бэ. Яадаг юм, би хүүхэн эргүүлж мөнгө үрдэггүй нь үнэн биз дээ? гэхэд Заяа чихийг нь тавьж Ямар азаар манай Аянга ийм нарийн зантай болж төрөө бэ? Жака шиг үрэлгэн амьтан байсан бол баларлаа. Аянга чинь мөнгөө үрчихнэ гээд хүүхэн эргүүлдэггүй байхгүй юу гэхэд Жака Тэгвэл манай Аянга баяжихаараа гэнэт хүүхэмсэг болчих юм биш биз дээ гэж Заяаг цаашлуулахад Өө яалаа гэж манай энэ чинь баяжих тусмаа улам нарЫн болох хүн байгаа юм. Тэгэхдээ би бол алгыг нь тэнийлгэж дөнгөдөг байхгүй юу хэмээгээд үсийг нь сөргөөн илэх аж. Итгэл хийж байсан ажлаа орхиод Аянгад түрээсийн мөнгөө төлчихоод орлого зарлагын тайлан хийчихээрэй гээд гарч одов. Түүний дүнсийсэн царайг хараад Заяа нөгөө 2 руу асуусан харцаар харахад Аянга толгой сэгсэрч, Жака мөрөө хавчлаа. Түүнийг дөнгөж хаалгаар гарангуут Заяа хүүш ээ, Баагийгийн өвөө нас барсан юм уу? Итгэлийнх юм уу? гэж гайхан асуужээ. Тэр болзсон газраа ирээд машинааасаа гаралгүй Зулааг хаанаас яаж ирэхийг харахаар машиндаа суусаар байлаа. 5 минутын дараа Зулаа шинэхэн цагаан спорт машинаар ирээд яг хажууд нь зогссоноо шилээ хаахдаа Итгэлтэй харц тулгарав. дугаар нь утасныхтайгаа ижил 0909. 2уулаа зэрэг машинаасаа бууж тугжээд өөд өөдөөсөө харан зогсов. Юу болоод байгаа юм бэ? гэж Итгэлийг асуухад бүсгүй нүд рүү нь ширтээд Сайн явсан уу? гэж асуулаа. Сайн. чамд дуулгаж чадалгуй явчихсаад ирсэн чинь гэснээ би Хайлаастад очсон гээд машин руу нь, нүүр рүү нь ээлжлэн хархад Намуун 2уулаа ороод яръя л даа гээд гараас нь хөтлөн алхлаа. Тэр 2 гудамж руу харсан том шилэн цонхны дэргэд сууцгаав. Үйлчлэгч цэс авчирч өгөхөд Намуун түүнийг нь авсан ч үгүй 2 капучино авчих уу гэж Итгэлээс асууснаа үйлчлэгчийг явангуут Хайлаастад очоод тэр хашаанд намайг байдаггүй гэхээр гайхав уу? Би чамд бүх үнэнээ хэлэх гэж бодож байсан чинь чи хөдөө явчисан байсан. Тэгээд яаж ч хэлэхээ мэдэхгуй байсан л даа. бас би.. айсан юм. Чи Алтанзулыг л хайрласан болохоос Намууныг биш.. намайг Намуун гэдэг. би МУЙСд эдийн засагчийн мэргэжилээр сурдаг гээд яриагаа таслан
3.
гартаа зүүсэн шүрэн бугуйвчаараа оролдон Итгэл руу харлаа. тэр харцанд асуусан, намайг ойлгооч гэж хүссэн, бас Итгэлийг хайрласан харц хослон байлаа. За тийм байж. яах гэж энэ бүх... жүжгийг зохиосон юм бэ? гэж Итгэл асуухдаа жүжиг гэдэг үгэн дээр түгдэрсэн нь учиртай. Тийм ээ. энэ бүх хугацаанд тэр жүжгэнд итгэчихсэн явсан цорын ганц хүн нь Итгэл байсан билээ. Үйлчлэгч хав халуун кофе авчирч тавилаа. Намуун кофе ноос балгаад үсээ илснээ Чамайг надад үнэхээр хайртай эсэхийг л мэдэх гэсэн юм. Манай аав бензин импортолдог компанитай. Би ганц охин нь. Тийм болохоор хүмүүс намайг Намуун гэж хардаггуй. Чимид захирлын охин, баян айлын хүүхэд л гэж харьцдаг. Би энэ бүхнээс бүр залхаж гүйцсэн. хүн өөртөө байхгүй юмыг л мөрөөддөг байх л даа. Надаа мөнгө хэзээ ч сонин санагддаггүй. Эзгүй арал дээр мөнгөөр яах юм бээ, Тийм биз дээ? Тэгэд л хэрэв намайг жирийн.. тарчигхан айлын охин байсан бол чи хайрлах болов уу гэдийг мэдэхийг хүссэн юм. чамд бол тэнэг сонсогдож байгаа байх л даа.... Тэгээд би чамайг хайрласан ш дээ.. харин чи? Би чамд хайртай гээд тэр Итгэлийн үсийг илбэн инээмсэглэв. Итгэл ч гарыг нь зөөлөн атгалаа. Ингээд учраа ололцсоны дараа Итгэл ч түүнийг Хайлаастад амьдардаг, асрагч охин гэдэгт эргэлзэж байснаа ярихад Намуун бүрэнхий болсон хойно ганцаараа худгийн хажууд үлдчихээд ийм тэнэг юм сэдсэн Жавхаад, тэр тоглоомыг нь зөшөөрсөн өөрийгөө яаж харааж зүхсээр хартдаг байснаа яриж инээлдэв. Хамгийн хөгжилтэй нь өнөө өглөө Итгэл Намууныг хайж Хайлаастад очоод айлын нохойд хөлөө зуулгах шахсан явдал байлаа. Манай Жакад энэ тухай яриж болохгүй шүү. Насны онигоонд орно гэж Итгэл хайртаасаа гуйлаа. Хөдөө явахийн өмнөх шөнө 2уулаа ижилхэн зүүд зүүдэлцгээснээ ч мэдлээ. Яриандаа халсан 2 кофегоо уучихаад хэдэн аяга коктайль хэмж хоослов. 5 цагт ийшээ орж ирсэн 2 цаг ямар хурдан нисэн өнгөрөхийг анзаарсангүй. Нэг мэдэхэд 7 болж байв. Мань 2 кафенаас хөтлөлцөн гарч ирэв. эмэгтэйчүүд ээ гэж, үлгэрт итгэж амьдардаг хүмүүс юм даа. бүх хүүхнүүд нэг л өдөр цагаан морь унасан хүлэг баатар ирж шидэт цайздаа аваачина гэж мөрөөддөг юм гэнэ лээ. Чи ингээд хуучин улаан жийп тэй ханхүүтэй учирлаа даа гэж Итгэл хэлэв. Намуун хавчаар гарган салхинд арзайгаад байгаа үсээ боогоод Надад бол морьгүй, жийпгүй байсан ч хамаагүй гэхэд Итгэл Эр хүн байж явган байх гэж уу? Тэр ч арай сэрүүднэ ээ. Хадмын гарыг харах гэж үү. Би чамайг Хайлаастын охин байсан ч амьдралынхаа төлөө зүтгэнэ л гэж бодож байсан гээд машиндаа суулаа. тэр 2 төв замаар урд хойноо орон давхилдлаа. Итгэл түүнийг ажил дээрээ дагуулан очих найз нартайгаа танилцуулах гэсэн боловч Намуу “Өчнөөн худлаа жүжиглэчихээд гэнэт шал өөр хун болчихсон очиход эвгүй байна” гээд очсонгүй. Тэгээд ч хагас сайнд эмээ нь тэднийд айлчилж ирээд хариагүй байгаа тул гэр рүүгээ яарч байлаа. Итгэл түүнийг гэрт нь хүргэж өгөв. Зайсан толгойн өвөрт байх амьны сууцны хотхон буюу шинэ баячуудын хороололд Намууных байдаг аж. Ширмэн хашааний гадаа 2уулаа машинаасаа буулаа. Таримал бутны ёроолд хэвтэж байсан тэдний Банхар Итгэлийг хараад чимээгүй гүйж ирээд хайсны завсраар хуцав. Өө яасан мундаг том эд бэ. Хашаанаасаа гараад ирэх юм биш биз? Өнөөдөр чинь нохойд дайруулах даллага авчихсан өдөр байна. За би явлаа гээд сандарсан хүн болж далимдуулан Намууны уруул дээр удаан үнсчихээд тэр машин руугаа зугтав. Ямар зальтай амьтан бэ? Нохойгоор далимдуулдаг байна ш дээ гэж Намуун хэлсэн ч дуунд нь дургүйцсэн өнгө байсангүй. Тэр Итгэлийн машины урд шилээр шагайн Чи манайд ороод явахгүй юм уу?Эмээ л ганцаараа байгаа гэхэд Итгэл шилээ буулган хацрыг нь илээд
4.
Өнөөдөр би танайд ороход бэлэн биш байна гээд байшин руу нь нэг харчихаад давхин одлоо. Тэгснээ эргэн харахад Намуун машиныхаа дэргэд гар даллан зогссоор байх аж. Би гэдэг хүн асрагч охинд дурлачихлаа гэж бодсон чинь том баяны охин дэгээдчихсэн байжээ. Эдний аавынх нь компаны шатахуун түгээгүүрийн сүлжээ хот даяар бий. Манай гэрийн хажууд ч байдаг. Байшин нь гэж ёстой дүнхийсэн тансаг эд байна даа. Дотроо ямар ч тансаг амьдардаг юм билээ гэж тэр бодож явлаа. Ээж нь ийм баян айлын охинтой үерхэхийг бас л таашаахгүй л дээ. Гэхдээ хамгийн гол нь тэр Намуунд хайртай. Намуун ч өөрт ьи хайртай. Үүнээс бусад нь ёстой хэнд хамаатай юм бэ? буцах замдаа тэр ус нь татарсан Туулын урсгалыг гүүрэн дээрээс хэсэг харлаа. Багадаа аавтайгаа Туул гол дээр ирж чулуу харайлган тоглодог байснаа санав. Хайртай бүсгүйтэйгээ учирсан, алдчихлаа гэж айсан, дараа нь тэр нь өөртэй нь бараадхын аргаггүй баян айлын охин байсныг мэдсэн энэ л өдөр тэр аавыгаа энгүй их үгүйлэн санаж буйгаа мэдрэх аж. Аав гэдэг хүн ийм л үед хүүдээ үгүйлэгддэг юм байна. Даанч тэр хүн хаа холийн Варшавт алхалж яваа. Хүүгээ дурсдаг ч уу, үгүй ч юм уу бүү мэд. Усанд хаясан чулуу шиг таг чиг болчихоод удам залгах ганц хүүгээ яаж шүү явааг сонирхдог ч үгүй ни гомдмоор. Харин тэгэхэд Намуун, аав, ээжийнхээ тухай юу ярилаа. Өдөр шөнөгүй мөнгөний төлөө явдаг хүмүүс. Ялангуяа ээж эмэгтэй хүн гэдгээ мартчихсан. Ганц охиндоо дандаа өөрийнхөө бодлыг тулгадаг. Аав бол хамаагүй зөөлөн сэтгэлтэй, бас намайг ойлгодог юм. би аавдаа л илүү хайртай гэж байсан. Түүнийг ажил дээрээ ирэхэд нөгөө 2оос гадна Баагий ч ирчихсэн юмаа хийгээд сууж байв. Аянга дахиад нэг вэб хуудасны захиалга олж иржээ. Заяа хичээлээ давтаж байгаа нэрээр Аянгийг манасаар суугаа харагдана. Итгэл за манайхан чинь 8 өнгөрч байхад бүрэн бүрэлдэхүүнээрээ зарим нь бүүр гэр бүлээрээ сууж байгаа нь ямар сайхан харагдаж байнаа гэсээр орлоо. Хэдхэн цагийн өмнө борооны хар үүл шиг барайсан амьтан гарснаа ийнхүү гэгээн Муза шиг инээсээр орж ирсэн Итгэлийг хараад нөгөө 4 харц солилцов. Тэд Итгэлийн шоглодогоор архигүй хамт олон болох уриатай улс. тэр ирэх замдаа авсан ундаануудаа гарган ширээн дээр тавиад Аянгыг дуудан орлого зарлагийн тооцоотой танилцав. Жака хамгийн түрүүнд Заяөд, дараа нь өөртөө ундаа хийж залгилангаа Манай даргө чинь яагаад гэнэт баян Намсрай шиг өгөөмөр загнаад байнаа гэхэд Итгэл дуугарсан ч үгүй, инээж л суув. Тэгээд Бид 4 энэ сард тооцоолсноосоо хамаагүй ашигтай ажилласан байна. Ялангуяа нягтлантай болсноос хойш орлого, зарлагын бүртгэл нарийн хөтөлдӨг болсон нь ч ийм ашигтай ажиллахад нөлөөлсөн. Анх 5 сарын өмнө байгуулагдахад Баагий, Жака бид 3 сая 500н мянгаар эхэлсэн. Өнгөрсөн сард энэ мөнгөө нөхсөн. Энэ сараас эхлэн ашгаа олж эхэллээ. гэхдээ төмөр хаалга хийлгэх, өрөөгөө засуулах , тавилга авах гээд зардал их гарах юм шиг байна. Навсайсан өрөөнд ирсэн хэн ч дахиад шагайхгуй ш дээ гээд л баахан ажил яриад сарын ашгаа хуваажээ. Шинэ хаалга хийлгэх, өрөөий засвар хийлгэх, компьютерын сэлбэг авах зэрэг зардал зайлшгүй нөхцөлд үлдээх мөнгө, хуримтлал зэргээ авч үлдээд ашгаа хуваахад хүн бүрд хоёр хоёр зуун мянган төгрөг оногдсон ч бүгд баяртай байлаа. Тэгээд ашигтай ажилласан амжилтаа тэмдэглэхээр “Хан брой“ руу 5уулаа хөдлөх замдаа Намууны тухай ярив. Ачлал эмнэлгийн асрагч охин нь явж явж баян айлын охин байсныг сонсоод Жака л ганцаараа гайхсангүй Паласе дээр би тэр охиныг сайн харагүй л дээ гэж Заяаг хэлэхэд Аянга Аргаггүй ш дээ. Намайг хардаад үхэх гэж байсан биз дээ хэмээн цаашлуулах аж. Би өнөө өглөө чамд хэлээгүй юу. Экспэдишин хөлөглөчихсөн явж байсаан гэж. Азтай хүн гэж шал өөр юм даа. Ингээд баян айлын хүргэн болчих гэж. Эсвэл чи анхнаасаа мэдэж байсан байх
5.
аа? хэмээн Жака санаа алдлаа. Надад бол тийм баян айлийн охинтой суухад харин ч дэмий. сүрдмээр ч юм шиг гэж Баагий хамгийн сүүлд дуугарав. Найзууд “Хан брой” д очоод л энэ сэдвээр ярьсаар сүүлдээ Итгэл залхаж гүйцлээ. тарахынхаа өмнө Аянгыг тусдаа гарсныг тохиолдуулан өгөх бэлэгний мөнгийг Баагийд хураалгаад гэр гэр рүүгээ одоцгоожээ. Итгэл санаанд оромгүй адал явдлаар дүүрэн өнгөрсөн энэ өдөр шалчийтлаа ядарснаа хариж явахдаа л мэдрэв. Шөнийн Улаанбаатарын замаар ийнхүү давхих үнэхээр урамтай. Замаар батгаж ядан багшралдах машин, тархины эд эсийг хэдэн саяаар нь үхүүлэх замбараагүй хөл хөдөлгөөн тасарч хааяа нэг сүрхийн өнгөрөх ганц нэг таксинаас өөр торох саад үл узэгдэнэ. Нойрсож буй их хотын дээгүүр нүүгэлтэн байдаг өтгөн утаа шингэрэн тэнгэрт түгсэн одод тодхон гялалзана. Итгэл FM сонсох гэтэл таалагдах юм алгаа. Тэгэхээр нь Намуунтай танилцсан нандин дурсамж болох оноох сүрдэм нүргэлсэн Дү Хастаа тавиад инээмсэглэн давхисаар гараашнЫхаа дэргэд ирэв. Түүнийг машинаа тавичихаад дуу аялан гэртээ орвол ээж нь унтаагүй хүлээж байлаа. Ээж унтахгүй яагаав гээд бохь зажилсаар гутлаа тайлахад нь ээж нь босч гал тогооны өрөөнийхөө хаалгыг налан гараа элгэндээ тэврэн зогсов. Ингээд элгээ тэвэрчихээр ноцтой юм ярьдагийг нь мэдэх Итгэл ядарснаараа түрий барин бушуухан орондоо орохоор яаран Би унтлаа. Юм идэхгүй ээ. Нойр хүрээд яг үхэх ни хэмээн өрөө рүүгээ бултав. Хүүгээ ингээд орой ирэхэд голдуу л орондоо орчихсон байдаг, унтаагуй байлаа ч орыг нь засч өгөөд, толгойг нь илэн амар даа миний хүү гэхчилэн эрхлүүлчихээд нойрыг нь сэргээчихээс айн өлмий дээрээ гишгэлэн гараад хаалгыг нь аяархан хаачихдаг ээж нь энэ удаа ноцтой царайлан өрөө рүү нь дагаад ороод ирэв. Тэгснээ орныхоо бүтээлгийг хам хум хуулан хөнжилдөө шургахаас өөр бодолгүй нойрмоглосон хүүгийнхээ орон дээр суугаад Миний хүү юун охинтой үерхээд байгаагаа ээждээ хэлэхгүй юм уу? гэж улаан цайм тулган асуулаа. Ээж, юу яриад байгаа юм бэ, надад тийм охин байхгүй гэж мань хүн бухаад, нүдэн дээрээ гараа тавин орны дэргэдэх шөнийн гэрлээ унтраахаар гараа явуулав. Хүүгийнхээ амьдралд оролцоод байдаггүй ээж нь өнөөдөр юу болсон юм гэмээр хэрэгт дурлаад байгааг гайхах сөхөө ч түүнд байсангүй. Ээж нь чамайг асрагч охин руу гүйгээд байгааг мэдсэн шүү Та хүн мөрддөг бол оо юу? Мини хуу ухаантай сан. Өөртөө тохирох аятайхан охин... Эмнэлгийн асрагч байхаараа надтай тохирдоггүй юм уу? Ямар өөдтэй айл хүүхдээ сургууль соёлд ч оруулахгүй асрагч хийлгэж байдаг юм. Гэр нь Хайлаастад байдаг юм гэх чинь билээ. Би чамайг хангалттай дураар нь тавьсан одоо бол үгүй шүү. Итгэлийн инээд нь хүрч байсан ч нойроо сэргээхээс айсандаа ээжийгээ цаашлуулсаар байгаад өрөөнөөсөө гаргачихав. Би 20 гарчихсан хүн. Миний амьдралд битгий оролцоод бай. Би тэр асрагч охинтой чинь удахгуй сууна за юу. Одоо би унтаж болох уу ээж ээ? хүүгээ ингэж хэлэхэд ээж нь ганц ч үг дуугаралгүй шогширсоор гарав. тэр орондоо ороод унтах гэтэл нойр нь хаашаа ч юм хулжин одсон байлаа. Жижиг хүүхдийн зовлон жижиг, том хүүхдийн зовлон том байдаг гэдэг юутай үнэн үг билээ. Өнчин дэрэн дээр өнгөрүүлж буй ганц бие эмэгтэйн бүүдгэр амьдралынх нь гэрэл гэгээ болсон
6.
хүүгийнх нь байж байгаа царай энэ. Ямар ч байсан гар хумхин сууж болохгүй. Хуугээ яаж тэр охиноос нь холдуулах бэ гэж тэр түмэн арга сэдсээр үүр цайлгажээ. Үүр цайхийн алдад жаахан дугхийгээд сэрэхэд нь 7 өнгөрчихсөн байв. Сандран босч 2 хүүхдээ дуудан босгов. Хэд хоног хэнээр ч дуудуулахгуй эртлэн босоод л төрөл арилжсан мэт байсан Итгэл өнөө өглөө бахи байдгаараа хэд хэд дуудуулан байж босоод шүүгээгээ онгичин баахан цамц гарган голж шилэн хуримын бэр мэт аашилж байснаа цайгаа ч уулгүй гарч одсон тул ээж нь өчигдөр шөнийн сэдвээр дахин үг ч солиж чадсангүй. Итгэл ч тэр ярианаас илт зугатан гарч одсон нь ойлгомжтой байлаа.
Download