ардак зөвлөмж
- 1. Багшийн нэр Р.Ардах
Төрсөн он сар өдөр 1979.01.08
Төгссөн сургууль МУИС-МХСС
Мэргэжил Монгол хэл-Уран зохиолын багш судлаач
Ажиллсан жил 10 жил
Зэрэг зэрэггүй
Монгол бичгийн хичээлээр чадвараа ахиулахад юуг анхаарах вэ
/багшийн зөвлөмж/
1.Монгол бичиг бол босоо бичиг.Иймд бичлэгийн нуруу үсгийн тиг зурлага зөв тэгш байх ёстой.
2.Монгол бичгээр маш сайхан хичээнгүй,алдаагүй бичих нь чухал.Сайхан бичихийн тулд үсгийг
нэгэн жигд ,үсгийн зурлагыг зөв бичинэ.Гараа дасган уйгагүй хичээл чармайлт гаргах хэрэгтэй.
3.Хүүхдүүд хуулан бичихдээ зарим үсгийг дармалаар нь хуулаад байдаг.Цаашид энэ алдаагаа
засахын тулд үсгээ сайтар нүдэлсэн,үсгийн эхэн,дунд,адагт орох хэлбэрийг дармал бичмэлээс нь
ялгаж сурсан байх хэрэгтэй.
4.Дүрс ялган бичих үгсийг нүдлэн тогтоох шаардлагатай.Учир нь ОЦМХний ижил төсөөтэй
дуудагддаг,утга өөр үгс монгол бичигт дүрс ялган бичигддэг.
5.Урт эгшгийг,урт эгшигтэй үгсийг дөв бичиж сурахын тулд/га,яа/ийн аймгийг сайтар судлах
хэрэгтэй.Монгол бичит урт эгшгийг тэмдэглэхдээ /а,э,о,у,ү,и/г давхардуулан бичих маш цөөн
тохиолдол л байдаг.Энэ тохиолдлуудыг ч бас сайтар нүдлэх нь чухал.
6.Хос эгшигтэй үгсийг монгол бичигт давхар шилбэ буюу үгийн дунд орсон /и/г давхардуулан
бичих хэлбэрээр тэмдэглэдэг.