ݺߣ
Submit Search
дээд боловсролын тухай хуулиас
•
Download as DOCX, PDF
•
0 likes
•
475 views
M
mecss
Follow
2002 05 03
Read less
Read more
1 of 3
Download now
Download to read offline
More Related Content
дээд боловсролын тухай хуулиас
1.
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
ХУУЛИАС 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хот 3 дугаар зүйл. Дээд боловсролын агуулга 3.1.Дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх м эдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соѐл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. 3.2.Дээд боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсэг тус бүрийн агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ: 3.2.2.мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол- арга зүйн мэдлэг эзэмшүүлэх; 3.З.Дээд боловсролын зэрэгнь багц цагаар хэмжигдэхдипломын,бакалаврын,магистрын,докторыншатлалтай байна. 4 дүгээр зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага 4.2.Их сургууль нь шинжлэх ухааны хэд хэдэн чиглэлээр суурь ба хавсарга судалгаа явуулдаг, бакалавр, магистр, докторын сургалт эрхэлдэг, үйлдвэр, үйлчилгээний бааз лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт- үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын байгууллага байна. 4.3.Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж дипломын болон бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага мөн. Дээд сургууль нь магистрын сургалт эрхэлж болно. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ 5 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц 5.2.Их сургууль харьяалалдаа дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэн, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуультай байж болно. 5.3.Дээд сургууль харьяалалдаа коллеж, сургалт-эрдэм шинжилгээний болон мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төв, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуультай байж болно. 5.6.Дээд боловсролын сургалтын байгууллага нь хамтарсан болон дагнасан сургалт-эрдэм шинжилгээний зориулалт бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний түшиц байгууллага, лаборатори, эмнэлэг, дадлагын бааз, туслах аж ахуйтай байж болно. 5.7.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагын хамтарсан шийдвэрээр тодорхой аж ахуйн нэгж,байгууллагыг сургалт-эрдэм шинжилгээ,дадлагын бааз болгож болно. 8 дугаар зүйл. Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтын зохион байгуулалт 8.6.Магистр, докторын сургалтын судалгаа, туршилтын ажлын зарим хэсгийг эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрийн газрын лаборатори, баазыг түшиглэн тухайн байгууллагын эрдэмтдийн удирдлагын дор явуулж болно. 8.7.Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 9О багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийгоролцуулан бакалаврын сургалт 12О-оос,магистрын сургалт 15О-аас, докторын сургалт 21О багц цагаас тус тус доошгүй байна. 8.8.Магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтэд хяналт тавина. 10 дугаар зүйл. Дээд боловсролын удирдлага
2.
10.1.Дээд боловсролын удирдлагыг
боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. 10.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дээд боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 10.2.1.дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааг төрийн бодлогын хүрээнд уялдуулан зохицуулж дэмжих, тэднийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах; 10.2.2.төрийн захиргааны бусад төв байгууллагатай тухайн салбарт мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хамтран ажиллах. 11 дүгээр зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлага 11.4.Сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах зорилгоор их сургууль, дээд сургуульд эрдмийн зөвлөл,коллежид сургалт- арга зүйн зөвлөл ажиллана.Эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөлийн дарга нь тухайн сургуулийн захирал байна. 12 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх, үүрэг 12.1.Дээд боловсролын сургалтын байгууллага дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ: 12.1.1.дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх; 12.1.2. сургалтын агуулга, арга, хэлбэр, судалгаа, туршилтын ажлын зорилт, чиглэл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож хэрэгжүүлэх; 12.1.3. эрдэм шинжилгээ, судалгааны төсөлд оролцох; 12.1.7.багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний болон төгсөгчийн мэргэшлийг дээшлүүлэх; 12.1.9.бүс нутгийн болон олон улсын чанартай уулзалт, хурал, семинар зохион байгуулах; 12.1.11.гадаадын болон дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллага, бусад этгээдтэй өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ, хэлэлцээр хийх; 14 дүгээр зүйл. Багшийн эрх, үүрэг 14.2.Багш Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй: 14.2.1.эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах; 16 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг 16.1.Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.1-д зааснаас гадна дараахь эрхтэй: 16.1.З.эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох; 16.1.4.бүтээлээ хэвлүүлэхээр дэвшүүлэх; 16.1.6.магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах; 16.1.7.докторант нь хичээл заах, оюутан, магистрантын эрдэм шинжилгээний ажил удирдах. 18 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт 18.1.Төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, коллежийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ: 18.1.1.улсын төсвийн хөрөнгө; 18.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт;
Download