ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Ирэх намар хүүхэд нь сургуульд элсэн суралцах гэж буй эцэг эхчүүдийн толгойд “Үсэг нүдлүүлдэг юм билүү”, “Юу ч болсон бэлтгэлд явуулъя байз” гэх мэт бодол эргэлдэж байгаа болов уу. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд бяцхан багачууд маань эрдэм ном сурах хүслээр дүүрэн сургуульд ирж, анхны багштайгаа учирч А үсгийн ацаг таньж эхэлдэг билээ. Судалгаанаас үзэхэд нэгдүгээр ангид уншиж, бичдэг, бүүр аравын дотор бодож сурсан хүүхэд ч мэр сэр (гол төлөв 2-4 хүүхэд) орж ирдэг байна. Зарим эцэг эх хүүхдээ хэнээс ч дутахгүй хүн байлгах, хурдан том хүн болгох, хүүхдийнхээ юу сурч, хийж чаддагийг харах, бас сургуульд ороод онц сураасай гэсэн хүсэл эрмэлзэлдээ автан эрт уншуулж, бичүүлж сургадаг байна. Хүүхэд 3-5 насандаа уншиж сурах чадвартай байдаг. Гэвч уншуулж, бичүүлэх нь зөв үү гэдэг асуултыг энэ сэдэвт хөндөж байна.Манай эцэг эхчүүд бусдаас түрүүлээд уншаад, бичээд сурчихвал хүүхэд нь сургуульд ороод хоцрогдолгүй сурах байх гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг ажээ. Тэд уншиж сурсан хүүхдээрээ бахархаж сургуульд ороод сайн сурна гэж итгэлт дүүрэн байдаг. Гэтэл түрүүлж уншиж, бичиж сурсан хүүхдэд сургуульд орсны дараа олон асуудал, бэрхшээл үүсдэг ажээ. Хүүхдийг цагаан толгойд тайлах, уншуулж, бичүүлж, бодуулж сургах ажил нь сурган хүмүүжүүлэх ухааны үндэстэй, тусгай арга технологийн дагуу явагддаг сурагч болон мэргэжлийн багшийн хамтын үйл юм. Уншиж, бичиж сураад сургуульд орж буй хүүхдүүдэд үүсэх зарим бэрхшээл, зөрчлийн талаар бага ангийн туршлагатай мэргэжилтэн, багш нар дараах дүгнэлт, саналтай байдаг ажээ. Уншмаар байна
Нэг нас өнгөрч буй бяцхан Тэмүүлэн галын өрөөний шалан дээр суугаад ном эргүүлж байлаа. Тэрээр гэнэт сэтгэл нь догдлон нэг зургийг заан “мажин”, “мажин” гэж ээждээ хандан чангаар хэлэв. Эргэлзэхийн аргагүй үнэхээр машин байх боловч барьж авч болохгүй байлаа. Ингэж Тэмүүлэн сая гайхалтай том нээлт хийлээ, тэр „уншиж“ эхэлж байна. Тэр тархиндаа хадгалагдсан машиныг номон дотроос олж, таньж чаджээ. Тэрээр энэ чадвараа хэзээ ч гээхгүй, харин улам лавшруулж хожим үсэг холбон уншиж, бүхэл бүтэн хорвоо ертөнцийг төсөөлдөг болно. Номын зураг нь хүүхдийн сониуч занг өдөөж байдаг тул сурах арга барилын хамгийн чухал хэрэглүүр, суралцах үйлийн суурь тавигч. Унших чадварыг сайн эзэмшвэл хүүхдийн суралцахуй цаашдаа улам хялбар болж ирнэ. Бас сайн уншдаг бол “ертөнцийг харах цонх” болох номонд өөрийн эрхгүй татагдана. Энэ бүхэн номын зургийг үзэж, хуудсуудыг нь эргүүлэхээс эхэлдэг байна. Балчир насныхны ном ямар байх вэ?  Бага насны хүүхдэд зориулсан ном бас тэдэн шиг жижигхэн байх нь элбэг. Энэ нь бяцхан уншигчид маань өөрсдөө хуудсыг нь эргүүлэхэд тохирсон байхтай холбоотой. Балчир насныхны ном ихэвчлэн зузаан бат бөх хуудастай, хуудсууд нь амархан урагдаж алга болохооргүй материалаар хийгдсэн байдаг. Хамгийн бяцхан уншигчид маань номыг амталж, үнэрлэх, номоороо барилга барих, эсвэл усанд орохдоо хамт авч орох, тоглоомын талбай руу хувинтайгаа хамт барьж явах, зөрүүд зан нь хөдөлвөл булан руу чулуудах нь ч бий. Иймээс таны балчир хүүхдэдээ сонгох ном бол юуны өмнө бат бөх материалаар хийгдсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Түүнчлэн тэдний мэддэг зүйлсийн зурагтай, үйл явдал нь тэдэнд ойлгомжтой, энгийн цөөн үг, хэллэгээр бичигдсэн байх ёстой. Ийм номыг үзсэнээр тэд ном унших бол зугаатай, сонирхолтой гэдгийг мэдэрнэ.  Зураг унших
   1. Уншиж сурах 2. Туршиж сурах 3. Сонсож сурах 4. Ажиглаж, харицуулан сурах 5. Санамсаргүй байдлаас буюу амьдрал практикаас сурах 6. Бичиж сурах  гэх мэт  Сурахад

More Related Content

даваадулам зайн сургалт

  • 1. Ирэх намар хүүхэд нь сургуульд элсэн суралцах гэж буй эцэг эхчүүдийн толгойд “Үсэг нүдлүүлдэг юм билүү”, “Юу ч болсон бэлтгэлд явуулъя байз” гэх мэт бодол эргэлдэж байгаа болов уу. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд бяцхан багачууд маань эрдэм ном сурах хүслээр дүүрэн сургуульд ирж, анхны багштайгаа учирч А үсгийн ацаг таньж эхэлдэг билээ. Судалгаанаас үзэхэд нэгдүгээр ангид уншиж, бичдэг, бүүр аравын дотор бодож сурсан хүүхэд ч мэр сэр (гол төлөв 2-4 хүүхэд) орж ирдэг байна. Зарим эцэг эх хүүхдээ хэнээс ч дутахгүй хүн байлгах, хурдан том хүн болгох, хүүхдийнхээ юу сурч, хийж чаддагийг харах, бас сургуульд ороод онц сураасай гэсэн хүсэл эрмэлзэлдээ автан эрт уншуулж, бичүүлж сургадаг байна. Хүүхэд 3-5 насандаа уншиж сурах чадвартай байдаг. Гэвч уншуулж, бичүүлэх нь зөв үү гэдэг асуултыг энэ сэдэвт хөндөж байна.Манай эцэг эхчүүд бусдаас түрүүлээд уншаад, бичээд сурчихвал хүүхэд нь сургуульд ороод хоцрогдолгүй сурах байх гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг ажээ. Тэд уншиж сурсан хүүхдээрээ бахархаж сургуульд ороод сайн сурна гэж итгэлт дүүрэн байдаг. Гэтэл түрүүлж уншиж, бичиж сурсан хүүхдэд сургуульд орсны дараа олон асуудал, бэрхшээл үүсдэг ажээ. Хүүхдийг цагаан толгойд тайлах, уншуулж, бичүүлж, бодуулж сургах ажил нь сурган хүмүүжүүлэх ухааны үндэстэй, тусгай арга технологийн дагуу явагддаг сурагч болон мэргэжлийн багшийн хамтын үйл юм. Уншиж, бичиж сураад сургуульд орж буй хүүхдүүдэд үүсэх зарим бэрхшээл, зөрчлийн талаар бага ангийн туршлагатай мэргэжилтэн, багш нар дараах дүгнэлт, саналтай байдаг ажээ. Уншмаар байна
  • 2. Нэг нас өнгөрч буй бяцхан Тэмүүлэн галын өрөөний шалан дээр суугаад ном эргүүлж байлаа. Тэрээр гэнэт сэтгэл нь догдлон нэг зургийг заан “мажин”, “мажин” гэж ээждээ хандан чангаар хэлэв. Эргэлзэхийн аргагүй үнэхээр машин байх боловч барьж авч болохгүй байлаа. Ингэж Тэмүүлэн сая гайхалтай том нээлт хийлээ, тэр „уншиж“ эхэлж байна. Тэр тархиндаа хадгалагдсан машиныг номон дотроос олж, таньж чаджээ. Тэрээр энэ чадвараа хэзээ ч гээхгүй, харин улам лавшруулж хожим үсэг холбон уншиж, бүхэл бүтэн хорвоо ертөнцийг төсөөлдөг болно. Номын зураг нь хүүхдийн сониуч занг өдөөж байдаг тул сурах арга барилын хамгийн чухал хэрэглүүр, суралцах үйлийн суурь тавигч. Унших чадварыг сайн эзэмшвэл хүүхдийн суралцахуй цаашдаа улам хялбар болж ирнэ. Бас сайн уншдаг бол “ертөнцийг харах цонх” болох номонд өөрийн эрхгүй татагдана. Энэ бүхэн номын зургийг үзэж, хуудсуудыг нь эргүүлэхээс эхэлдэг байна. Балчир насныхны ном ямар байх вэ? Бага насны хүүхдэд зориулсан ном бас тэдэн шиг жижигхэн байх нь элбэг. Энэ нь бяцхан уншигчид маань өөрсдөө хуудсыг нь эргүүлэхэд тохирсон байхтай холбоотой. Балчир насныхны ном ихэвчлэн зузаан бат бөх хуудастай, хуудсууд нь амархан урагдаж алга болохооргүй материалаар хийгдсэн байдаг. Хамгийн бяцхан уншигчид маань номыг амталж, үнэрлэх, номоороо барилга барих, эсвэл усанд орохдоо хамт авч орох, тоглоомын талбай руу хувинтайгаа хамт барьж явах, зөрүүд зан нь хөдөлвөл булан руу чулуудах нь ч бий. Иймээс таны балчир хүүхдэдээ сонгох ном бол юуны өмнө бат бөх материалаар хийгдсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Түүнчлэн тэдний мэддэг зүйлсийн зурагтай, үйл явдал нь тэдэнд ойлгомжтой, энгийн цөөн үг, хэллэгээр бичигдсэн байх ёстой. Ийм номыг үзсэнээр тэд ном унших бол зугаатай, сонирхолтой гэдгийг мэдэрнэ. Зураг унших
  • 3. 1. Уншиж сурах 2. Туршиж сурах 3. Сонсож сурах 4. Ажиглаж, харицуулан сурах 5. Санамсаргүй байдлаас буюу амьдрал практикаас сурах 6. Бичиж сурах гэх мэт Сурахад