ݺߣ
Submit Search
Увс аймгийн тайлан
•
0 likes
•
193 views
Монголын Залуучуудын Холбоо
Follow
Увс аймгийн тайлан
Read less
Read more
1 of 23
Download now
Download to read offline
More Related Content
Увс аймгийн тайлан
1.
ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО 2017-АЖЛЫН ТАЙЛАН
2.
Манай холбоо нь
1991 оны 1 сарын 27-нд Аймгийн ЗХ-г зохион байгуулах чуулганы 01 тоот тогтоолоор анх байгуулагдаж байсан ба тус хуралд аймгийн бүх сумдаас төлөөлөл оролцсон 130 гаруй залуусын бүрэлдэхүүнтэй томоохон хурал зохион байгуулагдаж анхны Тэргүүн Ч.Даваадорж Тэргүүлэгч Л.Батнасан, Г.Баттөмөр, Г..Ганболд, Б.Оюунбат, Д.Ядмаа, Х.Пүрэвдулам гэсэн бүрэлдэнхүүнтэй анх зохион байгуулагдаж байжээ. 1995 оны 03 сарын 22-нд Тэргүүн Ч.Даваадорж нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж С.Баянмөнх Аймгийн залуучуудын холбооны Тэргүүнээр томилогдож байжээ. 2002 онд Тэргүүн дахин солигдож Ч.Даваадорж дарга дахин томилогдон ажиллаж байгаад 2013 онд С. Наранбат, 2015 онд О. Ганбат, 2016 оны 10 сарын 15-ны өдрөөс одоогийн Тэргүүн болох У. Ганзориг хүлээн авна үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо манай Аймгийн Залуучуудын холбоо нь Тэргүүн: У. Ганзориг Дэд тэргүүн Г. Эрдэнэдэлгэр Дэд тэргүүн Б. Батбаяр Нарийн бичгийн дарга Ж. Очирбат Тэргүүлэгч Б. Батбаяр, Б. Анхбаяр, Д. Амараа, Г. Батбаяр, Н. Батбаяр, М. Баяртөгс, Б.Буяа, Ц. Гантөмөр, Д. Ганхүлэг, Ё. Мөнхзул, Н. Өлзийбаяр, Т. Цэдэнбалжир, Б. Энхбаяр, Б. Энхболд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр холбооныхоо үйл ажиллагааг явуулж байна.
12.
Манай аймгийн Залуучуудын
холбоо нь өнгөрөгч 2017 онд бүтцийн болон бусад түвшинд маш их өөрчлөлт шинэчлэлт хийсэн жил байлаа. 2017 онд холбооны зүгээс хийгдсэн болон оролцсон ажлуудын тайланг доор тусгав.
13.
“ЗАЛУУСЫН ОРОЛЦОО-ШИЙДЭЛ 2017” УУЛЗАЛТ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Уулзалт хэлэлцүүлгийг эрүүл мэнд, боловсролын салбарын залуус, эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан залуус, байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний албаны залуус мөн соѐл урлаг, спортын залуусыг оролцуулан зохион байгууллаа. Цаашид төрийн болон ТББ, Хувийн хэвшилд ажилладаг болон малчин залуусыг өргөн хүрээтэйгээр хамруулж санал бодлыг нь сонсох зорилт тавин ажиллаж байна.
14.
UVS SUMMER PARTY Манай
аймаг нь төвөөсөө алслагдмал байдаг тул залуучуудыг хамарсан үйл ажилллагаа томоохон арга хэмжээнүүд зохиогдох нь бага байдаг. 2017 оны 7 сарын 11-нд Аймгийн баяр наадмын үеэр залуучуудын холбооны санаачлагаар аймгийн баяр наадмын талбайд UVS SUMMER PARTY-г зохион байгуулж тус үйл ажиллагаандаа BIG GEE-г урьж оролцуулсан явдал нь Увсын залуучуудын дунд эерэг хандлагыг төрүүлсэн цааш цаашдаа залуусын дунд хүлээлтийг үүсгэсэн үйл ажиллагаануудын нэг болж чадсан билээ.
15.
"Иргэний андгай өргөх
ёслол" Улсын хэмжээнд зохион байгуулагдсан "Иргэний андгай өргөх ѐслол" нь Өсвөр үеийнхнийг эх оронч үзэлтэй ѐс суртахууны өндөр соѐлтой, хууль, ѐс заншлаа эрхэмлэдэг, эх орон түүх соѐлоо бахархан дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон Монголын залуучуудын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
16.
“ЭРХЭЭ ИДЭВХЖҮҮЛЬЕ, ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО”
СЭДЭВТ ЗАЛУУЧУУДЫН БАРУУН БҮСИЙН ЧУУЛГАН Манай аймгаас залуучуудын төлөөлөл болж Тэргүүн У.Ганзориг, Дэд тэргүүн Г. Эрдэнэдэлгэр, Нарийн бичгийн дарга Ж. Очирбат, Тэргүүлэгч Н. Батбаяр, Б.Буяа, Д. Ганхүлэг, Ё. Мөнхзул, Н. Өлзийбаяр, Т.Цэдэнбалжир, Б.Энхболд, Б.Энхбаяр, мөн ЗХ-ны хяналтын хорооны гишүүн Б.Баттогтох, Хувийн хэвшлийн төлөөлж Л.Отгонбаяр, Төрийн байгууллагын төлөөлж П.Баттогтох, Х.Дэлгэрмаа, М.Уянга, Б.Солонго, Залуучуудын зөвлөлийн гишүүн Б.Чимэгээ Б.Баярмаа мөн жолооч Чулуунбаатар гэсэн 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус чуулга уулзалтанд амжилттай оролцоод ирсэн билээ.
17.
Аймгийн залуучуудын холбооны
Тэргүүний санаачлагаар 10-н салбар хороо байгуулах ажлыг эхлүүлж салбар бүрт албан тоот хүргүүлэн одоогийн байдлаар Төрийн захиргааны салбар хороо 7 хүний бүрэлдэхүүнтэй, Эрүүл мэндийн салбар хороо 15-н хүний бүрэлдэхүүнтэй, Хувийн хэвшлийн салбар хороо 9-н хүний бүрэлдэхүүнтэй, Боловсролын салбар хороо 7-н хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаад байна. Увс аймгийн Залуучуудын холбооны Салбар хороо
18.
“Next Stop-2017” ёслолын
ажиллагаа
19.
Увс аймгийн залуучуудын
холбооноос Оны залуу шалгаруулах “Next Stop-2017” ѐслолын ажиллагааг 2017оны 12 сарын 27-нд “Jets club”-т 16:00 цагт маш амжилттайгаар зохион байгууллаа. Тус ѐслолын үйл ажиллагаанд манай аймгийн салбар салбарын тэргүүлэгч шилдэг 140-н залуучууд цугласан сайхан үйл ажиллагаа болсон билээ.
20.
Тус ѐслолын үйл
ажиллагаагаар “Үндэсний ирүүлийг сахигч”-аар Дорлиг овогтой Болормаа тодорсон билээ. Д. Болормаа нь Эрүүл мэндийн салбарт 11-н жил ажиллаж байгаа ажиллах хугацаандаа Эрүүл мэндийн 2-р шатлалын үйлчилгээг нийгэмдээ чанартай хүртээмжтэй хүргэх, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох зөв дадал хэвшилд сургах зэргээр идэвхи санаачлагатай ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын шилдэг залуу боловсон хүчин билээ. Мөн “Үндэсний гэгээрлийг түгээгч”-ээр Самбуу овогтой Ганзориг тодорсон ба тус багш нь Боловсролын салбарт 12 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа багшийн ур чадвар мэргэжлээрээ салбартаа байнга манлайлан өөрөө болон шавь нар нь Аймаг болон Улсын хэмжээний олимпиадад удаа дараа тэргүүн байрыг эзэлж байгаа Боловсролын салбарын шилдэг залуу багш юм. “Үндэсний ирүүлийг сахигч” “Үндэсний гэгээрлийг түгээгч”
21.
Оны залуу шалгаруулах
ёслолын үйл ажиллагаан дээр салбар салбарын шилдэг гэсэн залуучууд мөн энгэрээ мялаасан юм.
22.
Мөн хүрэлцэн ирсэн
залуусыг ивээн тэтгэгч байгууллагуудын маш олон гарын бэлэг сюрпризүүдээр шагнасан сайхан үйл ажиллагаа болсон ба нийт залуусын дунд маш их эерэг хандлагыг төрүүлж чадсан арга хэмжээ болсон билээ.
23.
• Манай аймгийн
Залуучуудын холбоо нь урд оны үйл ажиллагаандаа дүгнэлт тавин ирэх 2018 оныхоо төлөвлөгөө боловсруулан илүү их амжилт ахиц дэвшлийг гаргахын төлөө хамтран ажиллах зорилго тавин ажиллах байна.
Download