алтан карт эзэмших гэрээ
- 1. Үйлчилгээ үзүүлэгч: Батлав
“Голден файл ТИН” ХХК-ны захирал
Адьяа овогтой Цолмонтуяа

“ ERP АЛТАН КАРТ” ЭЗЭМШИХ ГЭРЭЭ
2011.__.__ УБ хот
Картын дугаар: _______________
Бар код:_______________
Энэхүү “ERP Алтан карт” ашиглах гэрээ / цаашид “Гэрээ” гэх /-ийг нэг талаас “Голден файл ТИН” ХХК / цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” тал гэх /-ийг төлөөлж тус компанид Ерөнхий менежер ажилтай Базарханд овогтой Батзул , Нөгөө талаас санхүүгийн “Интерактив даймонд” програмын сургалтанд хамрагдахаар “ERP алтан карт” худалдан авсан иргэн / цаашид “Карт эзэмшигч” тал гэх / _______________ овогтой _______________ хамтад нь “Талууд” гэх / нар дараах нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав.
Нэг. Гэрээний зүйл
“Интерактив даймонд” ERP системийн орчинд ажилладаг програм хангамжуудаас карт эзэмшигч нь өөрийн сонгосон 4 төрлийн систем дээр ажиллах, суралцах явцдаа өөрийн тооцоо тайлангаа програмаар боловсруулах эрхтэй ___ цаг буюу ___ сарын сургалтанд хамрагдах эрх бүхий ERP алтан картыг эзэмших харилцаанд талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход гэрээний гол зорилго оршино.
- 2. Талууд өөрийн эрх үүргийг ухамсарлаж, бие биенийхээ эрх ашгийг дээдэлж гэрээний биелэлтэд хүндэтгэлтэй хандана.
- 8. “ERP алтан карт” гэж: Карт эзэмшигч нь сургалтын тохилог орчин, сүүлийн үеийн компютер, техник хэрэгсэл дээр үйлчилгээ үзүүлэгч талтай харилцан тохиролцож зохиосон цагийн хуваарийн дагуу, үйлчилгээ үзүүлэгч талын боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр хичээллэж санхүүгийн “Интерактив даймонд” ERP системийн 9 төрлийн програмаас өөрийн сонгосон 4 төрлийн програмын бүрэн ашиглах мэдлэг, чадварыг олж авах эрхийн баталгаа юм.
- 11. “Интерактив даймонд” програм гэж: Сангийн яамнаас батлан гаргасан бүх дүрэм, журам стандартыг тусгасан НББ-ийн системээр санхүүгийн тооцоо, бизнесийн процессыг боловсруулах хэрэгсэл юм.
- 13. “Сургалтын танхимын журам” гэж: Үйлчилгээ үзүүлэгч талаас өөрийн компанийн дотоод журамд нийцүүлэн гаргасан, сургалтын явцад үйлчилгээ үзүүлэгч болоод карт эзэмшигч талууд үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх журмыг хэлнэ.
- 14. ERP алтан картын үнэлгээ гэж картын ашиглах хугацаанд хамаарагдах үнэлгээ байх бөгөөд сургалтын 1 цагын үнэлгээ 10000 төгрөг байна.
- 15. ERP алтан картын үнэ .....................төгрөг байна. Энэ нь картын хөнгөлөлт тооцсон үнэлгээ байна.
- 18. Сургалтын хөтөлбөрийн “Интерактив даймонд” ERP системийн 9 төрлийн програмаас карт эзэмшигчийн сонгосон 4 төрлийн програмыг бүрэн ашиглах мэдлэг чадварыг эзэмшүүлнэ.
- 19. ERP алтан карт эзэмшигчийн сонгосон 4 төрлийн програмыг өөрийнх нь баримт материалд тулгуурлан дадлагажуулна.
- 21. ERP алтан карт эзэмшигчтэй харилцан тохиролцсон цагийн хуваарийн дагуу хичээлийг явуулна.
- 22. ERP алтан карт эзэмшигч нь заавал 1 хоногийн өмнө цагийг тохиролцсон буюу сургалтын цаг авсан байх үүрэгтэй.
- 23. ERP алтан карт эзэмшигч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас картын хугацаанд сургалтанд хамрагдах боломжгүй болсноо урьдчилан мэдэгдсэн тохиолдолд харилцан тохиролцож картын хугацааг сунгана.
- 25. ERP алтан Карт эзэмшигч нь үйлчилгээ үзүүлэгч талтай харилцан тохиролцсон хугацаанд Урьдчилан мэдэгдэлгүй хичээл тасалсан тохиолдолд хичээлийг нөхөн заахгүй ба картын төлбөрийг буцаан олгохгүй.
- 26. ERP алтан Карт эзэмшигч нь үйлчилгээ үзүүлэгч талтай харилцан тохиролцсон цагийн хуваарийн дагуу хоцролгүй ирэх, сургалтын явцад програмын өрөөний журмыг дагаж мөрдөхийг шаардах
- 27. ERP алтан Карт эзэмшигч өөрийн эзэмшлийн картыг хаяж, үрэгдүүлж дахин карт авах хүсэлт гаргасан тохиолдолд картын үнийг төлүүлж дахин олгох боломжтой.
- 29. Карт эзэмшигч тал энэхүү гэрээ болон сургалтын танхимын журмыг зохих ёсоор биелүүлээгүйгээс үйлчилгээ үзүүлэгч талд хохирол учруулсан тохиолдолд учирсан хохирлыг хоёр нугалж төлүүлэх эрхтэй.
- 32. Карт эзэмшигч бүр сургалтын явцад програмын нэг баазыг дангаар эзэмших давуу талтай бөгөөд картын хүчинтэй хугацаанд тухайн баазад өөр хүн нэвтрэх боломжгүй.
- 33. Карт эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйлчилгээ үзүүлэгч талтай харилцан тохиролцож тогтоосон хугацаанд сургалтанд хамрагдах боломжгүй тохиолдолд урьдчилан мэдэгдэж картын хугацааг сунгах боломжтой.
- 34. Карт эзэмшигч өөрийн картыг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй үйлчилгээ үзүүлэгч талд мэдэгдэж дахин авах хүсэлт гаргах эрхтэй.
- 37. Үйлчилгээ үзүүлэгч талтай харилцан тохиролцож тогтоосон цагт, үйлчилгээ үзүүлэгч талын боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдана.
- 38. Карт эзэмшигч нь сургалтын явцад өөрийн картыг бусдад дамжуулах, зарж борлуулахыг хориглоно.
- 39. Карт эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар үйлчилгээ үзүүлэгч талтай тохиролцсон хугацаанд сургалтанд ирэх боломжгүй бол нэг өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ. Урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд хичээлийг нөхөж заахгүй ба төлбөрийг буцаан олгохгүй.
- 40. Сургалтын явцад сургалтын танхимын журмыг баримтлан суралцах бөгөөд үйлчилгээ үзүүлэгч талд хохирол учруулбал зах зээлийн үнийг хоёр дахин нугалж төлнө.
- 42. Карт эзэмшигч ERP “Алтан карт”-ыг худалдаж авсанаас хойш 1 сарын хугацаа өнгөрөхөд сургалтанд хамрагдаагүй, хамрагдсан боловч “үйлчилгээ үзүүлэгч” талд урьдчилан мэдэгдэлгүй дутуу орхиж картын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд картыг хүчингүйд тооцож төлбөрийг буцаан олгохгүй.
- 43. ERP алтан карт эзэмшигч нь картаа хаяж үрэгдүүлсэнээ “Үйлчилгээ үзүүлэгч” талд мэдэгдээгүйгээс үүсэн гарах хохирлыг өөрөө хариуцана.
- 46. Энэхүү гэрээ нь “ERP АЛТАН КАРТ”-ын салшгүй хэсэг бөгөөд карт худалдан авсан өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй байна. Картын хугацаа сунгагдсан тохиолдолд гэрээний хугацаа нэгэн адил сунгагдана.
- 47. Энэхүү гэрээ нь гэрээний нөхцөлүүд бүрэн биелэгдэж гэрээ цаашид сунгагдахгүй болсоноор дуусгавар болно.
- 49. ERP алтан карт эзэмших гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд юуны түрүүнд хэлэлцээр хийх замаар шийдвэрлэнэ.
- 52. Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа хэдийд ч гаргаж болох бөгөөд нэмэлт гэрээг бичгээр үйлдсэнээр “Карт эзэмших гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.
- 53. Гэрээг хоёр хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.Үйлчилгээ үзүүлэгч тал:
Ерөнхий менежер Базарханд овогтой Батзул
Утас: 99006864; 70131219
Хаяг: “Гранд плаза” цогцолбор 14-р
давхар 1405 тоот
Веб сайт: www.goldentax.mn
Карт эзэмшигч: