монгол гэрийн Vvсэл хөгжил.2 yronhii docx
- 1. Монгол гэрийн vvсэл хөгжил
Монгол туургатны амьдран суух эсгий гэр манай
орны байгаль газар зүйн нөхцөл хийгээд нүүдэлчдийн нийгмийн хөгжлийн
төвшинтэй шууд уялдан үүсч түүхэн цаг хугацааны явцад хувьсан боловсронгуй
болсоор 21-р зууныг хүрсэн. Эсгий гэр нь гадаад дотоодын олон судлаачдын
сонирхлыг татан судалгааны бүтээл болсоор байна.
Монгол гэрийн талаар бичсэн анхны хятад сурвалжийн мэдээ нь МЭӨ 629 онд
холбогдоно. Уг түүхэнд бичихдээ "Умард зүгийн Ди жун (хүннүгээс өмнө монгол
аймгийг хятадууд ди жун гэж нэрэлдэг байсан.) нар лу чжан сууцанд суудаг";
гэжээ.
Лу чжан нь хөшиг майхан гэсэн утгатай үг юм. Хүннүгийн гэр сууцны тухай анхны
мэдээ Цзя И-н "Шинэ бичиг" хэмээх сурвалжийн хэмээх сурвалжийн МЭӨ 174 оны
мэдээнд Хүн-лү гэж гардаг бол Сыма Цяны "Түүхэн тэмдэглэл"-д сюннү нар хун-лу
сууцанд амьдардаг гэх зэргээр тэмдэглэгдсэн байна.
Туунчлэн МЭӨ 81 онд зохиогдсон хятадын түүхч Хуан Куны зохиолд хүннүгийн
сууцыг хун-лу гээд бургас шүлжин эсгийгээр бүрдэг гэжээ. Хан улсын эзэн хаан
Хүннүчүүдийн нэгэн газрыг гуйхад Учжулуй шаньюй хун-лу хийдэг модтой газар
хэмээгээд өгөхөөс татгалзжээ гэж Хан улсын төрийн түүх «Цянь хан шу»д бичжээ.
Үүнээс гадна хятадын Вэй, Тан, Сүн улсын төрийн түүхүүдэд гэрийн талаар бичин
үлдээжээ. Эзэнт гүрний үед монголын их хаадуудад бараалхахаар ирсэн
Францийн вангийн элч Плано Карпино, Ромын папын элч Гилиом де Рубрук,
Марко Поло нарын аян замын тэмдэглэлд тухайн үеийн монголчуудийн ахуй
соёлын талаар бичихдээ гэрийг онцгойлон дурьдсан байдаг. Эдгээрээс гадна
археологийн мэдээ баримтанд тулгуурлан гэрийг судалсан нэг сэдэвт бүтээлүүд
олон байдаг.
- 2. Үүсэл хөгжил. Нүүдэлчин ард түмний эдийн соёлын нэг үндсэн хэсэг болох орон
сууцийг хэрэгцээ шаардлага , бүтэц хэв маягийн хувьд дотор нь байнга
хэрэгцээний орон гэр ба түр хэрэгцээний гэж үндсэн 2 ангид хуваан авч үздэг.
Байнга хэрэгцээний гэр сууцийг хийц гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн
2 ангилалд хамруулдаг. Монгол гэр нь 3000 жилийн тэртээгээс одоогийн хэв шинж
нь бүрдэн . 13-р зуун эзэнт гүрний уе гэхэд нэршэл хэв загвар нь нэгэнт тогтон
онцийн хувьсалгүй бидний үед иржээ.
Монгол гэрийн бүтэц. Гэрийн хэлбэрийг бий болгогч
гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон
ангилагдана. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж
нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу
эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ.
Гэрийн мод нь унь, тооно, хана, хаалганаас бүрдэнэ. Монгол гэрийн бүтцэд орох
хийц ба эдүүд угсардаг байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад
хөнгөн , нүүдэл хийхэд маш тохиромжтой хийгддэг. Гэрийн бүтэц дэх хэсгүүд
хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна. Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч
хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн
хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно.
Хана. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг дэхь зай багтаамж хананаас хамааралтай.
Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч
боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин гэрийн хана болон
зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж хайжээ.Үүнээс эвхдэг
сараалж шиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд
уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд
өөрчлөрдөнө. Ханыг хииц байдлаар нь хулт хана, хурган хана, хатгуур хана ,
шонон хана гэж ангилдаг. Монгол гэрт хатавчны хана ба хатавчны биш гэж байна.
Нэг хана хоёр захаараа нөгөө хануудтай холбогддог ханыг хатавчны биш хана
гэнэ. Харин нэг захаараа ханатай нөгөө захаараа хаалгатай холбогддог ханыг
хатавчны хана гэнэ. Гэрийн ханатай холбогддог хатавчны хана нь хатавчны биш
- 3. ханаасаа арай богино байна. Хананы толгойд нь унь өлгөх , дээвэр туурга зэргийн
уулзвар тохой болдог учир сайхан үзүүрлэсэн байдаг.
Хаалга. Эртнээс эсгий гэрт хүн орж гарахдаа ширмэл эсгий хаалтыг дээш сөхөж
орж гардаг байсан бөгөөд энэ нь гэрийн үүд юм. Орчин үед модон хаалга хэрэглэх
болжээ. Гэрийн модон аалга ханатай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг
дааж байдаг. Бас хаалга байнгийн онгойж хаагдах хөдөлгөөнөөс үүсэх хүчний
үйлдэлд оршино. Иймээс хаалгыг бат бөх хийдэг ба жин хүндэвтэрд болдог.
Гэрийн модон хэсгүүдээс хамгийн хүнд жинтэйд хаалга тооцогдож болно.
Хаалганы хийцийн хувьд дан ба давхар самбартай хийнэ. Давхар хийгддэг учир
бол хүйтний улиралд хүйтнээс идэвхтэй тусгаарлах зориулалтай. Монгол гэрийн
хаалга олон янзын гоёл чимэглэлтэй байдаг. Монгол хээ угалзыг зурж буюу
сийлбэрдэж үзүүлдэг.
Тооно. Гэрийн зай багтаамжийг ихэсгэх, гэрэл гэгээ орох, гэрийн модный бутэц,
тогтолцоо зэргийг тогтооход тооно чухал уурэгтэй. Тооныг сархинаг тооно,
цамхраа тооно, хорол тооно гэж ангилхаас гадна хийх арга барилаар нь матмал,
зуймэл гэж ялгадаг. Монгол айл гэрээ буулган нутаг сэлгэн нуухдээ тооноо
нуудлийн ачааны нэгдэх тэмээнд тэгнэн ачдаг уламжлалтай.
Унь. Гэрийн яс модны ундсэн хэсэг унь юм. Монголуудын дунд шулуун болон
махир гэсэн 2 янзын унь уламжлагдан иржээ. Зүүн урагш хандуулан барьсан
дөрвөн ханатай (тотгон дээрээ дөрвөн уньтай), 60 уньтай гэрийн хоёр унины
хоорондох зай зургаан хэмийн өнцөгтэй нь орчин үеийн цагийн хуваарьтай нь яг
тохирдог гэж эрдэмтэд үздэг.
Багана. Гэрийн тооно тэгш байх болон байгалийн шуурганаас болж гэр хазайх
унахаас хамгаалж баганыг ашигладаг.
Эсгийгээр бүрж, малын хялгасаар томсон дээсээр оосор бүч, хошлон хийдэг
бөгөөд хаяавч, шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь өрх, дээвэр,
туурга, үүд зэрэг байна. Гэрийн хананы толгой, унь, тоононы хүрээнд гаргасан нүх
бүрийг 60 жилийн нэрээр нэрлэж, гэрийг дөрвөн зүг, найман зовхисоор тэнцүү
хэсэгт хуваан, цагийн зүүний эргэлтийн дагуу хулгана, үхэр, бар, туулай, луу,
могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн 12 цагаар тэмдэглэдэг. Энэ
мэтээр малчин Монголчууд нар, сар, од гаригийн үзэгдлийн зүй тогтлын талаар
хуримтлуулсан туршлагаа орон сууцандаа тусгажээ.
Гэрийн тоононы углуургын тэнхлэгийн хоорондох зай тогтмол байх учраас
бариастай гэрийн хананы толгойны хоорондох зай, толгойны тэнхлэгийн
хоорондох нумны урт, түүнд харьцангуй тогтмол байдаг байна. Ер нь гэрийн
голчийг тоононы голчид, унины уртыг тоононы радиуст, баганы өндрийг хаалганы
- 4. өндөрт харьцуулсан харьцаагаар гэрийн хэлбэрийг зохицуулдаг.
Монгол гэрийн хананаас бусдыг хээ чимгээр чимэглэдэг. Монгол гэрийн модон
хэсгүүд модон хээ чимэгтэй , хээ чимэггүй болон будгаар будсан, ямар ч чимэг
будаггүй 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж
улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзжээ.
Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц
байлгахгүйн үүднээс унины цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор
бусад өнгөний зохицлийг бүрдүүлдэг онцлогтой.
Гэрийн голд багана гал голомт байна. Гэрийн баганаар дамжин өвөг дээдсийн
сүнстэй холбогддог гэж үздэгээс багана түших, барих ялангуяа алдлахыг
цээрлэдэг заншил одоо ч хадгалагдан үлдсэн. Эртний багана эрхэмлэдэг энэ
заншил мөн гал тахьдаг ёстой холбоотой. Дэлхий олон оронд чөтгөр шулам, муу
муухайг гал л дийлдэг гэсэн үзэл түгээмэл. Монголд ч галыг дээдлэн тахиж ирсэн
бөгөөд галын эзнийг амьд гэж тооцдогоос үзүүртэй зүйлээр гал руу чичихийг
цээрлэдэг. Гал бузартана гэж хог новшоо гал руу хийдэггүй. Айлд орсон шинэ
бэрийг галд мөргүүлж өөриймсүүлнэ. Энэ нь эрт цагт галын дэргэд тахил шүтээн
онгоо байрлуулдаг байсны үлдэц юм.
Та Монгол орны дээгүүр онгоцоор нисэж байхдаа доош харвал энд тэндхэн нэгэн
зүйл том цагаан мөөг бөмбийж байх вий. Уудам их газар нутагтай цөөн
монголчуудын сууц болох гэр тэнгэрийн тэртэйгээс ийнхүү талын цагаан мөөг шиг
харагддаг. Гэр нь манай орны онцлог нүүр царай болдог архитектурын өвөрмөц
бүтээл төдийгүй, монголчуудын уламжлалт одон орон судлал, зан заншил, соёлын
өвийг өөртөө агуулдаг. Оршин байх хэлбэрvvдийн дотроос хамгийг бєх бат тєгс
тєгэлдєр нь бємбєрцєг хэлбэр..
Монголчууд мод малын түүхий эд зэрэг гар дорхи материалаар өөрсдөө гэрээ
хийдэг. Гэр яс мод, эсгий бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүтнэ. Эвхмэл
сараалжин хана, дээвэр болдог унь, унины тулгуур бөгөөд цонх болох тооно,
тооныг түших багана, хаалга, шал зэргээс гэрийн мод бүрдэнэ. Хонины ноосоор
гар хийцийн эсгий хийдэг байв. Хонины ноос өөрөө зунгагтай учир эсгий өөрөө
ямар нэг хэмжээгээр ус даах чанартай ч эсгийг ямааны тосоор тосолж бороо
нэвчихгүй болгодог. Өнгий нь цайруулахын тулд эсгийг ясны гурил, шохойгоор
өнгөлнө. Адууны хялгасаар бат бөх дээс томж түүгээр гэрийн бүслүүр, өрх ба
дээвэр даруулах олс хийнэ. Унины углуурга, хананы үдээс сэлтийг бод малын шир,
шөрмөсөөр голдуу хийнэ.
Орчин цагт үйлдвэрийн аргаар ноосыг зунгагнаас нь салгаад угаасан
ноосоор эсгий үйлдвэрлэж байна. Зунгагнаас гоо сайхны үнэт түүхий эд ланолин
гарган авч гадаадын гоо сайхны нэрт пүүсүүдэд экспортолдог. Одоо борооноос
хамгаалсан брезентэн дээвэр, цагаан даавуун гадуур бүрээс давхарладаг болжээ.
Гэрийн модыг мөн үйлдвэрт хийж байна. Гэрийн мод дунджаар 15, эсгий 5 жил
хэрэглэгддэг.
- 5. Гэрийг амархан барьж угсардаг, түүнээсээ амархан буулгаж нүүдэг.
Хүндийн жин ердөө 250-270 кг тул хэдхэн тэмээ сарлагт ачаад нүүчихдэг, хэдхэн
цагийн дотор авгай нөхөр, анд нөхөр ч юмуу хоёрхон хүн барьчихдаг, хөнгөн
авсаархан ийм сууц нүүдэлд тохиромжтой нь илт. Гэвч хоюулхнаа байх нь ховор
тохиолдол. Монголчууд нүүдлийн улсыг зам тосон домботой цай, тавагтай идээ
барин угтаж цайлдаг, гэр барихад тааралдсан таних танихгүй хүмүүс очиж
тусалдаг заншилтай.
Гэрийг их багийг ханын тоо ба толгойгоор ялгана. Сараалжилж үдсэн
төгсгөл буюу ханын толгой нэг хананд 14-16 байна. Жишээ нь 14 толгой бүхий 4
ханатай гэрийг бага дөрвөн хант, 16 толгой 6 хант гэрийг их 6 хант гэнэ. Хамгийн
жижиг гэр 3 ханатай бол 5 ханатай гэр хамгийн их тархсан. Дээр үед ихэс дээдэс
8,10,12 ханатай гэрт амьдардаг байв. Түүхийн тулгар бичигт тэмдэглэгдсэнээс
хамгийн том гэр бол 1651 онд Эрдэнэ зуу хийдэд байсан 80 гэрийн чинээтэй үлэмж
том Бат-Өлзий гэр.
XIII зууны vеийн монгол хаадын олон арван шар хөллөсөн их гэр тэргэн
нvvдэл тухайн үеийн гайхамшиг байв. Хаадын их нүүдэл суурин иргэдийн
жуулчин, хэсvvлчдийн нvдэнд талын ингэр алгуурхан хєдєлж яваа хот мэтээр
тєсєєлєгддєг байжээ. Ийм их гэр тэргэнээс гадна дєрєв, найман vхэр хєлєлсєн
бэсрэг гэр тэрэгнvvд ч бас олон байсан.
Одоо хэрэглээнээс гарсан унь тооно хоёр нь үргэлж гэрийг сархинаг
тоонотой гэр гэх бөгөөд ийм гэр нь ямар ч догшин салхи ширvvн бороонд
унадаггvйгээр vл барам хаяаг нь дээш нь сайн шуучихад vерийн ус дайраад
єнгєрхєєс биш аваад явчихдаггvй байжээ. Сархинаг тоонот гэрийн хэлбэр хатгуур
тоонот конус хэлбэрийн гэрийг бодвол илvv бємбєгєр, хожимдоо гэрийн унь
тооно саланги болж эдvгээгийн хатгуур тоонот гэр үүссэн. Эртний монголчуудын
эдэлж хэрэглэж байсан ийм гэр єнгєрсєн зууны тавиад он хvртэл говийн малчдын
дунд байсаар л байлаа. Унь тооно хаалга хатавчны харьцаа єєр болсон хэдий ч
монгол гэрийн vндсэн хэлбэр тєрх хийц маяг нь єєрчлєгдєлгvй манай vед хvрч
иржээ.
Гэрийн одоогийн энэ хэв хийц 16 дугаар зуунаас өргөн дэлгэрсэн сонгодог
хэлбэр. Гэрийн хаалга тооно голчоороо тэнцүү ба энэ үндсэн суурь хэмжээ
болдог. Баганын өндөр хаалганаас 1,5 дахин өндөр. Шалны голч тоононы голчоос
4 дахин том. Унийн урт тоононы радиусыг 3 дахин авсантай тэнцүү. Европт сүм
дугана барихдаа хүний биеийн харьцааг мөрдлөг болгон авсан харьцааны
чанарыг мэргэжлийн хэлээр алтан огтлол модул гэж нэрлэгддэг барилга
архитектурын арга гэрийн модонд яг ижил мөрдөгддөг болохыг МУИС-ын багш
Даваажав судалгаагаар илрүүлсэн байна. Монгол гэрийн бат бөх чанар чухамхүү
энэ алтан огтлолд л оршино.
- 6. Монгол гэрийн хийц, хэсэглэлийг нарны цагтай уялдуулан зохиосон нь бас
нэг гайхамшиг. Гэрийн тооноор тусах нарны гэрлийг монголчууд нар мандах
шингэх хугацаанд хуваарилан цагаа баримжаалдаг. Ам дөрвөлжин хэлбэртэй
өрхийг хошуулан татахад тоононы урд талд ил үлдсэн хэсгээр тусах гэрлийг
нарны цагт ашиглажээ. Тухайлбал, тоононд туссан нарны гэрэл өглөөний 4-6 цаг
(бар-туулай цаг), унийн толгойноос ханын толгой хүрэх 6-8-10 цаг(туулай-луу-
могой цаг), гэрийн хойморт нар их үдэд 12 тусна (морин цаг) гэх мэт.
Нарны цагтай яв цав тохирдог гэр бол 60 уньтай бага дөрвөн хант билээ.
Ийм гэрийн тоононы хүрээнд гаргасан унины нүх бүр арван хоёр жилийн
амьтадаар нэрлэгддэг. Гэрийн доторхи зайг хоймор, гал голомт, эрэгтэйн тал,
эмэгтайн тал гэж ерөнхийд нь хуваадаг. Хоймрын авдар дээр бурхан шүтээнээ
залдаг. Гэрийн эзэн хоймор талдаа суудаг ба хамгийн хүндтэй зочноо хоймортоо
урьж суулгана. Хоймор талд элбэг баяны билэг тэмдэг болох хулгана жил, баруун
тотгоны үзүүрийн унь эр хүний хийморь цог залийг илтгэх морин жилд, зүүн
тотгоны үзүүрийн унь эм хүний буян заяа сүү цагаан идээндээ гэдгийг илтгэн үхэр
жилд тус тус таарна.
Гэрт оруут баруун хаяаны эмээл хазаар, ногт чөдөр, айрагны хөхүүр сэлтээс
эрэгтэйн тал эхлэнэ. Гэрийн эзний ор, орны ар хананд ангийн буу өлгөөтэй.
Хөөрөг, хэт хутаг, зодог шуудаг хусуур, ангийн үс зэрэг эр хүний нарийн нандин
эдлэл хадгалдаг баруун авдар орны толгойд байна. Хөхүүр баруун талд байдаг нь
эрт цагт эрчүүд гүү саадаг байсантай холбоотой гэх. Эрэгтэй зочид баруун талд
суудаг ба хөхүүрийн дэргэдүүр өнгөрөхдөө айраг бүлж булчингаа чангалдаг,
айлдаа хүчээ өгдөг заншилтай. Гэрийн гадаа баруун урьдхан морины уяа
хатгаастай.
Гэрийн зүүн хатавчнаас эхлэх эмэгтэйн талд усны болон саалийн сав, гал
тогооны эрэгнэг, эзэгтэйн хувцас хийдэг орны хөлийн авдар, оёдол үйлийн ба гоо
сайхны хэрэгсэл зэрэг эмэгтэйн нарийн нандин зүйлсээ хийдэг орны толгойн
авдар байна. Эм хүн бард хөөгдсөн туулай мэт аймхай дорой гэсэн санааг
илэрхийлсэн мэт эзэгтэйн ор бар туулай жилүүдийн хоорондох зайнд яв цав
таарна. Гэрийн эзэгтэйн зүү утасны авдар гэрийн гаднах үнээний зэлтэй
харгалдахаар үхэр жилд таарахаар байршуулж зуршсан нь эм хүний хийморь
оёдол үйл, цагаан идээнд байдаг гэсэн үзлээс улбаатай гэнэ.