Aedes төрлийн шумуул нь дотроо олон зүйл болж хуваагддаг, Антарктидаас бусад бүх тивд тархсан шавьж юм. Тэдний нэг нь Aedes aegypti (өнөөдрийн Зика вирусны тархалтын гол дамжуулагч) зүйл. Уг гарал нь Африк тив боловч хүн төрөлхтний аялал жуулчлал, ачаа тээврээр дамжин өргөн газар нутагт тархсан байна.
Ер нь глобалчлалыг даган тархсан дэлхий дээр хамгийн өргөн тархалттай шумуулын зүйл болоод байгаа гэнэ. Түүхээс харвал тивээс тивд дамжихдаа усан замын тээврээр дамжсан байдаг.
Одоо Aedes aegypti нь Европ, Өмнөд болон Төв Америк, АНУ, Ойрх Дорнод, Хятад, Зүүн Өмнөд Ази, Хойд Австрали, Номхон далайн болон Энэтхэгийн далайн арлуудад хүрээд байна.
Түүний тархалтыг хязгаарлах ганц хүчин зүйл нь хүйтэн цаг агаар. Гэхдээ зуны улиралд ачаа тээврээр дамжин сэрүүн бүсийн орнуудад хүрэх боломжтой гэнэ.