Микро эдийн засаг-5
- 3. 3
Лекцийн хичээлийн агуулга
Эдийн засгийн тэнцвэрт байдал үндсэн нөхцөл
Орлогын хуваарилалт, хэрэглээ хадгаламж
Хэрэглээ хадгаламжийн функц тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлс
Энгелийн хууль Кейнсийн хууль
- 4. 1. Эдийн засгийн тэнцвэрт байдал үндсэн нөхцөл. 19-р зууны Францын эдийн засагч Ж.Сей
“Аливаа үйлдвэрлэлийн процесс үйлд-вэрлэсэн бүтээгдэхүүнийхээ өртөгтэй тэнцүү хэмжээний
орлогыг бий болгодог.
Тэр орлого нь уул бүтээгдэхүүнийг зах зээлээс худалдан авахад бү-рэн хүрэлцэнэ гэж үзсэн. Үүнийг
Сейгийн хууль гэдэг.
Сонгодог эдийн засагчид Сейгийн хулуьд үндэслэн үйлдвэрлэлийн процесс үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүнийхээ өртөгтэй тэнцүү орлогыг бий болгодог боловч хүмүүс олсон орлогоо бүгдийг нь
хэрэглэдэггүй.
Заримыг нь ирээдүйнхээ хэрэглээнд зориулан хадгалдаг.
Ийм учраас хэрэглээний зарлага нь шинээр үйлдвэрлэсэн бүтээг-дэхүүнийг хувалдан авахад
хүрэлцэхгүй. Учир нь хэрэглэгчдийн хэ-рэглээний зарлагаас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг их
байна.
Тэгэхдээ энэ тэнцвэрт бус байдал удаан үргэлжлэхгүй.
Зах зээлийн зохицуулагч уян хатан менанизмын үйлчлэлийн үр дүнд тэнцвэрт байдал тогтоно.
Тухайлбал хуримтлалд очсон орлогыг хөрөнгө оруулалтын эх үүс-вэр болгож зарцуулах үед
хэрэглээний зарлага үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг хоёрын зөрүү арилж, тэнцвэр тогтоно гэж
үздэг.
- 5. 2. Орлогын хуваарилалт, хэрэглээ хадгаламж. Хүн амын хэрэг-лээ нь нийлмэл эрэлтийн нэг хэсэг.
Татвар хураамж төлсний дараа өрх гэрт үлдэж буй орлого хэрэг-лээ, хуримтлал гэсэн хоёр хэсэгт
хуваарилагддаг.
Ийм учраас хэрэглэгчдийн татвар төлсний дараах орлогын хуваа-рилалт- (DI = C + S)- ыг груфикт дараах
байдлаар дүрслэнэ.
Орлого, хэрэглээ, хуримтлалын хамааралын график
Орлого хэрэглээний хоорондын хамаарлыг харуулсан функцийг хэ-рэглээний функц гэдэг.
Оролго тэгтэй тэнцүү байсан ч хэрэглэгч тодорхой зүйлийг хэрэглэж амьдрал үргэлжилнэ.
Өөрөөр хэлбэл орлогогүй байгаа үед бусдаас зээлэх эсвэл өмнөх хуримтлалаасаа авч хэрэглэнэ.
Ийм хэрэглээг орлогоос үл хамарах хэрэглээ гэнэ.
Орлогоос үл хамаарах хэрэглээ орлогын бус хүчин зүйлээс хамаарч өөрчлөгддөг.
Жишээ нь өмч өмч хөрөнгөнд татвар ноогдуулбал орлогоос үл хамаа-рах хэрэглээ буурч, хэрэглээний муруй
шилжинэ.
1.C0 C - Хэрэглээний муруй 3. C0 C – Татваргүй үеийн хэрэглээний муруй
2.ОС0 -Орлогоос үл хамаарах хэрэглээ 4. С1 С1 -Татвар ноогдуулсны дараах хэрэглээ-
ний муруй
5. ОС1 -Татвар ноогдуулсны дараах орлогоос
үл хамаарах хэрэглээ
- 6. Хэрэглээ, хуримтлалын хоорондын хамаарлын график дүрслэл.
1. AS –хадгаламжийн муруй 2) С0 , С1 – хэрэглээний муруй 3) А-орлого хэ-рэглээ тэнцэх цэг
Хэрэглэгчийн ирээдүйн хэрэглээ нь тодорхойгүй байдаг учраас орлогынхоо тодорхой хэсгийг ирээдүйн
хэрэглээндээ зориулж хадгалдаг.
Татвар төлсний дараах орлогоосоо хэрэглээ нь их байгаа (DI<C) үед хэрэглэгч зээлээр буюу өмнөх
хуримтлалаараа хэрэгцээгээ хангана.
Өөрөөр хэлбэл татвар төлсний дараах орлого, хэрэглээ хоёр (DI=C) тэнцсэн үеэс буюу “А” цэгээс эхэлж
хуримтлал үүсэх боломж бүрдэнэ.
Орлого өсөхийн хэрээр хуримтлал өснө. Татвар төлсний дараах ор-логоос хэрэглээг хасч хуримтлалыг (S=DI-C)
тооцно.
Хуримтлалын функц { S = DI – C = DI - (1 – b)*DI = - a + (1 - b)*DI } хэл-бэртэй байна. (1 - b) – ахиуц
хуримтлал
Орлого нэг нэгжээр нэмэгдсний үр дүнд нэмэгдэж буй хуримтлалын өөрчлөлтийг ахиуц хуримтлал гэнэ.
Хуримтлалын өсөлт хэрэглээний өсөлтөөс түрүүлж өсдөг зүй тогтол ёсоор орлого өсөхийн хирээр ахиуц хэрэглээ
буурч, ахиуц хуримтлал өсчдөг зүй тогтолтой. Тухайлбал орлогын өсөлтийн эхний нэгжийн өөрчлөлтийн үр
дүнд нэмэгдсэн ахиуц хэрэглээ, орлогын өсөлтийн дараачийн нэгжийн өөрчлөлтийн үр дүнд нэмэгдсэн ахиуц
хэрэглээнээс их байна.
- 7. Хэрэглээ, хуримтлалд нөлөөлөх орлогын бус хүчин зүйл. 1) Хуримтлалын хэмжээ. Хэрэглэгчийн
хуримтлуулсан хөрөнгийн хэмжээ их бол хэрэглэх сонирхол нь өсч хадга-лах сонирхол нь буурна.
2) Үнийн түвшин. Хувьцаа, обилгаци (бонд), хадгаламж зэргийн бодит өртөгт үнийн түв-шин сөрөг нөлөө
үзүүлнэ.
Тухайлбал үнийн түвшин өсвөл эдгээрийн бодит өртөг буурна. Ийм учраас үнийн түв-шин өссөн үед өрхийн
хэрэглэх сонирхол буурч, хадгалах сонирхол өснө. Үнийн түвшин буурвал хэрэглэх сонирхол өсч, хадгалах
сонирхол буурна.
3) Хэрэглэгчийн таамаглал. Хэрэглэгч бараа хомсдож, үнэ өснө гэсэн таамаглал дэв-шүүлбэл зардлаа буюу
хэрэглээгээ нэмэгдүүлж, хуримтлалаа багасгана.
4) Татвар хураамж. Татвар хураамж ихсвэл хэрэглээ, хуримтлал хоёр хоёул багасна.
4. Энгелийн хууль ба Кейнсийн хууль. Орлого хэрэглээ хоёр шууд хамаа-ралтай байдаг учраас орлого
өсөхийн хирээр хэрэглээ өснө.
Орлогын өсөлтийг дагаж нийт хэрэглээ өсөхийн зэрэгцээгээр түүний бүтэц өөрчлөгддөг зүй тогтол үйлчилдэг
байна.
Энэ зүй тогтлыг анх Германы эрдэмтэн Эрнест Энгель нээсэн учраас үүнийг Энгелийн хууль гэж нэрлэдэг.
Энгелийн хуулийн үйлчлэлээр бол орлого өсөхийн хирээр анхдагч хэрэглээ өсөх боловч түүний өсөлт хоёрдогч
хэрэглээний өсөлтөөс хоцорч орлого өсө-хийн хирээр нийт хэрэглээнд анхдагч хэрэглээний эзлэх хувийн жин
буурч, хоёрдогч хэрэглээний эзлэх хувийн жин өсдөг байна. Жишээ нь:
- 8. Орлого өсөхийн хирээр нийт хэрэглээнд анхдагч ба хоёрдогч
хэрэглээний эзлэх хувийн жингийн өөрчлөлт.
Орлого өсөхийн хирээр хэрэглээ хуримтлал хоёр хоёулаа өсөх боловч хуримтлалын өсөлт нь хэрэглээний
өсөлтөөс түрүүлж өсгөдг зүй тогтол үйлчилдэг байна.
Энэ зүй тогтлыг Английн эдийн засагч Кейнс нээсэн учраас үүнийг Кейнсийн сэтгэл зүйн хууль гэж нэрлэдэг
болжээ.
Энэ хууль ахиуц хэрэглээ болон ахиуц хуримтлал дээр нэгэн адил үйлчлдэг байна.