Зээлийн шинжилгээ power point-11
- 3. 3
Зорилго:
Банкны нийтэд санал болгож буй үйл
ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол зээл,
зээлийн үйл ажиллагаа байдаг юм.
Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй
оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ хичээл
зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх
бөгөөд онолын хувьд зохих түвшний мэдлэг олж
шаардлагатай
- 4. 4
Хичээлийн зорилт:
Лекц №11 хичээлийн хүрээнд ажил зээлийн
өргөдөл хүлээн авснаар зээлийн төслийн шинжилгээ
хийж, зээлийг судлахад тоон болон чанарын
шинжилгээ хийх үйл ажиллгааны талаар судлах
болно
- 6. 6
Зээлийн мэдээллийн сан.
Зээлийн мэдээллийн үйлчилгээ нь зээлдэгч,
зээлдүүлэгч аль алинд нь шаардлагатай санхүүгийн
зах зээлийн чухал дэд бүтэц юм.
Арилжааны банкууд болон зээл олгогч бусад
санхүүгийн байгуулагууд харилцагчдынхаа авсан
зээл эргэн төлөлтийн тухай мэдээллийг иодорхой
хугацаанд хадгалж шинээр зээл авах тохиолдолд
харилцагчийнхаа эргэн төлөх чадвахыг үнэлэхэд
ашигладаг.
- 7. 7
Иргэний зээлийн мэдээлэлд дараах мэдээллийг
хамруулна:
овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний
үнэмлэхийн болон регистрийн дугаар;
оршин суугаа газрын хаяг;
татвар төлөгч этгээд бол хувийн дугаар;
ажил эрхлэлтийн байдал, ажлын газрын албан ёсны
хаяг, утас, цахим шуудангийн хаяг;
гэрлэлтийн байдал;
- 8. 8
зээл, төлбөрийн гэрээ байгуулсан он, сар, өдөр,
гэрээний дугаар, төрөл, төлбөр гүйцэтгэх валютын
нэр;
зээл, төлбөр төлөх хугацаа, хуваарь, хүүгийн хэмжээ,
хүлээгдэж байгаа хэвийн зээл, төлбөрийн дүн;
гэрээний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн, эсхүл
гүйцэтгээгүй байгаа зээл, төлбөрийн дүн;
барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаагаар
хангагдсан, эсхүл хангагдах зээл, төлбөрийн дүн;
- 9. 9
эд хөрөнгийн улсын бүртгэлийн болон гэрчилгээний
дугаар, он, сар, өдөр, эзэмшигч, өмчлөгчийн овог, эцэг
/эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон
регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны
дугаар, цахим шуудангийн хаяг, бусад шаардлагатай
мэдээлэл;
зээл, төлбөрийн үүргээс татгалзаж байсан бол
татгалзсан шалтгаан;
- 10. 10
зээл, төлбөрийн үүрэг, түүнийг шаардах эрх
гуравдагч этгээдэд шилжсэн бол шилжүүлсэн
баримт бичгийн он, сар, өдөр, дугаар;
зээл, төлбөрийн ангиллын талаарх мэдээлэл;
зээлдэгчийн зээлжих чадварын талаарх дүгнэлт;
зээл, төлбөрийн үүрэгтэй холбогдуулж
Монголбанкнаас зээлийн мэдээлэлд хамруулах
шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл
- 11. 11
Зээлийн мэдээллийн сантай солилцсон дараах
мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх
этгээд бүртгэнэ.
Зээлийн мэдээлэл ирүүлсэн, шинэчилсэн,
өөрчилсөн он, сар, өдөр, мэдээлэл өгсөн мэдээлэл
нийлүүлэгч, зээлийн лавлагаа авсан хэрэглэгчийн тухай
мэдээлэл.
Хэрэглэгчийн зээлийн лавлагаа авсан зорилго,
шалтгаан, бүртгэлийн дугаар.
- 12. 12
Зээлийн мэдээллийн эх сурвалж
Зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийг дараах этгээд
магадлана:
1. Энэ хуулийн 6.1, 6.2-т заасан мэдээллийг зээлдэгч,
мэдээлэл нийлүүлэгч;
2. Энэ хуулийн 6.3-т заасан мэдээллийг холбогдох
төрийн байгууллага;
3. Энэ хуулийн 6.4-т заасан мэдээллийг зээлийн
мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд.
- 13. 13
Зээлийн мэдээлэлд оруулахыг хориглох мэдээлэл
Зээлийн мэдээлэлд дараах мэдээлэл оруулахыг
хориглоно. Зээлдэгчийн арьсны өнгө, нийгмийн гарал,
шашин шүтлэг, улс төрийн нам, төрийн бус
байгууллагын гишүүнчлэлийн байдал, эрүүл мэндийн
тухай мэдээлэл.
Зээлдэгчийн худалдаа, бизнесийн нууцлалтай
холбоотой судалгаа, мэдээлэл.
- 14. 14
Зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх
Зээлийн мэдээллийн сан бүрдүүлэхэд дараах журмыг
баримтална:
1. Зээлийн мэдээллийг зөвхөн зээлийн мэдээллийн сан
бүрдүүлж, ашиглах зээлийн мэдээллийн үйл ажиллагаа
эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд цуглуулах;
2. Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг
үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн
санд өгөх;
- 15. 15
3. Зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд
нийлүүлэхэд мэдээлэл нийлүүлэгч, зээлийн
мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн
хооронд мэдээлэл өгөх, авах гэрээг байгуулж,
мэдээлэл солилцох;
4. Зээлийн мэдээллийн санд зөвхөн энэ хуулийн 6
дугаар зүйлд заасан мэдээллийг цуглуулах;
5. Зээлийн мэдээллийг энэ хуулиар зөвшөөрсөн
арга, хэлбэрээр бүрдүүлэх;
- 16. 16
6. Зээлийн мэдээллийг тогтмол баяжуулан,
шинэчилж байх;
7. Банк, банк бус санхүүгийн байгууллага,
хадгаламж, зээлийн хоршоо нь Монголбанкнаас
олгосон тусгай зөвшөөрөл бүхий зээлийн
мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд
шаардлагатай мэдээллийг өгөх, авах гэрээг
байгуулж, мэдээлэл солилцох үүрэг хүлээх.
- 17. 17
Гэрийн даалгавар:
1. Зээлийн ангилалын талаар товчлол хийх
Эх үүсвэр:
Оюун Л., “Арилжааны банкны зээл, зээлийн
шинжилгээ” УБ 2011 он Бүлэг IX (хуудас 128-155)
2. Лекцийн хүрээнд 5 асуулт гаргаж, товч хариулт
өгөх (хариулт 30 - 40 үг)
3. Үзсэн материалын хүрээнд 10 тест зохиох
- 18. 18
Үндсэн сурах бичиг:
1.Оюун Л., "Арилжаны банкны зээлийн шинжилгээ"., УБ 2013
он
2.Баярбаатаар Э, Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага
УБ 2014он
3.Оюунцацрал З., "Зээлийн шинжилгээ"., УБ 2000
4.Мөнхдулам Д., Балж Г., “Банк санхүүгийн үндэс” УБ 2009 он
5.Моломжамц Д., “Санхүү мөнгө зээлийн харилцаа” УБ 2008 он