Зээлийн шинжилгээ power point-9
- 3. 3
Зорилго:
Банкны нийтэд санал болгож буй үйл
ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол зээл,
зээлийн үйл ажиллагаа байдаг юм.
Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй
оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ хичээл
зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх
бөгөөд онолын хувьд зохих түвшний мэдлэг олж
шаардлагатай
- 4. 4
Хичээлийн зорилт:
Лекц №9 хичээлийн хүрээнд зээлийн өргөдөл
хүлээн авснаар зээлийн төслийн шинжилгээ хийж,
зээлийг судлахад тоон болон чанарын шинжилгээ хийх
үйл ажиллгааны талаар судлах болно.
- 6. 6
1. Зээлийн үйл ажиллагаа
1. Зээлийн хүсэлт хүлээн авах журам.
2. Харилцагчийн санхүүгийн чадвар, зээлийн
төслийн үнэлгээ гаргах журам буюу зээлийн
шинжилгээний аргачлал.
3. Зээлийн чанарыг тодорхойлох стандарт.
4. Хүндрэлтэй зээлийн шинж чанар, тэдгээрийг
шинжлэх, хүнд байдлаас гаргах арга зам.
- 7. 7
Хийх ажил Хариуцагч
1 Зээлийн хүсэлт хүлээн авах Зээлийн газрын дарга
2
Холбогдох эдийн засагчид нь
хуваарилах
Зээлийн газрын дарга
3
Зээл авахад шаардлагагай материал
бүрдүүлэх Зээлдэгч
4 Зээлдэгчтэй ярилцлага хийх Зээлийн эдийн засагч
Зээл олгох үе шат
- 8. 8
5 Зээлийн шинжилгээ хийх
• Бүрдүүлсэн материалийг шалгах Мэргэжилтэн
• Төслийг хянах Мэргэжилтэн
• Зээлийн эдийн засагчид танилцуулах
(бичгээр, амаар)
Мэргэжилтэн
6 Барьцаа эд зүйлсийг үзэх
Зээлийн эдийн
засагч
7 Зээлийн танилцуулга хийх
Зээлийн эдийн
засагч
- 9. 9
8 Зээлийн хурлаар оруулах Зээлийн эдийн засагч
9 Зээлийн гэрээ хийх Зээлийн эдийн засагч
10 Зээл олгох Зээлийн нябо
11 Зээлийн хяналт хийх, зайнаас хянах Зээлийн нябо
Газар дээр нь хянах Зээлийн эдийн засагч
12
Зээл төлөгдөхгүй тохиолдолд холбогдох
арга хэмжээ авах
Мэргэжилтэн
Хуульч
- 10. 10
Зээлийн дотооод хяналт
1 Зээлийн мэдээ гаргах Зээлийн нябо
2 Зээлдэгчидтэй холбоо барих Зээлийн нябо
3 Зээлийн гүйлгээ хийх Зээлийн нябо
- 11. 11
Зээлийн хүсэлт хүлээн авах
1. Банкнаас тусгай томилогдсон ажилтан зээлийн
өргөдөл хүлээн авна.
2. Банкнаас батлагдсан дэвтэрт тэмдэглэнэ, зээл хүсэгч
этгээдээр гарын үсэг зуруулж баталгаажуулна.
3. Шаардлагатай гэж үзсэн нөхцөлд холбогдох
мэдээлэл лавлаж авна.
Арилжааны банкны зээлийн өргөдөлийг хүлээн
авах үед.
- 12. 12
• Зээлийг зөвхөн тухайн төсөл хариуцагчаас
өргөдлийг хүлээн авна.
• Тухайн төслийг тууштай хэрэгжүүлэх эрмэлзэлтэй
байгаа эзэмшигчийн төслийг хүлээж авах болно.
• Тухайн бус нутагт тээврийн үйлчилгээний эрэлт
хэрэгцээ ихэссэн гэж үзсэн тохиолдолд газрын
тээврийн бага хэмжээний төслийг дээрх
шаардагуудыг үл харгалзан хүлээн авч болох юм.
Зээлийн хүсэлт хүлээн авахдаа тодорхой журам
баримтлах естой. Тухайлбал:
- 13. 13
Зээлийн хүсэлт хүлээн авах журманд зээлийн
өргөдөлд ямар мэдээлэл байх ёстойг тусгаж өгөх
хэрэгтэй.
Зээлийн өргөдөлд дараах зүйлсийг мэдээлсэн
байх ёстой. Үүнд:
- 15. 15
Хуулийн этгээд байвал:
• Байгууллагын нэр,
• Үйл ажиллагаа үндсэн чиглэл,
• Бизнесийн үйл ажиллагааны явуулж буй хаяг
• Байгууллагын бүтэц зохион байгуулалт
• Байгуулагдсан он,cap гэх мэт бизнесийнхээ тухай
товчхон мэдээлэл.
- 16. 16
• Зээлийн зориулалт
• Хүсч байгаа зээлийн хэмжээ
• Зээлийн хугацаа
• Зээл эргэн төлөх эх үүсвэр
• Зээлийн барьцаа
• Он, cap, өдөр
• Зээлдэгчийн гарын үсэг
• Тамга г.м.
- 17. 17
Холбогдох эдийн засагчид нь хуваарилах
Зээлийн өргөдөл хүлээн авсны дараа зээлийн төслийн
нөхцлөөс хамаарч, мөн удирдлагад танилцуулж, тодорхой
(тухайн салбараар мэргэшсэн) зээлийн ажилтанд хуваарилаж
өгнө.
Зээлийн эдийн засагч учир холбоотой зээлээс зайлсхийх
хэрэгтэй.
Танил тал, хамаатан садан, ямар нэг холбоотой хүмүүст
зээл олгохоос зээлийн эдийн засагч зайлс хийнэ.
- 18. 18
Банк болгон авах ёстой мэдээллээ хамруулсан
тусгай маягтаар өргөдлийг авдаг.
Зээлийн өргөдөл хүлээн авсан эдийн засагч юуны
өмнө холбогдох материалыг бүрдүүлнэ.
Бүрдүүлэх материал банк тус бүрт түүний зээлийн
бодлоготой уялдан өөр өөр байна.
Гэхдээ ерөнхийдөө бүх банкууд дараах
материалыг бүрдүүлэх шаардлага тавина.
- 19. 19
- Зээлийн өргөдөл
- Жилийн хэрэгтэй гэж үзвэл улирлын санхүүгийн
тайлан (тайлан тэнцэл, орлого үр дүнгийн тайлан,
мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн харьцаанууд)
авна.
- Бизнес төлөвлөгөө.
Бизнес төлөвлөгөө нь гол нь зээл авсанаар
компанийн санхүүгийн тайланд, ялангуяа мөнгөн
урсгалд ямар өөрчлөлт орох вэ? гэдгийг тусгасан байх
ёстой.
- 20. 20
Бизнес төлөвлөгөө нь санхүүжүүлэх төсөл,
бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг тусгасан байх
ёстой. Үүнээс гадна санхүүгийн төлөвлөгөөнд
• Компанийн зах зээл, хамаарагдах салбарын
шинжилгээ
• Үйлдвэрлэл, удирдлагын маркетингийн төлөвлөгөө
• Санхүүгийн төлөвлөгөө. (Олон хувилбараар)
тусгагдсан байх ёстой.
Бизнес төлөвлөгөө.
- 21. 21
• Зээлдэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний
хуулбар
• Удирдах ажилтны товч анкет
Зээлдэгчийн ерөнхий захирал (гүйцэтгэх
захирал),
Ерөнхий (ахлах) нягтлан бодогч
Нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрх бүхий
этгээдийн товч анкет
- 22. 22
• Зээлдэгчийн үүссэн түүх
Үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчдийн тоо,
нэр, тэдгээрийн хувь оролцоог заана
Байгуулагдснаас хойш хийж гүйцэтгэсэн ажил,
үйлчилгээний талаархи товч танилцуулга,
• Аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулсан гэрээний
хуулбар, дүрэм.
- 23. 23
Зээлийн барьцаа
• Эд хөрөнгийн тодорхойлолт (жагсаалт),
• Үнэлгээ,
• Уг хөрөнгийг эзэмших (өмчлөх) эрхийн
гэрчилгээний эх хувь, эсвэл батлан даалт, батлан
даагчийн бүртгэл, судалгаа (батлан даагчийн
гэрчилгээ. батлан даагчийн талаархи судалгаа
бүхий баримт бичиг)
- 24. 24
Шаардлагатай нөхцөлд:
• Зээлээр санхүүжигдэх объектыг зохих
байгууллагаар хянуулж батлуулсан зураг төсөл, уг
зураг төсөлд орсон өөрчлөлт
• Түүнтэй холбоотой төлбөр тооцооны баримт
гүйцэтгэлийн тайлан,
• Гэрээний хувь (зээл авах төслийн талаахи гадаад,
дотоод гэрээ)
• Эдийн засгийн үр ашгийн тооцоо (үйлдвэрлэл,
худалдааны техник эдийн засгийн үндэслэл)
- 25. 25
Зээлийн эдийн засагч авах ёстой материалаа авсны
дараа зээлдэгчтэй ярилцлага хийнэ.
2. Зээлдэгчтэй хийх ярилцлага.
Зээлдэгчтэй хийх ярилцлага нь зээлийн
шинжилгээний эхний үе шат байдаг.
Зээлдэгчтэй хийх ярилцлагын зорилго нь зээлдэгч
үнэн ярьж байна уу? худлаа ярьж байна уу? гэдгийг
тогтоох явд байдаг. Үүний тулд дараах аргуудыг
хэрэглэж болно.
- 26. 26
Нэгдүгээрт: Зээлдэгчээс ярилцлага авахынхаа өмнө
түүний бүрдүүлсэн материал болон ажлынхаа туршлага
дээр үндэслэн зээлдэгчийн бизнесийн талаар зээлийн
эдийн засагч тодорхой төсөөлөлтэй байна.
Хэрэв тодорхой төсөөлөлгүй бол зээлийн төслийг
бодьтой дүгнэж чадахгүй, үр дагаварт нь зээлийн эрсдэл
үүснэ.
Ярилцлагын явцад зээлдэгчийн ярьж байгаа зүйл нь
түүний төсөөлөлтэй тохирч байгаа эсэхийг хянаж явах
ёстой.
- 27. 27
Хоёрдугаарт.
Зээлдэгч худлаа ярьж байна уу? угуй юу? гэдгийг
тогтоохын тулд ярилцлагын явцад зээлийн төсөл,
эрхэлдэг бизнесийнх нь талаар нэг асуултыг цаг
хугацааны зайтайгаар хэд хэдэн удаа тавьж, хариулт нь
адил байна уу? угуй юу? гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хэрэв хариулт нь хэзээ ч хэдэн удаа асуусан ч адил
байвал зээлдэгч үнэн ярьж байна гэж дүгнэж болно.
Үнэн ярьж байгаа хүн хэдэн жилийн дараа ч тухайн
асуултыг тавихад мөн л нөгөө хариултыг өгч байдаг.
- 28. 28
Ярилцлагыг хаа ч хийж болно.
Гэхдээ ярилцлагыг банкан дээр, зээлдэгчийн
үйлдвэрийн газар, гэрт нь, ресторанд хийж болно.
Банкин дээр зээлдэгчтэй ярилцлага хийх үед
тусгай ярилцлагын өрөөтэй байх нь илүү зохимжтой.
Банкин дээр ярилцлага хийх үед зээлдэгч илүү
ихээр биеэ барьдаг. Үгээ цэгнэдэг. Иймээс банкнаас
өөр газар ярилцлага явуулах нь илэн далангуй ярилцах
нөхцөлийг бүрдүүлдэг гэж үздэг.
Ярилцлага хийх газар.
- 29. 29
Ярилцлагын дараа шинжилгээ хийнэ.
Шинжилгээг чанарын болон тоон хэлбэрээр
хийгдэнэ. Зээл дээр үүсдэг гол асуудлуудын нэг нь
эрсдлийг тооцох явдал юм.
Хэрэв бид түүнийг урьдчилан харж чаддаг бол аж
ахуй нэгжүүдийг зээлжүүлэхэд маш хялбар болох
байсан. Гэвч олонх тохиолдолд шинжээчид ба шийдвэр
гаргагчид нь санхүүгийн төслүүдийг дутуу үнэлснээс
их алдаа гаргадаг.
- 30. 30
Гэрийн даалгавар:
1. Зээлийн ангилалын талаар товчлол хийх
Эх үүсвэр:
Оюун Л., “Арилжааны банкны зээл, зээлийн
шинжилгээ” УБ 2011 он Бүлэг V (хуудас 95-103)
2. Лекцийн хүрээнд 5 асуулт гаргаж, товч хариулт
өгөх (хариулт 30 - 40 үг)
3. Үзсэн материалын хүрээнд 10 тест зохиох
- 31. 31
Үндсэн сурах бичиг:
1.Оюун Л., "Арилжаны банкны зээлийн шинжилгээ"., УБ 2013
он
2.Баярбаатаар Э, Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага
УБ 2014он
3.Оюунцацрал З., "Зээлийн шинжилгээ"., УБ 2000
4.Мөнхдулам Д., Балж Г., “Банк санхүүгийн үндэс” УБ 2009 он
5.Моломжамц Д., “Санхүү мөнгө зээлийн харилцаа” УБ 2008 он