ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Кесар мэс заслын дараах умайн бүрэн бус сорвижилт
(Cesarean scar defect)
Х.Балдандорж
Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, АШУҮИС
Тодорхойлолт:
Сүүлийн жилүүдэд кесар мэс заслын давтамж 50% ихэссэн тул эх барих
эмэгтэйчүүдийн эмч нар “Кесар мэс заслын дараах умайн сорвины дефект, бүтцийн
алдагдал буюу умайн бүрэн бус сорвижилт”-ийн (УББС) яаралтай тохиолдолтой элбэг
таарч байна. Энэ нэр томьёог 1995 онд анх эрдэмтэн Морис танилцуулсан.
Мөн “Кесар мэс заслын дараах умайн бүрэн бус сорвижилт” (Cesarean scar defect)-
г истмоцеле буюу умайн хананд буй нарийн завсар бүхий цүлхэн (isthmocele), умайн
сорвины бүтцийн өөрчлөлт (uterine scar defect), умайн ханын цүлхэн (uterine
diverticulum/niche), умайн хана цүлхийлт (uterine sacculation) гэх мэтээр нэрлэдэг1–3.
Кесар мэс заслын дараа умайн сорви эмгэгээр эдгэрч буйгаар голдуу тайлбарладаг3.
Тодорхой тогтсон тодорхойлолт байхгүй ч мэс заслын дараа умайн доод хэсгийн булчинт
давхаргын бүтцийн алдагдалтайхолбодог1. Хэт авиан шинжилгээнд умайн хананд хамгийн
багадаа >2 мм илүү гурвалжин хэлбэрийн хонхор/цуурал (dehiscence), цүлхэн (diverticulum)
үүсгэн умайн хана нимгэрсэн байдлаар хэт авиа, хистероскопи, хистеросальфингографи,
сонохистерограмм, MRI зэрэг дүрс оношилгооны аргуудаар оношлогддог3.
Тархалт:
2018 онд хийгдсэн проспектив судалгаандкесармэс заслаартөрснөөс 6 сарын дараа
хийсэн энгийн үтрээний хэт авиан шинжилгээнд (transvaginal ultrasound) нийт тохиолдлын
22.4%, NaCl-н 0.9% физиологийн уусмалаар умайн хөндийг дүүргэж хардаг үтрээний хэт
авиан шинжилгээгээр (saline infused sonography) нийт тохиолдлын 45.6% -д кесар мэс
заслын дараахумайн сорвиныбүтцийн өөрчлөлт тус тус оношлогдсон.Давсныфизиологийн
уусмал нь хэт авиан шинжилгээгээр оношлох өвөрмөц, мэдрэг чанарыг нэмэгдүүлж
байна2,4. MRI шинжилгээ оношилгооны өөр нэг сонголт боловч тус шинжилгээгээр онош
тогтоох тодорхой шалгуур байхгүй байна5. Нэгэн судалгаагаар кесар мэс заслын дараах
сорвины дефект (КМЗСД) ихэнхидээ шинж тэмдэггүй тухайлбал нийт өвчтөний 19%-86%
ямар нэгэн шинж илэрдэггүй1,5. Кесар мэс заслын давтамж ихсэх тусам сорвины
өөрчлөлтийн давтамж нэмэгддэг. Өмнө нь кесар мэс заслаар төрсөн эхчүүдийн 70 хүртэлх
хувьд сорвины өөрчлөлт (uterine niche) үүсдэг бөгөөд 30% нь шинж тэмдэгтэй байна3.
Эрсдэлт хүчин зүйлс:
Кесар мэс заслын умайн сорвины бүтцийн гажуудал үүсгэхэд үүсгэхэд нөлөөлдөг
эрсдэлт хүчин зүйлүүдэд өмнө нь кесар мэс засал олон удаа хийлгэсэн өгүүлэмж, кесар мэс
заслын өмнө төрөлтийн нэгдүгээр үеийн идэвхитэйшатудаан үргэлжилсэн байдал,төрсний
дараах халдвар, эхийн биеийн жингийн индекс, жирэмсний чихрийн шижин зэргийг
багтаадаг4. Умайн сорвины өөрчлөлт үүсэлт өвчтөний биеийн байдал, мэс заслын онцлог
зэргээс шалтгаалан шархны эдгэрэлт удаашрал хамаарч байна3,6,7. Тухайлбал умайн хүзүү >
5 см-с дээш нээгдсэн, төрөх үйл ажиллагаа эхлээд 5 цагаас дээш хугацаа өнгөрсөн, умайн
булчинт давхарга нимгэн, судасжилт, цусан хангамж нь багассан зэрэг тохиолдолд кесар
мэс заслын шархны эдгэрэлт хангалтгүй явагдаж умайн сорвиныөөрчлөлт үүсгэж байна гэж
үзэж байна3,6,8. Умайн доодтаславчиндхийгдсэн зүслэг нь умайн хүзүү рүү чиглэлтэйзүслэг
хийгдсэн бол умайн хүзүүний хэсгийн булчирхай нь шүүрэл ялгаруулж умайн булчинт
давхрагад шархны эдгэрэлтийг удаашруулдаг3,6,8. Умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдсэн,
төрөлт эрчимжсэн үед кесар мэс засал хийх, умайн зүслэгийн түвшинд умай давсагны
хуниас үүсэлт зэрэг нь умайн сорви үүсэлт алдагдал, удаашралд нөлөөлдөг гэж үздэг3.
Умайн децидуал давхаргыг үлдээж гадна талын булчинт давхаргыг оёх техник нь умайн бүх
давхаргыг (decidual давхаргыг булчин гялтантай бүтнээр нь) хамруулан оёсон техниктэй
харьцуулахад бүрэн бус сорвижилтонд хүргэдэг (incomplete closure). Сорви нимгэн буюу
бүрэн бус сорвитой өвчтөнүүдийн бараг 95% нь умайн гадуур хучиж буй хэвлийн гялтанг
хаахгүйгээр умайн нэг давхаргыг оёсон техниктэй холбоотой байна. Эдийн цусан хангамж
буюу судсыг хаалгүй анатомийн бүтцүүдийг зөв хамруулж оёсон хүчтэй сорив нь сорви
нимгэрэлт, бүрэн бус сорвижилт үүсгэх эрсдлийг бууруулдаг (minimizes risk of niches)3,9,10.
Оёдол жигд биш буюу хоорондоо перпендикуляр биш бол умайн булчин жигд биш
сорвижих шалтгаан болно. Эхний давхаргыг оёсоны дараа хоёр дах давхаргыг хэт чанга
татах, locking suture-буюу түгжих оёдол тавих нь ишемийн некроз үүсгэж niche-буюу нимгэн
цүлхэн төст умайн бүрэн бус сорвижилтонд хүргэнэ. Иймд түгжих оёдол тавилгүй умайг оёх
нь niche үүсэх эрсдлийг бууруулдаг. Тохиромжгүй мэс заслын техник: гемостаз хангалтгүй
байх, эдийн ишеми болох, деваскулизаци зэрэг нь шарх эдгэрэлт удаашрал, наалдац,
улмаар niche үүсгэхэд оролцдог. Мэс заслын дараа хэвлийн хананд үүссэн наалдац умайн
сорвины эдийг хэвлийн хана руу (умайн эсрэг/эсрэг хүч-Counteracting forces) татаж буюу
эсрэг тал руу нь татаж шархны эдгэрэлтийг алдагдуулдаг7. Гравитаци буюу умайн их биед
үйлчилж буй дэлхийн татах хүч эсрэг хүчийг улам ихэсгэдэг. Иймд том хэмжээтэй niche
ихэвчлэн арагшаа байрлалтай умайд ихэвчлэн тохиолдсон байдаг7,8. Өвчтөний зүгээс
удамшлын генетик буюу урьдал байдал нь үрэвсэл, наалдац үүсэлт, мэс заслын дараах
халдвар зэрэгт нөлөөлдөг7. Эхийн талаас жирэмсний чихрийн шижин, өмнөх кесар мэс
засал, биеийн жингийн индекс ихсэлт зэрэг нь эрсдлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал БЖИ нэг
нэгжээр нэмэгдэхэд УББС үүсэх эрсдэл 6%-р нэмэгддэг. Төрөлтийн нэгдүгээр үеийн
идэвхитэй шат удаан үргэлжилж байгаад яаралтайгаар кесар мэс заслаар төрөх мөн
эрсдлийг нэмэгдүүлдэг. Гэвч яаралтай болон төлөвлөгөөт кесар мэс заслын хооронд мэс
заслын дараа УББС үүсэлт ялгаа төдийлөн харагдахгүй байна4.
Мета-анализ судалгаа ховор байгаа учраас эрсдэлт хүчин зүйлүүдийг энэхүү тоймд
харьцуулж хэлэхэд төвөгтэй байна.
Эмнэлзүйн илрэл, эмгэг жам:
Мөн кесар мэс заслын сорвины бүтцийн өөрлчлөлтийг илтгэсэн өвөрмөц бие
махбодын зовиурь, шинж тэмдэг тодорхойгүй байна. Ихэнхи тохиолдолд шинж тэмдэггүй
байхад зарим нь биенийюмны мөчлөгийн бус эмгэг цус алдалт (abnormal uterine bleeding),
цэвэршилтийн дараах цус алдалттай төстэй байдлаар шинж тэмдэг нь илэрч байна.
Судалгаагаар эдгээр эмэгтэйчүүдийн 28.9%–82% эмгэг цус алдалтаар (AUB-abnormal uterine
bleeding) илэрдэг1.Биенийюмнымөчлөгийн хооронд >2 өдөр цусбагабагаар(арчихтөдий)
гарах эсвэл биений юм ирээд дууссан өдрөөс хойш >2 өдөр цус гарах. Өөрөөр хэлбэл
биений юм 7-с олон хоног үргэлжлэх нь УББС (niche)-той холбоотой. Энэ бол кесар мэс
заслаас хойш 6-12 сарын хугацаанд УББС үүсч буй эмэгтэйчүүдийн 30-55 хувьд илэрдэг
хамгийн түгээмэл шинж юм10,11. Тухайлбал сорвины niche-н урд ирмэг биений юмны
урсгалыг бөглөж мэс заслын сорвитой залгаа фиброз бүхий булчин сул агшсантай
холбоотой биений юм саатаж хуримтлагддаг. Улмаар биений юм удаан үргэлжлэх, биений
юмны хооронд цус үзэгдэх шалтгаан болдог6,7,9,11,12.
Хэвлийн доод хэсэг,багааарцаг орчмын архаг өвдөлт, биенийюмөвдөлттэй ирэх, үргүйдэл,
ихсийн эмгэг хөгжилт (бэхлэлт), кесар мэс заслын дараах умайн сорвины жирэмсэн, умайн
урагдал зэрэг орно1,2,5,13. Сорвины өөрчлөлттэй хэсгээс цус гарснаар биений юмны мөчлөг
хооронд багазэргийн цусгардаг. Умайн сорвиныөөрчлөлттэй эхчүүдийн 40-50% биенийюм
өвдөлттэй ирдэг бол 35 орчим хувьд хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт илрэнэ. 18 орчим
хувьднь бэлгийн хавьтлын үедөвдөнө. Биенийюмнымөчлөгийн дундүедсорвины хонхор,
цүлхэн бүхий хэсэгт цус, салс хуритлагддаг гэж үздэг. Мөн өвдөлтийг сорвины цүлхэн,
хонхорт байгаа агуулагдахууныг (салс, цус) гаргахын тулд умайн булчин агшиж байгаатай
холбон тайлбарладаг3,8,14. Ховор тохиолдолд сорвины өөрчлөлттэй хэсэгт (uterine niche)
байгаа цус, салс халдварлагдаж сорвины буглаа үүсгэж болно3. Сорвины хэмжээ, хонхор
том, түүнд хуримтлагдсан агуулагдахууныхэмжээихбол гидросалфинкстайижилмеханизм,
архаг үрэвслийн механизмаар хоёрдогч үргүйдэлд хүргэдэг гэж үздэг3,7,14. Niche үүссэн, үр
шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж буй эхчүүдийн 20 хувьд үр хөврөл шилжүүлэхэд хэцүү
байдаг. Мөн niche-н хэмжээ зэргээс хамаарч давсагны үйл ажиллагаа хямарч болно.
Дараагийн жирэмслэлтийн үед сорвины жирэмсэн, ихсийн эмгэг шигдэлт, сорвины
нимгэрэлт, урагдал, умай урагдах эрсдэл улам нэмэгддэг.
Оношилгоо:
Үтрээний хэт авиан шинжилгээ, 3D хэт авиа, MRI, хистероскопи, SHG, Hysterosalpingographу
шинжилгээгээр оношилно. Дотроо шингэн агуулсан болон агуулаагүй ЭХО ойлтгүй зай нь
niche-н оройгос суурь хүртэл хонхор 1мм-с илүү байх, мөн кесар мэс заслын дараах
сорвитой хэсэгт умайн булчин хамгийн багадаа 2мм-р нимгэн байх6,9,11,15,16.
Niche-н хэмжээ ба умайн сорвитой хэсгийн булчинт давхаргын зузаан
Умайн сорвитой хэсгийн булчинт давхаргын зузаан (Residual myometrial thickness (RMT)) нь
niche-н оройгоос умайн гадна серозон бүрхүүл хүртэлх зайгаар хэмжигддэг17. Том
хэмжээний niche үүссэн үед умайн сорвитой хэсгийн булчинт давхаргын зузаан нь
зэргэлдээх (эсрэг буюу умайн ар ханын) булчинт давхаргын зузааны 50 хувиас бага эсвэл
үтрээний хэт авиан шинжилгээнд 2.2 мм хүртэл хэмжээгээр нимгэрсэн, сонохистерограмын
шинжилгээнд 2.5 хүртэл мм-р нимгэрсэн байдаг. Марота ба бусад судлаачдынхаар умайн
сорвитой хэсгийн зузааныг 3 мм-р авч үзсэн бөгөөд сорвитой хэсгийн умайн булчингийн
зузаан 3 мм түүнээс дээш байвал бага зэргийн бүтцийн өөрчлөлт бүхий сорвижилт (small
defect), харин сорвитой хэсэгт булчинт давхрага байхгүй байвал бүрэн бүтцийн алдагдал
буюу total defect гэж авч үзжээ16.
Niche shape- умайн сорвины хэлбэр
Ихэнхидээ гурвалжин, хагас дугуй, дусал төст хэлбэртэй байдаг. Зарим тохиолдолд умайн
хөндий рүү дотогшоогоо цүлхийсэн байдаг. Тухайлбал дотор давхарга нь умайн хөндий рүү
түрсэн, харин гадагшаа чиглэлтэй үед сорвины гадна гадаргуу гялтангын хөндийрүү, давсаг
руу түрж овойсон байдалтай байна. Зарим тохиолдолд умайн булчинт давхаргын гол хэсэг
рүү буюу дотогшоогоо хонхойж татагдсан байдаг.
Сорвины бусад онцлог
Сорвиныбусадхэлбэрт concave-буюухонхойсон, эмгэг судасжилттай,серозон бүрхүүл шууд
харагдсан, цист болон полип төст хэлбэрүүд тэмдэглэгдсэн байдаг. Сонохистерографийн
шинжилгээ niche-г илүү нарийвчлалтай оношилдог гэж үздэг. Том niche-н оношлогдох хувь
сонохистерографид 45%, үтрээний хэт авиан шинжилгээнд22%байна.Сонохистерографийн
шинжилгээтэй харьцуулахад үтрээний хэт авиан шинжилгээний өвөрмөц чанар 49%, мэдрэг
чанар-100% байна. Үтрээний хэт авиан шинжилгээнд оношлогдохгүй байгаа niche голдуу
жижиг хэмжээтэй байдаг. Иймд илрүүлгийн гол сонголт нь сонохистерографи байдаг.
Зураг 1 Умай, умайн хүзүү, niche (n) 1 см хэмжээтэй niche-н агуулагдахуун, давсаг (B)
Эмчилгээ:
Эмчилгээний заалт: Тодорхой эмнэлзүйн зовиурь, шинж тэмдэг илэрсэн хоёрдогч
үргүйдэлтэй эмэгтэй, өмнө нь сорвины жирэмсэн болсон, зуршмал зулбалт, мөчлөгийн бус
цус алдалт. Эмчилгээний сонголтонд дараах сонголтууд байдаг. Даавар эмчилгээ цус
алдалтын үед хэрэглэнэ. Жирэмсэн болохгүй төлөвлөгөөтэй байгаа бол жирэслэлтээс
сэргийлэхууж хэрэглэдэг эмийг зөвлөдөг. Дараагийн сонголтондэрхтэн хадгалсан мэсзасал
орно. Одоо илэрч буй зовиурь дээр үндэслэн бусад өвчнийг үгүйсгэсэн тохиолдолд
консерватив буюу уламжлалт эмчилгээг хийнэ. Хэвлий болон үтрээний хүрцээр сорвийг
нөхөн сэргээх мэс засал хийдэг10,18–23.
Hysteroscopic Niche Resection буюу Isthmoplasty
Дистал эсвэл проксимал талын ирмэгийг хоёр туйлт болон нэг туйлт resectoscope дурангийн
багаж, сорвины суурь хэсэгт байгаа хэврэг судсыг коагуляци хийх, эсвэл niche-г бүхлээр
бөмбөлөг электрод ашиглан коагуляци хийх зэрэг нь үндсэн мэс заслын техник болно.
Зүслэг биений юмны гадагшлалтыг нэмэгдүүлдэг мөн сорвины хэмжээг нэмэгдүүлдэг.
Сорвины хонхор хэсэг буюу суурийг түлэх нь цус/шингэн хуримтлагдахаас сэргийлдэг.
Хистероскопын niche-д хийх мэс заслын хүндрэлд умай цоорох, сорвитой хэсгийн булчинт
давхаргын зузаан 3мм-с бага үед давсаг гэмтэх, проксимал хэсгийн мэс заслын үед
дараагийн жирэмслэлтэнд умайн хүзүүний дутмагшил, умайн урагдал үүсэх зэрэг эрсдэл
орно10,20,21. Давсагны аюулгүй байдлыг мэс заслын дундуур хэт авиан хяналтан доор
метилин хөхөөр шалгаж болно10.
Niche Repair
Сорвитой хэсгийн шархны зузаан 3мм-с бага үед хийхийг зөвлөдөг бөгөөд мэс заслын үед
сорвины бүрэн бүтцийн алдагдлыг тодорхойлох, фиброзон эдийг ирмэгээс нь тайрч авах,
анатомын бүтцүүдийг хэвлийн болон үтрээний хүрцэээр дахин холбож оёдог. Гегарын
тэлэгч,Фолийн катетр, трансректал эсвэлүтрээгээр хэт авиаашиглана(зураг-2).Вервүүртийн
техникт (Vervoort’s technique) наалдцаассэргийлэн гиалуроны хүчлийг ашиглан арагшаа хэт
нугаларсан умайд дугуй холбоосыг хуниж хэвлийн дурангийн мэс засалтай хавсардаг11.
Ниржианакис-рендевүүс техникт (Nirgianakis’ ‘Rendezvous technique’) сорвины дефекттэй
хэсгээр нэвт гэрэлтэн харуулж байгаа diaphanoscopy’ эерэг буюу Halloween sign-г харуулж
байгаа хистероскопийн гэрэлтэй зэрэгцэ хэвлийн дурангийн гэрэлтэйдараалан тусдаг22.Slip
and hook техникийн хувьд гегарын тэлэгч умайн хүзүүний сувагт байрлуулан хэвлийн
дурангийн хяналтанд умайн сорвитой хэсгийг товойлгож нүхлэхийн тулд сохроор урагш нь
гулсуулдаг23. Donnez техникийн хувьд арагш нугаларсан умайд дугуй холбоосыг богиносгож
томоохон цүлхэн бүхий умайн сорвийг CO2 лазер ашиглан зүсдэг19
. Сорвины дефект их биш үед
туршлагатай эмч үтрээний хүрцээр мэс заслыг хийдэг. Умайн хүзүүнээс давсгыг салгасны дараа
сорвины niche илүүтодорхологдожхистеротомихийжхоёрдавхаргыгхаадаг. Үтрээгээр хийх мэс
засал нь үнэ хямд, мэс заслын үед богино хугацаа зарцуулдаг. Трансиллюминацийн (нэвт
гэрэлтүүлэн) тусламжтайгаар сорвины дефектийг дүрслэх нэгэн зэрэг гистероскопи болон
нэг порттой лапароскопи ашиглан үтрээний хүрцээр мэс засал хийхийг мөн тодорхойлсон
байна16.
Кесар мэс заслын дараах сорвины бүтцийн алдагдалд тогтсон тодорхой стандарт
эмчилгээ гэж байхгүй ч даавар эмчилгээ, нөхөн сэргээх мэс засал, гистерэктоми зэрэг
эмчилгээнийсонголтбайдаг. Манкусо бабусад судлаачдын тохиолдлын хувьд энээмгэгийн
зохистой менежмэнт,зөвлөгөө хэвлэлийн тойм хангалтгүйбайна24.Эмгэг мөчлөгийнбусцус
алдалт нь зөвхөн холбогдох зовиурь тул үүнээс бусад зовиурь хэлж буй эхчүүдийг мэс
засалд орохыг зөвлөдөггүй2.
Ном зүй:
1. Tulandi T, Cohen A. Emerging Manifestations of Cesarean Scar Defect in Reproductive-aged
Women. Journal of Minimally Invasive Gynecology. 2016;23(6):893-902.
doi:10.1016/j.jmig.2016.06.020
2. Vitale SG, Ludwin A, Vilos GA, et al. From hysteroscopy to laparoendoscopic surgery: what is
the best surgical approach for symptomatic isthmocele? A systematic review and meta-
analysis. Arch Gynecol Obstet. 2020;301(1):33-52. doi:10.1007/s00404-020-05438-0
3. Kulshrestha V, Agarwal N, Kachhawa G. Post-caesarean Niche (Isthmocele) in Uterine Scar:
An Update. J Obstet Gynaecol India. 2020;70(6):440-446. doi:10.1007/s13224-020-01370-0
4. Antila-Långsjö RM, Mäenpää JU, Huhtala HS, Tomás EI, Staff SM. Cesarean scar defect: a
prospective study on risk factors. American Journal of Obstetrics and Gynecology.
2018;219(5):458.e1-458.e8. doi:10.1016/j.ajog.2018.09.004
5. Setubal A, Alves J, Osório F, et al. Treatment for Uterine Isthmocele, A Pouchlike Defect at
the Site of a Cesarean Section Scar. Journal of Minimally Invasive Gynecology.
2018;25(1):38-46. doi:10.1016/j.jmig.2017.09.022
6. Bij de Vaate AJM, van der Voet LF, Naji O, et al. Prevalence, potential risk factors for
development and symptoms related to the presence of uterine niches following Cesarean
section: systematic review. Ultrasound Obstet Gynecol. 2014;43(4):372-382.
doi:10.1002/uog.13199
7. Vervoort AJMW, Uittenbogaard LB, Hehenkamp WJK, Brölmann H a. M, Mol BWJ, Huirne J
a. F. Why do niches develop in Caesarean uterine scars? Hypotheses on the aetiology of
niche development. Hum Reprod. 2015;30(12):2695-2702. doi:10.1093/humrep/dev240
8. Osser OV, Jokubkiene L, Valentin L. Cesarean section scar defects: agreement between
transvaginal sonographic findings with and without saline contrast enhancement.
Ultrasound Obstet Gynecol. 2010;35(1):75-83. doi:10.1002/uog.7496
9. Bij de Vaate AJM, Brölmann H a. M, van der Voet LF, van der Slikke JW, Veersema S, Huirne
J a. F. Ultrasound evaluation of the Cesarean scar: relation between a niche and
postmenstrual spotting. Ultrasound Obstet Gynecol. 2011;37(1):93-99.
doi:10.1002/uog.8864
10. Vervoort AJMW, Van der Voet LF, Witmer M, et al. The HysNiche trial: hysteroscopic
resection of uterine caesarean scar defect (niche) in patients with abnormal bleeding, a
randomised controlled trial. BMC Womens Health. 2015;15:103. doi:10.1186/s12905-015-
0260-8
11. Vervoort A, Vissers J, Hehenkamp W, Brölmann H, Huirne J. The effect of laparoscopic
resection of large niches in the uterine caesarean scar on symptoms, ultrasound findings
and quality of life: a prospective cohort study. BJOG. 2018;125(3):317-325.
doi:10.1111/1471-0528.14822
12. van der Voet LF, Bij de Vaate AM, Veersema S, Brölmann H a. M, Huirne J a. F. Long-term
complications of caesarean section. The niche in the scar: a prospective cohort study on
niche prevalence and its relation to abnormal uterine bleeding. BJOG. 2014;121(2):236-244.
doi:10.1111/1471-0528.12542
13. Pešková V, Kacerovský M. Cesarean scar defect - manifestation, diagnostics, treatment.
Ceska Gynekol. 2020;85(4):282-287.
14. The effect of laparoscopic resection of large niches in the uterine caesarean scar on
symptoms, ultrasound findings and quality of life: a prospective cohort study - PMC.
Accessed August 18, 2022. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5811817/
15. van der Voet LF, Vervoort AJ, Veersema S, BijdeVaate AJ, Brölmann H a. M, Huirne J a. F.
Minimally invasive therapy for gynaecological symptoms related to a niche in the caesarean
scar: a systematic review. BJOG. 2014;121(2):145-156. doi:10.1111/1471-0528.12537
16. Prospective evaluation of five methods used to treat cesarean scar defects - Zhang - 2016 -
International Journal of Gynecology & Obstetrics - Wiley Online Library. Accessed August
20, 2022. https://obgyn.onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1016/j.ijgo.2016.04.011
17. Naji O, Abdallah Y, Bij De Vaate AJ, et al. Standardized approach for imaging and measuring
Cesarean section scars using ultrasonography. Ultrasound Obstet Gynecol. 2012;39(3):252-
259. doi:10.1002/uog.10077
18. Abacjew-Chmylko A, Wydra DG, Olszewska H. Hysteroscopy in the treatment of uterine
cesarean section scar diverticulum: A systematic review. Adv Med Sci. 2017;62(2):230-239.
doi:10.1016/j.advms.2017.01.004
19. Donnez O, Donnez J, Orellana R, Dolmans MM. Gynecological and obstetrical outcomes
after laparoscopic repair of a cesarean scar defect in a series of 38 women. Fertil Steril.
2017;107(1):289-296.e2. doi:10.1016/j.fertnstert.2016.09.033
20. Vervoort A, van der Voet LF, Hehenkamp W, et al. Hysteroscopic resection of a uterine
caesarean scar defect (niche) in women with postmenstrual spotting: a randomised
controlled trial. BJOG. 2018;125(3):326-334. doi:10.1111/1471-0528.14733
21. Vegas Carrillo de Albornoz A, López Carrasco I, Montero Pastor N, et al. Outcomes after
Hysteroscopic Treatment of Symptomatic Isthmoceles in Patients with Abnormal Uterine
Bleeding and Pelvic Pain: A Prospective Case Series. Int J Fertil Steril. 2019;13(2):108-112.
doi:10.22074/ijfs.2019.5704
22. Nirgianakis K, Oehler R, Mueller M. The Rendez-vous technique for treatment of caesarean
scar defects: a novel combined endoscopic approach. Surg Endosc. 2016;30(2):770-771.
doi:10.1007/s00464-015-4226-6
23. Api M, Boza A, Gorgen H, Api O. Should Cesarean Scar Defect Be Treated Laparoscopically?
A Case Report and Review of the Literature. J Minim Invasive Gynecol. 2015;22(7):1145-
1152. doi:10.1016/j.jmig.2015.06.013
24. Mancuso AC, Maetzold E, Kowalski J, Van Voorhis B. Surgical repair of a cesarean scar
defect using a vaginal approach. Fertility and Sterility. 2021;116(2):597-598.
doi:10.1016/j.fertnstert.2021.05.073

More Related Content

What's hot (20)

2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
saruul tungalag
618 семинар
618 семинар618 семинар
618 семинар
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
Gantulga Nyamdorj
Eh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlalEh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlal
Gantulga Nyamdorj
Aris sudlal
Aris sudlalAris sudlal
Aris sudlal
Gantulga Nyamdorj
Eh barih emegteichuud
Eh barih emegteichuudEh barih emegteichuud
Eh barih emegteichuud
Gantulga Nyamdorj
Эхийн сувилахуй-II, тест
Эхийн сувилахуй-II, тестЭхийн сувилахуй-II, тест
Эхийн сувилахуй-II, тест
saruul tungalag
Tsus aldalt, eh barih emegteichuud
Tsus aldalt, eh barih emegteichuudTsus aldalt, eh barih emegteichuud
Tsus aldalt, eh barih emegteichuud
Sosoo Byambaa
Eh barigch
Eh barigchEh barigch
Eh barigch
Gantulga Nyamdorj
10 labor and delivery translation
10 labor and delivery translation10 labor and delivery translation
10 labor and delivery translation
Hishgeeubuns
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Gantulga Nyamdorj
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
Baldandorj Khavalkhaan
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
ochirgm012002
256 tushaal minister's order of check list buyanjargal
256 tushaal minister's order of check list buyanjargal256 tushaal minister's order of check list buyanjargal
256 tushaal minister's order of check list buyanjargal
Tumuruu Shiileg
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдтөрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
NPain NLife
Emegteichuuud dotood shuurel
Emegteichuuud dotood shuurelEmegteichuuud dotood shuurel
Emegteichuuud dotood shuurel
Gantulga Nyamdorj
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
Gantulga Nyamdorj
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
saruul tungalag
Эхийн сувилахуй-II, тест
Эхийн сувилахуй-II, тестЭхийн сувилахуй-II, тест
Эхийн сувилахуй-II, тест
saruul tungalag
Tsus aldalt, eh barih emegteichuud
Tsus aldalt, eh barih emegteichuudTsus aldalt, eh barih emegteichuud
Tsus aldalt, eh barih emegteichuud
Sosoo Byambaa
10 labor and delivery translation
10 labor and delivery translation10 labor and delivery translation
10 labor and delivery translation
Hishgeeubuns
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Eronhii mergeshil sudlal togsoltiin shalgsltiin jishig soril
Gantulga Nyamdorj
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
Baldandorj Khavalkhaan
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
ochirgm012002
256 tushaal minister's order of check list buyanjargal
256 tushaal minister's order of check list buyanjargal256 tushaal minister's order of check list buyanjargal
256 tushaal minister's order of check list buyanjargal
Tumuruu Shiileg
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдтөрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
NPain NLife

Similar to Кесар мэс заслын дараах сорвины бүтцийн өөрчлөлт.docx (20)

Умайн их биеийн хавдар
Умайн их биеийн хавдарУмайн их биеийн хавдар
Умайн их биеийн хавдар
Батхүү Батдорж
Cesarean scar pregnancy
Cesarean scar pregnancyCesarean scar pregnancy
Cesarean scar pregnancy
Sosoo Byambaa
Ихэс түрүүлэлт Placenta previa.pptx
Ихэс түрүүлэлт Placenta previa.pptxИхэс түрүүлэлт Placenta previa.pptx
Ихэс түрүүлэлт Placenta previa.pptx
Baldandorj Khavalkhaan
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдарЭмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
Батхүү Батдорж
Xөхний хавдар
Xөхний хавдарXөхний хавдар
Xөхний хавдар
Suvd Sainjargal
Өндгөвчний хавдар (Undguvch hawdar)
Өндгөвчний хавдар (Undguvch hawdar) Өндгөвчний хавдар (Undguvch hawdar)
Өндгөвчний хавдар (Undguvch hawdar)
Батхүү Батдорж
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэлтөрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
умайн их биеийн өмөн
умайн их биеийн өмөнумайн их биеийн өмөн
умайн их биеийн өмөн
Altanzul Bayarsaikhan
доод мөчдийн гэмтэл
доод мөчдийн гэмтэлдоод мөчдийн гэмтэл
доод мөчдийн гэмтэл
Nurdaulet Kupjasar
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptxМУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
MNUMS, Govi-Altay branch university
Baruun deed delbengiin horiocarcinoma
Baruun deed delbengiin horiocarcinomaBaruun deed delbengiin horiocarcinoma
Baruun deed delbengiin horiocarcinoma
Erdenedalai Altaikhuu
Nail tumor
Nail tumorNail tumor
Nail tumor
AaronAagii
breast cancer guideline
breast cancer guidelinebreast cancer guideline
breast cancer guideline
Халиун
хөхний хэт авиан оношлогоо
хөхний хэт авиан оношлогоохөхний хэт авиан оношлогоо
хөхний хэт авиан оношлогоо
tuvshin ganbat
Ихэс түрүүлэлт Placenta previa.pptx
Ихэс түрүүлэлт Placenta previa.pptxИхэс түрүүлэлт Placenta previa.pptx
Ихэс түрүүлэлт Placenta previa.pptx
Baldandorj Khavalkhaan
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдарЭмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
Батхүү Батдорж
доод мөчдийн гэмтэл
доод мөчдийн гэмтэлдоод мөчдийн гэмтэл
доод мөчдийн гэмтэл
Nurdaulet Kupjasar
хөхний хэт авиан оношлогоо
хөхний хэт авиан оношлогоохөхний хэт авиан оношлогоо
хөхний хэт авиан оношлогоо
tuvshin ganbat

More from Baldandorj Khavalkhaan (16)

Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptxӨндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Baldandorj Khavalkhaan
Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdfКесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
Baldandorj Khavalkhaan
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdfКесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
Baldandorj Khavalkhaan
Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Дутуу төрөлт ба Интерлейкин-6Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Baldandorj Khavalkhaan
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptxЖирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Baldandorj Khavalkhaan
Жирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижинЖирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижин
Baldandorj Khavalkhaan
Жирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижинЖирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижин
Baldandorj Khavalkhaan
Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт
Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлтУмайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт
Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт
Baldandorj Khavalkhaan
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptxуян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
Baldandorj Khavalkhaan
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptxБэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Baldandorj Khavalkhaan
Ходоодны хавдар.pptx
Ходоодны хавдар.pptxХодоодны хавдар.pptx
Ходоодны хавдар.pptx
Baldandorj Khavalkhaan
Гэр бүл төлөвлөлт
Гэр бүл төлөвлөлтГэр бүл төлөвлөлт
Гэр бүл төлөвлөлт
Baldandorj Khavalkhaan
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
Baldandorj Khavalkhaan
SPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdfSPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdf
Baldandorj Khavalkhaan
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
Baldandorj Khavalkhaan
Ургийн хөдөлгөөнийг тоолох
Ургийн хөдөлгөөнийг тоолохУргийн хөдөлгөөнийг тоолох
Ургийн хөдөлгөөнийг тоолох
Baldandorj Khavalkhaan
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptxӨндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Baldandorj Khavalkhaan
Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdfКесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
Baldandorj Khavalkhaan
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdfКесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
Baldandorj Khavalkhaan
Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Дутуу төрөлт ба Интерлейкин-6Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Baldandorj Khavalkhaan
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptxЖирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Baldandorj Khavalkhaan
Жирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижинЖирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижин
Baldandorj Khavalkhaan
Жирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижинЖирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижин
Baldandorj Khavalkhaan
Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт
Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлтУмайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт
Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт
Baldandorj Khavalkhaan
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptxуян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
Baldandorj Khavalkhaan
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptxБэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Baldandorj Khavalkhaan
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
Baldandorj Khavalkhaan
SPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdfSPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdf
Baldandorj Khavalkhaan
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
Baldandorj Khavalkhaan
Ургийн хөдөлгөөнийг тоолох
Ургийн хөдөлгөөнийг тоолохУргийн хөдөлгөөнийг тоолох
Ургийн хөдөлгөөнийг тоолох
Baldandorj Khavalkhaan

Кесар мэс заслын дараах сорвины бүтцийн өөрчлөлт.docx

  • 1. Кесар мэс заслын дараах умайн бүрэн бус сорвижилт (Cesarean scar defect) Х.Балдандорж Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, АШУҮИС Тодорхойлолт: Сүүлийн жилүүдэд кесар мэс заслын давтамж 50% ихэссэн тул эх барих эмэгтэйчүүдийн эмч нар “Кесар мэс заслын дараах умайн сорвины дефект, бүтцийн алдагдал буюу умайн бүрэн бус сорвижилт”-ийн (УББС) яаралтай тохиолдолтой элбэг таарч байна. Энэ нэр томьёог 1995 онд анх эрдэмтэн Морис танилцуулсан. Мөн “Кесар мэс заслын дараах умайн бүрэн бус сорвижилт” (Cesarean scar defect)- г истмоцеле буюу умайн хананд буй нарийн завсар бүхий цүлхэн (isthmocele), умайн сорвины бүтцийн өөрчлөлт (uterine scar defect), умайн ханын цүлхэн (uterine diverticulum/niche), умайн хана цүлхийлт (uterine sacculation) гэх мэтээр нэрлэдэг1–3. Кесар мэс заслын дараа умайн сорви эмгэгээр эдгэрч буйгаар голдуу тайлбарладаг3. Тодорхой тогтсон тодорхойлолт байхгүй ч мэс заслын дараа умайн доод хэсгийн булчинт давхаргын бүтцийн алдагдалтайхолбодог1. Хэт авиан шинжилгээнд умайн хананд хамгийн багадаа >2 мм илүү гурвалжин хэлбэрийн хонхор/цуурал (dehiscence), цүлхэн (diverticulum) үүсгэн умайн хана нимгэрсэн байдлаар хэт авиа, хистероскопи, хистеросальфингографи, сонохистерограмм, MRI зэрэг дүрс оношилгооны аргуудаар оношлогддог3. Тархалт: 2018 онд хийгдсэн проспектив судалгаандкесармэс заслаартөрснөөс 6 сарын дараа хийсэн энгийн үтрээний хэт авиан шинжилгээнд (transvaginal ultrasound) нийт тохиолдлын 22.4%, NaCl-н 0.9% физиологийн уусмалаар умайн хөндийг дүүргэж хардаг үтрээний хэт авиан шинжилгээгээр (saline infused sonography) нийт тохиолдлын 45.6% -д кесар мэс заслын дараахумайн сорвиныбүтцийн өөрчлөлт тус тус оношлогдсон.Давсныфизиологийн уусмал нь хэт авиан шинжилгээгээр оношлох өвөрмөц, мэдрэг чанарыг нэмэгдүүлж байна2,4. MRI шинжилгээ оношилгооны өөр нэг сонголт боловч тус шинжилгээгээр онош тогтоох тодорхой шалгуур байхгүй байна5. Нэгэн судалгаагаар кесар мэс заслын дараах сорвины дефект (КМЗСД) ихэнхидээ шинж тэмдэггүй тухайлбал нийт өвчтөний 19%-86% ямар нэгэн шинж илэрдэггүй1,5. Кесар мэс заслын давтамж ихсэх тусам сорвины өөрчлөлтийн давтамж нэмэгддэг. Өмнө нь кесар мэс заслаар төрсөн эхчүүдийн 70 хүртэлх хувьд сорвины өөрчлөлт (uterine niche) үүсдэг бөгөөд 30% нь шинж тэмдэгтэй байна3. Эрсдэлт хүчин зүйлс: Кесар мэс заслын умайн сорвины бүтцийн гажуудал үүсгэхэд үүсгэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлүүдэд өмнө нь кесар мэс засал олон удаа хийлгэсэн өгүүлэмж, кесар мэс
  • 2. заслын өмнө төрөлтийн нэгдүгээр үеийн идэвхитэйшатудаан үргэлжилсэн байдал,төрсний дараах халдвар, эхийн биеийн жингийн индекс, жирэмсний чихрийн шижин зэргийг багтаадаг4. Умайн сорвины өөрчлөлт үүсэлт өвчтөний биеийн байдал, мэс заслын онцлог зэргээс шалтгаалан шархны эдгэрэлт удаашрал хамаарч байна3,6,7. Тухайлбал умайн хүзүү > 5 см-с дээш нээгдсэн, төрөх үйл ажиллагаа эхлээд 5 цагаас дээш хугацаа өнгөрсөн, умайн булчинт давхарга нимгэн, судасжилт, цусан хангамж нь багассан зэрэг тохиолдолд кесар мэс заслын шархны эдгэрэлт хангалтгүй явагдаж умайн сорвиныөөрчлөлт үүсгэж байна гэж үзэж байна3,6,8. Умайн доодтаславчиндхийгдсэн зүслэг нь умайн хүзүү рүү чиглэлтэйзүслэг хийгдсэн бол умайн хүзүүний хэсгийн булчирхай нь шүүрэл ялгаруулж умайн булчинт давхрагад шархны эдгэрэлтийг удаашруулдаг3,6,8. Умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдсэн, төрөлт эрчимжсэн үед кесар мэс засал хийх, умайн зүслэгийн түвшинд умай давсагны хуниас үүсэлт зэрэг нь умайн сорви үүсэлт алдагдал, удаашралд нөлөөлдөг гэж үздэг3. Умайн децидуал давхаргыг үлдээж гадна талын булчинт давхаргыг оёх техник нь умайн бүх давхаргыг (decidual давхаргыг булчин гялтантай бүтнээр нь) хамруулан оёсон техниктэй харьцуулахад бүрэн бус сорвижилтонд хүргэдэг (incomplete closure). Сорви нимгэн буюу бүрэн бус сорвитой өвчтөнүүдийн бараг 95% нь умайн гадуур хучиж буй хэвлийн гялтанг хаахгүйгээр умайн нэг давхаргыг оёсон техниктэй холбоотой байна. Эдийн цусан хангамж буюу судсыг хаалгүй анатомийн бүтцүүдийг зөв хамруулж оёсон хүчтэй сорив нь сорви нимгэрэлт, бүрэн бус сорвижилт үүсгэх эрсдлийг бууруулдаг (minimizes risk of niches)3,9,10. Оёдол жигд биш буюу хоорондоо перпендикуляр биш бол умайн булчин жигд биш сорвижих шалтгаан болно. Эхний давхаргыг оёсоны дараа хоёр дах давхаргыг хэт чанга татах, locking suture-буюу түгжих оёдол тавих нь ишемийн некроз үүсгэж niche-буюу нимгэн цүлхэн төст умайн бүрэн бус сорвижилтонд хүргэнэ. Иймд түгжих оёдол тавилгүй умайг оёх нь niche үүсэх эрсдлийг бууруулдаг. Тохиромжгүй мэс заслын техник: гемостаз хангалтгүй байх, эдийн ишеми болох, деваскулизаци зэрэг нь шарх эдгэрэлт удаашрал, наалдац, улмаар niche үүсгэхэд оролцдог. Мэс заслын дараа хэвлийн хананд үүссэн наалдац умайн сорвины эдийг хэвлийн хана руу (умайн эсрэг/эсрэг хүч-Counteracting forces) татаж буюу эсрэг тал руу нь татаж шархны эдгэрэлтийг алдагдуулдаг7. Гравитаци буюу умайн их биед үйлчилж буй дэлхийн татах хүч эсрэг хүчийг улам ихэсгэдэг. Иймд том хэмжээтэй niche ихэвчлэн арагшаа байрлалтай умайд ихэвчлэн тохиолдсон байдаг7,8. Өвчтөний зүгээс удамшлын генетик буюу урьдал байдал нь үрэвсэл, наалдац үүсэлт, мэс заслын дараах халдвар зэрэгт нөлөөлдөг7. Эхийн талаас жирэмсний чихрийн шижин, өмнөх кесар мэс засал, биеийн жингийн индекс ихсэлт зэрэг нь эрсдлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал БЖИ нэг нэгжээр нэмэгдэхэд УББС үүсэх эрсдэл 6%-р нэмэгддэг. Төрөлтийн нэгдүгээр үеийн идэвхитэй шат удаан үргэлжилж байгаад яаралтайгаар кесар мэс заслаар төрөх мөн эрсдлийг нэмэгдүүлдэг. Гэвч яаралтай болон төлөвлөгөөт кесар мэс заслын хооронд мэс заслын дараа УББС үүсэлт ялгаа төдийлөн харагдахгүй байна4. Мета-анализ судалгаа ховор байгаа учраас эрсдэлт хүчин зүйлүүдийг энэхүү тоймд харьцуулж хэлэхэд төвөгтэй байна. Эмнэлзүйн илрэл, эмгэг жам:
  • 3. Мөн кесар мэс заслын сорвины бүтцийн өөрлчлөлтийг илтгэсэн өвөрмөц бие махбодын зовиурь, шинж тэмдэг тодорхойгүй байна. Ихэнхи тохиолдолд шинж тэмдэггүй байхад зарим нь биенийюмны мөчлөгийн бус эмгэг цус алдалт (abnormal uterine bleeding), цэвэршилтийн дараах цус алдалттай төстэй байдлаар шинж тэмдэг нь илэрч байна. Судалгаагаар эдгээр эмэгтэйчүүдийн 28.9%–82% эмгэг цус алдалтаар (AUB-abnormal uterine bleeding) илэрдэг1.Биенийюмнымөчлөгийн хооронд >2 өдөр цусбагабагаар(арчихтөдий) гарах эсвэл биений юм ирээд дууссан өдрөөс хойш >2 өдөр цус гарах. Өөрөөр хэлбэл биений юм 7-с олон хоног үргэлжлэх нь УББС (niche)-той холбоотой. Энэ бол кесар мэс заслаас хойш 6-12 сарын хугацаанд УББС үүсч буй эмэгтэйчүүдийн 30-55 хувьд илэрдэг хамгийн түгээмэл шинж юм10,11. Тухайлбал сорвины niche-н урд ирмэг биений юмны урсгалыг бөглөж мэс заслын сорвитой залгаа фиброз бүхий булчин сул агшсантай холбоотой биений юм саатаж хуримтлагддаг. Улмаар биений юм удаан үргэлжлэх, биений юмны хооронд цус үзэгдэх шалтгаан болдог6,7,9,11,12. Хэвлийн доод хэсэг,багааарцаг орчмын архаг өвдөлт, биенийюмөвдөлттэй ирэх, үргүйдэл, ихсийн эмгэг хөгжилт (бэхлэлт), кесар мэс заслын дараах умайн сорвины жирэмсэн, умайн урагдал зэрэг орно1,2,5,13. Сорвины өөрчлөлттэй хэсгээс цус гарснаар биений юмны мөчлөг хооронд багазэргийн цусгардаг. Умайн сорвиныөөрчлөлттэй эхчүүдийн 40-50% биенийюм өвдөлттэй ирдэг бол 35 орчим хувьд хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт илрэнэ. 18 орчим хувьднь бэлгийн хавьтлын үедөвдөнө. Биенийюмнымөчлөгийн дундүедсорвины хонхор, цүлхэн бүхий хэсэгт цус, салс хуритлагддаг гэж үздэг. Мөн өвдөлтийг сорвины цүлхэн, хонхорт байгаа агуулагдахууныг (салс, цус) гаргахын тулд умайн булчин агшиж байгаатай холбон тайлбарладаг3,8,14. Ховор тохиолдолд сорвины өөрчлөлттэй хэсэгт (uterine niche) байгаа цус, салс халдварлагдаж сорвины буглаа үүсгэж болно3. Сорвины хэмжээ, хонхор том, түүнд хуримтлагдсан агуулагдахууныхэмжээихбол гидросалфинкстайижилмеханизм, архаг үрэвслийн механизмаар хоёрдогч үргүйдэлд хүргэдэг гэж үздэг3,7,14. Niche үүссэн, үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж буй эхчүүдийн 20 хувьд үр хөврөл шилжүүлэхэд хэцүү байдаг. Мөн niche-н хэмжээ зэргээс хамаарч давсагны үйл ажиллагаа хямарч болно. Дараагийн жирэмслэлтийн үед сорвины жирэмсэн, ихсийн эмгэг шигдэлт, сорвины нимгэрэлт, урагдал, умай урагдах эрсдэл улам нэмэгддэг. Оношилгоо: Үтрээний хэт авиан шинжилгээ, 3D хэт авиа, MRI, хистероскопи, SHG, Hysterosalpingographу шинжилгээгээр оношилно. Дотроо шингэн агуулсан болон агуулаагүй ЭХО ойлтгүй зай нь niche-н оройгос суурь хүртэл хонхор 1мм-с илүү байх, мөн кесар мэс заслын дараах сорвитой хэсэгт умайн булчин хамгийн багадаа 2мм-р нимгэн байх6,9,11,15,16. Niche-н хэмжээ ба умайн сорвитой хэсгийн булчинт давхаргын зузаан Умайн сорвитой хэсгийн булчинт давхаргын зузаан (Residual myometrial thickness (RMT)) нь niche-н оройгоос умайн гадна серозон бүрхүүл хүртэлх зайгаар хэмжигддэг17. Том хэмжээний niche үүссэн үед умайн сорвитой хэсгийн булчинт давхаргын зузаан нь
  • 4. зэргэлдээх (эсрэг буюу умайн ар ханын) булчинт давхаргын зузааны 50 хувиас бага эсвэл үтрээний хэт авиан шинжилгээнд 2.2 мм хүртэл хэмжээгээр нимгэрсэн, сонохистерограмын шинжилгээнд 2.5 хүртэл мм-р нимгэрсэн байдаг. Марота ба бусад судлаачдынхаар умайн сорвитой хэсгийн зузааныг 3 мм-р авч үзсэн бөгөөд сорвитой хэсгийн умайн булчингийн зузаан 3 мм түүнээс дээш байвал бага зэргийн бүтцийн өөрчлөлт бүхий сорвижилт (small defect), харин сорвитой хэсэгт булчинт давхрага байхгүй байвал бүрэн бүтцийн алдагдал буюу total defect гэж авч үзжээ16. Niche shape- умайн сорвины хэлбэр Ихэнхидээ гурвалжин, хагас дугуй, дусал төст хэлбэртэй байдаг. Зарим тохиолдолд умайн хөндий рүү дотогшоогоо цүлхийсэн байдаг. Тухайлбал дотор давхарга нь умайн хөндий рүү түрсэн, харин гадагшаа чиглэлтэй үед сорвины гадна гадаргуу гялтангын хөндийрүү, давсаг руу түрж овойсон байдалтай байна. Зарим тохиолдолд умайн булчинт давхаргын гол хэсэг рүү буюу дотогшоогоо хонхойж татагдсан байдаг. Сорвины бусад онцлог Сорвиныбусадхэлбэрт concave-буюухонхойсон, эмгэг судасжилттай,серозон бүрхүүл шууд харагдсан, цист болон полип төст хэлбэрүүд тэмдэглэгдсэн байдаг. Сонохистерографийн шинжилгээ niche-г илүү нарийвчлалтай оношилдог гэж үздэг. Том niche-н оношлогдох хувь сонохистерографид 45%, үтрээний хэт авиан шинжилгээнд22%байна.Сонохистерографийн шинжилгээтэй харьцуулахад үтрээний хэт авиан шинжилгээний өвөрмөц чанар 49%, мэдрэг чанар-100% байна. Үтрээний хэт авиан шинжилгээнд оношлогдохгүй байгаа niche голдуу жижиг хэмжээтэй байдаг. Иймд илрүүлгийн гол сонголт нь сонохистерографи байдаг. Зураг 1 Умай, умайн хүзүү, niche (n) 1 см хэмжээтэй niche-н агуулагдахуун, давсаг (B)
  • 5. Эмчилгээ: Эмчилгээний заалт: Тодорхой эмнэлзүйн зовиурь, шинж тэмдэг илэрсэн хоёрдогч үргүйдэлтэй эмэгтэй, өмнө нь сорвины жирэмсэн болсон, зуршмал зулбалт, мөчлөгийн бус цус алдалт. Эмчилгээний сонголтонд дараах сонголтууд байдаг. Даавар эмчилгээ цус алдалтын үед хэрэглэнэ. Жирэмсэн болохгүй төлөвлөгөөтэй байгаа бол жирэслэлтээс сэргийлэхууж хэрэглэдэг эмийг зөвлөдөг. Дараагийн сонголтондэрхтэн хадгалсан мэсзасал орно. Одоо илэрч буй зовиурь дээр үндэслэн бусад өвчнийг үгүйсгэсэн тохиолдолд консерватив буюу уламжлалт эмчилгээг хийнэ. Хэвлий болон үтрээний хүрцээр сорвийг нөхөн сэргээх мэс засал хийдэг10,18–23. Hysteroscopic Niche Resection буюу Isthmoplasty Дистал эсвэл проксимал талын ирмэгийг хоёр туйлт болон нэг туйлт resectoscope дурангийн багаж, сорвины суурь хэсэгт байгаа хэврэг судсыг коагуляци хийх, эсвэл niche-г бүхлээр бөмбөлөг электрод ашиглан коагуляци хийх зэрэг нь үндсэн мэс заслын техник болно. Зүслэг биений юмны гадагшлалтыг нэмэгдүүлдэг мөн сорвины хэмжээг нэмэгдүүлдэг. Сорвины хонхор хэсэг буюу суурийг түлэх нь цус/шингэн хуримтлагдахаас сэргийлдэг. Хистероскопын niche-д хийх мэс заслын хүндрэлд умай цоорох, сорвитой хэсгийн булчинт давхаргын зузаан 3мм-с бага үед давсаг гэмтэх, проксимал хэсгийн мэс заслын үед дараагийн жирэмслэлтэнд умайн хүзүүний дутмагшил, умайн урагдал үүсэх зэрэг эрсдэл орно10,20,21. Давсагны аюулгүй байдлыг мэс заслын дундуур хэт авиан хяналтан доор метилин хөхөөр шалгаж болно10. Niche Repair Сорвитой хэсгийн шархны зузаан 3мм-с бага үед хийхийг зөвлөдөг бөгөөд мэс заслын үед сорвины бүрэн бүтцийн алдагдлыг тодорхойлох, фиброзон эдийг ирмэгээс нь тайрч авах, анатомын бүтцүүдийг хэвлийн болон үтрээний хүрцэээр дахин холбож оёдог. Гегарын тэлэгч,Фолийн катетр, трансректал эсвэлүтрээгээр хэт авиаашиглана(зураг-2).Вервүүртийн техникт (Vervoort’s technique) наалдцаассэргийлэн гиалуроны хүчлийг ашиглан арагшаа хэт нугаларсан умайд дугуй холбоосыг хуниж хэвлийн дурангийн мэс засалтай хавсардаг11. Ниржианакис-рендевүүс техникт (Nirgianakis’ ‘Rendezvous technique’) сорвины дефекттэй хэсгээр нэвт гэрэлтэн харуулж байгаа diaphanoscopy’ эерэг буюу Halloween sign-г харуулж байгаа хистероскопийн гэрэлтэй зэрэгцэ хэвлийн дурангийн гэрэлтэйдараалан тусдаг22.Slip and hook техникийн хувьд гегарын тэлэгч умайн хүзүүний сувагт байрлуулан хэвлийн дурангийн хяналтанд умайн сорвитой хэсгийг товойлгож нүхлэхийн тулд сохроор урагш нь гулсуулдаг23. Donnez техникийн хувьд арагш нугаларсан умайд дугуй холбоосыг богиносгож томоохон цүлхэн бүхий умайн сорвийг CO2 лазер ашиглан зүсдэг19 . Сорвины дефект их биш үед туршлагатай эмч үтрээний хүрцээр мэс заслыг хийдэг. Умайн хүзүүнээс давсгыг салгасны дараа сорвины niche илүүтодорхологдожхистеротомихийжхоёрдавхаргыгхаадаг. Үтрээгээр хийх мэс засал нь үнэ хямд, мэс заслын үед богино хугацаа зарцуулдаг. Трансиллюминацийн (нэвт гэрэлтүүлэн) тусламжтайгаар сорвины дефектийг дүрслэх нэгэн зэрэг гистероскопи болон
  • 6. нэг порттой лапароскопи ашиглан үтрээний хүрцээр мэс засал хийхийг мөн тодорхойлсон байна16. Кесар мэс заслын дараах сорвины бүтцийн алдагдалд тогтсон тодорхой стандарт эмчилгээ гэж байхгүй ч даавар эмчилгээ, нөхөн сэргээх мэс засал, гистерэктоми зэрэг эмчилгээнийсонголтбайдаг. Манкусо бабусад судлаачдын тохиолдлын хувьд энээмгэгийн зохистой менежмэнт,зөвлөгөө хэвлэлийн тойм хангалтгүйбайна24.Эмгэг мөчлөгийнбусцус алдалт нь зөвхөн холбогдох зовиурь тул үүнээс бусад зовиурь хэлж буй эхчүүдийг мэс засалд орохыг зөвлөдөггүй2.
  • 7. Ном зүй: 1. Tulandi T, Cohen A. Emerging Manifestations of Cesarean Scar Defect in Reproductive-aged Women. Journal of Minimally Invasive Gynecology. 2016;23(6):893-902. doi:10.1016/j.jmig.2016.06.020 2. Vitale SG, Ludwin A, Vilos GA, et al. From hysteroscopy to laparoendoscopic surgery: what is the best surgical approach for symptomatic isthmocele? A systematic review and meta- analysis. Arch Gynecol Obstet. 2020;301(1):33-52. doi:10.1007/s00404-020-05438-0 3. Kulshrestha V, Agarwal N, Kachhawa G. Post-caesarean Niche (Isthmocele) in Uterine Scar: An Update. J Obstet Gynaecol India. 2020;70(6):440-446. doi:10.1007/s13224-020-01370-0 4. Antila-Långsjö RM, Mäenpää JU, Huhtala HS, Tomás EI, Staff SM. Cesarean scar defect: a prospective study on risk factors. American Journal of Obstetrics and Gynecology. 2018;219(5):458.e1-458.e8. doi:10.1016/j.ajog.2018.09.004 5. Setubal A, Alves J, Osório F, et al. Treatment for Uterine Isthmocele, A Pouchlike Defect at the Site of a Cesarean Section Scar. Journal of Minimally Invasive Gynecology. 2018;25(1):38-46. doi:10.1016/j.jmig.2017.09.022 6. Bij de Vaate AJM, van der Voet LF, Naji O, et al. Prevalence, potential risk factors for development and symptoms related to the presence of uterine niches following Cesarean section: systematic review. Ultrasound Obstet Gynecol. 2014;43(4):372-382. doi:10.1002/uog.13199 7. Vervoort AJMW, Uittenbogaard LB, Hehenkamp WJK, Brölmann H a. M, Mol BWJ, Huirne J a. F. Why do niches develop in Caesarean uterine scars? Hypotheses on the aetiology of niche development. Hum Reprod. 2015;30(12):2695-2702. doi:10.1093/humrep/dev240 8. Osser OV, Jokubkiene L, Valentin L. Cesarean section scar defects: agreement between transvaginal sonographic findings with and without saline contrast enhancement. Ultrasound Obstet Gynecol. 2010;35(1):75-83. doi:10.1002/uog.7496 9. Bij de Vaate AJM, Brölmann H a. M, van der Voet LF, van der Slikke JW, Veersema S, Huirne J a. F. Ultrasound evaluation of the Cesarean scar: relation between a niche and postmenstrual spotting. Ultrasound Obstet Gynecol. 2011;37(1):93-99. doi:10.1002/uog.8864 10. Vervoort AJMW, Van der Voet LF, Witmer M, et al. The HysNiche trial: hysteroscopic resection of uterine caesarean scar defect (niche) in patients with abnormal bleeding, a randomised controlled trial. BMC Womens Health. 2015;15:103. doi:10.1186/s12905-015- 0260-8 11. Vervoort A, Vissers J, Hehenkamp W, Brölmann H, Huirne J. The effect of laparoscopic resection of large niches in the uterine caesarean scar on symptoms, ultrasound findings
  • 8. and quality of life: a prospective cohort study. BJOG. 2018;125(3):317-325. doi:10.1111/1471-0528.14822 12. van der Voet LF, Bij de Vaate AM, Veersema S, Brölmann H a. M, Huirne J a. F. Long-term complications of caesarean section. The niche in the scar: a prospective cohort study on niche prevalence and its relation to abnormal uterine bleeding. BJOG. 2014;121(2):236-244. doi:10.1111/1471-0528.12542 13. Pešková V, Kacerovský M. Cesarean scar defect - manifestation, diagnostics, treatment. Ceska Gynekol. 2020;85(4):282-287. 14. The effect of laparoscopic resection of large niches in the uterine caesarean scar on symptoms, ultrasound findings and quality of life: a prospective cohort study - PMC. Accessed August 18, 2022. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5811817/ 15. van der Voet LF, Vervoort AJ, Veersema S, BijdeVaate AJ, Brölmann H a. M, Huirne J a. F. Minimally invasive therapy for gynaecological symptoms related to a niche in the caesarean scar: a systematic review. BJOG. 2014;121(2):145-156. doi:10.1111/1471-0528.12537 16. Prospective evaluation of five methods used to treat cesarean scar defects - Zhang - 2016 - International Journal of Gynecology & Obstetrics - Wiley Online Library. Accessed August 20, 2022. https://obgyn.onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1016/j.ijgo.2016.04.011 17. Naji O, Abdallah Y, Bij De Vaate AJ, et al. Standardized approach for imaging and measuring Cesarean section scars using ultrasonography. Ultrasound Obstet Gynecol. 2012;39(3):252- 259. doi:10.1002/uog.10077 18. Abacjew-Chmylko A, Wydra DG, Olszewska H. Hysteroscopy in the treatment of uterine cesarean section scar diverticulum: A systematic review. Adv Med Sci. 2017;62(2):230-239. doi:10.1016/j.advms.2017.01.004 19. Donnez O, Donnez J, Orellana R, Dolmans MM. Gynecological and obstetrical outcomes after laparoscopic repair of a cesarean scar defect in a series of 38 women. Fertil Steril. 2017;107(1):289-296.e2. doi:10.1016/j.fertnstert.2016.09.033 20. Vervoort A, van der Voet LF, Hehenkamp W, et al. Hysteroscopic resection of a uterine caesarean scar defect (niche) in women with postmenstrual spotting: a randomised controlled trial. BJOG. 2018;125(3):326-334. doi:10.1111/1471-0528.14733 21. Vegas Carrillo de Albornoz A, López Carrasco I, Montero Pastor N, et al. Outcomes after Hysteroscopic Treatment of Symptomatic Isthmoceles in Patients with Abnormal Uterine Bleeding and Pelvic Pain: A Prospective Case Series. Int J Fertil Steril. 2019;13(2):108-112. doi:10.22074/ijfs.2019.5704
  • 9. 22. Nirgianakis K, Oehler R, Mueller M. The Rendez-vous technique for treatment of caesarean scar defects: a novel combined endoscopic approach. Surg Endosc. 2016;30(2):770-771. doi:10.1007/s00464-015-4226-6 23. Api M, Boza A, Gorgen H, Api O. Should Cesarean Scar Defect Be Treated Laparoscopically? A Case Report and Review of the Literature. J Minim Invasive Gynecol. 2015;22(7):1145- 1152. doi:10.1016/j.jmig.2015.06.013 24. Mancuso AC, Maetzold E, Kowalski J, Van Voorhis B. Surgical repair of a cesarean scar defect using a vaginal approach. Fertility and Sterility. 2021;116(2):597-598. doi:10.1016/j.fertnstert.2021.05.073