ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Хэнтий аймаг Батноров сум
Бэлтгэсэн багш: Г. Сумьяа
2023 он
Цэцэрлэгийн насны
хүүхдүүдэд шатар заах
арга туршлага, үр дүн
Удиртгал
Оршил
1. Шатрын тухай ерөнхий ойлголт
2. Шатар тоглож сурахын ач холбогдол
3. Хүүхдэд шатар заах арга зүй
4. Цэцэрлэгийн хүүхдүүдэд шатар зааж буй туршлага, үр дүн
Дүгнэлт
Номзүй
Оршил
Зорилго:
 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 34 дүгээр
тогтоолын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх,
түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийн
тоог нэмэгдүүлэх аяны хүрээнд байгууллагадаа шатрын спортыг түгээн
дэлгэрүүлэх.
 Шатар нь өөртөө спорт, урлаг, шинжлэх ухааны элементийг нэгтгэн агуулж
байдаг онцлогтой бөгөөд хүүхэд шатар тоглож сурах нь хүүхэд олон талын
чадвар, дадал, төлөвшил олгож байдаг тул энэхүү тоглоомыг илүү олон
хүүхдэд зааж сургах зорилго тавьсан.
Үндэслэл:
 Шатар тоглох нь хүүхдийн дүрслэн бодох, логик сэтгэлгээг хөгжүүлж,
зорилго тэмүүлэлтэй, хэрсүү, буурь суурьтай болгон хүмүүжүүлдэг. Шатар
тоглож сурсан хүүхдэд 5-6 насны хүүхдэд ахисан түвшний сэтгэхүй
хөгжүүлэх оньсон тоглоом, Q хөгжүүлэх дасгал даалгавар ажиллуулахад
богино хугацаанд гүйцэтгэдэг байдал.
 Сум орон Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн эцэг эхчүүдээс авсан
судалгаа, цэцэрлэгийн багш нарын заах аргазүй, хүүхэдтэй ажиллах
чадварт суурилан хүн болгон шатарчин байх албагүй ч шатар тоглодог,
нүүдлээ мэддэг байж оюун ухаан нь ямагт тэлж байх болтугай гэсэн үндсэн
дээр энэ туршлагыг нэвтрүүлсэн.
Хэрэгцээ шаардлага:
 Дэлхий дахинд техник технологи эрчимтэй хөгжихийн хэрээр бага насны
хүүхдүүдийн дунд гар утасны зохисгүй хэрэглээ улам бүр нэмэгдэж зарим
нь сэтгэл зүйн тогтворгүй байдалд орж, тархи сэтгэхүйгээ амраахгүй их
ядрааснаас хүүхдийн эрүүл мэндэд онц хортойгоор нөлөөлж байгаа нь гэр
бүл, эцэг эхчүүдийн дунд яах аргагүй тулгамдаж буй асуудлын нэг болж
байна. Шатар тоглосноор тархины үйл ажиллагаа сайжирч, оюун санаа нь
сэргэн, дэлхийн аварга шатарчин болдоггүй юмаа гэхэд ямар ч асуудлыг
олон талаас нь харж шинждэг, ухаарч ойлгодог, оюунлаг иргэн болох ач
холбогдолтой.
 Айл өрх бүрийн бага насны хүүхдийг шатар тоглох сонирхолтой болгож
чадвал аав, ээж, ах, эгчээсээ “Утсаар чинь нэг тоглоод өгье” гэхийн оронд
гэр бүлийн гишүүдээсээ “Та надтай нэг шатар тоглоод өгөөч” гээд явдаг.
Тиймээс миний хувьд хүүхдийг багаас нь шатрын нүүдэл мэддэг болгох,
тоглох сонирхолтой болгох нь зөв гэж үзэж байгаа юм.
Дэвшүүлж буй асуудал:
 Хүн бүхэн шатарчин байх албагүй ч хүн бүхэн шатар тоглодог байх
хэрэгтэй. Өнөөдөр ялангуяа бага насны хүүхдүүд шатар сурахыг, залуу
эцэг эхчүүд ч хүүхдүүддээ шатар сургахыг хүсдэг болсон. Энэ нь маш сайн.
Үр хүүхдийнхээ ирээдүйг бодож байгаа нь сайшаалтай хэрэг. Насанд
хүрэгчид ч гэсэн тоглох хэрэгтэй. Шатар тоглож байгаа хоёр хүн хожигдох
гэж бодож тоглодоггүй. Хожихын тулд тоглодог. "Хүн бүхэн математикч
байх албагүй ч ..." гэдэг шиг хүн бүхэн шатарчин байх албагүй ч шатар
тоглодог, адаглаад нүүдлээ мэддэг байх хэрэгтэй. Нүүдлээ мэднэ гэдэг
чинь цааш нь ургуулаад бодоод тоглож сурна гэсэн үг. Гэтэл надад “Яаж
олон хүүхдэд зэрэг сургах, олон гэр бүлд шатрын спортыг түгээн
дэлгэрүүлж, хөгжүүлэх вэ? гэсэн асуудал 2014 оноос хойш тулгарсаар
ирсэн.
Зорилт:
 Хүүхдүүдэд шатар зааж сургах төлөвлөгөө гаргах.
 Хүүхдүүдийг шатар сургах боломжоор хангахын тулд шатрын төвтэй
болох.
 Байгууллагын багш ажилтнуудыг шатрын анхан шатны мэдлэгтэй болгох.
 Бүлгийн багш нараар бүлгийн хүүхдүүдэд шатар зааж сургах аргазүйг
эзэмшүүлж, үр дүнг гаргах.
 Хүүхдүүдийн шатрын мэдлэг чадварыг ахиулах.
Шинэлэг санаа:
 Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд шатар зааж сургах ажлыг эцэг эх, шатар
сайн тоглодог хүн, сургуулийн хүүхдүүдтэй хамтрах гээд олон аргаар
судалж үзсэн боловч үр дүн бага байсан тул 2021 оноос бүлгийн багш
нараар нь дамжуулан бүлгийн хүүхдүүдэд шатрын нүүдэл заалгах
санаачилагыг гаргаж үе шаттайгаар туршин хэрэгжүүлж эхэлсэн.
Түлхүүр үг:
 Шатар, багш, хүүхэд
1. Шатрын тухай ерөнхий ойлголт
Шатрын үүсэл, хөгжил
Шатар (Монгол: Шитар-а, Халимаг: Шатр, Буриад: Шатар; Самгарди:
चतुरङ्ग Чатуранга, "дөрвөн анги"; Перс: ‫ش‬َ‫ط‬ْ‫ر‬َ‫ْن‬‫ج‬ Шатранж, Орос: Шахматы, Англи:
Chess Чэсс) нь хоёр хүн хоорондоо тоглодог хөлөгт тоглоом юм. Энэ тоглоомд
урлаг, шинжлэх ухаан спортын элементүүд ордог байна. Өнөө үед энэхүү
тоглоом нь дэлхийн хэмжээний оюун ухааны спорт болтлоо хөгжжээ.
Шатрын түүх
Шатрын үүсэл гарлыг яв цав тогтоогоогүй ч Энэтхэг улсад МЭ 6-р зуунд
үүссэн гэдэгт бараг бүх эрдэмтэд санал нэгддэг.
Шатар оюун ухааныг дээдэлдэг ард түмний дундаас төрсөн байж таарна.
Шатар гэнэт үүсээгүй, нэг өдөр хэдэн хүн сууж байгаад шууд л шатрыг
зохиочихож арай дийлэхгүй, шатар зохиогдох урьдач нөхцөл болсон олон янз
тоглоомууд байсан, тэдгээрийн эцсийн төгс шийдэл нь болж шатар үүссэн. Энэ
талаар гайхалтай сайхан сэтгэмжийг Ч.Эрдэнэ "Их гурвалжин"-даа хийжээ.
Тэрээр "оюуны хөлөгт тоглоомын иж бүрдэл бүхий түүхэн систем өнөө
үед зөвхөн Монголд л үе улиран үлдсэн баримт"-ыг ашиглан шатар Энэтхэгт
үүсээгүй, Монголд үүссэн гэдгийг холоос угшуулан нотолсон байна. Хамгийн
баялаг, тэр тусмаа зөвхөн үндэсний нэр томъёотой шатар нь монгол шатар юм.
Х.Дарамбазар агсан олон жилийн хээрийн судалгаа, гэрийн боловсруулалтаараа
хойч үеийнхэндээ үнэтэй материал үлдээсэн ачтай хүн.
Шатар үүссэн нь үнэн, тоглодог нь үнэн, асуудлын гол нь үндэсний
тоглоом болгож уу, үгүй юу гэдэгт л байгаа юм. Ямартаа ч шатар бол монголчууд
бидний үндэсний тоглоом. Энэ л хамгаас чухал нь. Эдүгээ тоглоомын
гэх З.Түмэн-Өлзий гуай олон орны олон янз шатрын цуглуулгатай болжээ.
Тэрээр дэлхийн 50 гаруй оронд монгол шатрыг сурталчлан үзэсгэлэн гаргасан
бөгөөд "Шатрыг монголчууд шиг бараг бүгдээрээ мэддэг үндэстэнтэй
таарсангүй" гэжээ. Монголд шатар хөгжих суурь угаасаа байсан гэсэн үг
Монгол шатарт “Тэрэгтэй морин довтолгоо”, “Yр гэсэн тэмээний өрсөлт”,
“Хоёр тэмээний тэшилт”, “Хоёр морины хатираа” зэрэг гарааны хувилбарууд,
“Хорин дөрөв буюу хоёр тэмээн тойруулга”, “Алаг арав”, “Морин дөрөв”, Морин
гурав”, “Түмэн түүхий”, “Холбоо үгийн чимэгт хорт таван шаг”, “Буурал морины
бухалт”, “Уран бэрийн хожил” зэрэг уран сайхан хожлууд байдаг нь үлгэр домогт
хадгалагдан ирсэн байна. Монгол шатар олон онцлогтой. Монголчууд шатрыг
мод, яс, чулуугаар сийлж урладаг. Монголчууд зуу гаруй хөлөгт тоглоом
тоглодгоос хамгийн гайхалтай нь монгол шатар болой.
Шатар гэдэг гайхалтай тоглоом. Хүн тоглож байхдаа л хүн байдаг гэсэн үг
бий. Хүн шатар тоглож байхдаа л жинхэнэ хүнийхээ үндсэн шинж болох оюунт
чанараа гаргаж байдаг. Шатар тоглоход заавал оюун ухаан хэрэг болно. Тэгэхээр
шатар нь хүний оюуныг шалгах гойд хүчтэй хэрэгсэл гэдэг нь илэрхий юм. Шатар
хүний оюуныг шалгана ч, бас хөгжүүлнэ ч. Шатар сайн тоглодог хүмүүс сүрхий
оюунлаг-ончтой сэтгэдэг, гайгүй IQ -тэй болох нь мэдрэгддэг. Тэд шатар
тоглосоор оюунаа хөгжүүлсэн байх.
АНУ-ын эрдэмтдийн гаргасан баримтаар өдөрт шатрыг 1,500,000,000 хүн
тоглодог гэжээ. Үүний 28% нь эхлэн суралцагч буюу сурч байгаа, 71% нь
мэргэжлийн, үлдсэн 1% нь оюуны өндөр чадвартай буюу маш ухаантай хүн
ордог судалгааг гаргажээ.
2. Шатар сурахын давуу тал
Шатар бол хөлөг дээрх амьдралын загвар, алдааны хэмжүүр юм.
Тэмцэлд алдсан нь ялагддаг. шатарт эхэлж буруу нүүсэн нь хожигддог.
Өөрөөр хэлвэл шинжлэх ухааны тулгуур ойлголтууд дээр үндэслэн хүний зан
чанар, амьдралын хэв маягийг харуулсан сэтгэхүйн ур чадварыг хөгжүүлэх танин
мэдэхүйн салбар юм.
Судлаачдын тогтоосон шатрын спортоор хичээллэхийн 9 давуу тал:
1. Шатар нь бусдын өнцгөөс асуудлыг харах чадварыг хөгжүүлдэг
Чадварлаг шатарчид өрсөлдөгчийнхөө дараагийн нүүдлийг урьдчилан
харж сурдаг. Өрсөлдөгч нь дараа нь юу хийхийг урьдчилан таамаглахын тулд
тоглогч өрсөлдөгчийнхөө үзэл бодлыг уншиж,эсрэг ямар арга хэмжээ авах
боломжтойг дүгнэх чадварыг хөгжүүлэх ёстой.
Зан төлөв судлаачид энэхүү өөр өнцгөөс харах чадварыг "оюун санааны
онол" гэж нэрлэдэг. Энэ бол өрөвдөх сэтгэлийг хөгжүүлэх, нийгмийн эрүүл
харилцааг бий болгоход зайлшгүй шаардлагатай чадвар юм. 2019 оны
судалгаагаар шатрын спортоор хичээллэдэг хүүхдүүдэд хэтийн төлөвийг
үнэлэх чадвар илүү хөгжсөн болохыг тогтоожээ.
2. Шатар нь ой санамжийг хөгжүүлдэг
Туршлагатай шатарчид ой тогтоолтын чадвар сайтай байдгийг мэдэхэд
гайхах зүйлгүй байж магадгүй юм . Эцсийн эцэст, тоглолтын олон тооны
нүүдэл,байрлал, тэдгээрийн боломжит үр дүнг цээжлэх явдал юм.
Туршлагатай шатарчид тодорхой төрлийн санах ой болох сонсголын ой
санамжтай холбоотой өндөр гүйцэтгэлийг харуулдаг нь сонирхолтой юм. Энэ
бол сонссоноор сурсан зүйлээ санах чадвар юм.
Нэг туршилтаар, судлаачид мэргэшсэн шатарчдын эргэн санах чадварыг
шатар тоглох туршлагагүй хүмүүсийнхтэй харьцуулсан. Тэдгээр шатарчид
хэзээ ч шатар тоглож байгаагүй хүмүүстэй харьцуулахад сонссон үгсийнхээ
жагсаалтыг санахдаа илүү сайн болохыг олж мэдсэн.
Чадварлаг шатарчид харааны хэв маягийг санах, хурдан таних чадвар
дунджаас ч илүү байдаг ба судлаачдын үзэж байгаагаар энэхүү чадвар нь
шатрын нарийн төвөгтэй байрлалыг,хувилбахыг цээжлэхээс үүсдэг.
3. Шатар нь гүн төвлөрлийн төлөвт шилжих боломжийг олгодог
Төвлөрөл бол хүнд хэцүү даалгаварт хамгийн өндөр гүйцэтгэлтэй
ажиллаж байгаа нийт оролцооны гүн гүнзгий мэдрэмж юм. Тамирчид, уран
бүтээлчид, жүжигчид өөрсдийн хийж буй ажилдаа бүх анхаарлаа
төвлөрүүлж,өөрийн хийж буй зүйлээс бусад зүйлийг ухамсарлах чадвар нь
алга болж байгаа мэт цаг хугацааны эргэлтэнд орохыг ихэвчлэн дүрсэлдэг.
Тархины үйл ажиллагааг судалдаг судлаачид гүн төвлөрч ажилладаг
хүмүүсийн тархинд төвлөрлийн үед электроэнцефалограмм дээр тета
долгион нэмэгддэг болохыг тэмдэглэжээ. Туршлагатай шатарчдын тархины
бичлэг дээр нарийн төвөгтэй шатрын тоглолтын үеэр тета долгион ижил
өндөр түвшинд байгааг судалгаагаар харуулсан байна.
4. Шатар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг
Энэтхэгийн нэгэн сургуулийн судлаачид хоёр бүлгийн сурагчдын
бүтээлч сэтгэлгээний чадварыг шалгасан байна. Нэг хэсэг нь шатрын
спортоор хичээллэдэг байсан бол нөгөө хэсэг нь сураагүй.
Туршилтууд нь оюутнуудаас нийтлэг зүйлийн өөр хэрэглээг гаргаж, хийсвэр
хэлбэрээр хэв маяг, утгыг тайлбарлахыг хүссэн. Шатар тоглодог сурагчид
шалгалтанд өндөр оноо авчээ. Судлаачид шатар нь сурагчдын ялгаатай,
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чадварыг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ.
5. Шатар нь төлөвлөх ур чадварыг нэмэгдүүлдэг
Шатрын тоглолтууд нь удаан хугацааны турш чимээгүй эргэцүүлэн
боддог бөгөөд энэ үеэр тоглогчид нүүдэл бүрийг анхаарч үздэг. Тоглогчид
өрсөлдөгчийнхөө хариу үйлдлийг урьдчилан таамаглахад цаг зарцуулж,
боломж бүрийг урьдчилан таамаглахыг оролддог.
Энэхүү оюун санааны зуршил - анхааралтай тунгаан бодох, төлөвлөх нь
шатар тоглохын танин мэдэхүйн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын нэг юм.
Зан төлөв судлаачид хоёр бүлэг хүмүүст Лондонгийн цамхаг буюу шон,хана
бүхий танин мэдэхүйн үйл ажиллагааны тестийг өгч, төлөвлөх чадварыг нь
хэмжсэн. Тогтмол шатар тоглодог бүлэг нь шатар тоглодоггүй бүлгээс
хамаагүй илүү төлөвлөх чадвараа харуулсан. Мөн шатрын бүлгийн хүмүүс
шалгалтын үеэр шийдвэр гаргахад илүү их цаг зарцуулсан.
6. Шатар нь эмчилгээг илүү үр дүнтэй болгож чадна
Зарим зөвлөгч, эмч нар үйлчлүүлэгчидтэй шатар тоглож, өөрийгөө танин
мэдэхүйг нэмэгдүүлж, эмчилгээний илүү үр дүнтэй харилцааг бий болгодог.
Бүтээлч эмчилгээний стратеги гэж үздэг шатар нь тоглолтын явцад гарч буй
стресс, сорилтод үзүүлэх хариу үйлдлийг харах боломжийг
олгодог.Өвчтөнгөө эмчилж буй эмч өвчтөнийхөө хариултыг үнэлж, асуудалд
яагаад ийм байдлаар ханддаг талаар илүү ихийг мэдэхэд тань туслахын тулд
энэ аргыг ашигладаг хэд хэдэн орны эмнэлэг байдаг байна.
7. Шатар нь оюун ухааны хомсдол үүсэхээс хамгаалдаг
2019 оны судалгааны тоймд эрдэмтэд шатрын нарийн төвөгтэй
сэтгэцийн уян хатан байдал нь өндөр настай хүмүүсийг дементиагаас
хамгаалахад тусалдаг болохыг тогтоожээ .
Ой тогтоолт, тооцоолол, харааны-орон зайн ур чадвар, шүүмжлэлтэй
сэтгэх чадварыг сорьдог тоглоом нь танин мэдэхүйн бууралтыг бууруулж, нас
ахих тусам дементийн үр дагаврыг хойшлуулахад тусалдаг болохыг
судлаачид нотолсон байна.
8. Шатар нь сонор сэрэмжийг дээшлүүлдэг
2016 онд сургуулийн насны 100 хүүхдийг хамарсан судалгаанд
судлаачид олон талт эмчилгээний аргад тогтмол шатар тоглохыг оруулсан .
Энэхүү эмчилгээний аргад хамрагдсан оюутнуудын эмчилгээний дараа
анхаарал болгоомжгүй сэрэмжгүй байдал, хэт идэвхтэй хөдөлгөөн 41 хувиар
буурсан байна.
9. Шатар нь танин мэдэхүйг хөгжүүлдэг
-оюун ухаан
-өрөвдөх сэтгэл
-санах ой
-төлөвлөлт, асуудлыг шийдвэрлэх ур чадвар
-бүтээлч чадвар
Шатар нь оюун ухааны хомсдол, ADHD,сандрах зэрэг эрүүл мэндийн
хэд хэдэн өвчний шинж тэмдэг, хүнд хэцүү байдалд тусалдаг. Нэмж дурдахад,
энэхүү сорилттой тоглоомыг тоглох нь төвлөрлийн мэдрэмжийг олох эсвэл
эмчилгээний үр нөлөөг сайжруулахад тусална.
3. Хүүхдэд шатар заах арга зүй
Шатар сурснаар хүүхэд дараах давуу талуудыг эзэмшдэг.
 Харьцуулан дүгнэж сурна
 Тооцоолох чадвар нэмэгднэ
 Төвлөрч сурна
 Тэсвэр,тэвчээртэй болно
 Удирдан зохион байгуулж сурна.
 Төсөөлөн бодох чадвар нэмэгднэ.
 Аливаанд цэгцтэй ханддаг болно
 Ялж, ялагдаж сурна
 Өөртөө итгэлтэй болно.
 Өөрийн зорилгоо тодорхойлж чадна.
 Төлөвлөгөө боловсруулж сурна.
 Гар утас, компютер,зурагтын хэрэглээ багасна
 Бие даан шийдвэр гаргаж сурна
 Чөлөөт цагаа зөв зохистой ашиглана.
Шатар бол оюуны гимнастик гэдэг. Хүн бүр шатарчин болох албагүй ч энэхүү
гайхамшигтай спортыг тоглож чаддаг байх нь чухал юм. Хүүхэд багачууд шатар
тоглож сурах нь тэдний сурлага хүмүүжилд сайнаар нөлөөлөхөөс гадна гүйлгээ
ухааныг сайжруулдагаараа давуу талтай юм. Мөн шатрын спортод хүчтэй
өрсөлдөгч байхын тулд эсрэг тоглогчоо таньж мэдэх хэрэгтэй ба сэтгэл зүйн
хатуужил суудаг учраас ямарваа зүйлд маш их хүлээцтэй, тэвчээртэй ханддаг
болдог.
Шатар тоглож сурснаар зөвхөн оюун ухаан хөгжихөөс гадна, асуудал бүрээс
шийдэл олж сурдаг, хүнд нөхцөл байдалд орсон ч биеэ барьж ухаалаг тэмцэх чадвар,
олон нөхцөл байдлын цаадах бүрхэг нөхцөл байдлыг сэтгэлдээ дүрслэн харж сурах,
өрсөлдөгчөө хүндэтгэн эрсдлийг бодитоор үнэлж сурах, тогтвортой сууж удаан
хугацаагаар анхаарлаа алдалгүй төвлөрүүлж сурах гэх мэтээр бодит амьдралд ямар ч
чиглэлээр амжилтанд хүрэхэд зайлшгүй шаардлагатай амин чухал чанаруудыг давхар
эзэмшүүлдгээрээ гайхамшигт спорт билээ.
Шатарчин хүнд өрсөлдөгчөө хожихын тулд:
- Нүүдэл эхлэх гараагаа нарийн тооцох;
- Маш сайн гэсэн тоглолтуудыг олж, судлах;
- Ямар нэг нүүдэл хийхдээ дараа дараагийн нүүдлээ тооцоолон бодох;
- Өрсөлдөгчийнхөө сэтгэл зүй болоод бие бялдрын давуу болон сул талуудыг олж
мэдэн, хэрхэн тоглохоо бодож өөрийгөө урьдчилан бэлдэх;
- Ингэхийн тулд ядаж нэг гадаад хэл эзэмших зэрэг чадварууд маш чухал.
Шатар бол шударга тоглоом, энэ бол таны хүүхэд, самбар болон бусад хүүхэд,
бие махбодийн холбоогүй, зүгээр л оюун санааны тулаан юм.
Шатар хүүхдийн IQ-г өсгөдөг
Шатар бол хүүхдийн IQ-г нэмэгдүүлэх тоглоом бөгөөд энэ нь гайхах зүйл биш юм.
Венесуэлийн охид, хөвгүүдийн 4,000 сурагч шатрын спортоор дөрвөн сар
хичээллэсний дараа IQ-ийн өндөр үзүүлэлттэй байгааг судалгаагаар тогтоожээ.
Тиймээс дүрсийг хөдөлгөх нь энгийн ажил биш, харин оюун ухааныг
нэмэгдүүлсний үр дүн юм.
Хүүхдийн асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ
Бидний хурдацтай хөгжиж буй ертөнцөд бид өдөр бүр алхам тутамдаа олон
асуудал, саад бэрхшээлтэй тулгардаг. Асуудлын зарим нь шийдэгддэг, зарим нь
шийдэгдээгүй нь асуудал шийдвэрлэх чадваргүйгээс болж байна.
Эцэг эхийн хувьд та хүүхдээ эдгээр асуудалд бэлдэж, хэрхэн шийдвэрлэх арга
замыг зааж, урагшлуулах хэрэгтэй. Хэрэв та эртхэн эхэлбэл бие даасан, өөртөө
итгэлтэй хүүхэдтэй болно. Шатар бол эдгээр чадварыг хөгжүүлэх тод жишээ юм.
Хүүхэддээ өөртөө итгэлтэй байж, шатар тоглох замаар асуудлыг шийдвэрлэх
боломжийг олго. Энэ нь хүүхдийн төвлөрлийг сайжруулдаг.
Тоглоомын үеэр анхаарлаа төвлөрүүлэх нь тоглогчийн эзэмших ёстой
хамгийн чухал чадваруудын нэг юм. Шатар тоглоод өөр юм бодох боломжгүй.
Тоглоомын үеэр өрсөлдөгч нь таны хүүхдэд аль дүрсийг хөдөлгөснөө хэлэхгүй
тул таны хүүхэд тоглоомондоо анхаарлаа төвлөрүүлж, нарийн ширийн зүйл, дүрс
бүрийг анхаарч үзэх хэрэгтэй. Үүний үр дүнд шатрын тоглоом нь зөвхөн шатар
төдийгүй амьдралын янз бүрийн нөхцөл байдалд хүүхдийнхээ төвлөрлийг
хөгжүүлэхэд тусална.
Тоглолт
Шатар бол хоёр тоглогчийн өрсөлдөөн юм. Шатрыг цагаан, хар өнгийн нүд
буюу 64 буудалтай хөлөг дээр тоглоно. Нэг талын бод, хүүнүүд цагаан, нөгөө
талын бод, хүүнүүд хар өнгөтэй байна.
Тоглож эхлэхийн өмнө бод хүүнүүдийг хөлөг дээр АНХНЫ БАЙРЛАЛ-аар
өрнө. Бод, хүү хөлгийн нэг буудлаас нөгөө буудалд буух шилжилтийг НҮҮДЭЛ
гэнэ. Нүүдлийг тоглогчид ээлжлэн гүйцэтгэнэ. Цагаан тал эхэлж нүүнэ. Мориноос
бусад бод өөрийн юмуу эсрэг талын бод, хүүний дээгүүр давж нүүдэггүй. Хэрэв
шилжин очих буудал дээр эсрэг талын бод юмуу хүү байрласан байвал түүнийг
авч өөрийн бод юмуу хүүг байрлуулна. Үүнийг ИДЭХ гэнэ. Идэгдсэн бод, хүүг
хөлөг дээр дахин тавьж үл болно. Иймээс хөлөг дээрх бод, хүүнүүдийн тоо ямагт
цөөрсөөр байдаг. Нэг буудал дээр зөвхөн нэг бод юмуу хүү байрлах боломжтой.
Тоглогч өөрийн бод, хүүг идэж болохгүй.
Шатрын бод, хүү
Өрөг эхлэхэд 2 тал тус бүрд 1 ноён, 1 бэрс, 2 тэрэг, 2 морь, 2 тэмээ, 8 хүү
байх ба хөлөг дээр бүгд 32 дүрс байрлана. Тоглогчийн баруун гар талын өнцөгт
цагаан буудал тохирохоор хөлгийг байрлуулна. Бод, хүүнүүд өөр өөр нүүдэлтэй.
Бэрс, тэрэг, морь, тэмээг БОД гэнэ.
Тоглолтын зорилго
Зорилго нь эсрэг талын ноёныг гарцаагүй идэгдэх байдалд хүргэх буюу
мадлах явдал мөн. Хэн эхэлж өрсөлдөгчийнхөө ноёныг мадалсан нь хожсонд
тооцогдоно. Ноёноо мадлуулах нь зайлшгүй болсныг ойлгосон тал ялагдлаа
урьдчилан хүлээн зөвшөөрч тоглолтыг зогсоож болно. Үүнийг бууж өгөх гэнэ.
Хэрэв хоёр талын хэн нь ч хожих бололцоогүй болсон тохиолдлыг ТЭНЦЭЭ гэнэ.
Байрлал
Шатрын хөлөг дээрх дүрснүүдийн байрлал. Аль нэг талын нүүдэл бүрийн
дараа байрлал өөрчлөгдөж байдаг. Тоглогчид тухайн үед үүссэн байрлалын
онцлог, түүнд агуулагдаж буй далд бололцоог цаг ямагт үнэлэн үзэж байх
хэрэгтэй.
Буудал
Шатрын хөлгийн 64 нүдний нэг. Тоглолтын явцад хүчтэй ба сул буудал
үүсдэг. Хүчтэй буудал гэдэг нь тухайн буудалд байрласан дүрсийг эсрэг тал
зайлуулах, эсвэл солилцоход төвөгтэй буудал мөн. Хүчтэй ба сул буудал нь
ихэвчлэн цаг хугацааны хүчин зүйл юм. Учир нь тоглолтын явцад хөлөг дээрх
байрлал байнга өөрчлөгдөж байдаг. Хүчтэй буудлыг эзлэн авах, эсрэг талын
байрлалд сул буудал үүсгэхийн төлөө тэмцэх нь шатрын тоглолтын чухал хэсэг
мөн. Бэрс өөрийн өнгөтэй адил өнгийн буудалд байрлана. Ноён хажуугийн
буудалд нь байрлана. Хөлгийн бэрс байрласан талыг бэрсийн жигүүр, ноён
байрласан талыг ноёны жигүүр гэж нэрлэдэг.
4. Цэцэрлэгийн хүүхдүүдэд шатар зааж буй туршлага, үр дүн
Цэцэрлэгийн хүүхдүүдэд бүлгийн багш нартай нь хамтран шатар заах
санаачилагыг туршиж байгууллага дээрээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө:
1. 2013 онд Хэнтий аймагт “Шатрын анхан шатны багш бэлтгэх”, 2014 онд
“Шатрын дунд шатны багш бэлтгэх” сургалтад хамрагдсанаар
цэцэрлэгийн насны хүүхдүүдэд шатар зааж сургах, шатрын спортыг
түгээн дэлгэрүүлэх үйл явц эхэлсэн. 2014 онд анх удаа ААШ шатрын
тэмцээнд хүүхэд бэлтгэн оролцуулж энэ үеэс одоог хүртэл цэцэрлэгийн
насны хүүхдүүдийн шатар сурах аргазүйг ажиглаж, судалж, дүгнэлт хийж
өөрийн аргазүйг сайжруулахын төлөө бусдаас суралцаж, хамтран
ажилласаар байна.
2. “Ялалтын гараа-2014” ААШ шатрын тэмцээнд 2 хүүхдийг бэлтгэн
оролцуулж тусгай байр -1 амжилт гаргаж байсан.
3. “Ялалтын гараа-2015” ААШ шатрын тэмцээнд 5 хүүхдийг бэлтгэн
оролцуулж дэд байр -2, 3 дугаар байр – 1 хүүхэд эзлэн багаараа 3-р байр
эзэлж байсан.
4. 2016 онд Цэцэрлэгийн аварга шалгаруулах шатар, даамны тэмцээнийг
зохион байгуулж байсан. Тухайн үед шатар тоглодог хүүхдүүд нь цөөхөн.
Бүлгийн багш нар нь шатрын нүүдэл мэддэггүй гэсэн шалтгаанаар
ангийнхан нь даам түлхүү тоглодог байсан.
5. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил болгон зохион байгуулдаг
“Оюунлаг иргэн – Бидний ирээдүй” САШ шатрын тэмцээнд 2017 оноос
94%
25%
40%
26% 32% 32%
20% 14% 12% 10% 6% 4% 12%
Хүүхдүүдийн шатар сурсан байдал-2020
хойш цэцэрлэгийн насны ангиллыг оруулснаар шатар зааж сургасан
хүүхдүүдээ САШ шатрын тэмцээнд жил бүр оролцуулдаг болсон.
1. 2020 онд Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд массаар нь шатрын мэдлэгтэй
болгохын тулд “Шатар сургах төлөвлөгөө” боловсруулж судалж үзсэн ч
ажилласан ч үр дүн нь олон хүүхдэд зэрэг сургалт явуулах нь хүндрэлтэй,
хүүхдүүдийн ахиц удаан байсан.
2. “Ялалтын гараа-2022” ААШ шатрын тэмцээнд 5 хүүхэд бэлтгэн оролцуулж 2-р
байр – 1, тусгай байр – 2 хүүхэд эзэлсэн амжилт гаргасан.
Цэцэрлэгийн хүүхдүүдэд бүлгийн багш нартай нь хамтран шатар заах арга
туршлагыг байгууллага дээрээ хэрэгжүүлэхийн тулд:
100%
Та хүүхдээ шатар сургахыг хүсдэг үү?
тийм үгүй мэдэхгүй
100%
0
Сум орон нутагт шатрын клубтэй болвол та дэмжих үү?
дэмжинэ дэмжихгүй
100%
0
Та цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан шатрын төвтэй
болвол дэмжих үү?
Дэмжинэ Дэмжихгүй
1. Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн эцэг эхчүүдээс авсан судалгаа:
Цэцэрлэгийн хүүхдүүдэд бүлгийн багш нартай нь хамтран шатар заах
санаачилагыг туршиж байгууллага дээрээ хэрэгжүүлж эхэлсний дараа:
1. Эцэг эхчүүд, ЗДТГ, байгууллагынхаа дэмжлэгтэйгээр цэцэрлэгтээ шатрын
төвтэй болсон нь үр дүнгээ өгч хүүхдүүд хүссэн үедээ хоорондоо шатар
нүүх, бие биедээ зааж өгөх, сурч хөгжих нөхцөл бололцоогоор бүрэн
хангагдсан.
2. Байгууллагын багш ажилтнуудыг анхан шатны чадвартай болгох үүднээс
шатрын анхан шатны сургалт явуулж багш ажилтнуудын дунд шатрын
тэмцээн зохион байгуулснаар манай байгууллагын багш ажилтанууд 100
хувь шатрын нүүдлээ мэддэг болж, анхан шатны мэдлэгтэй болсон.
3. Цэцэрлэгийн 7 бүлгийн дунд “Бэрс гарах хүү-2023” шатрын тэмцээнийг
амжилттай зохион байгуулсан. Тэмцээнд нийт 2-5 насны 140 гаруй хүүхэд
оролцсон.
4. “Цодгор хүү-2023” ААШ шатрын тэмцээнд 1 хүүхэд бэлтгэн оролцуулж
тусгай байр. /санаачилагыг хэрэгжүүлж эхэлж байх хугацаанд/
5. “Наурыз -2023” аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 15 хүүхэд
оролцсоноос 2 хүүхэд тусгай байр эзэлж амжилт гаргасан.
6. Батноров сумын ИНХ-с Хэнтий аймгийн цэцэрлэг, сургуулиудын дунд
зохиогдсон “Оюунлаг иргэн-Бидний ирээдүй-2023” ААШ шатрын тэмцээнд
4-5 насны 63 хүүхэд оролцсоноос аймгийн хэмжээнд тусгай байр – 2
хүүхэд эзэлсэн. Сумын хэмжээнд тэргүүн байр-2, дэд байр-2, гуравдугаар
байр – 2 хүүхэд эзэлсэн.
7. “Ялалтын гараа-2023” ААШ шатрын тэмцээнд 17 хүүхэд оролцож дэд байр
– 1, тусгай байр – 1, өсөх ирээдүйтэй тамирчин-2 хүүхэд эзэлсэн.
8. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 34 дүгээр
тогтоолын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх,
түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэх сонирхолтой хүүхдийн
тоог нэмэгдүүлэх жилийн аяны хэрэгжилтийг дүгнэх шатрын тэмцээний
аймгийн удирдамжийн хүрээнд Батноров сумын цэцэрлэгт суралцдаг
Бэлтгэл “А, Б” бүлгийн 35 хүүхдийн дунд шатрын тэмцээнийг амжилттай
зохион байгуулсан.
Дүгнэлт
Бүх бүлгийн хүүхдүүдийг шатар сургах зорилготойгоор бүлгийн багш нараар
нь дамжуулан анхан шатны чадвар эзэмшүүлэх ажлыг 1-2 сарын хугацаатай 7
бүлгийн дунд 140 гаруй хүүхдүүдэд үе шаттай зохион байгуулсан. Энэхүү ажлын
үр дүн гарч цэцэрлэгийн бага, дунд бүлгийн хүүхдүүд 85-90%-нь өрдөг, нэрлэдэг,
10 орчим % нь 1-2 бод, хүүний нүүдлийг мэддэг, 4-5 хүүхэд 3-4 нүүдлийн мад
сурсан. Харин Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд 80-95%-нь шатар тоглодог, бүх
нүүдлийг мэддэг, шаг, мад сурсан. Ийнхүү цэцэрлэгийн багш ажилтан,
хүүхдүүдэд үе шаттай шатрын анхан шатны мэдэгдэхүүнтэй болгосноор анги
бүлэг бүр ангидаа хүрэлцэхүйц шатраар хангагдаж хүүхдүүд шатар сурах нөхцөл
бололцоо хангагдсан.
Дээрх санаачилгыг ажлын байран дээрээ хэрэгжүүлжсний үр дүнд “Багш
гэдэг эрхэм алдрын эзэд болсон ямар ч хүн сэтгэл болоод зүтгэл байвал
хүүхдүүддээ шатрыг хэнээс илүү зааж сургаж чаддаг” болохыг харуулж чадсан.
Энэ туршлагыг нэвтрүүлсний үр дүнд цэцэрлэг дээрээ нүүдлээ сурсан
хүүхдүүдээс шатрын спортоор цаашид гүнзгийрүүлэн сурах сонирхолтой
хүүхдүүдийг сумынхаа сайн тоглодог, хүүхдэд шатар заах сонирхолтой хүнээс
сургалт авах боломжийг олгож хамтран ажиллаж байна.
Миний бие цаашид шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатрын
спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд
сум орон нутагтаа цэцэрлэгийн насны хүүхдүүд төдийгүй, сургуулийн сурагчид,
сумын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг бүрдүүлэн “Шатрын
танхим”-тай болгохыг зорьдог. Шатрын клубүүд олноор бий болоосой. Тэгвэл
хүүхдийн бие бялдар оюун ухаанд нь сайнаар нөлөөлнө гэж би боддог.
Шатар бол:
Оюун ухааны сорьцын
Очир эрдэнийн үнэт чулуу мөн
2013 онд Хэнтий аймагт “Шатрын анхан шатны багш бэлтгэх”, 2014 онд
“Шатрын дунд шатны багш бэлтгэх” сургалтад хамрагдсанаар цэцэрлэгийн
насны хүүхдүүдэд шатар зааж сургах, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх үйл
явц эхэлсэн. 2014 онд анх удаа ААШ шатрын тэмцээнд хүүхэд бэлтгэн оролцуулж
энэ үеэс одоог хүртэл цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шатар сурах аргазүйг
ажиглаж, судалж, дүгнэлт хийж өөрийн аргазүйг сайжруулахын төлөө бусдаас
суралцаж, хамтран ажилласаар байна.
Цэцэрлэгийн насны хүүхдэд шатар заасан хугацаандаа өөрийн ажигласан,
хуримтлуулсан багахан туршлагаас хуваалцъя.
1. Хүүхдийг аль болох багаас нь тоглож сурсан ч бай, сураагүй ч бай
хамаагүй шатартай танилцуулж байх хэрэгтэй гэж боддог. Учир нь
хүүхдүүдэд шатар заахад анх удаа шатар барьж үзэж байгаа хүүхдүүд илт
мэдэгддэг. Шатар барихад гар нь чичирч сандардаг, шатрын модоо
хөлгийн нүдийг онож тавьдаггүй. Харин багаасаа шатартай танилцсан
хүүхэд ямар ч сандрал байдаггүй.
2. Цэцэрлэгийн насны хүүхдэд шатар заахад урам өгч, бод, хүүний хөлд нь
тавьж өгөөд харилцан ярилцаж заадаг.
3. Тэмцээнд оролцох болбол хүүхдийг сэтгэлзүйгээр сайн бэлддэг. Хожлоо
гээд бардаж, онгирч болохгүй, хожигдлоо гээд уйлж, гутарч болохгүй
гэдгийг сайтар ойлгуулах.
4. Хүүхэд нүүдлээ л бүрэн сурсан бол сайн, муу тоглох нь хамаагүй тэмцээн
уралдаанд оролцоход нь дэмжих. Дан хожигдох байсан ч хамаагүй.
Тэмцээний явцад хүүхэд хожсон хожигдсон алинд ч бай заавал нэг юм
сурч л байдаг. Тэмцээнд оролцдог хүүхдүүд бусдаасаа алхам өмнө
явдаг. Энэ зөвлөгөөг Адъяа багш анх өгч байсан.
5. Хүүхэд шатар бүрэн сураад ирэхээрээ улам бүр сонирхож утас үзэх нь
багасдаг. Харин оронд нь шатраа үүрээд “шатар тоглоё”, “надтай тоглооч”
гэдэг. Энэ нь гэр бүлийн хүрээнд ч эергээр нөлөөлдөг. Шатар мэддэг
хэдий ч олон жилийн турш тоглоогүй хүмүүс хүртэл шатар нүүж эхэлдэг.
Гэр бүлээрээ хоорондоо тоглож эхэлдэг. Тухайн шатар анхлан
суралцагчтай маань гэрт нь тоглох хүн олдохгүй байвал тухайн хүүхэд
“шатар тоглоё” гэх нь багасдаг.
6. Шатар сурч буй бага насны хүүхдээ дагаад аав, ээж, ах эгч нь хүртэл
шинээр шатар сурдаг, сонирхож эхэлдэг тохиолдол ч хэд хэд бий.
Сонирхолдоо хөтлөгдөөд утасны цаанаас ч нүүдэлүүдээ сурч байсан
тохиолдол байдаг.
Ном зүй
1. Л. Үржиндорж “Шатрын тоглолтын сурах бичиг 2, 3-р дэвтэр” УБ-2018
2. П. Жигжидсүрэн “Шатрын тактик” УБ-2011
3. Сэцэн нүүдэл шатрын клуб “Сэцэн нүүдэл” УБ-

More Related Content

What's hot (20)

U.cs101 алгоритм программчлал-7
U.cs101   алгоритм программчлал-7U.cs101   алгоритм программчлал-7
U.cs101 алгоритм программчлал-7
Badral Khurelbaatar
Бизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлагаБизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлага
Tungalag Sergelen
U.IT101 homework 1
U.IT101 homework 1U.IT101 homework 1
U.IT101 homework 1
Amarsaikhan Tuvshinbayar
Шуурхай санах ой
Шуурхай санах ойШуурхай санах ой
Шуурхай санах ой
Ceka Moogii
Лекц №7
Лекц №7Лекц №7
Лекц №7
Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
Trigonometry powerpoint zaya
Trigonometry powerpoint zayaTrigonometry powerpoint zaya
Trigonometry powerpoint zaya
zaya_0902
HRON110
HRON110HRON110
HRON110
E-Gazarchin Online University
РЕСТОРАНЫ ХООЛ ЗАХИАЛГЫН СИСТЕМ
РЕСТОРАНЫ ХООЛ ЗАХИАЛГЫН СИСТЕМ РЕСТОРАНЫ ХООЛ ЗАХИАЛГЫН СИСТЕМ
РЕСТОРАНЫ ХООЛ ЗАХИАЛГЫН СИСТЕМ
hulan lara
2 р анги жишиг даалгавар
2 р анги жишиг даалгавар2 р анги жишиг даалгавар
2 р анги жишиг даалгавар
SGS
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Chuka Davaanyam
М.Амартогтох Ц.Ууганбаяр - Албан хурал уулзалтын менежментийг боловсронгуй бо...
М.Амартогтох Ц.Ууганбаяр - Албан хурал уулзалтын менежментийг боловсронгуй бо...М.Амартогтох Ц.Ууганбаяр - Албан хурал уулзалтын менежментийг боловсронгуй бо...
М.Амартогтох Ц.Ууганбаяр - Албан хурал уулзалтын менежментийг боловсронгуй бо...
batnasanb
Давталттай алгоритмын бодлогууд
Давталттай алгоритмын бодлогуудДавталттай алгоритмын бодлогууд
Давталттай алгоритмын бодлогууд
Баярсайхан Л
Enterprise 2 coursebook_teachers_book
Enterprise 2 coursebook_teachers_bookEnterprise 2 coursebook_teachers_book
Enterprise 2 coursebook_teachers_book
AndrekErki
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
roza_toshke
Googleform
GoogleformGoogleform
Googleform
Батхүү И
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмжИнфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Khulan Jugder
U.cs101 алгоритм программчлал-7
U.cs101   алгоритм программчлал-7U.cs101   алгоритм программчлал-7
U.cs101 алгоритм программчлал-7
Badral Khurelbaatar
Бизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлагаБизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлага
Tungalag Sergelen
Шуурхай санах ой
Шуурхай санах ойШуурхай санах ой
Шуурхай санах ой
Ceka Moogii
Trigonometry powerpoint zaya
Trigonometry powerpoint zayaTrigonometry powerpoint zaya
Trigonometry powerpoint zaya
zaya_0902
РЕСТОРАНЫ ХООЛ ЗАХИАЛГЫН СИСТЕМ
РЕСТОРАНЫ ХООЛ ЗАХИАЛГЫН СИСТЕМ РЕСТОРАНЫ ХООЛ ЗАХИАЛГЫН СИСТЕМ
РЕСТОРАНЫ ХООЛ ЗАХИАЛГЫН СИСТЕМ
hulan lara
2 р анги жишиг даалгавар
2 р анги жишиг даалгавар2 р анги жишиг даалгавар
2 р анги жишиг даалгавар
SGS
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Chuka Davaanyam
М.Амартогтох Ц.Ууганбаяр - Албан хурал уулзалтын менежментийг боловсронгуй бо...
М.Амартогтох Ц.Ууганбаяр - Албан хурал уулзалтын менежментийг боловсронгуй бо...М.Амартогтох Ц.Ууганбаяр - Албан хурал уулзалтын менежментийг боловсронгуй бо...
М.Амартогтох Ц.Ууганбаяр - Албан хурал уулзалтын менежментийг боловсронгуй бо...
batnasanb
Давталттай алгоритмын бодлогууд
Давталттай алгоритмын бодлогуудДавталттай алгоритмын бодлогууд
Давталттай алгоритмын бодлогууд
Баярсайхан Л
Enterprise 2 coursebook_teachers_book
Enterprise 2 coursebook_teachers_bookEnterprise 2 coursebook_teachers_book
Enterprise 2 coursebook_teachers_book
AndrekErki
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
roza_toshke
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмжИнфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Инфографик гэж юу вэ? Бэлтгэх зөвлөмж
Khulan Jugder

Similar to ИЛТГЭЛ Батноров Г. Сумьяа.docx (10)

ܱ.амгалан
ܱ.амгаланܱ.амгалан
ܱ.амгалан
oyunbileg08
пирамид
пирамидпирамид
пирамид
oyunbileg08
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
BMDI
Dorvon buh togloom
Dorvon buh togloomDorvon buh togloom
Dorvon buh togloom
bayar7998
энэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angiэнэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angi
Monhjargal Tuul
зөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэдзөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэд
uugii_teach
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
BMDI
Dorvon buh togloom
Dorvon buh togloomDorvon buh togloom
Dorvon buh togloom
bayar7998
энэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angiэнэтхэгийн ёс зүй11 angi
энэтхэгийн ёс зүй11 angi
Monhjargal Tuul
зөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэдзөвлөгөө эцэг эхчүүдэд
зөвлөгөө эцэг эхчүүдэд
uugii_teach

ИЛТГЭЛ Батноров Г. Сумьяа.docx

  • 1. Хэнтий аймаг Батноров сум Бэлтгэсэн багш: Г. Сумьяа 2023 он Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд шатар заах арга туршлага, үр дүн
  • 2. Удиртгал Оршил 1. Шатрын тухай ерөнхий ойлголт 2. Шатар тоглож сурахын ач холбогдол 3. Хүүхдэд шатар заах арга зүй 4. Цэцэрлэгийн хүүхдүүдэд шатар зааж буй туршлага, үр дүн Дүгнэлт Номзүй
  • 3. Оршил Зорилго:  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 34 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх аяны хүрээнд байгууллагадаа шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх.  Шатар нь өөртөө спорт, урлаг, шинжлэх ухааны элементийг нэгтгэн агуулж байдаг онцлогтой бөгөөд хүүхэд шатар тоглож сурах нь хүүхэд олон талын чадвар, дадал, төлөвшил олгож байдаг тул энэхүү тоглоомыг илүү олон хүүхдэд зааж сургах зорилго тавьсан. Үндэслэл:  Шатар тоглох нь хүүхдийн дүрслэн бодох, логик сэтгэлгээг хөгжүүлж, зорилго тэмүүлэлтэй, хэрсүү, буурь суурьтай болгон хүмүүжүүлдэг. Шатар тоглож сурсан хүүхдэд 5-6 насны хүүхдэд ахисан түвшний сэтгэхүй хөгжүүлэх оньсон тоглоом, Q хөгжүүлэх дасгал даалгавар ажиллуулахад богино хугацаанд гүйцэтгэдэг байдал.  Сум орон Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн эцэг эхчүүдээс авсан судалгаа, цэцэрлэгийн багш нарын заах аргазүй, хүүхэдтэй ажиллах чадварт суурилан хүн болгон шатарчин байх албагүй ч шатар тоглодог, нүүдлээ мэддэг байж оюун ухаан нь ямагт тэлж байх болтугай гэсэн үндсэн дээр энэ туршлагыг нэвтрүүлсэн. Хэрэгцээ шаардлага:  Дэлхий дахинд техник технологи эрчимтэй хөгжихийн хэрээр бага насны хүүхдүүдийн дунд гар утасны зохисгүй хэрэглээ улам бүр нэмэгдэж зарим нь сэтгэл зүйн тогтворгүй байдалд орж, тархи сэтгэхүйгээ амраахгүй их ядрааснаас хүүхдийн эрүүл мэндэд онц хортойгоор нөлөөлж байгаа нь гэр бүл, эцэг эхчүүдийн дунд яах аргагүй тулгамдаж буй асуудлын нэг болж байна. Шатар тоглосноор тархины үйл ажиллагаа сайжирч, оюун санаа нь
  • 4. сэргэн, дэлхийн аварга шатарчин болдоггүй юмаа гэхэд ямар ч асуудлыг олон талаас нь харж шинждэг, ухаарч ойлгодог, оюунлаг иргэн болох ач холбогдолтой.  Айл өрх бүрийн бага насны хүүхдийг шатар тоглох сонирхолтой болгож чадвал аав, ээж, ах, эгчээсээ “Утсаар чинь нэг тоглоод өгье” гэхийн оронд гэр бүлийн гишүүдээсээ “Та надтай нэг шатар тоглоод өгөөч” гээд явдаг. Тиймээс миний хувьд хүүхдийг багаас нь шатрын нүүдэл мэддэг болгох, тоглох сонирхолтой болгох нь зөв гэж үзэж байгаа юм. Дэвшүүлж буй асуудал:  Хүн бүхэн шатарчин байх албагүй ч хүн бүхэн шатар тоглодог байх хэрэгтэй. Өнөөдөр ялангуяа бага насны хүүхдүүд шатар сурахыг, залуу эцэг эхчүүд ч хүүхдүүддээ шатар сургахыг хүсдэг болсон. Энэ нь маш сайн. Үр хүүхдийнхээ ирээдүйг бодож байгаа нь сайшаалтай хэрэг. Насанд хүрэгчид ч гэсэн тоглох хэрэгтэй. Шатар тоглож байгаа хоёр хүн хожигдох гэж бодож тоглодоггүй. Хожихын тулд тоглодог. "Хүн бүхэн математикч байх албагүй ч ..." гэдэг шиг хүн бүхэн шатарчин байх албагүй ч шатар тоглодог, адаглаад нүүдлээ мэддэг байх хэрэгтэй. Нүүдлээ мэднэ гэдэг чинь цааш нь ургуулаад бодоод тоглож сурна гэсэн үг. Гэтэл надад “Яаж олон хүүхдэд зэрэг сургах, олон гэр бүлд шатрын спортыг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх вэ? гэсэн асуудал 2014 оноос хойш тулгарсаар ирсэн. Зорилт:  Хүүхдүүдэд шатар зааж сургах төлөвлөгөө гаргах.  Хүүхдүүдийг шатар сургах боломжоор хангахын тулд шатрын төвтэй болох.  Байгууллагын багш ажилтнуудыг шатрын анхан шатны мэдлэгтэй болгох.  Бүлгийн багш нараар бүлгийн хүүхдүүдэд шатар зааж сургах аргазүйг эзэмшүүлж, үр дүнг гаргах.  Хүүхдүүдийн шатрын мэдлэг чадварыг ахиулах.
  • 5. Шинэлэг санаа:  Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд шатар зааж сургах ажлыг эцэг эх, шатар сайн тоглодог хүн, сургуулийн хүүхдүүдтэй хамтрах гээд олон аргаар судалж үзсэн боловч үр дүн бага байсан тул 2021 оноос бүлгийн багш нараар нь дамжуулан бүлгийн хүүхдүүдэд шатрын нүүдэл заалгах санаачилагыг гаргаж үе шаттайгаар туршин хэрэгжүүлж эхэлсэн. Түлхүүр үг:  Шатар, багш, хүүхэд
  • 6. 1. Шатрын тухай ерөнхий ойлголт Шатрын үүсэл, хөгжил Шатар (Монгол: Шитар-а, Халимаг: Шатр, Буриад: Шатар; Самгарди: चतुरङ्ग Чатуранга, "дөрвөн анги"; Перс: ‫ش‬َ‫ط‬ْ‫ر‬َ‫ْن‬‫ج‬ Шатранж, Орос: Шахматы, Англи: Chess Чэсс) нь хоёр хүн хоорондоо тоглодог хөлөгт тоглоом юм. Энэ тоглоомд урлаг, шинжлэх ухаан спортын элементүүд ордог байна. Өнөө үед энэхүү тоглоом нь дэлхийн хэмжээний оюун ухааны спорт болтлоо хөгжжээ. Шатрын түүх Шатрын үүсэл гарлыг яв цав тогтоогоогүй ч Энэтхэг улсад МЭ 6-р зуунд үүссэн гэдэгт бараг бүх эрдэмтэд санал нэгддэг. Шатар оюун ухааныг дээдэлдэг ард түмний дундаас төрсөн байж таарна. Шатар гэнэт үүсээгүй, нэг өдөр хэдэн хүн сууж байгаад шууд л шатрыг зохиочихож арай дийлэхгүй, шатар зохиогдох урьдач нөхцөл болсон олон янз тоглоомууд байсан, тэдгээрийн эцсийн төгс шийдэл нь болж шатар үүссэн. Энэ талаар гайхалтай сайхан сэтгэмжийг Ч.Эрдэнэ "Их гурвалжин"-даа хийжээ. Тэрээр "оюуны хөлөгт тоглоомын иж бүрдэл бүхий түүхэн систем өнөө үед зөвхөн Монголд л үе улиран үлдсэн баримт"-ыг ашиглан шатар Энэтхэгт үүсээгүй, Монголд үүссэн гэдгийг холоос угшуулан нотолсон байна. Хамгийн баялаг, тэр тусмаа зөвхөн үндэсний нэр томъёотой шатар нь монгол шатар юм. Х.Дарамбазар агсан олон жилийн хээрийн судалгаа, гэрийн боловсруулалтаараа хойч үеийнхэндээ үнэтэй материал үлдээсэн ачтай хүн. Шатар үүссэн нь үнэн, тоглодог нь үнэн, асуудлын гол нь үндэсний тоглоом болгож уу, үгүй юу гэдэгт л байгаа юм. Ямартаа ч шатар бол монголчууд бидний үндэсний тоглоом. Энэ л хамгаас чухал нь. Эдүгээ тоглоомын гэх З.Түмэн-Өлзий гуай олон орны олон янз шатрын цуглуулгатай болжээ. Тэрээр дэлхийн 50 гаруй оронд монгол шатрыг сурталчлан үзэсгэлэн гаргасан бөгөөд "Шатрыг монголчууд шиг бараг бүгдээрээ мэддэг үндэстэнтэй таарсангүй" гэжээ. Монголд шатар хөгжих суурь угаасаа байсан гэсэн үг
  • 7. Монгол шатарт “Тэрэгтэй морин довтолгоо”, “Yр гэсэн тэмээний өрсөлт”, “Хоёр тэмээний тэшилт”, “Хоёр морины хатираа” зэрэг гарааны хувилбарууд, “Хорин дөрөв буюу хоёр тэмээн тойруулга”, “Алаг арав”, “Морин дөрөв”, Морин гурав”, “Түмэн түүхий”, “Холбоо үгийн чимэгт хорт таван шаг”, “Буурал морины бухалт”, “Уран бэрийн хожил” зэрэг уран сайхан хожлууд байдаг нь үлгэр домогт хадгалагдан ирсэн байна. Монгол шатар олон онцлогтой. Монголчууд шатрыг мод, яс, чулуугаар сийлж урладаг. Монголчууд зуу гаруй хөлөгт тоглоом тоглодгоос хамгийн гайхалтай нь монгол шатар болой. Шатар гэдэг гайхалтай тоглоом. Хүн тоглож байхдаа л хүн байдаг гэсэн үг бий. Хүн шатар тоглож байхдаа л жинхэнэ хүнийхээ үндсэн шинж болох оюунт чанараа гаргаж байдаг. Шатар тоглоход заавал оюун ухаан хэрэг болно. Тэгэхээр шатар нь хүний оюуныг шалгах гойд хүчтэй хэрэгсэл гэдэг нь илэрхий юм. Шатар хүний оюуныг шалгана ч, бас хөгжүүлнэ ч. Шатар сайн тоглодог хүмүүс сүрхий оюунлаг-ончтой сэтгэдэг, гайгүй IQ -тэй болох нь мэдрэгддэг. Тэд шатар тоглосоор оюунаа хөгжүүлсэн байх. АНУ-ын эрдэмтдийн гаргасан баримтаар өдөрт шатрыг 1,500,000,000 хүн тоглодог гэжээ. Үүний 28% нь эхлэн суралцагч буюу сурч байгаа, 71% нь мэргэжлийн, үлдсэн 1% нь оюуны өндөр чадвартай буюу маш ухаантай хүн ордог судалгааг гаргажээ.
  • 8. 2. Шатар сурахын давуу тал Шатар бол хөлөг дээрх амьдралын загвар, алдааны хэмжүүр юм. Тэмцэлд алдсан нь ялагддаг. шатарт эхэлж буруу нүүсэн нь хожигддог. Өөрөөр хэлвэл шинжлэх ухааны тулгуур ойлголтууд дээр үндэслэн хүний зан чанар, амьдралын хэв маягийг харуулсан сэтгэхүйн ур чадварыг хөгжүүлэх танин мэдэхүйн салбар юм. Судлаачдын тогтоосон шатрын спортоор хичээллэхийн 9 давуу тал: 1. Шатар нь бусдын өнцгөөс асуудлыг харах чадварыг хөгжүүлдэг Чадварлаг шатарчид өрсөлдөгчийнхөө дараагийн нүүдлийг урьдчилан харж сурдаг. Өрсөлдөгч нь дараа нь юу хийхийг урьдчилан таамаглахын тулд тоглогч өрсөлдөгчийнхөө үзэл бодлыг уншиж,эсрэг ямар арга хэмжээ авах боломжтойг дүгнэх чадварыг хөгжүүлэх ёстой. Зан төлөв судлаачид энэхүү өөр өнцгөөс харах чадварыг "оюун санааны онол" гэж нэрлэдэг. Энэ бол өрөвдөх сэтгэлийг хөгжүүлэх, нийгмийн эрүүл харилцааг бий болгоход зайлшгүй шаардлагатай чадвар юм. 2019 оны судалгаагаар шатрын спортоор хичээллэдэг хүүхдүүдэд хэтийн төлөвийг үнэлэх чадвар илүү хөгжсөн болохыг тогтоожээ. 2. Шатар нь ой санамжийг хөгжүүлдэг Туршлагатай шатарчид ой тогтоолтын чадвар сайтай байдгийг мэдэхэд гайхах зүйлгүй байж магадгүй юм . Эцсийн эцэст, тоглолтын олон тооны нүүдэл,байрлал, тэдгээрийн боломжит үр дүнг цээжлэх явдал юм. Туршлагатай шатарчид тодорхой төрлийн санах ой болох сонсголын ой санамжтай холбоотой өндөр гүйцэтгэлийг харуулдаг нь сонирхолтой юм. Энэ бол сонссоноор сурсан зүйлээ санах чадвар юм. Нэг туршилтаар, судлаачид мэргэшсэн шатарчдын эргэн санах чадварыг шатар тоглох туршлагагүй хүмүүсийнхтэй харьцуулсан. Тэдгээр шатарчид хэзээ ч шатар тоглож байгаагүй хүмүүстэй харьцуулахад сонссон үгсийнхээ жагсаалтыг санахдаа илүү сайн болохыг олж мэдсэн. Чадварлаг шатарчид харааны хэв маягийг санах, хурдан таних чадвар
  • 9. дунджаас ч илүү байдаг ба судлаачдын үзэж байгаагаар энэхүү чадвар нь шатрын нарийн төвөгтэй байрлалыг,хувилбахыг цээжлэхээс үүсдэг. 3. Шатар нь гүн төвлөрлийн төлөвт шилжих боломжийг олгодог Төвлөрөл бол хүнд хэцүү даалгаварт хамгийн өндөр гүйцэтгэлтэй ажиллаж байгаа нийт оролцооны гүн гүнзгий мэдрэмж юм. Тамирчид, уран бүтээлчид, жүжигчид өөрсдийн хийж буй ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлж,өөрийн хийж буй зүйлээс бусад зүйлийг ухамсарлах чадвар нь алга болж байгаа мэт цаг хугацааны эргэлтэнд орохыг ихэвчлэн дүрсэлдэг. Тархины үйл ажиллагааг судалдаг судлаачид гүн төвлөрч ажилладаг хүмүүсийн тархинд төвлөрлийн үед электроэнцефалограмм дээр тета долгион нэмэгддэг болохыг тэмдэглэжээ. Туршлагатай шатарчдын тархины бичлэг дээр нарийн төвөгтэй шатрын тоглолтын үеэр тета долгион ижил өндөр түвшинд байгааг судалгаагаар харуулсан байна. 4. Шатар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг Энэтхэгийн нэгэн сургуулийн судлаачид хоёр бүлгийн сурагчдын бүтээлч сэтгэлгээний чадварыг шалгасан байна. Нэг хэсэг нь шатрын спортоор хичээллэдэг байсан бол нөгөө хэсэг нь сураагүй. Туршилтууд нь оюутнуудаас нийтлэг зүйлийн өөр хэрэглээг гаргаж, хийсвэр хэлбэрээр хэв маяг, утгыг тайлбарлахыг хүссэн. Шатар тоглодог сурагчид шалгалтанд өндөр оноо авчээ. Судлаачид шатар нь сурагчдын ялгаатай, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чадварыг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. 5. Шатар нь төлөвлөх ур чадварыг нэмэгдүүлдэг Шатрын тоглолтууд нь удаан хугацааны турш чимээгүй эргэцүүлэн боддог бөгөөд энэ үеэр тоглогчид нүүдэл бүрийг анхаарч үздэг. Тоглогчид өрсөлдөгчийнхөө хариу үйлдлийг урьдчилан таамаглахад цаг зарцуулж, боломж бүрийг урьдчилан таамаглахыг оролддог. Энэхүү оюун санааны зуршил - анхааралтай тунгаан бодох, төлөвлөх нь шатар тоглохын танин мэдэхүйн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын нэг юм. Зан төлөв судлаачид хоёр бүлэг хүмүүст Лондонгийн цамхаг буюу шон,хана бүхий танин мэдэхүйн үйл ажиллагааны тестийг өгч, төлөвлөх чадварыг нь хэмжсэн. Тогтмол шатар тоглодог бүлэг нь шатар тоглодоггүй бүлгээс
  • 10. хамаагүй илүү төлөвлөх чадвараа харуулсан. Мөн шатрын бүлгийн хүмүүс шалгалтын үеэр шийдвэр гаргахад илүү их цаг зарцуулсан. 6. Шатар нь эмчилгээг илүү үр дүнтэй болгож чадна Зарим зөвлөгч, эмч нар үйлчлүүлэгчидтэй шатар тоглож, өөрийгөө танин мэдэхүйг нэмэгдүүлж, эмчилгээний илүү үр дүнтэй харилцааг бий болгодог. Бүтээлч эмчилгээний стратеги гэж үздэг шатар нь тоглолтын явцад гарч буй стресс, сорилтод үзүүлэх хариу үйлдлийг харах боломжийг олгодог.Өвчтөнгөө эмчилж буй эмч өвчтөнийхөө хариултыг үнэлж, асуудалд яагаад ийм байдлаар ханддаг талаар илүү ихийг мэдэхэд тань туслахын тулд энэ аргыг ашигладаг хэд хэдэн орны эмнэлэг байдаг байна. 7. Шатар нь оюун ухааны хомсдол үүсэхээс хамгаалдаг 2019 оны судалгааны тоймд эрдэмтэд шатрын нарийн төвөгтэй сэтгэцийн уян хатан байдал нь өндөр настай хүмүүсийг дементиагаас хамгаалахад тусалдаг болохыг тогтоожээ . Ой тогтоолт, тооцоолол, харааны-орон зайн ур чадвар, шүүмжлэлтэй сэтгэх чадварыг сорьдог тоглоом нь танин мэдэхүйн бууралтыг бууруулж, нас ахих тусам дементийн үр дагаврыг хойшлуулахад тусалдаг болохыг судлаачид нотолсон байна. 8. Шатар нь сонор сэрэмжийг дээшлүүлдэг 2016 онд сургуулийн насны 100 хүүхдийг хамарсан судалгаанд судлаачид олон талт эмчилгээний аргад тогтмол шатар тоглохыг оруулсан . Энэхүү эмчилгээний аргад хамрагдсан оюутнуудын эмчилгээний дараа анхаарал болгоомжгүй сэрэмжгүй байдал, хэт идэвхтэй хөдөлгөөн 41 хувиар буурсан байна. 9. Шатар нь танин мэдэхүйг хөгжүүлдэг -оюун ухаан -өрөвдөх сэтгэл -санах ой -төлөвлөлт, асуудлыг шийдвэрлэх ур чадвар
  • 11. -бүтээлч чадвар Шатар нь оюун ухааны хомсдол, ADHD,сандрах зэрэг эрүүл мэндийн хэд хэдэн өвчний шинж тэмдэг, хүнд хэцүү байдалд тусалдаг. Нэмж дурдахад, энэхүү сорилттой тоглоомыг тоглох нь төвлөрлийн мэдрэмжийг олох эсвэл эмчилгээний үр нөлөөг сайжруулахад тусална.
  • 12. 3. Хүүхдэд шатар заах арга зүй Шатар сурснаар хүүхэд дараах давуу талуудыг эзэмшдэг.  Харьцуулан дүгнэж сурна  Тооцоолох чадвар нэмэгднэ  Төвлөрч сурна  Тэсвэр,тэвчээртэй болно  Удирдан зохион байгуулж сурна.  Төсөөлөн бодох чадвар нэмэгднэ.  Аливаанд цэгцтэй ханддаг болно  Ялж, ялагдаж сурна  Өөртөө итгэлтэй болно.  Өөрийн зорилгоо тодорхойлж чадна.  Төлөвлөгөө боловсруулж сурна.  Гар утас, компютер,зурагтын хэрэглээ багасна  Бие даан шийдвэр гаргаж сурна  Чөлөөт цагаа зөв зохистой ашиглана. Шатар бол оюуны гимнастик гэдэг. Хүн бүр шатарчин болох албагүй ч энэхүү гайхамшигтай спортыг тоглож чаддаг байх нь чухал юм. Хүүхэд багачууд шатар тоглож сурах нь тэдний сурлага хүмүүжилд сайнаар нөлөөлөхөөс гадна гүйлгээ ухааныг сайжруулдагаараа давуу талтай юм. Мөн шатрын спортод хүчтэй өрсөлдөгч байхын тулд эсрэг тоглогчоо таньж мэдэх хэрэгтэй ба сэтгэл зүйн хатуужил суудаг учраас ямарваа зүйлд маш их хүлээцтэй, тэвчээртэй ханддаг болдог. Шатар тоглож сурснаар зөвхөн оюун ухаан хөгжихөөс гадна, асуудал бүрээс шийдэл олж сурдаг, хүнд нөхцөл байдалд орсон ч биеэ барьж ухаалаг тэмцэх чадвар, олон нөхцөл байдлын цаадах бүрхэг нөхцөл байдлыг сэтгэлдээ дүрслэн харж сурах, өрсөлдөгчөө хүндэтгэн эрсдлийг бодитоор үнэлж сурах, тогтвортой сууж удаан хугацаагаар анхаарлаа алдалгүй төвлөрүүлж сурах гэх мэтээр бодит амьдралд ямар ч чиглэлээр амжилтанд хүрэхэд зайлшгүй шаардлагатай амин чухал чанаруудыг давхар эзэмшүүлдгээрээ гайхамшигт спорт билээ. Шатарчин хүнд өрсөлдөгчөө хожихын тулд:
  • 13. - Нүүдэл эхлэх гараагаа нарийн тооцох; - Маш сайн гэсэн тоглолтуудыг олж, судлах; - Ямар нэг нүүдэл хийхдээ дараа дараагийн нүүдлээ тооцоолон бодох; - Өрсөлдөгчийнхөө сэтгэл зүй болоод бие бялдрын давуу болон сул талуудыг олж мэдэн, хэрхэн тоглохоо бодож өөрийгөө урьдчилан бэлдэх; - Ингэхийн тулд ядаж нэг гадаад хэл эзэмших зэрэг чадварууд маш чухал. Шатар бол шударга тоглоом, энэ бол таны хүүхэд, самбар болон бусад хүүхэд, бие махбодийн холбоогүй, зүгээр л оюун санааны тулаан юм. Шатар хүүхдийн IQ-г өсгөдөг Шатар бол хүүхдийн IQ-г нэмэгдүүлэх тоглоом бөгөөд энэ нь гайхах зүйл биш юм. Венесуэлийн охид, хөвгүүдийн 4,000 сурагч шатрын спортоор дөрвөн сар хичээллэсний дараа IQ-ийн өндөр үзүүлэлттэй байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс дүрсийг хөдөлгөх нь энгийн ажил биш, харин оюун ухааныг нэмэгдүүлсний үр дүн юм. Хүүхдийн асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ Бидний хурдацтай хөгжиж буй ертөнцөд бид өдөр бүр алхам тутамдаа олон асуудал, саад бэрхшээлтэй тулгардаг. Асуудлын зарим нь шийдэгддэг, зарим нь шийдэгдээгүй нь асуудал шийдвэрлэх чадваргүйгээс болж байна. Эцэг эхийн хувьд та хүүхдээ эдгээр асуудалд бэлдэж, хэрхэн шийдвэрлэх арга замыг зааж, урагшлуулах хэрэгтэй. Хэрэв та эртхэн эхэлбэл бие даасан, өөртөө итгэлтэй хүүхэдтэй болно. Шатар бол эдгээр чадварыг хөгжүүлэх тод жишээ юм. Хүүхэддээ өөртөө итгэлтэй байж, шатар тоглох замаар асуудлыг шийдвэрлэх боломжийг олго. Энэ нь хүүхдийн төвлөрлийг сайжруулдаг. Тоглоомын үеэр анхаарлаа төвлөрүүлэх нь тоглогчийн эзэмших ёстой хамгийн чухал чадваруудын нэг юм. Шатар тоглоод өөр юм бодох боломжгүй. Тоглоомын үеэр өрсөлдөгч нь таны хүүхдэд аль дүрсийг хөдөлгөснөө хэлэхгүй тул таны хүүхэд тоглоомондоо анхаарлаа төвлөрүүлж, нарийн ширийн зүйл, дүрс бүрийг анхаарч үзэх хэрэгтэй. Үүний үр дүнд шатрын тоглоом нь зөвхөн шатар төдийгүй амьдралын янз бүрийн нөхцөл байдалд хүүхдийнхээ төвлөрлийг хөгжүүлэхэд тусална. Тоглолт
  • 14. Шатар бол хоёр тоглогчийн өрсөлдөөн юм. Шатрыг цагаан, хар өнгийн нүд буюу 64 буудалтай хөлөг дээр тоглоно. Нэг талын бод, хүүнүүд цагаан, нөгөө талын бод, хүүнүүд хар өнгөтэй байна. Тоглож эхлэхийн өмнө бод хүүнүүдийг хөлөг дээр АНХНЫ БАЙРЛАЛ-аар өрнө. Бод, хүү хөлгийн нэг буудлаас нөгөө буудалд буух шилжилтийг НҮҮДЭЛ гэнэ. Нүүдлийг тоглогчид ээлжлэн гүйцэтгэнэ. Цагаан тал эхэлж нүүнэ. Мориноос бусад бод өөрийн юмуу эсрэг талын бод, хүүний дээгүүр давж нүүдэггүй. Хэрэв шилжин очих буудал дээр эсрэг талын бод юмуу хүү байрласан байвал түүнийг авч өөрийн бод юмуу хүүг байрлуулна. Үүнийг ИДЭХ гэнэ. Идэгдсэн бод, хүүг хөлөг дээр дахин тавьж үл болно. Иймээс хөлөг дээрх бод, хүүнүүдийн тоо ямагт цөөрсөөр байдаг. Нэг буудал дээр зөвхөн нэг бод юмуу хүү байрлах боломжтой. Тоглогч өөрийн бод, хүүг идэж болохгүй. Шатрын бод, хүү Өрөг эхлэхэд 2 тал тус бүрд 1 ноён, 1 бэрс, 2 тэрэг, 2 морь, 2 тэмээ, 8 хүү байх ба хөлөг дээр бүгд 32 дүрс байрлана. Тоглогчийн баруун гар талын өнцөгт цагаан буудал тохирохоор хөлгийг байрлуулна. Бод, хүүнүүд өөр өөр нүүдэлтэй. Бэрс, тэрэг, морь, тэмээг БОД гэнэ. Тоглолтын зорилго Зорилго нь эсрэг талын ноёныг гарцаагүй идэгдэх байдалд хүргэх буюу мадлах явдал мөн. Хэн эхэлж өрсөлдөгчийнхөө ноёныг мадалсан нь хожсонд тооцогдоно. Ноёноо мадлуулах нь зайлшгүй болсныг ойлгосон тал ялагдлаа урьдчилан хүлээн зөвшөөрч тоглолтыг зогсоож болно. Үүнийг бууж өгөх гэнэ. Хэрэв хоёр талын хэн нь ч хожих бололцоогүй болсон тохиолдлыг ТЭНЦЭЭ гэнэ. Байрлал Шатрын хөлөг дээрх дүрснүүдийн байрлал. Аль нэг талын нүүдэл бүрийн дараа байрлал өөрчлөгдөж байдаг. Тоглогчид тухайн үед үүссэн байрлалын онцлог, түүнд агуулагдаж буй далд бололцоог цаг ямагт үнэлэн үзэж байх хэрэгтэй. Буудал
  • 15. Шатрын хөлгийн 64 нүдний нэг. Тоглолтын явцад хүчтэй ба сул буудал үүсдэг. Хүчтэй буудал гэдэг нь тухайн буудалд байрласан дүрсийг эсрэг тал зайлуулах, эсвэл солилцоход төвөгтэй буудал мөн. Хүчтэй ба сул буудал нь ихэвчлэн цаг хугацааны хүчин зүйл юм. Учир нь тоглолтын явцад хөлөг дээрх байрлал байнга өөрчлөгдөж байдаг. Хүчтэй буудлыг эзлэн авах, эсрэг талын байрлалд сул буудал үүсгэхийн төлөө тэмцэх нь шатрын тоглолтын чухал хэсэг мөн. Бэрс өөрийн өнгөтэй адил өнгийн буудалд байрлана. Ноён хажуугийн буудалд нь байрлана. Хөлгийн бэрс байрласан талыг бэрсийн жигүүр, ноён байрласан талыг ноёны жигүүр гэж нэрлэдэг. 4. Цэцэрлэгийн хүүхдүүдэд шатар зааж буй туршлага, үр дүн
  • 16. Цэцэрлэгийн хүүхдүүдэд бүлгийн багш нартай нь хамтран шатар заах санаачилагыг туршиж байгууллага дээрээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө: 1. 2013 онд Хэнтий аймагт “Шатрын анхан шатны багш бэлтгэх”, 2014 онд “Шатрын дунд шатны багш бэлтгэх” сургалтад хамрагдсанаар цэцэрлэгийн насны хүүхдүүдэд шатар зааж сургах, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх үйл явц эхэлсэн. 2014 онд анх удаа ААШ шатрын тэмцээнд хүүхэд бэлтгэн оролцуулж энэ үеэс одоог хүртэл цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шатар сурах аргазүйг ажиглаж, судалж, дүгнэлт хийж өөрийн аргазүйг сайжруулахын төлөө бусдаас суралцаж, хамтран ажилласаар байна. 2. “Ялалтын гараа-2014” ААШ шатрын тэмцээнд 2 хүүхдийг бэлтгэн оролцуулж тусгай байр -1 амжилт гаргаж байсан. 3. “Ялалтын гараа-2015” ААШ шатрын тэмцээнд 5 хүүхдийг бэлтгэн оролцуулж дэд байр -2, 3 дугаар байр – 1 хүүхэд эзлэн багаараа 3-р байр эзэлж байсан. 4. 2016 онд Цэцэрлэгийн аварга шалгаруулах шатар, даамны тэмцээнийг зохион байгуулж байсан. Тухайн үед шатар тоглодог хүүхдүүд нь цөөхөн. Бүлгийн багш нар нь шатрын нүүдэл мэддэггүй гэсэн шалтгаанаар ангийнхан нь даам түлхүү тоглодог байсан. 5. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил болгон зохион байгуулдаг “Оюунлаг иргэн – Бидний ирээдүй” САШ шатрын тэмцээнд 2017 оноос
  • 17. 94% 25% 40% 26% 32% 32% 20% 14% 12% 10% 6% 4% 12% Хүүхдүүдийн шатар сурсан байдал-2020 хойш цэцэрлэгийн насны ангиллыг оруулснаар шатар зааж сургасан хүүхдүүдээ САШ шатрын тэмцээнд жил бүр оролцуулдаг болсон. 1. 2020 онд Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд массаар нь шатрын мэдлэгтэй болгохын тулд “Шатар сургах төлөвлөгөө” боловсруулж судалж үзсэн ч ажилласан ч үр дүн нь олон хүүхдэд зэрэг сургалт явуулах нь хүндрэлтэй, хүүхдүүдийн ахиц удаан байсан. 2. “Ялалтын гараа-2022” ААШ шатрын тэмцээнд 5 хүүхэд бэлтгэн оролцуулж 2-р байр – 1, тусгай байр – 2 хүүхэд эзэлсэн амжилт гаргасан. Цэцэрлэгийн хүүхдүүдэд бүлгийн багш нартай нь хамтран шатар заах арга туршлагыг байгууллага дээрээ хэрэгжүүлэхийн тулд:
  • 18. 100% Та хүүхдээ шатар сургахыг хүсдэг үү? тийм үгүй мэдэхгүй 100% 0 Сум орон нутагт шатрын клубтэй болвол та дэмжих үү? дэмжинэ дэмжихгүй 100% 0 Та цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан шатрын төвтэй болвол дэмжих үү? Дэмжинэ Дэмжихгүй 1. Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн эцэг эхчүүдээс авсан судалгаа: Цэцэрлэгийн хүүхдүүдэд бүлгийн багш нартай нь хамтран шатар заах санаачилагыг туршиж байгууллага дээрээ хэрэгжүүлж эхэлсний дараа:
  • 19. 1. Эцэг эхчүүд, ЗДТГ, байгууллагынхаа дэмжлэгтэйгээр цэцэрлэгтээ шатрын төвтэй болсон нь үр дүнгээ өгч хүүхдүүд хүссэн үедээ хоорондоо шатар нүүх, бие биедээ зааж өгөх, сурч хөгжих нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан. 2. Байгууллагын багш ажилтнуудыг анхан шатны чадвартай болгох үүднээс шатрын анхан шатны сургалт явуулж багш ажилтнуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулснаар манай байгууллагын багш ажилтанууд 100 хувь шатрын нүүдлээ мэддэг болж, анхан шатны мэдлэгтэй болсон. 3. Цэцэрлэгийн 7 бүлгийн дунд “Бэрс гарах хүү-2023” шатрын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Тэмцээнд нийт 2-5 насны 140 гаруй хүүхэд оролцсон.
  • 20. 4. “Цодгор хүү-2023” ААШ шатрын тэмцээнд 1 хүүхэд бэлтгэн оролцуулж тусгай байр. /санаачилагыг хэрэгжүүлж эхэлж байх хугацаанд/ 5. “Наурыз -2023” аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 15 хүүхэд оролцсоноос 2 хүүхэд тусгай байр эзэлж амжилт гаргасан. 6. Батноров сумын ИНХ-с Хэнтий аймгийн цэцэрлэг, сургуулиудын дунд зохиогдсон “Оюунлаг иргэн-Бидний ирээдүй-2023” ААШ шатрын тэмцээнд 4-5 насны 63 хүүхэд оролцсоноос аймгийн хэмжээнд тусгай байр – 2 хүүхэд эзэлсэн. Сумын хэмжээнд тэргүүн байр-2, дэд байр-2, гуравдугаар байр – 2 хүүхэд эзэлсэн.
  • 21. 7. “Ялалтын гараа-2023” ААШ шатрын тэмцээнд 17 хүүхэд оролцож дэд байр – 1, тусгай байр – 1, өсөх ирээдүйтэй тамирчин-2 хүүхэд эзэлсэн. 8. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 34 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэх сонирхолтой хүүхдийн тоог нэмэгдүүлэх жилийн аяны хэрэгжилтийг дүгнэх шатрын тэмцээний аймгийн удирдамжийн хүрээнд Батноров сумын цэцэрлэгт суралцдаг Бэлтгэл “А, Б” бүлгийн 35 хүүхдийн дунд шатрын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Дүгнэлт
  • 22. Бүх бүлгийн хүүхдүүдийг шатар сургах зорилготойгоор бүлгийн багш нараар нь дамжуулан анхан шатны чадвар эзэмшүүлэх ажлыг 1-2 сарын хугацаатай 7 бүлгийн дунд 140 гаруй хүүхдүүдэд үе шаттай зохион байгуулсан. Энэхүү ажлын үр дүн гарч цэцэрлэгийн бага, дунд бүлгийн хүүхдүүд 85-90%-нь өрдөг, нэрлэдэг, 10 орчим % нь 1-2 бод, хүүний нүүдлийг мэддэг, 4-5 хүүхэд 3-4 нүүдлийн мад сурсан. Харин Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд 80-95%-нь шатар тоглодог, бүх нүүдлийг мэддэг, шаг, мад сурсан. Ийнхүү цэцэрлэгийн багш ажилтан, хүүхдүүдэд үе шаттай шатрын анхан шатны мэдэгдэхүүнтэй болгосноор анги бүлэг бүр ангидаа хүрэлцэхүйц шатраар хангагдаж хүүхдүүд шатар сурах нөхцөл бололцоо хангагдсан. Дээрх санаачилгыг ажлын байран дээрээ хэрэгжүүлжсний үр дүнд “Багш гэдэг эрхэм алдрын эзэд болсон ямар ч хүн сэтгэл болоод зүтгэл байвал хүүхдүүддээ шатрыг хэнээс илүү зааж сургаж чаддаг” болохыг харуулж чадсан. Энэ туршлагыг нэвтрүүлсний үр дүнд цэцэрлэг дээрээ нүүдлээ сурсан хүүхдүүдээс шатрын спортоор цаашид гүнзгийрүүлэн сурах сонирхолтой хүүхдүүдийг сумынхаа сайн тоглодог, хүүхдэд шатар заах сонирхолтой хүнээс сургалт авах боломжийг олгож хамтран ажиллаж байна. Миний бие цаашид шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд сум орон нутагтаа цэцэрлэгийн насны хүүхдүүд төдийгүй, сургуулийн сурагчид, сумын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг бүрдүүлэн “Шатрын танхим”-тай болгохыг зорьдог. Шатрын клубүүд олноор бий болоосой. Тэгвэл хүүхдийн бие бялдар оюун ухаанд нь сайнаар нөлөөлнө гэж би боддог. Шатар бол: Оюун ухааны сорьцын Очир эрдэнийн үнэт чулуу мөн 2013 онд Хэнтий аймагт “Шатрын анхан шатны багш бэлтгэх”, 2014 онд “Шатрын дунд шатны багш бэлтгэх” сургалтад хамрагдсанаар цэцэрлэгийн насны хүүхдүүдэд шатар зааж сургах, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх үйл
  • 23. явц эхэлсэн. 2014 онд анх удаа ААШ шатрын тэмцээнд хүүхэд бэлтгэн оролцуулж энэ үеэс одоог хүртэл цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шатар сурах аргазүйг ажиглаж, судалж, дүгнэлт хийж өөрийн аргазүйг сайжруулахын төлөө бусдаас суралцаж, хамтран ажилласаар байна. Цэцэрлэгийн насны хүүхдэд шатар заасан хугацаандаа өөрийн ажигласан, хуримтлуулсан багахан туршлагаас хуваалцъя. 1. Хүүхдийг аль болох багаас нь тоглож сурсан ч бай, сураагүй ч бай хамаагүй шатартай танилцуулж байх хэрэгтэй гэж боддог. Учир нь хүүхдүүдэд шатар заахад анх удаа шатар барьж үзэж байгаа хүүхдүүд илт мэдэгддэг. Шатар барихад гар нь чичирч сандардаг, шатрын модоо хөлгийн нүдийг онож тавьдаггүй. Харин багаасаа шатартай танилцсан хүүхэд ямар ч сандрал байдаггүй. 2. Цэцэрлэгийн насны хүүхдэд шатар заахад урам өгч, бод, хүүний хөлд нь тавьж өгөөд харилцан ярилцаж заадаг. 3. Тэмцээнд оролцох болбол хүүхдийг сэтгэлзүйгээр сайн бэлддэг. Хожлоо гээд бардаж, онгирч болохгүй, хожигдлоо гээд уйлж, гутарч болохгүй гэдгийг сайтар ойлгуулах. 4. Хүүхэд нүүдлээ л бүрэн сурсан бол сайн, муу тоглох нь хамаагүй тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжих. Дан хожигдох байсан ч хамаагүй. Тэмцээний явцад хүүхэд хожсон хожигдсон алинд ч бай заавал нэг юм сурч л байдаг. Тэмцээнд оролцдог хүүхдүүд бусдаасаа алхам өмнө явдаг. Энэ зөвлөгөөг Адъяа багш анх өгч байсан. 5. Хүүхэд шатар бүрэн сураад ирэхээрээ улам бүр сонирхож утас үзэх нь багасдаг. Харин оронд нь шатраа үүрээд “шатар тоглоё”, “надтай тоглооч” гэдэг. Энэ нь гэр бүлийн хүрээнд ч эергээр нөлөөлдөг. Шатар мэддэг хэдий ч олон жилийн турш тоглоогүй хүмүүс хүртэл шатар нүүж эхэлдэг. Гэр бүлээрээ хоорондоо тоглож эхэлдэг. Тухайн шатар анхлан суралцагчтай маань гэрт нь тоглох хүн олдохгүй байвал тухайн хүүхэд “шатар тоглоё” гэх нь багасдаг.
  • 24. 6. Шатар сурч буй бага насны хүүхдээ дагаад аав, ээж, ах эгч нь хүртэл шинээр шатар сурдаг, сонирхож эхэлдэг тохиолдол ч хэд хэд бий. Сонирхолдоо хөтлөгдөөд утасны цаанаас ч нүүдэлүүдээ сурч байсан тохиолдол байдаг.
  • 25. Ном зүй 1. Л. Үржиндорж “Шатрын тоглолтын сурах бичиг 2, 3-р дэвтэр” УБ-2018 2. П. Жигжидсүрэн “Шатрын тактик” УБ-2011 3. Сэцэн нүүдэл шатрын клуб “Сэцэн нүүдэл” УБ-