ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Миний шүтээн-Р.Чойном




Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх үед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу
Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггүй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг

Би гагцхүү би гэдэг дотоод сэтгэлийг минь
Биеийг минь, хүчин чадлыг минь
Биштэд итгэх итгэлийг минь бүтээсэн
Аугаа их тэр уран хүнд
Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж
Бурхан багшаас ч ид чадлаараа давсан
Буурал үстэй бяцхан эмгэний өмнө
Өөрийн эрхгүй өвдөг сөхөрнөм.

Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр
Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм ижий минь
Онгойж үлдсэн аавын минь орон дээр
Яруу найргийг бүүвэйлж өсгөсөн юм ижий минь.
Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй
Улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй
Хэлхээ сувдан нулимсаа бүүвэйн дуу болгож
Хэнтий нутгийн боржигон тал дунд
Айлын ганц багана болж явахдаа энэ хүн
Арай ч ийм эмгэн байгаагүй юм

Өнөө харахнээ намрын навч шиг
Өчүүхэн шар эмгэн.
Намрын навч шиг өчүүхэн шар эмгэн
Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг
Найган дэлгэрч явсан юм

Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад
Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь одоогийн бүсгүйн булчин шиг байхад
Нар шиг залуус сар шиг гэрэлд нь эрвээхэй шиг эргэж хоргож байхад
Алтан дэлхийн бүсгүй хүний
Адармаатайхан хувь заяа
Ард гаралтай энэ хүнээр
Арай хатуу тоглосон юм

Гал цог шиг залуу насны
Ган төмөр шиг бие цогцос
Ганган үзэмж, онгон хайрыг
Гар таталгүй хайрласан мөртлөө
Хамтад нь бас хар толгойг нь цагаан болтол нь
Хайрын сэтгэлээр үүрд өнчрөх
Хатуу тавилан заяасан байна

Эс танихаас панзчин шиг
Эрхэм дотноос архичин шиг
Элдэвтэй хорвоо миний ижийгийн
Элэг зүрх рүү цөм өшиглөж
Эрийг нь булааж, гэрийг нь хоослоод
Энхрий үрсийг нь тэврүүлээд
Ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд
Эргэн харалгүй орхисон байна.

Цаг өөр байж
Цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж
Цай алт шиг, талх мөнгө шиг байж
Цатгалан панзчид эзэн хаан шиг байж
Бугуйвч бөгжнийх нь оронд
Будааг шанагаар биш ширхэгээр нь тоолох дөхөж байж
Ээмэг даруулганы нь оронд
Эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж

Тэгэвч Монгол хүний сайхан сэтгэлийг тэр дайн
Цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм
Тэвчээр, эхийн итгэл хоёрыг
Тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж амжаагүй юм
Эрчүүдийн худал үнэн үгэнд итгэж
Эрдэнэ болсон залуу насаа худалдаа нь үгүй ижий минь
Хуруугаа цоортол, нуруугаа бөхийтел ажил хийж
Эргэх дөрвөн улиралд орон гэрээ ганцаараа тэжээсэн юм.

Хүйтэн харанхуй шөнө хотны захад чоно улихад
Хүүхдүүдээ айлгахгүй юм шүү гэхдээ өөрөө айгаагүй юм шиг дүр үзүүлж
Сүх барин сууж
Тэсэхэд бэрх салхи шуурганаар жагтагнаасаа зуурч
Тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр үр хүүхдээ харамлан халхалж
Тэмээгээр орон газар очин чихэр авчирч
Тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаалгүй хүн болгосон юм

Бид инээж баясаж, хөөрч элэг бүтэн өсөцгөөсөн юм
Биднээс нуугдаж харин хааяа ижий минь уйлж биднийг хүн болгосон юм.
Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид байн байн л аавыгаа нэхэж
Элэг зүрхнийх нь шархыг урж, хөндөж хүн болсон юм
Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй
Гэрийнхээ ганц алтан багана болж
Гэрэлт хөшөө мэт бат зогсож чадсан юм ижий минь.

Одоо больж дээ зайлуул
Ой ухаан нь уймраа, аймхай болж
Олон үгтэй, амархан баярладаг, амархан гомддог болж
Оочсон цайндаа цацдаг, үмхсэн хоолондоо зогисдог болж
Үг хэлэхээр буруу дуулаад л хатуурдаг болж
Үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж
Үүлэн сүүдэр дайрахад даардаг болчихож
Үдийн цай холдохыг даадаггүй болчихож.

Ийм хүн байгаагүй юм шүү дээ гэж
Ижийгийн тухай бүх хүн ярина
Ийм хүн байгаагүй нь үнээн
Ийм болгосон хүн нь би байна.
Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж
Гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй
Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь
Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь
Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм.

Энхрий сэтгэлтэн олончиг надад миний ижий шиг байгаа ч билүү
Эх хүн олончиг намайг миний ижий шиг хайрлаа ч билүү
Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч
Эрх багынх шиг минь уучланхан суудаг
Эвдэрч хүний нүдний булай болсон ч
Эвий дээ эрдэнэ мэт үр минь хэмээн энхрийлэн байдаг
Энэ миний шүтээн.
Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгүй
Өнө мөнх миний ганц шүтээн
Өнөөдөр намрын навч шиг болсон
Өчүүхэн шар эмгэн ижий минь миний шүтээн.
Өөр би юуг шүтэх юм бэ?

More Related Content

What's hot (20)

Zohion bichleg
Zohion bichlegZohion bichleg
Zohion bichleg
bshur
10 r angi awiyas duunii dolgion duu awia
10 r angi awiyas duunii dolgion duu awia10 r angi awiyas duunii dolgion duu awia
10 r angi awiyas duunii dolgion duu awia
Shagaishuu Xoo
цаг агаар ба уур амьсгал
цаг агаар ба уур амьсгалцаг агаар ба уур амьсгал
цаг агаар ба уур амьсгал
Baterdene Solongo
газрын гадаргыг өөрчлөгч гадаад дотоод хүчин зүйлс
газрын гадаргыг өөрчлөгч гадаад дотоод хүчин зүйлсгазрын гадаргыг өөрчлөгч гадаад дотоод хүчин зүйлс
газрын гадаргыг өөрчлөгч гадаад дотоод хүчин зүйлс
Baterdene Tserendash
багш суралцагчийн харилцааг судлах
багш суралцагчийн харилцааг судлахбагш суралцагчийн харилцааг судлах
багш суралцагчийн харилцааг судлах
shand1_zoko
монголын рок, поп хөгжим
монголын рок, поп хөгжиммонголын рок, поп хөгжим
монголын рок, поп хөгжим
tsetsnee
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
Buman Tsedew
Aaviin hair
Aaviin hairAaviin hair
Aaviin hair
Munguuzb
монгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудмонгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нуурууд
Gegeen_73
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptx
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptxГазарзүй 10 дэлхийн усан мандал.pptx
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptx
Enkh Tseba
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаамонгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
khandmaa79
хийн мандал 10 р анги жишиг тест
хийн мандал 10  р анги жишиг тестхийн мандал 10  р анги жишиг тест
хийн мандал 10 р анги жишиг тест
Ganbat Narantsetseg
аха физик асуулт
аха   физик асуултаха   физик асуулт
аха физик асуулт
urangua85
харилцан үйлчлэл
харилцан үйлчлэлхарилцан үйлчлэл
харилцан үйлчлэл
nsuren1
Цуглуулагч линз
Цуглуулагч линз Цуглуулагч линз
Цуглуулагч линз
Maksim Otgontsetseg
түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэг
onhonoo
жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчил
amka_od
Zohion bichleg
Zohion bichlegZohion bichleg
Zohion bichleg
bshur
10 r angi awiyas duunii dolgion duu awia
10 r angi awiyas duunii dolgion duu awia10 r angi awiyas duunii dolgion duu awia
10 r angi awiyas duunii dolgion duu awia
Shagaishuu Xoo
цаг агаар ба уур амьсгал
цаг агаар ба уур амьсгалцаг агаар ба уур амьсгал
цаг агаар ба уур амьсгал
Baterdene Solongo
газрын гадаргыг өөрчлөгч гадаад дотоод хүчин зүйлс
газрын гадаргыг өөрчлөгч гадаад дотоод хүчин зүйлсгазрын гадаргыг өөрчлөгч гадаад дотоод хүчин зүйлс
газрын гадаргыг өөрчлөгч гадаад дотоод хүчин зүйлс
Baterdene Tserendash
багш суралцагчийн харилцааг судлах
багш суралцагчийн харилцааг судлахбагш суралцагчийн харилцааг судлах
багш суралцагчийн харилцааг судлах
shand1_zoko
монголын рок, поп хөгжим
монголын рок, поп хөгжиммонголын рок, поп хөгжим
монголын рок, поп хөгжим
tsetsnee
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
8 р ангийн нийгэм нийгмийн харилцаа нэгж
Buman Tsedew
монгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нууруудмонгол орны гол мөрөн нуурууд
монгол орны гол мөрөн нуурууд
Gegeen_73
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptx
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptxГазарзүй 10 дэлхийн усан мандал.pptx
Газарзүй 10 дэлхийн усан мандал.pptx
Enkh Tseba
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаамонгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
монгол орны гадаргын ус, гол мөрд 8р анги хандмаа
khandmaa79
хийн мандал 10 р анги жишиг тест
хийн мандал 10  р анги жишиг тестхийн мандал 10  р анги жишиг тест
хийн мандал 10 р анги жишиг тест
Ganbat Narantsetseg
аха физик асуулт
аха   физик асуултаха   физик асуулт
аха физик асуулт
urangua85
харилцан үйлчлэл
харилцан үйлчлэлхарилцан үйлчлэл
харилцан үйлчлэл
nsuren1
түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэг
onhonoo
жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчил
amka_od

Similar to монгол хэл (20)

Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сайнжаргалын Мөнхбаяр
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуусVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
Tsast Foods
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol hel
byambaa12
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай
Kocmoc Umbrella
(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)(3) o.henry uguulleguud(1)
(3) o.henry uguulleguud(1)
Amar Amaraa
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
Zoloojojo
Argamjaani chuluu
Argamjaani chuluuArgamjaani chuluu
Argamjaani chuluu
Ganuch
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol hel
tuul1420
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol hel
tuul1420
Bi haana toroo we2
Bi haana toroo we2Bi haana toroo we2
Bi haana toroo we2
school14

More from Mongontsetseg Mongoo (11)

өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэгөдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
цахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгцахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэгхэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэгхэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
тооны нэрийн утга. мөнгөнцэцэг
тооны нэрийн утга. мөнгөнцэцэг тооны нэрийн утга. мөнгөнцэцэг
тооны нэрийн утга. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэгөдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
хун гүнжийн домог мөнгөнцэцэг
хун гүнжийн домог мөнгөнцэцэгхун гүнжийн домог мөнгөнцэцэг
хун гүнжийн домог мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
мөнгөнцэцэг монгол хэлний хичээл
мөнгөнцэцэг монгол хэлний хичээл мөнгөнцэцэг монгол хэлний хичээл
мөнгөнцэцэг монгол хэлний хичээл
Mongontsetseg Mongoo
монгол хэл хичээл мөнгөнцэцэг
монгол хэл хичээл мөнгөнцэцэгмонгол хэл хичээл мөнгөнцэцэг
монгол хэл хичээл мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэгхэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэгөдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
цахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэгцахим ном. мөнгөнцэцэг
цахим ном. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэгхэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэгхэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
тооны нэрийн утга. мөнгөнцэцэг
тооны нэрийн утга. мөнгөнцэцэг тооны нэрийн утга. мөнгөнцэцэг
тооны нэрийн утга. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэгөдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
хун гүнжийн домог мөнгөнцэцэг
хун гүнжийн домог мөнгөнцэцэгхун гүнжийн домог мөнгөнцэцэг
хун гүнжийн домог мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
мөнгөнцэцэг монгол хэлний хичээл
мөнгөнцэцэг монгол хэлний хичээл мөнгөнцэцэг монгол хэлний хичээл
мөнгөнцэцэг монгол хэлний хичээл
Mongontsetseg Mongoo
монгол хэл хичээл мөнгөнцэцэг
монгол хэл хичээл мөнгөнцэцэгмонгол хэл хичээл мөнгөнцэцэг
монгол хэл хичээл мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэгхэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo

монгол хэл

  • 1. Миний шүтээн-Р.Чойном Холын бүдэгхэн цагийн Хонины нэхийн өлгий чи Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж Эзнээсээ одоо асуу Тохойн чинээхэн нялх үед минь Толгойн дээр зүүлттэй байсан Эсгийгээр хайчилсан үнэг чи Эзнээсээ одоо асуу Шүтлэгтэн биш гэлээ ч би Шүтдэг ганцхан шүтээнтэй Огторгуй тэнгэрт би шүтдэггүй Одон гаригт би шүтдэггүй Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггүй Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй Би эмэгтэй хүнийг шүтдэг Би эх хүнийг шүтдэг Би ээжийгээ шүтдэг Би гагцхүү би гэдэг дотоод сэтгэлийг минь Биеийг минь, хүчин чадлыг минь Биштэд итгэх итгэлийг минь бүтээсэн Аугаа их тэр уран хүнд Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж Бурхан багшаас ч ид чадлаараа давсан Буурал үстэй бяцхан эмгэний өмнө Өөрийн эрхгүй өвдөг сөхөрнөм. Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм ижий минь Онгойж үлдсэн аавын минь орон дээр Яруу найргийг бүүвэйлж өсгөсөн юм ижий минь. Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй Улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй Хэлхээ сувдан нулимсаа бүүвэйн дуу болгож Хэнтий нутгийн боржигон тал дунд Айлын ганц багана болж явахдаа энэ хүн Арай ч ийм эмгэн байгаагүй юм Өнөө харахнээ намрын навч шиг Өчүүхэн шар эмгэн. Намрын навч шиг өчүүхэн шар эмгэн Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг Найган дэлгэрч явсан юм Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь одоогийн бүсгүйн булчин шиг байхад Нар шиг залуус сар шиг гэрэлд нь эрвээхэй шиг эргэж хоргож байхад Алтан дэлхийн бүсгүй хүний Адармаатайхан хувь заяа Ард гаралтай энэ хүнээр Арай хатуу тоглосон юм Гал цог шиг залуу насны Ган төмөр шиг бие цогцос Ганган үзэмж, онгон хайрыг Гар таталгүй хайрласан мөртлөө Хамтад нь бас хар толгойг нь цагаан болтол нь Хайрын сэтгэлээр үүрд өнчрөх Хатуу тавилан заяасан байна Эс танихаас панзчин шиг Эрхэм дотноос архичин шиг Элдэвтэй хорвоо миний ижийгийн Элэг зүрх рүү цөм өшиглөж Эрийг нь булааж, гэрийг нь хоослоод Энхрий үрсийг нь тэврүүлээд Ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд Эргэн харалгүй орхисон байна. Цаг өөр байж Цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж Цай алт шиг, талх мөнгө шиг байж Цатгалан панзчид эзэн хаан шиг байж
  • 2. Бугуйвч бөгжнийх нь оронд Будааг шанагаар биш ширхэгээр нь тоолох дөхөж байж Ээмэг даруулганы нь оронд Эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж Тэгэвч Монгол хүний сайхан сэтгэлийг тэр дайн Цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм Тэвчээр, эхийн итгэл хоёрыг Тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж амжаагүй юм Эрчүүдийн худал үнэн үгэнд итгэж Эрдэнэ болсон залуу насаа худалдаа нь үгүй ижий минь Хуруугаа цоортол, нуруугаа бөхийтел ажил хийж Эргэх дөрвөн улиралд орон гэрээ ганцаараа тэжээсэн юм. Хүйтэн харанхуй шөнө хотны захад чоно улихад Хүүхдүүдээ айлгахгүй юм шүү гэхдээ өөрөө айгаагүй юм шиг дүр үзүүлж Сүх барин сууж Тэсэхэд бэрх салхи шуурганаар жагтагнаасаа зуурч Тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр үр хүүхдээ харамлан халхалж Тэмээгээр орон газар очин чихэр авчирч Тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаалгүй хүн болгосон юм Бид инээж баясаж, хөөрч элэг бүтэн өсөцгөөсөн юм Биднээс нуугдаж харин хааяа ижий минь уйлж биднийг хүн болгосон юм. Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид байн байн л аавыгаа нэхэж Элэг зүрхнийх нь шархыг урж, хөндөж хүн болсон юм Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй Гэрийнхээ ганц алтан багана болж Гэрэлт хөшөө мэт бат зогсож чадсан юм ижий минь. Одоо больж дээ зайлуул Ой ухаан нь уймраа, аймхай болж Олон үгтэй, амархан баярладаг, амархан гомддог болж Оочсон цайндаа цацдаг, үмхсэн хоолондоо зогисдог болж Үг хэлэхээр буруу дуулаад л хатуурдаг болж Үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж Үүлэн сүүдэр дайрахад даардаг болчихож Үдийн цай холдохыг даадаггүй болчихож. Ийм хүн байгаагүй юм шүү дээ гэж Ижийгийн тухай бүх хүн ярина Ийм хүн байгаагүй нь үнээн Ийм болгосон хүн нь би байна. Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж Гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь Эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэг юм. Энхрий сэтгэлтэн олончиг надад миний ижий шиг байгаа ч билүү Эх хүн олончиг намайг миний ижий шиг хайрлаа ч билүү Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч Эрх багынх шиг минь уучланхан суудаг Эвдэрч хүний нүдний булай болсон ч Эвий дээ эрдэнэ мэт үр минь хэмээн энхрийлэн байдаг Энэ миний шүтээн. Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгүй Өнө мөнх миний ганц шүтээн Өнөөдөр намрын навч шиг болсон Өчүүхэн шар эмгэн ижий минь миний шүтээн. Өөр би юуг шүтэх юм бэ?