More Related Content What's hot (20)
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
Хүний оюун ухаан хөгжихийн хэрээр багаж зэвсгийн хөгжил сайжирч байсан иймээс чулуун зэвсгийг дотор нь 3 ангилан үздэг .
- Хуучин чулуун зэвсгийн үе (800000-15000)
- Дунд чулуун зэвсгийн үе (15000-8000)
- Шинэ чулуун зэвсгийн үе (8000-4000)
Similar to бага хаад (20) бага хаад2. Бага хаад
1368 оны их үймээнээр Тогоон төмөр хаан хятадаас буцан Монгол нутагт ирснээр Монголын
Их эзэнт Юань гүрэн мөхсөн бөгөөд Юань гүрний эзэн хаан Тогоон төмөрөөс дараах үеийн
хаадын удмыг түүхийн эх сурвалжнаа Бага Хаад хэмээн тэмдэглэжээ
Аюушридар хаан (Билэгт хаан цолтой) (1370-1378)
Төгстөмөр хаан (Усгал хаан цолтой) (1378-1388)
Зоригт хаан (Есүдар) (1388-1392)?
Энх хаан (?-1392)
Элбэг нигүүлсэгч хаан (Нигүүлсэгч цолтой) (1392-1399)
Гүнтөмөр хаан (1400-1402)
Үгч хашха хаан (Гүйличи) - Чингисийн удам биш
Өлзийтөмөр хаан (Буяншир хаан цолтой) (1403-1412)
Дэлбэг хаан (1415)
Ойрадай хаан (1415-1425)
Адай хаан (1425-1438)
Тайсун хаан Тодбух (Тогтохбух, Тогтоабух) (Тайсун хаан цолтой) (1433-1452)
Агваржин хаан (Жонон) (1453)
Эсэн хаан - (Тайш) Ойрадуудын захирагч (1453-1454)
Махагүргис хаан (Үхэгт хаан цолтой) (1454-1465)
Молон хаан (1465-1466)
Мандуул хаан (1475-1478)
Батмөнх Даян хаан (Даян хаан цолтой) (1478-1516)
Барсболд хаан (Жонон) (1516)
Боди Алаг хаан (1516-1547)
3. Аюушридар хаан
1338 оны шар барс жил төржээ. Тогоон
төмөр хааны ахмад хөвгүүн юм.
Монголын уугуул нутагтаа Хар хором
хотноо нийслэлж 1370 оны цагаан нохой
жил дор монгол удмын хаан ширээнд
суужээ. Хятадын Мин улсын эсрэг
амжилттай тэмцэж байсан бөгөөд 1378
оны шар морин жил таалал төгсжээ.
4. Төгстөмөр хаан
Төгстөмөр хаан нь 1342 оны хар морин
жил дор төржээ. Аюуширдар хааны дүү юм.
1378 оны шар морин жил хаан ширээнд
суужээ. Хятадын Мин улсын
түрэмгийлэлийн эсрэг шийдвэртэй тэмцэгч
байсан бөгөөд түүний үед Монголын
нийслэл Хар хором хотыг Хятад цэрэг
шатаасан. Төгстөмөр хаан дорно зүгт хүчээ
төвлөрүүлж байгаад 1388 оны шар луу жил
урвагч этгээдэд хорлогдон насан эцэслэжээ
5. Энхзоригт хаан
Энхзоригт хаан
Төгстөмөр хааны ахмад хөвүүн
тэрбээр 1359 оны шарагчин гахай
жил төрсөн. 1389 оны шарагчин
могой жил хаан ширээнд суужээ.
Төгстөмөр хаанчлалын үедээ
Монголын эдийн засаг, аж ахуй өөд
татах нүсэр ажлыг гардан
гүйцэлдүүлсэн байна. 1392 оны хар
бичин жил таалал төгсжээ.
6. Элбэг нигүүлсэгч
хаан
Элбэг нигүүлсэгч хаан
Энхзоригт хааны хүү тэрбээр 1361
оны цагаагчин үхэр жил төржээ.
1393 оны харагчин тахиа жил хаан
ширээнд суун 1399
оны шарагчин туулай жил дор
насан эцэслэжээ
7. Үгч хашха хаан
1403 оны харагчин хонин жил хаан
ширээг булаан авч 1408 оны хар
хулгана жил алагджээ.
8. Тайсун хаан
Олноо Тайсун хаан хэмээн алдаршсан Тогтох Бух нь
1416 онд мэндэлсэн ба Умард Юан гүрний удирдагч байсан
бөлгөө. Тогтох Бух нь Адай Хааны их хөвгүүн бөгөөд ах дүү
нартайгаа баруун Монголоор хэрэн тэнэж явахдаа тэр
Махамудын өв замгамжлагч хүү 4 Ойрадын Тогоон
Тайштай таницсан ба Тогоон Тайшийн охинтой нь гэр бүл
болсон юм. Хожим нь Тогоон Тайш Тогтох Бэхийг өөрийн
доор ажиллахыг хүссэн бөгөөд энэ маягаар явж байтал
1433 онд Ойрадууд түүнийг өөрсдийн хаан болохыг хүсч
тэрбээр Ойрадын хаан болжээ.
Тогтох Бух нь бүх эрх мэдлийг гартаа оруулж Юан гүрнийг
дахин сэргээхийг хүсч байсан нь Ойрадын дээд албан
тушаалтай сурвалжит хүмүүстэй хагаралдахад хүрчээ.
Хэдийгээр Ойрадууд Чингис Хааны үеийн Монгол Гүрний
хүчийг сэргээх хүсэлтэй байсан боловч бүх монголчуудыг
нэгтгэхийн тулд Мин Гүрэнтэй найрамдалт харилцаатай
болох хэрэгтэй гэдгийг ухаж мэдсэн байсан учир эсэргүүцэж
байсан юм. Ойрадууд Мин Гүрний туслалцаатайгаар Адай
хааныг хөнөөсний дараа Тогоон Тайш Тогтох Бухыг Их Юан
гүрний Их Богд Хаан Тайсун хэмээн өргөмжилсөн байна.
Тогоон тайшийн гэнэтийн үхлийн дараа Тайсун Хаан Тогоон
Тайшийн хүү Эсэнг Тайш цолтой болгож өөрийн дүү
Агваржинд Жонон цолыг олгосон юм.
Тайсун Хаан нь 1453 онд өөрийн хадам аав
болох Цавдангийн гарт амиа алдсан юм.
9. Агваржин хаан
Агваржин хаан нь 1423 оны
харагчин туулай жил дор
төрсөн. Тайсун хааны дүү юм. 1452
оны хар бичин жил дор хаан
ширээнд сууж мөн ондоо алагджээ.
10. Эсэн тайш хаан
Эсэн тайш хаан нь Тайсун
хааны ерөнхий сайд
байсан Ойрадын Тогоон тайшийн хүү
бөгөөд 1407 оны улаагчин гахай жил
төржээ. Тэрбээр XV зууны дундуур
Ойрад, Монголыг нэгтгэн 1452 оны
хар бичин жил дор бүх Монголын
хаан болжээ. Мин улстай хамгийн
чадварлаг тэмцсэн (Тумугийн
тулалдаан) их жанжин юм. Алтан
ургийн биш учир язгууртнууд түлхэн
унагаажээ. 1455 оны хөхөгчин гахай
жил дор алагджээ.
11. Молон хаан
Умард Юан Гүрнийг нэгэн хэсэг захирч
явсан Молон хаан нь 1437 оны
улаагчин могой жилд төржээ.
Тэрээр Тайсун Хааны том хүү байсан
бөгөөд 1465 онд хаан ширээнд суугаад
удалгүй эрх мэдлийн төлөө дайнд амь
үрэгдсэн юм. Түүнийг амь үрэгдсэний
дараагаар Монголын хаан ширээний
суудал монголын овог аймгуудын
хоорондох эрх мэдлийн төлөөх дайны
улмаас 10 гаран жил хоосон байсны
эцэст Мандуул Хаан 1475 онд хаан
ширээнд суусан
12. Мандуул хаан
Мандуул хаан (Мандуулуу, Мандуюул,
Мандуюулун) (1438-1478) нь Монголын
хаан байжээ, тэрээр Тайсун хааны эцэг
нэгт дүү юм.
Молон хааны дараа хаан суудал 10 жил
орчим эзэнгүй байж, ноёрхлын төлөө
монгол овог аймгууд дайтсан ба энэ нь
Мандуул хааныг хаан ширээнд залартал
үргэлжилсэн. Мандуул нь Цахарыгзахирч
сууж асан анхны хаан болно. Тэрээр
богино хугацааны засаглалынхаа үед
хааны эрх мэдлийг ихэсгэж,
язгууртнуудын эрх мэдлийг бууруулан,
түүнийг угсаа залгамжилсан авга
дүү Даян хаанд улсыг удирдахад дөхөм
болгож өгчээ.
13. Бутралын үеийн Монголын соёл
15-16 р зууны үед Монгол орон бутран хуваагдаж ихэс дээдсүүд нь
хоорондоо эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэх болсноор улс орон хямралд
орж эхэлжээ. Монгол орны дотоод дахь самуун ихэсч байдал тогтворгүй
болсноос хөрш болон харь орны элч төлөөлөгчид болон худалдаачдын хөл
татарч, улмаар гадаад ертөнцөөс холдон тасарч эхэлсэн байна.Үүний
зэрэгцээгээр урьдах үед бүтээгдсэн соёлын үнэт зүйлс дотоодын дайн
самууны хөлд үрэгдэн мартагдаж урьдын юм ул болж байв.
Түүх бичлэгт Монголын хаадыг Энэтхэг, Түвдээс гаралтай мэтээр бичих
хандлага дэлгэрч түүхэн үнэнээс гажих, үнэнийг гуйвуулах явдал бий болж
байв. Энэ нь Монголд шарын шашин дэлгэрч эрдэм мэдлэгийн уг сурвалж
тэр зүгээс ундрах болсонтой холбоотой. Шарын шашин Монголд дэлгэрсэн
нь Монголчуудын соёл боловсролын амьдралд томоохон үйл явдал байлаа.
Санскрит, Энэтхэг, Түвд хэлнээс ном судар орчуулах ажил 16-р зуунаас
эрчимтэй эхэлжээ. Энэ нь Монгол бичгийн хөгжилд багагүй түлхэц болсон
байна. Монгол хэлнээ хөрвүүлсэн ном судруудын дотор зөвхөн шашны
төдийгүй төр ёсны болон шинжлэх ухааны чанартай ном зохиолууд
багагүй байжээ. Гэхдээ Монголчууд зөвхөн харийн ном судар орчуулах бус
өөрсдөө ч мөн түүх, улс төр, хууль цаазын талаар багагүй зохиол бүтээл
туурвиж байжээ. Гагцхүү бидний үед уг эхээрээ хадгалагдан үлдсэн нь тун
бага байна.
1579-онд Түмэдийн Алтан хааны зарлигаар “Хутагт дээд Алтангэрэлт эрхт
судруудын хаан” хэмээх хөлгөн судрыг орчуулжээ
15. Шашны ном зохиолыг орчуулах ажил Лигдэн хааны үед дээд цэгтээ
хүрч Гунгаа-Одсэрийн удирдлагаар Монголын 35-н хэлмэрч “Ганжуур”
хэмээх эртний Энэтхэгийн буддын Шашны 113 боть номыг 1628-1629
оны хооронд алт, мөнгөөр урлаж байжээ.
1655-онд Лувсанданзан “Алтан товч”, Саган сэцэн “Эрдэнийн товч”
бүтээлээ туурвижээ. Энэ бүтээлүүд нь угийн бичгийг ашиглаж бага
хаадын угсаа залгамжлалын түүхийг тоочсон байдаг. 1677-онд Халхын
Жамба засаг гэдэг номтон Монголын түүх зохиосныг хожим Х.Пэрлээ
“Асрагч нэртийн түүх” нэртэйгээр хэвлүүлсэн юм. 15-17 зууны үед
Монголд олон хот суурин газар байгуулагдсан байна. 1554 онд Алтан
хаан Хөх хотын суурийг тависан бол 1580 онд Цэцэрлэг, 1586 онд
Эрдэнэ зуу хийдийн суурь тавигджээ. Лигдэн хааны Очирт цагаан орд,
Хар Хул хааны орд, Цогтын Цагаан орд, Шолой увш хунтайжийн орд гэх
мэт ихэмсэг орд харшууд, 1651 онд Зүүн хүрээ байгуулагдаж улмаар
Амдуу, Жас, Санга, Зоогоо Хүүхэн ноён, Дархан эмч, Орлууд зэрэг
хүрээний аймгууд бий болжээ.