More Related Content Similar to зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай (8) More from mecss (20)
Angli elchin 81 08-09 Angli elchin 81 08-09
mecss
The document announces the Chevening/MECSS Partnership Scholarships Scheme which provides funding for Mongolian citizens to obtain a Master's degree from a university in the UK starting in 2018. The scholarships cover tuition, travel, and living expenses. Priority will be given to applicants studying areas like international relations, environment, business/economics, and governance. Successful candidates must be Mongolian citizens, have at least two years of work experience, a minimum IELTS score of 6.5, and intend to return to Mongolia after their studies. The application period is from August 7th to November 7th, 2017.
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай1. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээрзүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших,
ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж
2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Иргэний хууль2, энэ
хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон
улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыгдагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъѐоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъѐогдор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг;
3.1.2." эрх эзэмшигч" гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах
онцгой эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээдийг; 3.1.3."уран бүтээлч" гэж утга зохиол, урлагийн болон ардын
урлагийн бүтээлийг цирк,тайз, дэлгэц, урлагийн тоглолтод зориулан дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх,
унших зэргээр гүйцэтгэн тоглодог хувь хүнийг;
3.1.4."ардын урлагийн бүтээл" гэж ард түмний дунд аливаа хэлбэрээр уламжлагдан дамжиж ирсэн,зохиогчнь
тодорхойгүй уламжлалт утга зохиол, урлагийн бүтээлийг;
3.1.5."фонограмм"гэж кино урлагийн, эсхүл дуу авиан дүрст бүтээлд оруулснаас өөр аливаа тоглолтын болон
бусад дуу авиа, түүний илэрхийллийн бичлэгийг;
3.1.6."бүтээлийг хуулбарлах" гэж бүтээл, бүтээлийн хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыгнэг
буюу түүнээс дээш тоогоор шууд буюу шууд бусаар, аливаа арга, хэлбэрээр олшруулахыг;
3.1.7."нийтлэх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыгэрх эзэмшигчийн зөвшөөрлөөр,олон
нийтийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр олшруулж, нийтийн хүртээл болгохыг;
1 Монгол Улсын Їндсэн хууль – “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дїгээрт
нийтлэгдсэн.
2 Иргэний хууль –“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
3.1.8.“нийтэд түгээх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыгхэрэглэгч өөрийн сонгосон цаг,
газраас хүртэх боломжтой байдлаар утсан болон утасгүй холбоогоор нийтэд тараахыг;
3.1.9."үүсмэл бүтээл" гэж өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр
засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж,шинээр
бий болгосон бүтээлийг;
3.1.10."хавсарга урлагийн бүтээл" гэж гар урлал болон үйлдвэрлэлийн аргаар бүтээгдсэн ахуйн хэрэглээний
урлагийн бүтээлийг;
3.1.11."зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээл" гэж бүтээлийг шууд тоглосон тоглолт, дуу
авиа, дүрс бичлэг, дуу авиа бүхий дүрст бүтээлийн анхны бичлэг болон радио, телевизийн байгууллагын
нэвтрүүлгийг;
3.1.12."фонограмм бүтээгч" гэж тоглолтын буюу бусад дуу авианы,эсхүл тэдгээрийн илэрхийллийн анхны
бичлэгийг санаачлан хийсэн, бичлэгийн тухайд хариуцлага хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг;
3.1.13."дуу авиа бүхий дүрст бүтээл" гэж ямар материаллагхэлбэрт оруулснаас үл шалтгаалан, техник
хэрэгсэл ашиглан бүтээсэн дүрсийгдуу авианы хамт үзүүлэх боломжтой бүтээлийг;
3.1.14.“эрх эзэмшигчийн таних тэмдэг” гэж бүтээл, зохиогч, эрх эзэмшигч, тухайн бүтээлийг ашиглах
нөхцөлийн талаар бүтээлд агуулагдсан, эсхүл бүтээлийг нийтэд түгээхтэй холбогдуулан тэмдэглэгдсэн
мэдээлэл, эдгээр мэдээллийн тоон болон кодон илэрхийллийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Зохиогч, зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл
2. 4 дүгээрзүйл. Зохиогчийн эрх эдлэх этгээд
4.1.Зохиогчийн эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ:
4.1.1.бүтээл нь нийтлэгдсэн эсэхээс үл хамаарчбүтээл туурвисан Монгол Улсын иргэн, тус улсын нутаг
дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
4.1.2.Монгол Улсад бүтээлээ анх удаа нийтэлсэн гадаадын иргэн;
4.1.3.уран баримал,уран барилга, архитектур, хот байгуулалтын бүтээл болон барилга байгууламжийн
бүрэлдэхүүн хэсэг болох дүрслэх урлагийн бүтээлээ тус улсын нутаг дэвсгэрт байнга байршуулсан зохиогч;
4.1.4.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрх эдлэх хуулийн этгээд;
4.1.5.Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.
4.2. Гадаадын иргэн бүтээлээ өөр улсад нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтэлсэн
бол Монгол Улсад анх удаа бүтээлээ нийтэлсэнтэй адилтгаж үзнэ.
4.3.Зохиомол нэрээр болон нэргүйгээр хэвлэгдсэн бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг хуульд заасан этгээд
эдэлнэ.
5 дугаар зүйл. Хамтарсан зохиогч
5.1.Нэг зорилготойгоор хамтын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд нэгдмэл бүтээл туурвисан хоѐр буюу түүнээс
дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ.
5.2.Хамтарсан зохиогч бүхий бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогчид
хамтран эдэлнэ.
6 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн бүтээл /объект/
6.1. Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл
шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол,
урлагийн бүтээлийг тооцно.
6.2. Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтлэгдсэн эсэхээс үл шалтгаалан бичмэл, аман,зурмал болон бусад биет
хэлбэрээр бүтээсэн байна.
7 дугаар зүйл. Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл
7.1.Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална:
7.1.1.шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ;
7.1.2. хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл;
7.1.3. дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл;
7.1.4. чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл;
7.1.5. архитектурын бүтээл, уран баримал,уран барилга;
7.1.6 бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим;
7.1.7. жүжиг,хөгжимт жүжиг,тайзны урлагийн бүх төрлийн бүтээл;
7.1.8.гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;
7.1.9. дуу авиа бүхий дүрст бүтээл;
7.1.10.үүсмэл бүтээл;
7.1.11.материалыгнь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон,
өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг,өгөгдөхүүн-
мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд;
7.1.12.ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээл.
8 дугаар зүйл. Зохиогчийн эрхээр үл хамгаалах бүтээл
8.1. Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй:
8.1.1. хууль тогтоомж,эрх зүйн бусад акт;
8.1.2.захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримтбичиг;
8.1.3.шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж болон бусад баримтбичиг, шүүх хуралдаан дээр хэлсэн
үг;
8.1.4.энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан баримтбичгийн орчуулга;
8.1.5.төрийн бэлгэ тэмдэг, туг, далбаа,шагнал, одон, тэмдэг;
8.1.6.болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримтбүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ,
мэдээлэл;
8.1.7. ардын урлагийн бүтээл, үндэсний зан заншил;
3. 8.1.8.аливаа санаа, үйл ажиллагааны арга,үйл ажиллагаа,шинжлэх ухааны нээлт, математикийн үзэл
баримтлал.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрх, түүний хугацаа
9 дүгээрзүйл. Зохиогчийн эрх үүсэх,баталгаажих
9.1. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор
туурвиж бүтээсэн үеэс үүснэ.
9.2.Зохиогчийн эрх үүсэх болон түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй.
9.3.Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх
хамгаалагдсаныгилэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй.
9.4.Зохиогч болохыг нотлох баримтгүй тохиолдолд эх бүтээл болон бүтээлийн хувь дээр бичигдсэн нэрийг
зохиогч гэж тооцно.
9.5. Зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх
гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Оюуны өмчийн
газар” гэх/-д сайн дурын үндсэн дээр бүртгүүлж болно.
9.6. Энэ хуулийн 9.3-т заасан таних тэмдгийг дараахь байдлаар илэрхийлж болно:
9.6.1.дугуй хүрээ бүхий латин “С” үсэг;
9.6.2.бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн нэр;
9.6.3.бүтээлийг анх нийтэлсэн он.
10 дугаар зүйл. Зохиогчийн эдлэх эрх
10.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрх эдэлнэ.
11 дүгээрзүйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх
11.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн дараахь эрх эдэлнэ:
11.1.1.бүтээлээ өөрийн болон зохиомол,нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;
11.1.2.зохиомол,нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;
11.1.3.бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;
11.1.4.бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах,
гажуудуулах, өөрчлөхийг хориглох.
12 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрх
12.1.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ.
12.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагаагзөвшөөрөх болон хориглох
онцгой эрхийг хамааруулна:
12.2.1. бүтээлийг хуулбарлах;
12.2.2. бүтээлийг нийтлэх;
12.2.3. бүтээлийг нийтэд түгээх;
12.2.4. үүсмэл бүтээл болгон өөрчлөх;
12.2.5. түрээсээр ашиглуулах.
12.3.Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр,гэрээний үндсэн дээр бусад
этгээдэд шилжүүлнэ.
13 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн хугацаа
13.1.Тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан өдрөөс
эхлэн тооцно.
13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн
хугацаанд хүчин төгөлдөр байна.
13.3.Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаална.
13.4.Зохиогч бүтээлээ зохиомол,нууц нэрээр буюу нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд уг зохиогчийн бүтээл
ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн
хугацаанд хүчин төгөлдөр байна.
13.5.Энэ хуулийн 13.4-т заасан бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн
хугацааг энэ хуулийн 13.2-т зааснаар тооцно.
13.6.Хамтын бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барсны
4. дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдана.
14 дүгээрзүйл. Зохиогчийн эрхийг өвлөх
14.1.Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг Монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өв
залгамжлана.
14.2.Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан
өдрөөс эхлэн үүснэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлог
15 дугаар зүйл. Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх
15.1.Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд энэ хуулийн
12.2.4-т заасан зөвшөөрөл авна.
15.2.Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлд тулгуурлан өөр зохиогч өөр үүсмэл бүтээл туурвихад
саад болохгүй.
16 дугаар зүйл. Түүвэр зохиол, бусад эмхтгэл бүтээлийн зохиогчийн эрх
16.1.Эмхтгэгч нь эмхтгэлд орсон эх бүтээл бүрийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд энэ хуулийн 12.2.4-т
заасан зөвшөөрөл авна.
16.2.Эмхтгэлд орсон эх бүтээлийн зохиогч нь эмхтгэгчтэй хийсэн гэрээнд өөрөөр заагаагүй бол бүтээлээ
тухайн эмхтгэлээс үл хамааран чөлөөтэй ашиглах эрхтэй.
17 дугаар зүйл. Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн зохиогчийн эрх
17.1.Албан үүргийн дагуу бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх эдлэх
эрхтэй.
17.2.Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил
олгогч эдэлж болно.
18 дугаар зүйл. Захиалгаарбүтээл туурвих
18.1.Захиалгаар туурвих бүтээлийн зохиогч захиалагчтай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу бүтээл туурвиж
захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохиогчид төлбөр төлөх үүрэгтэй.
18.2.Захиалгаар туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд заасан этгээд эдэлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхэд хамаарах эрхийн хамгаалалт
19 дугаар зүйл. Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг эдлэх этгээд.
19.1.Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ:
19.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн, нэвтрүүлсэн, тоглолтын анхны бичлэгээ хийсэн уран
бүтээлч;
19.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт анх бичлэг хийсэн, нийтэлсэн фонограммын хувьд түүнийг бүтээгч;
19.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладагдамжуулагчаас дамжуулсан нэвтрүүлгийн хувьд тус улсын
нутаг дэвсгэрт байрладаградио,телевизийн төв байгууллага;
19.1.4.Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.
19.2.Зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигч энэ бүлэгт заасан эрхийг эх бүтээлийн зохиогчийн эрхийг
хөндөхгүйгээр эдэлнэ.
19.3.Зохиогчийн эрхэд хамаарах эрх үүсэх, түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй.
20 дугаар зүйл. Уран бүтээлчийн эрх
5. 20.1. Уран бүтээлч нь өөрийн тоглолт, уран бүтээлийн хувьд дараахь үйл ажиллагаагзөвшөөрөх болон
хориглох онцгой эрхтэй:
20.1.1.тоглолт нь өмнө нэвтрүүлснээс бусад өөрийн бичлэгт ороогүй тоглолтыг нийтэд үзүүлэх нэвтрүүлэх,
дамжуулах;
20.1.2.тоглолтонд бичлэг хийлгэх;
20.1.3.тоглолтын дуу, дүрс бичлэгийг хуулбарлах;
20.1.4.фонограммд буулгасан тоглолтын эх хувь болон хуулбарыг худалдах, эрх шилжүүлэх замаар нийтэд
түгээх;
20.1.5.тоглолтын бичлэгийг түрээслүүлэх;
20.1.6.онцгой эрхээ бусдад гэрээгээр шилжүүлэх.
20.2.Уран бүтээлч нь тоглолтын хувьд тоглолтын гүйцэтгэгч гэж нэрлүүлэхийг шаардах, нэр хүндэд нь
хохирол учруулахуйцаар өөрчлөх, гажуудуулахыг хориглох эдийн бус баялгийн эрх эдэлнэ.
20.3.Уран бүтээлчийн тоглолтын эрхийг хамгаалах хугацаа нь тоглолт болсон болон бичлэг хийгдсэн
хугацаанаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
21 дүгээрзүйл. Фонограмм бүтээгчийн эрх
21.1.Фонограмм бүтээгч нь өөрийн фонограммтай холбогдсон дараахь үйл ажиллагаагзөвшөөрөх болон
хориглох онцгой эрхтэй:
21.1.1.фонограммыгшууд буюу шууд бусаар хуулбарлах;
21.1.2.фонограммын эх хувь болон хуулбарыг худалдах эсхүл эрх шилжүүлэх замаар нийтлэх;
21.1.3. фонограммын эх хувь болон хуулбарыг түрээслүүлэх;
21.1.4. фонограммыгнийтэд түгээх;
21.1.5. онцгой эрхээ гэрээгээр бусдад шилжүүлэх.
21.2.Фонограмм бүтээгчийн эрхийн хамгаалалтын хугацаа нийтэлснээс хойш, нийтлээгүй бол бичлэг анх
хийсэн хугацаанаас хойш 50 жил байна.
22 дугаар зүйл. Радио, телевизийн байгууллагын эрх
22.1.Радио, телевизийн байгууллага өөрийн нэвтрүүлэгтэй холбоотой дараахь үйл ажиллагаагхориглох
болон зөвшөөрөх онцгой эрхтэй:
22.1.1. нэвтрүүлгийн бичлэг хийх;
22.1.2. нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлах;
22.1.3.нэвтрүүлгийг утсан бус холбоо ашиглах замаар дахин дамжуулах;
22.1.4. нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулах.
22.2. Радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийн эрхийн хамгаалалтын хугацаа уг нэвтрүүлгийг анх
нэвтрүүлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах
23 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрхээ бусдад шилжүүлэх
23.1. Бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж
болно.
23.2.Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд дараахь зүйлийгтусгаж болно:
23.2.1.бүтээлийг ашиглах арга, хэлбэр;
23.2.2.хугацаа, хамрагдах нутаг дэвсгэрийн хүрээ;
23.2.3.бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх журам,хугацаа;
23.2.4.зохиогчийн эрх, үүрэг;
23.2.5.бүтээлийг ашиглах этгээдийн эрх, үүрэг;
23.2.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хариуцлага;
23.2.7. маргаан шийдвэрлэх журам.
23.3.Бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ нь тухайн бүтээлийн шинж чанар,онцлог, ач холбогдол,
бүтээлийг ашиглах хэлбэр, хэмжээ, хугацаа зэргээс хамааран хоёр тал хэлэлцэн тогтоосон мөнгөн дүнгээр
буюу бүтээлийг гэрээнд заасан аргаар ашигласнаас олох ашгаас авахаар тохиролцсон байж болно.
23.4.Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд зохиогч хойшид тухайн сэдвээр буюу тухайн салбарт бүтээл
туурвихыг хязгаарласан заалторуулахыг хориглоно.
6. 23.5.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авсан этгээд гэрээгээр хүлээсэн
үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас зохиогчийн эрх зөрчигдсөн бол зохиогч уг эрхээ сэргээхийг шаардах
эрхтэй.
24 дүгээрзүйл. Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүд
24.1.Нийтлэгдсэн бүтээлийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөөгүй,эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг
сонирхлыг хөндөлгүйгээр ашигласан дараахь тохиолдлыг зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй:
24.1.1.хэвлэлийн тойм бэлтгэх зорилгоор нийтлэгдсэн бүтээлээс ишлэл авах;
24.1.2. эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, шүүмжид болон мэдээллийн зорилгоор ишлэл авч хэсэгчлэн
ашиглах;
24.1.3. архив, музей, номын санд ашиглагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн хуулбарлах;
24.1.4.эдийн засаг,улс төр, шашны холбогдолтой цаг үеийн асуудлаар сонин,сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэл,
эфирт дамжуулсан бүтээлийг хуулбарлахыг тусгайлан хориглоогүй бол нийтэд мэдээлэх зорилгоор сонинд
нийтлэх, эфирт дамжуулах, утсан болон утсан бус холбоогоор мэдээлэх;
24.1.5.хурал цуглаан дээр хэлсэн үг, илтгэлийг мэдээллийн зорилгоор нийтлэх;
24.1.6.болсон үйл явдлыг нийтэд мэдээлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд
байршуулсан уран барилга,дүрслэх урлаг, гэрэл зургийн бүтээлүүдийг тухайн орчны байдлыг үзүүлэх
зорилгоор нийтлэх;
24.1.7.хараа болон сонсголын согогтой хүмүүсийн хэрэгцээнд зориулан ашиглах;
24.1.8.амины хэрэгцээнд зориулан бүтээлийг хуулбарлах;
24.1.9.эрүүгийн байцаан шийтгэх, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоор
хуулбарлах.
24.2.Энэ хуулийн 24.1-д заасныгтодорхойлохдоо дараахь нөхцөлийг харгалзан үзнэ:
24.2.1.ашиг олох зорилгогүй байх;
24.2.2.бүтээлээс ашиглах хэмжээ болон ашигласан хэсгийн ач холбогдолтой шинж чанар;
24.2.3.бүтээлийн үнэ цэнэ, ашигласан хэсгийн зах зээл дэх үр нөлөө.
24.3.Энэ хуулийн 24.1-д зааснаар бүтээлийгашиглахдаа зохиогчийн нэр, эх сурвалжийг заавал дурьдана.
25 дугаар зүйл. Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах
25.1.Интернетийн үйлчилгээ түгээгч нь өөрийн серверт байршуулсан вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил
гаргахгүй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй.
25.2.Интернетийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх
зөрчигдөж байгаа тухай мэдэээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй
тухайн вэб хуудсыг хаах үүрэг хүлээнэ.
25.3.Энэ хуулийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид шүүгч,
улсын байцаагчэнэ хуульд заасан хариуцлага ногдуулна.
25.4.Вэб хуудсыг хаасантай холбоотой маргааныгшүүх шийдвэрлэнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага
26 дугаар зүйл. Оюуны өмчийн газар
26.1.Зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыгОюуны өмчийн газар эрхлэн дараахь
чиг үүргийг гүйцэтгэнэ:
26.1.1.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийгхэрэгжүүлэх ажлыгулсын хэмжээнд зохион байгуулах;
26.1.2.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийгсурталчлах, боловсронгуй болгох, Монгол Улсын олон
улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;
26.1.3. зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, тэдний бүтээн туурвих
үйл ажиллагаагдэмжих,зохиогчийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
26.1.4.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан хамтын удирдлагын байгууллагуудыг мэргэжил,арга зүйн
удирдлагаар хангах, хамтран ажиллах;
26.1.5.зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах
эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох, бүртгүүлсэн бүтээлийн сан байгуулах;
26.1.6.оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын
байцаагчажиллуулах;
26.1.7.зохиогчийн эрхийн зөрчлийгарилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, зохиогчийн эрхтэй холбоотой
7. маргааныгшийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх;
26.1.8.зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах;
26.1.9.ардын урлагийн бүтээлийг хамгаалах чиглэлээр иргэд, байгууллагуудтай хамтран ажиллах.
26.2.Оюуны өмчийн газар үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжихбөгөөд үйл ажиллагааны хөлсний
хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
26.3.Оюуны өмчийн улсын хяналтын дүрмийгЗасгийн газар батална.
27 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллага
27.1.Зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид эрхээ хамгаалуулах зорилгоор,хамтын
удирдлагын байгууллагыг байгуулан ажиллуулж болно.
27.2.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийн
санаачлагаар байгуулна.
27.3.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн төрөл, ангиллаар дагнасан
буюу хэд хэдэн төрлийг хамарсан үйл ажиллагаа явуулахаар байгуулж болно.
27.4.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн эрхийг хамгаалах үйл аж иллагаа явуулахдаа Оюуны
өмчийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана.
28 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаа
28.1.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийг
төлөөлж,тэдний нэрийн өмнөөс,тэднээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
28.1.1.бүтээлийг нь ашиглуулах талаар гишүүн зохиогч болон эрх эзэмшигчтэй гэрээ байгуулах;
28.1.2.бүтээл ашиглах лиценз авсан этгээдтэй төлбөрийн хэмжээ, бусад нөхцөлийг тохиролцох, төлбөр авах;
28.1.3.авсан төлбөрөөс зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох;
28.1.4.гишүүн зохиогчийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу Оюуны өмчийн газарт
санал тавьж шийдвэрлүүлэх, хуульд заасан арга хэмжээ авахуулах.
29 дүгээрзүйл. Хамтын удирдлагын байгууллагын үүрэг
29.1.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх
ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах талаар дараахь үүрэг хүлээнэ:
29.1.1.зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашигласны шагналыг олгохдоо
тухайн бүтээлийг ашигласантай холбогдолтой мэдээллийг танилцуулах;
29.1.2.лицензийн дагуу хураан авсан бүтээл ашигласны төлбөрийгзохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах
эрх эзэмшигчид хуваарилан олгох;
29.1.3.бүтээл ашигласантай холбогдуулан хураан авсан төлбөрөөс үйл ажиллагааны зардлыгхасч зохиогч,
эрх эзэмшигчдэд тогтмол хугацаанд бүтээлийн ашиглалтын хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилах.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрх зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
30 дугаар зүйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хамгаалах
30.1.Бүтээлийн халдашгүй байдал болон зохиогчийн эдийн бус баялгийн бусад эрхийг зөрчсөн тохиолдолд
зохиогч, зохиогч нас барсан бол түүний өв болон эрх залгамжлагч,хууль ёсоор буюу гэрээслэлээр өв
залгамжлагчбайхгүй, эдгээр өвлөгчид өв залгамжлахаас татгалзсан буюу тэдгээрийн өв залгамжлахэрх
хасагдсан бол Оюуны өмчийн газар нь зөрчигдсөн эрхийг зохих журмын дагуу сэргээн тогтоохыг уг эрхийг
зөрчсөн этгээдээс шаардах, шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
31 дүгээрзүйл. Зохиогчийн эрх ба түүнд зохиогчийн эрхэд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж
зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
31.1.Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийгзөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч,
улсын байцаагчиргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин, хуулийн
этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гэм буруутай иргэн, албан тушаалтныг шүүгч 7-14 хоногоор баривчлах
шийтгэл ногдуулж, улсын байцаагч, шүүгч нь зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, эд зүйлсийг хураан авч, хууль
бусаар олсон орлогыгулсын орлого болгох буюу зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид
8. олгож,тухайн үйл ажиллагаагзогсооно.
31.2.Эрх эзэмшигчийн таних тэмдгийг хуурамчаар үйлдэж хэрэглэсэн, уг таних тэмдгийн хамт бичигдсэн
зүйлийгөөрчилсөн,устгасан, хууль бусаар өөрчилсөн,устгасныг мэдсэн болон мэдэх боломжтой байсан ч
түүнийг нэвтрүүлсэн, тараасан,тараах зорилгоор хилээр нэвтрүүлсэн, нийтэд түгээсэн нь эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээргүй бол шүүгч зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос
зургаа дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулна.
31.3.Бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг
Монгол Улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.
31.4.Хэрэв эрх нь зөрчигдсөн зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигч хүсэлт гаргавал, түүнд
зөрчилтэй бүтээгдэхүүнийг хохирлынх нь төлбөрт тооцож шилжүүлэн өгч болох бөгөөд хүсэлт гаргаагүй бол
зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээг шүүгч, улсын байцаагч авна.
31.5.Зохиогчийн эрх зөрчиж,зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг
хуулбарлахад ашигласан техник хэрэгслийг шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хураан авч улсын
орлого болгоно.
32 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
32.1. Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ