ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 
2012 оны 05 сарын 17 өдөр Төрийн ордон, Улаанбаатар 
хот 
УСНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 
1.1.Энэ хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй 
холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 
2 дугаар зүйл.Усны тухай хууль тогтоомж 
2.1.Усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, 
энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг 
дагаж мөрдөнө. 
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 
3.1.1.“усны нөөц” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын 
ус болон газрын доорх усыг; 
3.1.2.“ашиглах боломжит нөөц” гэж усны сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг 
алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд ашиглаж болох усны нөөцийн хэмжээг; 
3.1.3.“усны сав газар” гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг 
бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг; 
3.1.4.“усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан 
сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг; 
3.1.5.”гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий 
болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг; 
3.1.6.“усны эх үүсвэр” гэж ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа усны нөөц болон гол 
мөрний урсац бүрэлдэх эхийг; 
3.1.7.“рашаан” гэж физикийн болон химийн өвөрмөц шинж чанар бүхий эмчилгээний ач 
холбогдолтой байгалийн ус, шаврыг; 
3.1.8.“рашааны орд“ гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж 
байгаа газрыг; 
3.1.9.“онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, 
рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг; 
3.1.10.“эрүүл ахуйн бүс” гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах 
зорилгоор тогтоосон зурвас газрыг; 
3.1.11.“хилийн ус” гэж Монгол Улсын хилийн шугамын дагуу буюу огтлон оршиж буй гадаргын 
ба газрын доорх усыг;
3.1.12.“усан сан” гэж усны нөөцийг хуримтлуулах, ашиглах зориулалтаар бий болгосон 
хиймэл нуур, хөв, цөөрмийг; 
3.1.13.“усны барилга байгууламж” гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, 
хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус 
олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг; 
3.1.14.”услалтын систем” гэж бэлчээр, хадлан, тариаланг услах зорилгоор гадаргын болон 
газрын доорх ус хуримтлуулах, дамжуулах, хуваарилах, түгээх, илүүдэл усыг зайлуулах зориулалт бүхий 
усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг багтаасан цогцолборыг; 
3.1.15.“ус хангамжийн эх үүсвэр” гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, 
түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг; 
3.1.16."усны нөөцийн менежментийн төлөвлөгөө" гэж сав газрын усны нөөцийг хамгаалах, 
зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдмэл байдлаар зохицуулах баримт 
бичгийг; 
3.1.17.”усны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж усны нөөцийн байгалийн үнэ цэнэ, өгөөж, 
хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг; 
3.1.18.“усны нөөцийн хомсдол” гэж усны нөөц багасах, усны чанар, байгалийн үнэ цэнэ, 
өгөөж доройтохыг; 
3.1.19.“усны бохирдол” гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн 
усны найрлага өөрчлөгдөж, усны чанар доройтохыг; 
3.1.20.”усны чанар” гэж усны чанарын стандартад нийцэх эсэхийг илэрхийлэх физик, хими, 
биологийн цогц шинж чанарыг; 
3.1.21.“усны чанарын стандарт” гэж усны хими, физик, биологийн шинж чанарын үзүүлэлтүүд 
нь хүний эрүүл мэнд, усан орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэм хэмжээг эрх бүхий байгууллагаар 
баталгаажуулсныг; 
3.1.22.“бохирдуулах бодис” гэж хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг 
бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцыг; 
3.1.23.“аюултай бохирдуулах бодис” гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны 
төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бодисыг; 
3.1.24.“хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир 
ус, шингэн хаягдлыг; 
3.1.25.“хаягдал усны стандарт” гэж усны бохирдлын эх үүсвэрээс гарч байгаа хаягдал усанд 
байж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг; 
3.1.26.“ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандарт” гэж ариутгах 
татуургын сүлжээнд нийлүүлж болохыг тогтоосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтээс гарах хаягдал усан 
дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг; 
3.1.27.“ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, 
рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг; 
3.1.28.“ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн 
хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг; 
3.1.29.“ус бохирдуулагч” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус 
гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг; 
3.1.30.“усны тоо, бүртгэл” гэж усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн тоо, хэмжээ, 
чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулж бүртгэх үйл 
ажиллагааг;
3.1.31.“ус ашигласны төлбөр” гэж ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, 
үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө төлөх төлбөрийг; 
3.1.32.“ус бохирдуулсны төлбөр” гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус 
зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг; 
3.1.33.“ус бохирдуулсны нөхөн төлбөр” гэж хаягдал усны стандартаас хэтэрсэн агууламж 
бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг; 
3.1.34.“гол мөрний татам” гэж голын голдирлын эргээс эхний дэнж хүртэлх нугын зурвас 
бүсийг. 
4 дүгээр зүйл.Усны нөөцийн нэгдсэн менежмент 
4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн. 
4.2.Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана. 
4.3.Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах зарчим 
баримтална. 
4.4.Энэ хуулийн 21.1-д заасан мэргэжлийн байгууллага нь усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн 
хэмжээг хайгуул, судалгаагаар тогтооно. 
4.5.Усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг усны нөөцийн зөвлөл батална. 
4.6.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн усны нөөцийн зөвлөлийг байгуулж, дүрэм, 
бүрэлдэхүүнийг батална. 
4.7.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь усны сав газрын усны нөөцийн 
нэгдсэн менежментийн төлөвлөгөө /цаашид “сав газрын менежментийн төлөвлөгөө” гэх/-г энэ хуулийн 4.4-т 
заасан ашиглах боломжит нөөцийн хэмжээг үндэслэн боловсруулна. 
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 
4.8.Сав газрын менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 
батална. 
4.9.Гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг усны сав газар 
/цаашид “сав газар” гэх/ бүрээр байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. 
4.10.Энэ хуулийн 10.1.2-т заасан сав газар нь сав газрын захиргаатай байх бөгөөд сав газрын захиргааг 
мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв 
байгууллага хариуцна. 
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 
4.11.Усны нөөц нь экологи-эдийн засгийн үнэлгээтэй байна. 
5 дугаар зүйл.Усны хайгуул, судалгаа 
5.1.Энэ хуулийн 4.4-т заасан усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, 
судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. 
5.2.Тодорхой бүс нутгийн гидрогеологийн болон гидрологийн хайгуул судалгаа, улсын зэрэглэлтэй хот, 
бусад хот, тосгон, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг 
байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. 
5.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны эх 
үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв 
байгууллага гаргах бөгөөд энэ ажлыг захиалагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. 
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан усны хайгуул, судалгаа явуулсан байгууллага нь хайгуул, судалгааны 
ажлын дүнг усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулан, мэдээ, тайланг улсын усны мэдээллийн санд 
хүлээлгэн өгөх үүрэгтэй. 
5.5.Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв 
байгууллагын зөвшөөрөлгүйгээр усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгаа 
явуулахыг хориглоно.

More Related Content

What's hot (20)

Protozoa (нэг эстэн)
Protozoa (нэг эстэн)Protozoa (нэг эстэн)
Protozoa (нэг эстэн)
Ts. Bayarkhuu, Murun, Khuwsgul, Erdmiin dalai complex school
Lecture 2
Lecture   2Lecture   2
Lecture 2
dorjgarav
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptxГазарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Enkh Tseba
ногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р ангиногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р анги
tomorbaatar
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
otgooPhh
S.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлалS.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлал
Baasansuren Naranbaatar
8 р анги нугалмайтан үзүүлэн
8 р анги нугалмайтан үзүүлэн8 р анги нугалмайтан үзүүлэн
8 р анги нугалмайтан үзүүлэн
Chimeg Tsetseg
Амьтны аймгийн олон янз байдал
Амьтны аймгийн олон янз байдалАмьтны аймгийн олон янз байдал
Амьтны аймгийн олон янз байдал
sxaliun
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
E-Gazarchin Online University
химийн туршилтын арга техник
химийн туршилтын арга техникхимийн туршилтын арга техник
химийн туршилтын арга техник
chemistry teacher
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбообүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
zkazero
нүүрсний тухай товч мэдээлэл
нүүрсний тухай товч мэдээлэлнүүрсний тухай товч мэдээлэл
нүүрсний тухай товч мэдээлэл
Yanzaga Ch
хөрс судлал
хөрс судлалхөрс судлал
хөрс судлал
otgooPhh
хүний үүсэл
хүний үүсэл хүний үүсэл
хүний үүсэл
azpurev
Landslide буюу хөрсний гулгадас
Landslide буюу хөрсний гулгадасLandslide буюу хөрсний гулгадас
Landslide буюу хөрсний гулгадас
Аюуш Аюуш
гэрээний загвар.а
гэрээний загвар.агэрээний загвар.а
гэрээний загвар.а
Goddemii Godii
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptxГазарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Enkh Tseba
ногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р ангиногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р анги
tomorbaatar
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
otgooPhh
8 р анги нугалмайтан үзүүлэн
8 р анги нугалмайтан үзүүлэн8 р анги нугалмайтан үзүүлэн
8 р анги нугалмайтан үзүүлэн
Chimeg Tsetseg
Амьтны аймгийн олон янз байдал
Амьтны аймгийн олон янз байдалАмьтны аймгийн олон янз байдал
Амьтны аймгийн олон янз байдал
sxaliun
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
E-Gazarchin Online University
химийн туршилтын арга техник
химийн туршилтын арга техникхимийн туршилтын арга техник
химийн туршилтын арга техник
chemistry teacher
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбообүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
zkazero
нүүрсний тухай товч мэдээлэл
нүүрсний тухай товч мэдээлэлнүүрсний тухай товч мэдээлэл
нүүрсний тухай товч мэдээлэл
Yanzaga Ch
хөрс судлал
хөрс судлалхөрс судлал
хөрс судлал
otgooPhh
хүний үүсэл
хүний үүсэл хүний үүсэл
хүний үүсэл
azpurev
Landslide буюу хөрсний гулгадас
Landslide буюу хөрсний гулгадасLandslide буюу хөрсний гулгадас
Landslide буюу хөрсний гулгадас
Аюуш Аюуш
гэрээний загвар.а
гэрээний загвар.агэрээний загвар.а
гэрээний загвар.а
Goddemii Godii

Viewers also liked (14)

6.усны тухай хууль
6.усны тухай хууль6.усны тухай хууль
6.усны тухай хууль
Monatom Mgl
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухайБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
mgl_wolk
байгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалтбайгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалт
Eiatraining Mongolia
Тест
ТестТест
Тест
Munkhuu Amraa
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...
Tsengelmaaa
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санбайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
GeoMedeelel
Монгол орны аялал жуулчлалын газар зүй
Монгол орны аялал жуулчлалын газар зүйМонгол орны аялал жуулчлалын газар зүй
Монгол орны аялал жуулчлалын газар зүй
Munkhuu Amraa
Монгол улсын хууль
Монгол улсын хуульМонгол улсын хууль
Монгол улсын хууль
surenee
1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль
Dashdorj Jambal
Монгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдалМонгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдал
Ankhbileg Luvsan
Ус чандмань эрдэнэ
Ус чандмань эрдэнэУс чандмань эрдэнэ
Ус чандмань эрдэнэ
New Mongol College of Technology
6.усны тухай хууль
6.усны тухай хууль6.усны тухай хууль
6.усны тухай хууль
Monatom Mgl
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухайБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай
mgl_wolk
байгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалтбайгаль орчны үнэлгээний сургалт
байгаль орчны үнэлгээний сургалт
Eiatraining Mongolia
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛ...
Tsengelmaaa
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санбайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
GeoMedeelel
Монгол орны аялал жуулчлалын газар зүй
Монгол орны аялал жуулчлалын газар зүйМонгол орны аялал жуулчлалын газар зүй
Монгол орны аялал жуулчлалын газар зүй
Munkhuu Amraa
Монгол улсын хууль
Монгол улсын хуульМонгол улсын хууль
Монгол улсын хууль
surenee
1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль
Dashdorj Jambal
Монгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдалМонгол орны усны өнөөгийн байдал
Монгол орны усны өнөөгийн байдал
Ankhbileg Luvsan

Similar to Legalinfo.mn усны тухай шинэчилсэн найруулга (20)

дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009
bolortssetseg
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
E-Gazarchin Online University
байгаль орчныг хамгаалах
байгаль орчныг хамгаалахбайгаль орчныг хамгаалах
байгаль орчныг хамгаалах
Lhagvajargal Jargal
Togtool
TogtoolTogtool
Togtool
Buka King
байгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайбайгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухай
mgl_wolk
Togtool
TogtoolTogtool
Togtool
Buka King
Геоэкологийн орчин үеийн судалгааны аргууд
Геоэкологийн орчин үеийн судалгааны аргуудГеоэкологийн орчин үеийн судалгааны аргууд
Геоэкологийн орчин үеийн судалгааны аргууд
Kherlen Shinebayar
газар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөцгазар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөц
Joker Huslen
10.газрын тухай хууль
10.газрын тухай хууль10.газрын тухай хууль
10.газрын тухай хууль
Monatom Mgl
ус
ус ус
ус
oyunbileg08
төсөлт ажил 3 ул
төсөлт ажил 3 ултөсөлт ажил 3 ул
төсөлт ажил 3 ул
Bama740517
Presentation4.pptx
Presentation4.pptxPresentation4.pptx
Presentation4.pptx
ShBerkhee
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
GeoMedeelel
3 сарын 22 усны өдөр
3 сарын 22  усны өдөр3 сарын 22  усны өдөр
3 сарын 22 усны өдөр
baterden
дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009
bolortssetseg
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-8
E-Gazarchin Online University
байгаль орчныг хамгаалах
байгаль орчныг хамгаалахбайгаль орчныг хамгаалах
байгаль орчныг хамгаалах
Lhagvajargal Jargal
байгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайбайгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухай
mgl_wolk
Геоэкологийн орчин үеийн судалгааны аргууд
Геоэкологийн орчин үеийн судалгааны аргуудГеоэкологийн орчин үеийн судалгааны аргууд
Геоэкологийн орчин үеийн судалгааны аргууд
Kherlen Shinebayar
газар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөцгазар зүй дэлхийн нөөц
газар зүй дэлхийн нөөц
Joker Huslen
10.газрын тухай хууль
10.газрын тухай хууль10.газрын тухай хууль
10.газрын тухай хууль
Monatom Mgl
төсөлт ажил 3 ул
төсөлт ажил 3 ултөсөлт ажил 3 ул
төсөлт ажил 3 ул
Bama740517
Presentation4.pptx
Presentation4.pptxPresentation4.pptx
Presentation4.pptx
ShBerkhee
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
GeoMedeelel
3 сарын 22 усны өдөр
3 сарын 22  усны өдөр3 сарын 22  усны өдөр
3 сарын 22 усны өдөр
baterden

Legalinfo.mn усны тухай шинэчилсэн найруулга

  • 1. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 05 сарын 17 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот УСНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Усны тухай хууль тогтоомж 2.1.Усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.“усны нөөц” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх усыг; 3.1.2.“ашиглах боломжит нөөц” гэж усны сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд ашиглаж болох усны нөөцийн хэмжээг; 3.1.3.“усны сав газар” гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг; 3.1.4.“усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг; 3.1.5.”гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг; 3.1.6.“усны эх үүсвэр” гэж ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа усны нөөц болон гол мөрний урсац бүрэлдэх эхийг; 3.1.7.“рашаан” гэж физикийн болон химийн өвөрмөц шинж чанар бүхий эмчилгээний ач холбогдолтой байгалийн ус, шаврыг; 3.1.8.“рашааны орд“ гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг; 3.1.9.“онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг; 3.1.10.“эрүүл ахуйн бүс” гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг; 3.1.11.“хилийн ус” гэж Монгол Улсын хилийн шугамын дагуу буюу огтлон оршиж буй гадаргын ба газрын доорх усыг;
  • 2. 3.1.12.“усан сан” гэж усны нөөцийг хуримтлуулах, ашиглах зориулалтаар бий болгосон хиймэл нуур, хөв, цөөрмийг; 3.1.13.“усны барилга байгууламж” гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламжийг; 3.1.14.”услалтын систем” гэж бэлчээр, хадлан, тариаланг услах зорилгоор гадаргын болон газрын доорх ус хуримтлуулах, дамжуулах, хуваарилах, түгээх, илүүдэл усыг зайлуулах зориулалт бүхий усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг багтаасан цогцолборыг; 3.1.15.“ус хангамжийн эх үүсвэр” гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг; 3.1.16."усны нөөцийн менежментийн төлөвлөгөө" гэж сав газрын усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдмэл байдлаар зохицуулах баримт бичгийг; 3.1.17.”усны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж усны нөөцийн байгалийн үнэ цэнэ, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг; 3.1.18.“усны нөөцийн хомсдол” гэж усны нөөц багасах, усны чанар, байгалийн үнэ цэнэ, өгөөж доройтохыг; 3.1.19.“усны бохирдол” гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн усны найрлага өөрчлөгдөж, усны чанар доройтохыг; 3.1.20.”усны чанар” гэж усны чанарын стандартад нийцэх эсэхийг илэрхийлэх физик, хими, биологийн цогц шинж чанарыг; 3.1.21.“усны чанарын стандарт” гэж усны хими, физик, биологийн шинж чанарын үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэнд, усан орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэм хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг; 3.1.22.“бохирдуулах бодис” гэж хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцыг; 3.1.23.“аюултай бохирдуулах бодис” гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бодисыг; 3.1.24.“хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг; 3.1.25.“хаягдал усны стандарт” гэж усны бохирдлын эх үүсвэрээс гарч байгаа хаягдал усанд байж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг; 3.1.26.“ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандарт” гэж ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж болохыг тогтоосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтээс гарах хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг; 3.1.27.“ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг; 3.1.28.“ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг; 3.1.29.“ус бохирдуулагч” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг; 3.1.30.“усны тоо, бүртгэл” гэж усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг;
  • 3. 3.1.31.“ус ашигласны төлбөр” гэж ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө төлөх төлбөрийг; 3.1.32.“ус бохирдуулсны төлбөр” гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг; 3.1.33.“ус бохирдуулсны нөхөн төлбөр” гэж хаягдал усны стандартаас хэтэрсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг; 3.1.34.“гол мөрний татам” гэж голын голдирлын эргээс эхний дэнж хүртэлх нугын зурвас бүсийг. 4 дүгээр зүйл.Усны нөөцийн нэгдсэн менежмент 4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн. 4.2.Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана. 4.3.Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах зарчим баримтална. 4.4.Энэ хуулийн 21.1-д заасан мэргэжлийн байгууллага нь усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг хайгуул, судалгаагаар тогтооно. 4.5.Усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг усны нөөцийн зөвлөл батална. 4.6.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн усны нөөцийн зөвлөлийг байгуулж, дүрэм, бүрэлдэхүүнийг батална. 4.7.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь усны сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө /цаашид “сав газрын менежментийн төлөвлөгөө” гэх/-г энэ хуулийн 4.4-т заасан ашиглах боломжит нөөцийн хэмжээг үндэслэн боловсруулна. /Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 4.8.Сав газрын менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 4.9.Гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг усны сав газар /цаашид “сав газар” гэх/ бүрээр байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. 4.10.Энэ хуулийн 10.1.2-т заасан сав газар нь сав газрын захиргаатай байх бөгөөд сав газрын захиргааг мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. /Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 4.11.Усны нөөц нь экологи-эдийн засгийн үнэлгээтэй байна. 5 дугаар зүйл.Усны хайгуул, судалгаа 5.1.Энэ хуулийн 4.4-т заасан усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. 5.2.Тодорхой бүс нутгийн гидрогеологийн болон гидрологийн хайгуул судалгаа, улсын зэрэглэлтэй хот, бусад хот, тосгон, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. 5.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах бөгөөд энэ ажлыг захиалагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
  • 4. 5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан усны хайгуул, судалгаа явуулсан байгууллага нь хайгуул, судалгааны ажлын дүнг усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулан, мэдээ, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх үүрэгтэй. 5.5.Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгаа явуулахыг хориглоно.